Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр хаалтын сантай болно

Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр хаалтын сантай болно "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн сэтгүүлчидтэй уулзлаа. Түүнийг өнгөрсөн онд энэ албанд очиход "Эрдэнэт”анх удаа мэргэжлийн удирдлагатай боллоо” гэж салбарынхан онцолж байсан. Тэгвэл "мэргэжлийн хүн” энэ үйлдвэрт ямар ажлуудыг шинээр эхлүүлж, хэр үр дүнд хүрснээ танилцуулсан юм.

 

-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж байна. "Эрдэнэт”-ийн орлого хэр тогтвортой байна вэ?

-Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр дөрвөн сая тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, улсын төсөвт болон орон нутгийн төсөвт дөрвөн их наяд гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байдаг.

Манай үйлдвэр өнгөрсөн онд 520 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дэлхийн зах зээлд зэсийн ханш бидний төлөвлөсөн хэмжээнд үнэд хүрэхгүй байгаагаас цэвэр ашиг бага зэрэг буурсан. 2011 онд дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 9000 гаруй ам.доллар,  2012 онд 8100 орчим, өнгөрсөн онд 7300 ам.доллар байсан бол энэ жил 6700 ам.доллар болж буурсан. Иймээс эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

 

-Зэсийн үнээс шалтгаалан жилийн орлого бага зэрэг буурсан гэж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал?

-Маркетингийн судалгаа, зах зээлийн бодит үнийг судалж, тэр үнээр бараа, материалаа авдаг болсноор үнийн зөрүүнээс багагүй орлого олсон. 2011 онд 200 гаруй тэрбум, 2012 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Ашиг буурсан нь мэдээж дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасантай холбоотой. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унахын хэрээр манай борлуулалтын орлого буурдаг.   

 

-Зэсийн уналттай холбоотойгоор эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа гэлээ. Хэр үр дүнтэй байна?

-Хэмнэлтийн бодлогын үр дүнд импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, илүү хямд үнээр авах бодлого барьж, хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ ажлыг хариуцсан тусгай Маркетингийн товчоог бий болгосон. Хуучин бол хангамжийнхан  өөрсдөө гэрээ хийж, өөрсдөө худалдан авдаг байсан. Одоо бол Маркетингийн товчоо энэ бүхнийг хянаж, бараа, материалыг зах зээлийн үнэтэй уялдсан эсэхийг шалгаж, нягталж байгаа. Зөвхөн бараа материалын үнийн зөрүүнээс 34.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн.  Хэдийгээр цахилгааны үнэ 30 гаруй хувиар , төмөр замын тариф 10 хувиар өсч, усны үнэ нэмэгдсэн ч үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогоо сайн барьж ажилласны үр дүн юм шүү дээ.

 

-Зэс, хүдрийн олборлолт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-35 жилийн хугацаанд энэ үйлдвэр 739 сая тонн хүдэр, 706.2 сая тонн зэс олборлосон байдаг. БНХАУ-ын зэсийн баяжмалын хэрэглээний найман хувийг хангаж, тус улсад зэсийн баяжмал экспортолдог эхний 10 компанийн нэг болсон.

Бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрт  томоохон өргөтгөлийн ажил хийж байна. 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах  хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Зэс хайлуулах чиглэлээр өмнө нь олон жил судалгаа хийсэн. Энэ жилээс эхлэн гадаадын компаниудтай хамтран техник эдийн засгийн үнэлгээгээ хийж байна. Мөн Өмнөд Солонгосын компанитай хамтран бага оврын зэс хайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үнэлгээ хийлгээд дуусч байна. Ингэснээр Өмнөд Солонгосын компанийн хөрөнгө оруулалтаар жилдээ 10 мянган тонн зэс хайлуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. "Эмчилгээ оношлогооны төв” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа.

 

-"Эрдэнэт” үйлдвэрт одоо хэчнээн хүн ажиллаж байна. Тэдний хэдэн хувь нь монгол ажилчид вэ?

-Нийт 6000 ажилтны 95 орчим хувь нь манай улсын иргэн. Үүнээс технологийн бодлогыг монгол инженерүүд авч явж байна. Энэ нь өнгөрсөн 35 жилд манай боловсон хүчин хэрхэн өсч дэвшсэний нэг илрэл.  Бид ОХУ-ын ард түмэнд баярлаж явах ёстой.

 

-"Эрдэнэт” үйлдвэрийн зарим инженер "Оюутолгой” руу явсан гэх юм. Ажилтнуудаа үнэхээр өндөр цалинтай газар алдаад байна уу?

-Манайд бэлтгэгдэж байсан сайн инженерүүд болон 30-аад техникийн ажилтан, инженер  явсан нь үнэн. Гэхдээ "Оюутолгой” "Эрдэнэт” хоёр асар их ялгаатай. "Оюутолгой” хэдий өндөр цалинтай ч хуарангийн системээр ажилладаг. Уурхайчид олон хоног гэр бүлээсээ хол ажилладаг. Харин "Эрдэнэт”-ийн ажилтнууд гэр бүлтэйгээ хамт байж, гэрээсээ  ажилдаа явдаг. Тийшээ явсан зарим инженер  буцаад ирж байгаа.

 

-Та ажлаа аваад удаагүй байхдаа "Эрдэнэт”-д 8.6 тэрбумын "үхмэл” хөрөнгө байна, Үүнийг худалдан авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Манай агуулахад 3-4 сар хэрэглэх сэлбэг материал байх ёстой. Нийт 140 тэрбумын үлдэгдэл байсныг 109 тэрбум болгож бууруулаад байна. Үүнээс 8.6 тэрбумын "үхмэл” хөрөнгө байснаас акталж, худалдаалж, шилжүүлсээр зургаан тэрбум болгон бууруулсан. Ер нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан ажилчдын арга барилыг өөрчлөх, тэр хүмүүстэй энэ чиглэлээр хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг өөрчилж, үйлдвэр дотроосоо туршлагатай хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт хийж, хангамжийн мэргэжилтнүүдийг шинээр томилсон.

 

-"Эрдэнэт”-ийнхэн ажилдаа гурван бодлого, есөн чиглэл барьж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Үйлдвэр дээрээ менежментийн бодлогын хувьд өөрчлөлт хийхээр зорьж байна.  Тодруулбал, ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгосон. "Эрдэнэт” үйлдвэрт дарга нарын хүүхдүүд, хамаатан садан нь ажилд ордог гэх хардлага байнга байсан. Үүнийг шийдэх үүднээс ажилд авах журам, хэрхэн ажилд шалгаруулж авсан талаарх мэдээллийг ил тод болгосон. Мөн өнгөрсөн оны орлого, зарлагын тайланг бүх ажилчдын өмнө нээлттэй тайлагнасан. Өөрөөр хэлбэл, ажилчдын өмнө алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцсэн гэсэн үг юм. Хангамж худалдан авалтын бодлогыг ил тод болгосноор багагүй мөнгийг хэмнэж, 50 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй бараа материал, сэлбэг төхөөрөмжийг орон нутгийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудаас авч байгаа. Авлигаас ангид хамт олон болох уриа гаргаад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Мөн Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулж авлигад өртөж болзошгүй албан тушаалтнуудын ажлын байрны жагсаалтыг гаргаж Хөрөнгө орлогыг нь мэдүүлдэг болсон.

 

-Ил тод байх бодлогын хүрээнд үйлдвэрийн санхүүгийн байдал нэлээд нээттэй болсон гэж ойлгож болох уу?

-Өмнө нь үйлдвэрээс урьдчилгаа мөнгө аваад алга болчихсон компаниуд цөөнгүй байсан. Энэ асуудлыг зогсоох үүднээс төлбөрийг урьдчилан олгодог байсныг бүрэн зогсоосон. Мөн хар данс нээж манайхаас урьдчилгаа, зээл аваад өгөөгүй 105 гаруй компанийг ил тод зарласан. Ингэж нийтэд ил зарласан нь олон  компанид хүнд туссан байх. Гэхдээ компаниудыг хариуцлагатай болгох үүднээс ийнхүү илчилсэн юм.

 

-Эдгээр бай­гууллагууд өрөө барагдуулсан уу?

-Өртэй нийт 105 компаниас 64 компанитай өр барагдуулах гэрээ байгуулаад ажиллаж байна. Харин 20 шахам компанийг хуулийн байгууллагад өгсөн. Зармынх нь асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Намайг энэ ажлыг авах үед 240 тэрбум төгрөгийн авлага байсан бол одоо 170 тэрбум төгрөг болж буураад байна.

 

-Дэлхийн туршлагаас харахад уул уурхайн компаниуд Хаалтын сангаа нэлээд эртнээс бүрдүүлж эхэлдэг юм билээ. "Эрдэнэт” үйлдвэр хэзээ Хаалтын сантай болох вэ. Сангийн хөрөнгийг хаанаас хуримтлуулах вэ? 

-Хаалтын сангийн хөрөнгө шууд зардалд суух ёстой. Хаалтын сан гэж бүрдүүлээд, тэр хаалтын сангаа зохих хэмжээгээр тухайн жилийн орлогоос эсвэл зардлаас мөнгө хийж байх хэрэгтэй. Бид одоо энэ санг байгуулах гээд Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх гээд асуудлыг тавьсан. Хаалтын сан байгуулах асуудал хэлэлцэх шатандаа явж байна. Хаалтын сан байгуулах, сангаа захиран зарцуулах журам гэж батлуулахаар Удирдах зөвлөлдөө хандаад явж байна.               

 

-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд улстөрийн томилгоогоор сонгогдсон байдаг. Таны хувьд энэ албан тушаалд хэрхэн сонгогдсон бэ?

-Миний хувьд Төрийн өмчийн хорооноос "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон. Би 1986 онд Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг инженер механик мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилчин, инженер, цехийн дарга, "Бэрх”-ийн уурхайн захирал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. 2009 оноос Ашигт малтмалын газарт Уул уурхайн асуудал хариуцсан газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд энэ албан тушаалд очсон.

 

 

Э.СОЛОНГО

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр хаалтын сантай болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани