Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад дахь миний сайхан учрал

Хэдхэн хоногийн өмнө Хятадад суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан 2024 оны "Хятад дахь миний сайхан учрал" цуврал арга хэмжээний нээлтийн ёслол Бээжинд болов. Уулзалтаар БНХАУ-д суралцаж буй гадаад оюутнуудын төлөөлөл Хятадад сурч, амьдарч байсан туршлагаасаа хуваалцан, Хятад улс, Хятадын соёлыг хайрладаг тухайгаа ярьсан юм.

              Хувь тавилангийн үр

Хятадын Жэжян их сургуульд сурч байгаа Малайзын оюутан Фү Жыин:
- Бичсэн нийтлэл маань шагнал хүртэж байгааг мэдээд баяр хөөрөөр бялхсан. Нийтлэлдээ гүн уулсын дунд амьдардаг Мяо үндэсний тосгон ядуурлаас ангижирч, хэрхэн баяжсан тухай өгүүлсэн юм. Гэр бүлийн бүх талын дэмжлэгээс гадна би Хятадад сурч, гэр бүлийнхээ ачааг багасгахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Мяочуудын хувьд би тэдний тэсвэр тэвчээрийг олж харсан.
Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн Армен оюутан Эрик "Яруу найргийн Хятад" бүтээлийнхээ тухай хуваалцсан юм. Тэрээр:
- Би Хятадын эртний яруу найрагт дуртай. Миний хувьд няцаашгүй сэтгэл татам, эртний яруу найргийг Хятадын эрч хүчтэй хөгжилтэй холбож, Хятадын эртний яруу найргийн баялаг, сэтгэл татам байдлыг илүү сайн харуулахыг хичээдэг гэж хэллээ.
Эрик эртний хятад яруу найргийг сурна гэдэг гайхалтай зүйл гэж үзэж байгаа хэдий ч бүтээх явцад бага зэрэг "тархи шатааж" байсан ч анхны оролдлогоороо сайн үр дүнд хүрсэн нь түүнийг маш их баярлуулжээ. 
Эрик:
- Оюутны төлөөлөгчийн хувьд би тайзан дээр гарч уран уншлага уншихдаа сандарч, догдолж байсан. Аз болоход би илтгэлээ амжилттай дуусгалаа. Хятад хэл сурахад олон бэрхшээл тулгарах болно. Намайг бага байхад эцэг, эх маань Хятадад байнга ирдэг байсан. Тэдний нөлөөгөөр би бага багаар хятад хэл сонирхож эхэлсэн. Хятад хэлний түвшингээ дээшлүүлэхийн тулд аав, ээж хоёр хатуу чанга хятад багшаар надад хичээл оруулсан. Багш гэрийн даалгавар их өгч байлаа. Өдөр бүр хэцүү байсан ч би эцэст нь хятад хэлийг сайн эзэмшиж чадсан юм.

 "Хятад улс бол миний гэр"

Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн докторант Шяа Шюань нь Оросоос ирсэн бөгөөд Хятадад арав орчим жил суралцаж байна. Тэрээр энэхүү суралцсан үеэ сэтгэл догдлон дурсаж:
- Би Хятадад ирснээс хойших 10 жилийн хугацаандаа Хятадыг мэдэхгүй харийн хүн байсан бол Хятадын соёлыг ойлгодог хятад мэргэжилтэн боллоо. Зүүн Хойд Багшийн Их Сургууль намайг эрдмийн их далайд умбуулж, Хятад улс миний гэр орон болсон гэж ярилаа.
Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Боловсролын Яамны Гадаадад Суралцах Үйлчилгээний Төвөөс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнуудад Гүйжөү мужийн хөдөө тосгоны соёл, технологийн хөгжлийн талаар гүнзгий ойлголттой болох боломжийг олгох тусгай арга хэмжээ зохион байгуулсан юм. 
Шяа Шюань:
- Гүйжөү мужийн аялал Хятадын технологийн хөгжлийг мэдрээд зогсохгүй Гүйжөүгийн өвөрмөц соёлын сэтгэл татам байдлыг гүн гүнзгий мэдрэх боломж олгосон. Энэ үйл явдал нь бидний алсын харааг тэлж, өнгөлөг, олон янзын ертөнцийг үзэх боломж олгосон юм. Шяа Шюань Гүйжөүд аялахдаа Хятад, гадаадын олон найз нөхөдтэйгөө уулзаад зогсохгүй, Гүйжөү хотын хөгжлийн ололт амжилттай танилцан, Хятадын ирээдүйн хөгжилд итгэл найдвар тавьж байгааг гүнээ мэдэрч, харсан зүйлээ олон хүнтэй хуваалцана гэж найдаж байна.
Тэрээр арван жилийн өмнө өөрийгөө өнөөдөр ямар байгааг төсөөлж чадахгүй байсан гэдгээ хэлсэн юм. 
- Хятад бол миний хоёр дахь төрөлх нутаг. Би Хятадын хөгжил цэцэглэлт, хөгжлийн гэрч болсон. Би Хятадад хоёр дахь арван жилээ тэсэн ядан хүлээж байна гэж сэтгэлээ илэрхийллээ.
Вьетнамын иргэн Ян Фанцао өдгөө Хятадын Газар Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд /Ухань/ олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Хятадыг хайрлах хайр нь үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Хятадад суралцахаасаа өмнө Хятадад 20 гаруй удаа ирж байжээ. Тэрээр:
- Ээж маань Хятад, Вьетнамын хооронд олон улсын худалдаа эрхэлдэг байсан. Намайг бага байхад Хятад руу байнга дагуулж явдаг байлаа. Энэ нь намайг багаасаа Хятадын соёлыг сайн мэддэг болгосон. Тэр цагаас хойш би Хятадад ирж, Хятадын соёлын өвийг судлахаар шийдсэн гэж сонирхууллаа. 
2022 оны зуны амралтаар Ян Фанцао Вьетнам дахь салхины эрчим хүчний төсөлд дадлага хийсэн байна. Энэхүү төсөл нь Вьетнамд цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих, орон нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой юм. Тэрээр:
- Би энэ төсөлд биечлэн оролцож, Хятад, Вьетнамын инженер техникийн ажилтнууд зураг төслөөс эхлээд барилга угсралтын ажил хүртэл янз бүрийн сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд нягт хамтран ажиллаж байгааг харах үед тэдний урам зориг надад гүн нөлөөлсөн гэж хэллээ. 

Соёлын солилцооны элч 

  Хятадад сурч, Хятадыг ойлгох нь Хятад дахь олон улсын оюутнуудын хувьд нийтлэг юм. Тэдний зарим нь Хятад орныг тойрон аялж, зарим нь сургуулийн үйл ажиллагаанд оролцон Хятадын тухай ойлголтоо гүнзгийрүүлж, зарим нь бодит үйл ажиллагаанд оролцон Хятадын хөгжлийг мэдэрсэн.
Ян Фанцао гадаадад хэдэн жил суралцахдаа Хятадын олон газраар аялсан. Тэрээр:
- Жэжянгийн Ханжөү хотод би Шихү нуурын үзэсгэлэнт байгалийг биширч, Лижян, Шангри-Лагаас Хятадын соёлын өвийг мэдрэн, нууцлаг эртний хотын хэв маягт их татагдсан билээ. Ганьсү мужийн Могао ангалын урлагт нүд унасан. Хэнань дахь баялаг түүхийн дурсгалууд болон Хэнань дуурийн үзүүлбэрүүд, Шанхай дахь Хятадын түүх, соёлын талаар илүү гүнзгий ойлголттой болсон. Олон янзын соёлын мөргөлдөөн, нэгдэл нь надад Хятадын нээлттэй байдлыг мэдрүүлсэн. Бээжинд байхдаа би эртний болон орчин үеийн интеграцчлалын гайхамшиг, Цагаан хэрмийн сүр жавхланг гайхаж,  Хятадын соёлд гүн дурлахад хүргэсэн гэж ярьж байлаа.  
Ян Фанцао:
- Би багш нар болон ангийнхандаа маш их хайртай. Гадаадад сурч байх үед миний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Багш нарын нямбай зохион байгуулсан  соёлын солилцооны үйл ажиллагаа нь соёл хоорондын харилцааны ур чадварыг сайжруулаад зогсохгүй надад найз нөхөдтэй болох боломж олгосон. Хичээлийн дараа багш нар, ангийнхан маань ч надад халуун дулаан халамж, тусламж үзүүлсэн. Хятадад би зөвхөн мэдлэг туршлага хуримтлуулаад зогсохгүй гэрийн халуун дулааныг мэдэрсэн.
Сургуулийн амьдралын тухайд Фү Жыин ч мөн адил мэдрэмжтэй байлаа. Тэрээр: 
- Сургуульд байхдаа би мэтгэлцээний багт элсэх аз тохиож, багийн цорын ганц гадаад нүүр царай болсон. Багийн найзууд маань надад маш их анхаарал тавьж, хятад хэлийг тэвчээртэйгээр тайлбарлаж, энэ том гэр бүлд илүү гүн нэгдэхэд минь тусалсан гэж ярилаа.
Фү Жыин мөн Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформыг ашиглан Хятадын өнөөгийн байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ажигладаг. Аливаа улс орныг ойлгохын тулд түүний соёл, ард түмнийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй гэдгийг тэр мэддэг. Цөхрөлтгүй хичээл зүтгэлийн үр дүнд Фү Жыингийн хятад хэлний мэдлэг хурдацтай сайжирч, хятад хэлээр өөрийн бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлж, хятад найз нөхөдтэйгөө гүнзгий харилцан ярилцаж чаддаг болжээ.
Фү Жыин хэл сурах өвөрмөц чадвартай. Тэрээр хэл сурах нь практик зорилготой байх ёстой гэж үздэг.
- Би соёлын баялаг мэдээлэл агуулсан хятад бичгүүдэд дуртай. Тан гүрний яруу найраг, дууны үг, орчин үеийн яруу найрагт дуртай. Тэд надад бэрхшээл тулгарсан үед тэсвэрлэх зориг, хүч чадал өгсөн юм. 
Бодит үйл ажиллагаанд оролцож, Хятадын үзэсгэлэнт байгалиар аялснаар Шяа Шюань асар их мэдлэг эзэмшээд зогсохгүй, жинхэнэ тод Хятад улсыг харсан. Би ирээдүйд соёлын солилцооны сайн элчин болж, хайртай Хятад улсаа илүү олон хүнд харуулна гэж найдаж байна тэрээр ярьж байлаа. 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС
Хятад дахь миний сайхан учрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани