Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах гэрээг байгуулав

III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах гэрээг байгуулав

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа.

 

  •     Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг,  төсөл боловсруулах тухай”
  •     Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ
  •     Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай
  •     Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай
  •     Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай

III цахилгаан станцын өргөтгөн, шинэчлэх зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Тус станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар үе шаттай өргөтгөнө. Төслийг хэрэгжүүлэхээр Оросын холбооны улс (ОХУ)-ын Эрчим хучний яам, ”Интер РАО Экспорт” компанитай хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлын тухай хэлэлцээрийн төслийг 2023 оны гуравдугаар сард ирүүлжээ.

Уг хэлэлцээрийн төслийг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлаар нарын чуулганаар соёрхон батлуулна. Станцыг өргөтгөн, шинэчлэх төслийн нийт төсөвт өртөг, барилга угсралтын хугацаа, ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхой болгох шаардлага үүссэн юм.

Иймд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановт 2022 оны 01/1373, 2023 оны 01/333 тоот албан бичгүүдийг тус тус хүргүүлжээ.

ОХУ-ын Сангийн сайдтай 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус улсын Сангийн яаманд уулзсан. Энэ үеэр төслийн санхүүжилтийн нөхцөлийг хэлэлцжээ. ОХУ-ын экспортын зээлийн хүү 2 хувь, эргэн төлөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил, Монголын талын хөрөнгө оруулалт 5 хувиас хэтрэхгүй, рублийн зээл авах сонирхолтой байгааг мэдэгджээ.

Мөн Сангийн сайд Б.Жавхлангаас ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановт 2023 оны зургаадугаар сарын 06-нд Өрийн удирдлагын тухай хуульд заасан зээлийн хөнгөлөлтийн тувшинг харгалзан_ зээл олгох хүсэлтийг хүргүүлсэн байна.

Туунчлэн 2023 оны 06 дугаар сард ОХУ-ын Санктпетербург хотноо зохион байгуулсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Эрчим хучний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтай санхүүжилтийн талаар албан уулзалт хийсэн. Уулзалтаар ОХУ-ын Сангийн сайд Монголын талын санал болгосон хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу зээл олгох боломжгүй гэжээ. Мөн ОХУ-ын эдийн засгийн байдал сайжрахад төслийн санхүүжилтийг эргэн харах боломжтой гэжээ.

Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт” компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дун 1 ,486.9 сая евро) болжээ. Санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын ЭКСПОРТЫН зээлээр санхүүжүүлэхээр тусгасан.

Эрчим хүчний яам, "ДЦС-З” ТЭХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцоог ашиглан манай тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлбэл 814.3 сая ам.доллараар (НЭАТ-тай дун 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтыг 1-2 жилээр богиносгох боломжтой гэж үзжээ.

ОХУ-ын "Интер РАО Экспорт” компанийнхантай удаа дараа уулзаж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны 12 дугаар сард Москва хотод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзах үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станцыг нийт 300 МВт (50+250 МВт)-аар уе шаттай өргөтгөн, шинэчлэх төслийн талаар санал солилцон, төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинэчлэн байгуулсан.

Төслийн шинэчилсэн замын зураглалын дагуу тус төслийн нийт төсөвт өртөг, барилга угсралтыг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, тухайн санхүүжилтийг хоёрдугаар ээлжид барилга угсралтын ажлын нийт төсөвт Монголын талын гаргасан санхүүжилтэд оруулан тооцохоор тохиролцсон.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулжээ.

Уг хэлэлцээрийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамдын саналыг авч нэгтгэн тусгаж, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанд танилцуулсан.

Энэ хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд нарт даалгажээ.

Үүний дагуу дээрх төслийг Эрчим хүчний сайдын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/12З1 тоот албан бичгээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Н.Г.Шульгиновт Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлсэн байна.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан ОХУ-ын Эрчим хүчний сайдын тур үүрэг гүйцэтгэгч П.Ю.Сорокинаас Оросын талын саналыг дипломат шугамаар 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Оросын талын саналыг судлан, Эрчим хүчний яамны хариу саналыг сайд С.Е.Цивилевт 2024 оны 08 дугаар сарын 07-нд дипломат шугамаар хургуулж, харилцан зөвшилцжээ.

Хэлэлцээрийн тухай:

Төслийг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцсөн. Үүний дараа Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгож, улмаар хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулна.

Хэлэлцээр нийт 11 зүйлтэй. Хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4х12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2х125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар ”ДЦС-3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон ”Интер РАО Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан.

Зураг төсөл боловсруулах ажлын ур дунд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралт гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай хэлэлцэн тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх суурь баримт болно.

III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах гэрээг байгуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани