Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Протокол: Уул уурхайн бүтээгдэхүүнээ түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Засгийн газрын стратеги

Протокол: Уул уурхайн бүтээгдэхүүнээ түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Засгийн газрын стратеги

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт 10.00 цагт, гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.   Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүд болон сайд нар ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

 

“Бүсчилсэн хөгжлийн асуудлыг намуудын гэрээнд тусгаж өгсөн”

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Орон нутгийн бие даасан байдал ялангуяа төсөв, томилгооны эрх мэдэлтэй холбоотойгоор ирэх дөрвөн жилд хууль эрх зүйн ямар өөрчлөлтүүдийг хийх вэ.  Бүсчилсэн хөгжлийг амилуулахад хууль эрх зүйн ямар ахиц дэвшил гарах вэ. Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт боомтын  сэргэлт орж байна. Монгол Улс 2022 оноос хойш эхлээд боомтын албатай болж, хилийн тухай хуульд нэг заалт нэмж оруулсан байдаг.  Цаашид боомтын бие даасан хуультай болох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх үү. Тойргийн гишүүний хувьд Өмнөговь аймгийн төвд 50 мегаваттын дулааны цахилгаан станц барих асуудлаар саналаа өгсөн.  Мөн Даланзадгад хотод ШУТИС-ийн харьяа сургуулийг байгуулах, Даланзадгадын нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох саналаа өгсөн.  Энэ асуудлуудыг хөтөлбөрт тусгасан уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хөтөлбөрт дурдагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөөний талаар олон зйүл заалт орсон. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх чөлөөтэй холбоотой олон шинэчлэлт хийгдэнэ. Мөн үүнээс дутахгүй ач холбогдол өгч оруулсан хэсэг бол авлигатай тэмцэх үйл ажиллагааны чиглэл. Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүний эрхийн хөтөлбөр хэрэгжүүлнэ, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох заалтууд тусгагдсан байгаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Бүсчилсэн хөгжлийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох нь зохимжгүй.  Харин гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээнд оруулж зааж өгсөн.  Засаг захиргаа нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутгийн удирдлагад шилжүүлнэ гэдэг асуудлыг гэрээнд тусгасан.  Мөн бие даасан дагуул хотуудыг хөгжүүлэх, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана.

Эрчим хүчний яамны Төрийн нарын бичгийн дарга Н.Тавинбэх:

-Өмнөговь аймгийн төвд барих дулааны цахилгаан станцын асуудал ерөнхийдөө дэмжигдээд явж байна.

 

“Хайгуулыг  соронзон физикийн аргаар явуулна”

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Гадаадаас валют орж ирдэг гурван суваг байдаг. Экспорт, хөрөнгө оруулалт, зээл.  Өнгөрсөн цаг хугацаанд монголын төр зээл гэдэг зүйлийг л дандаа авч хэрэглэж ирсэн.  Яаж экспортоо нэмэх вэ гэдэг дээр ерөөсөө ажиллаагүй.  Ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого байгаагүй.  Уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн.  Гадаадын хөрөнгө оруулалт яах билээ.  Уул уурхайн бус экспортыг Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан вэ.   Мөн Ц.Туваан сайдаас асуух асуулт байна.  Уул уурхайн  хайгуулын үйл ажиллагаанд ямар бодлого барих вэ?

Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Ц.Туваан:

-Энэ удаагийн Засгийн газар УУХҮЯ-ыг  аж үйлдвэр, эрдэс баялагийн яам болгож өөрчлөн оруулж ирсэн.  Аж үйлдвэрийн бодлогыг нэгдүгээрт тавина. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, ажлын байр бий болгох гэдэг рүү илүү зорьж ажиллаж байна.  Эрдэс баялагийн салбар өөрөө тодорхой дарааллаар явагддаг.  Үүний хамгийн эхэнд геологи, хайгуулын ажил байдаг. Тэгэхээр хайгуулын асуудалд онцгой анхаарч ажиллана.   Хайгуулын чиглэлд уламжлалт буюу өрөм тавьж хайгуул хийхээс гадна  орчин үеийн технологиудыг ашиглана.  Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хэрэглэдэг агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх ажлыг эрчимжүүлнэ.  Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн 60 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийсэн.  Хариуцлагатай уул уурхай буюу бүх талын эрх ашгийг хангасан бодлого баримтална.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:

-Ер нь хуралдааны дэг нэлээд өөрчлөгдсөн байна.  Уг нь  энэ асуудалд дээр УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан.  100 гаруй санал хураалт өнөөдөр явуулна.  Ер нь экспортын 90 хувь уул уурхай байгаа.   Уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах түүнийг түшиглэсэн аж  үйлдвэрийг хөгжүүлэх нь бидний нэг стратеги юм.  Дараа нь уул уурхайн бус бүтээгдэхүүний буюу аялал жуулчлал.  Үүнийгээ өндөр технологид суурилуулан хөгжүүлэх нь чухал байгаа юм.

 

“Амины орон сууцны жишиг загвар гаргах нь илүү зүйтэй юм биш үү”

 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  боомтын үйл ажиллагааг дэмжих талаар тусгасан байна. Тэгэхээр боомтуудаар орж ирж байгаа зүйлд тавьж байгаа хяналт шалгалт, лабораториудын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын хуримтлалын санг хэрхэн бүрдүүлэхээр ажиллаж байна. Гуравдугаарт, их дээд сургуулиудын цогцолбор хотхонуудыг байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байна. Мөн хувийн секторт мэргэшсэн боловсон хүчин олдохгүй байна гэж байгаа. Тэгэхээр хувийн сектор болоод мэргэшүүлэх секторт боловсролын сайд юу бодож байна вэ? Дараагийн асуудал нь хот байгуулалттай холбоотой эрчим хүчний хувьд ус бохирын хувьд бие даасан байгальд ээлтэй зөөврийн орон сууцны технологийг судална гэжээ. Орон сууц гэхээс илүүтэй амины орон сууцны жишиг загвар гаргах нь илүү зүйтэй юм биш үү гэдгийг Барилга хот байгуулалтын сайдаас тодруулъя.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Насан туршийн боловсролын хөтөлбөр болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэсэгт бий. Эдийн засгийн 2.2.6-д туссанаар байгаа. Суралцах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, холимог ажлын байрны сургалтыг бүрэн хэрэгжүүлнэ.

Хот  байгуулалт, барилга орон сууцжуулалтын Ж.Батсуурь:

-Гурван намын мөрийн хөтөлбөрт 105 мянган айлын орон сууц, ХҮН намын мөрийн хөтөлбөрт орон сууцны чанар, төрлийг сайжруулна гэж орсон.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хөгжлийн хөтөлбөр нь ирээдүйн өв сан хөгжлийн сангаас бүрдэж байгаа. Рояалти, АМНАТ-ын татварын сангаас үлдэх хэсгийн орлогыг бүрдүүлж буй. Ирээдүй өв сангийн нэгээс доошгүй хувь инновац технологид зарцуулагдана. Үндэсний баялгийн сан ч гурван сангаас бүрдэж байгаа. Хөгжлийн сан ч гэсэн ялгаагүй. 

 

“Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно”

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сүүлийн найман жил МАН дангаар засаглаж, алдагдсан найман жил өнгөрсөн. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр ард иргэдийн ядуурлаас харж болно. Бид бүх зүйлээрээ гадаадаас хараат байна. Эрчим хүч энэ өвөл тасарвал хэн хариуцлага хүлээх юм. Хэрэв ган зуд болбол бензин шатахуун дахин тасрах уу. Ийм л зүйлийг асууж байна. Олон жил худал ярилаа. Ер нь одоо сайн зүйл хийх гээд байвал ярьж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр УИХ одоо 126 гишүүнтэй болсон. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг яам, сайдууд их байна. Эдгээр хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:

-Мэдээж хамтарсан Засгийн газрын хийх ажилд эргэлзэж байгаа УИХ-ын гишүүд байгаатай маргах зүйлгүй. Бидний хийх ажил бодитоор харагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно. Бидний тавьж байгаа зорилго бол улс орны эрх ашиг нэгдүгээрт. Эдийн засаг босож ирж байж үйлдвэр эрхэлдэг, чадалтай улс болно. Үүний хажуугаар бид онцгой анхаарч байгаа.  Сонгогчид АН-ыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээрэй гэж санал өгсөн. Хүний мууг үзэх бол амархан. Улс орны сайн сайхныг үзэх бол хэцүү байна.  Тиймээс мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын тулд ажиллаж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөтөлбөрт тусгасны дагуу байгаа. Д.Ганбат гишүүний хэлснээр хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн яаманд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Протокол: Уул уурхайн бүтээгдэхүүнээ түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Засгийн газрын стратеги
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани