Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Путины айлчлал ураны төслийг зогсоох уу

Путины айлчлал ураны төслийг зогсоох уу

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх долоо хоногийн эхээр манай улсад айлчлахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. В.В.Путины таван жилийн дараа хийх тус айлчлалын талаар мэдээлэл, хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болсон зүйл алга. Айлчилж буй гол зорилго нь Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг хүндэтгэх зорилготой гэж Кремль мэдээлжээ.
Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалаар талууд хэд хэдэн асуудлаар хэлэлцээ хийх, Оросын талаас ч манайд зарим асуудлаар шахалт үзүүлэх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж буй. Үүний нэг нь Францтай хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй ураны төслийг зогсоож магадгүй гэсэн хардлага бий болоод байгаа.
2010 онд илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь манай хойд хөрш ОХУ дэмжихгүй, ил далд эсэргүүцэж ирсэнтэй холбоотой. Ганц ураны төсөл ч бус оросууд манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд өөрөөсөө хараат байлгаж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлого гэж хэлж болно. Тиймээс ч Францтай хамран ураны төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахтай зэрэгцээд ОХУ манай улсад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарласан. Өнгөрсөн өвөл бид улсаараа шатахуунд дугаарлаж, нэг иргэн 30 мянган төгрөгт л шатахуун авдаг болж байв. ОХУ-аас наана шатахууны экспортоо хязгаарласан нь дайнтай холбоотой гэж тайлбарласан ч начир дээрээ манай улс Францтай ураны төсөл хамтран хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн учраас л хойд хөрш боловсон сүрдүүлж байгаа үйлдэл гэдгийг олон улс судлаачид, улстөрчид ил далд ярьж байсан.
Зөөвч-Овоо ураны ордыг 2010 онд онд илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадалгүй 10 гаруй жилийг үджээ. Тус орд манай улсын эдийн засгийг илт өөд татахгүй ч эдийн засгаа солонгоруулах, шинэ салбарт хүч үзэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гэрээ байгуулах зэрэг олон давуу талтай. Гол нь, ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа багасгах томоохон боломж олгож буй төсөл. Үе, үе төр засгаас ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөнддөг ч ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа. Энэ нь дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйлсээс шалтгаалж байгаа нь илт.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд ураны төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Үүнээс хойш хоёр орны хамтарсан хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж, мөн оны арванхоёдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч, сайд нар хэлж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ зурах нь битгий хэл хэлэлцээр ч анир чимээгүй болоод удаж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалаас хойш хэлэлцээр эрчимтэй явж, манай тал маш ашигтай хэлэлцээр хийж чадлаа хэмээн дарга нар мэдээлэл хийж байсан ч үүнээс хойш таг чиг болоод буй.
Учир нь, Францтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхийг манай хойд хөрш ОХУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улсад айлчлах үеэрээ "Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө” гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд төдийгүй хэвлэлээр ч их гарсан. Үүнээс харахад, ОХУ ураны төслийг Францтай хамтран хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа учраас жилийн өмнө батална гэж байсан хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр ор сураггүй болсон бололтой.
Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Цэвэр бэлдчихсэн нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргадаг байна. Тиймээс нүүрснээс төсвөө бүрдүүлдэг манай улс ураны төслийг одооноос хэрэгжүүлж эхлүүлвэл ирээдүйд учирч болох эдийн засгийн эрсдлээс сэрэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ олон жил ярьсан, хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд тохирч, хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж чадсан энэ төсөл цааш үргэлжлэх үү, Путины айлчлалын үр дүнд бүр зогсох уу гэдэг асуултын тэмдэг үлдэж байна.
ОХУ-ын сайд нь ирээд ураны төслөө зогсоох санал тавьж байхад Ерөнхийлөгч нь ирээд юу гэх бол.

https://itoim.mn/a/2024/08/29/politic/xqg?28812d23b100af88cd3be17d0e7ec801
Путины айлчлал ураны төслийг зогсоох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани