Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дампуурах эрсдэлтэй орны жагсаалтаас гардаггүй Монголын эдийн засгийг хоёр толгой сэргээж чадах уу

Дампуурах эрсдэлтэй орны жагсаалтаас гардаггүй Монголын эдийн засгийг хоёр толгой сэргээж чадах уу

 

Жил дамжин олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудаас "B” дүн тавиулж ирсэн Монгол Улс зээлжих зэрэглэл гацаанд орчихжээ. Бүр дунд нь "B-”, "B3” болтлоо зээлжих зэрэглэлээ бууруулж, дефолт болох эрсдэлд тулаад байв. Хэдий гадаад өрийн дарамтаа бууруулж, эдийн засгаа сэргээх эхний алхмуудаа хийж эхэлсэн ч гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас муу дүн авч, дампуурах эрсдэлтэй орнуудын нэгт жагссан хэвээр байна.

-МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ ХЭМЖЭЭ 2024 ОН 55 ХУВЬД ХҮРНЭ ГЭВ-

          Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "S&P” агентлаг өнгөрсөн долдугаар сарын төгсгөлд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B” буюу тогтвортой хэвээр үлдээх шийдвэр гаргасан. "S&P” агентлагийн онцолсноор "БНХАУ-ын хилийн нөхцөл байдал тогтворжиж, экспортын урсгал эргэн сэргэснээр манай орны эдийн засаг 2023 онд 5.5 хувиар өсөх магадлалтай” гэжээ. Мөн тус агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг төлөвийг тогтвортой байхаар төсөөлж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Монголын эдийн засгийн сэргэлт цаашид ч хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа учир зээлжих зэрэглэлд огцом өөрчлөлт орохгүй аж.

 

Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст 6.4 хувь болж өссөн эерэг үр дүн үзүүлсэн. Тухайлбал, эдийн засгийн өсөлтөд 

• Уул уурхайн салбар 42.4 хувь

• Үйлчилгээний салбар 7.4 хувь

• Аж үйлдвэр, барилгын салбар 1.4 хувиар голлон нөлөөлсөн үр дүнтэй байгаа.

 

            Түүнчлэн "S&P”-ээс өөр нэг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Fitch Ratings” агентлагаас саяхан Улаанбаатар хотод "Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хурал зохион байгуулаад байна. Хуралд оролцсон олон улсын шинжээч, судлаачид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, эдийн засгаа эрчимжүүлэхэд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар хэд хэдэн илтгэл танилцуулсан. Олон улсын шинжээч, судлаачдын онцолсноор Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бусад "B” түвшний зээлжих зэрэглэлтэй орнууд харьцуулахад өндөр байгаа гэнэ. Цаашилбал, манай орон энэ онд таван хувийн эдийн засгийн өсөлт үзүүлэх бөгөөд улсын төсвийн алдагдал 2023-2024 онд нэг хувиас бага болж, 2024 онд ДНБ 55 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. 

 

   

               Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинэ тайлангаар Монгол Улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарч, ДНБ-ий хэмжээ 13.6 их наяд төгрөгт хүрчээ. ДНБ-ий өсөлтийн 3.9 хувийг уул уурхайн салбар, 3.5 хувийг үйлчилгээний салбар, 1.7 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хоёр улиралд 5.5 хувийн өсөлттэй гараад байсан бол 2024 оны эхний улиралд мөн 5.4 хувийн өсөлттэй гарахыг Монголбанкны шинжээчдийн тайланд онцолжээ.

"B” ТҮВШНИЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛТЭЙ МОНГОЛ УЛС ДАМПУУРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА”

               Өнгөрсөн 2022 оны наймдугаар сард Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас гаргасан Азийн бүсэд дефолт болох эрсдэлтэй 40 орны жагсаалтад Монгол Улс багтаж, хэсэг шуугиан тарьсан. Тус албанаас "Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинэ өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” гэж үзсэн байдаг. Монгол Улс дефолт болох эрсдэл нь их хэмжээний гадаад өр байсан. 2022 оны төгсгөл, 2023 оны эхлэлд Засгийн газрын гадаад өрийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж, багасгаж чадсан ч олон улсад зээлжих зэрэглэлээ ахиулж чадахгүй бол дампуурах эрсдэлээсээ салахгүйг "Crisis” сайт онцолжээ.

 

           

              Монгол Улсын зээлжих зэрэглэл "B3”, "B-”, "B” түвшний дунд олон жилийн турш гацаанд орчихоод байна. Зээлжих зэрэглэл тогтоогч "Fitch Ratings”-ийн зохион байгуулсан "Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралд манай орны зээлжих зэрэглэл "B” хэвээр байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон судлаач, шинжээч олон байв. Хэрэв гаднын зарим агентлагийн таамаглаж байгаагийн адилаар Монгол Улс дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөө сайжруулж чадвал цааш нь урт хугацааны зээлжих зэрэглэлээ "BBB” хүртэл ахиулахад анхаарч ажиллах ёстой гэнэ. Эдийн засаг дунд хугацаанд үр дүнд хүрч, зээлжих зэрэглэлээ ч ахиулж чадвал манай орон бусад салбартаа ч алдагдлаа нөхөж, бүрэн сэргэлт рүү шилжих боломжтой байгаа юм байна.

 

      

           Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд "BBB” болон түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй улсад хөрөнгө оруулах нь элбэг байдаг. Тэр ч утгаараа гаднын хөрөнгө оруулалтын сангууд "ААА”, "АА”, "А” ,”ВВВ” ,”ВВ” ,”В”, "CCC”, "CC” гэсэн түвшин гаргаад олон улсын судалгаан дээр үндэслэн дэлхийн орнуудыг ангилж жагсаадаг юм байна. Гэтэл "B” түвшинд олон жил гацаанд орчихоод дунд нь "B-”, "B3” хүртэл болж байсан Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын нүдээр дампуурах эрсдэл өндөр орны нэг хэвээр байгаа гэнэ. Хэрэв эдийн засгаа сэргээж, дунд шатанд амжилт олбол зээлжих зэрэглэлээ "BB” түвшин рүү ахиулж, төгрөгийн ханшаа чангаруулна. Цаашлаад "BBB” түвшинд хүрвэл ам.доллар "цацаж”, гаднаас ч томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой болох юм байна.

-ХОЁР ТОЛГОЙ ГАДНЫНХНЫ АНХААРЛЫН ТӨВ БОЛЖЭЭ-

                Монгол Улсын эдийн засаг эхний хагас жилд 6.4 хувиар өсөхөд уул уурхайн салбар 42.4 хувиар нөлөөлсөн тооцоо гарсныг дээр дурдсан. Тэгвэл уул уурхайн салбарын үйлдвэрлэл оны эхний долоон сарын тооцоогоор 11 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.8 хувиар буюу 4.3 их наяд төгрөгөөр өсжээ. Уул уурхайн салбарын сэргэлтэд "Тавантолгой” ХК, "Оюутолгой” ХХК маш том нөлөө үзүүлсэн талаар олон улсын сайтууд мэдээлээд эхэлсэн байна.

 

                  Тухайлбал, Монгол Улсын нүүрсний экспорт сэргэж, оны эхний найман сарын дотор багтааж оны төлөвлөгөөгөө биелүүлснийг Хятадын "South China Morning Post” сонин онцолжээ. Манай орон 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 37.4 сая тонн нүүрс экспортолж, өнгөрсөн онд гаргасан нүүрсний экспортын таамаг төлөвлөгөөг давуулсан. Экспортын 37.4 сая тонн нүүрс нь өнгөрсөн оны үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Азийн орнуудын мэдээллийн сайтууд Монголын нүүрсний экспорт эргэн сэргэж, эдийн засагтаа чухал нөлөө үзүүлж байгаа онцолж байна. Мөн дэлхийд нэртэй "CNN” агентлагийн шинжээчид Монголын Оюутолгой ордыг онцолжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны тайланд 2023 оны байдлаар БНХАУ руу хамгийн их зэс экспортолж байгаа дөрвөн орныг нэрлэсэн бөгөөд Монгол Улс багтсан байна. Жагсаалтад Монголоос гадна Чили, Перу, Казахстан Улс байгаа бөгөөд Монгол Оюутолгой ордын ашиглалтаа бүрэн эхлүүлж, ажлаа эрчимжүүлж чадвал түүхий эдийн импортод анхаардаг БНХАУ-ын зах зээлд түшиглэсэн дэлхийд зэсийн экспортоороо амжилт олж, их хэмжээний ашиг олох боломжтой байгааг онцолсон байна.


https://ergelt.mn/news/48/single/36103



Дампуурах эрсдэлтэй орны жагсаалтаас гардаггүй Монголын эдийн засгийг хоёр толгой сэргээж чадах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани