Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс-Алт ресурс” ХХК 2000 ширхэг мод тарьсан ч 100 нь ургажээ

“Эрдэнэс-Алт ресурс” ХХК 2000 ширхэг мод тарьсан ч 100 нь ургажээ

 

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон компаниуд мод тарихаар амлаж, гэрээ байгуулсан юм. Тэдгээрээс 11 компанийн Богдхан ууланд хийсэн ойжуулалт, хавар тарьсан модны ургалтыг Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтран шалгажээ. Үлгэр жишээ болохуйц сайн ажиллаж буй компаниуд байхад, маш хангалтгүй компаниуд ч байна. Тухайлбал:

"Эрдэнэс-Алт ресурс” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниуд Богдхан уулын Чандмань амны 4.8 га талбайд 3-5 настай шинэс модны нийт 2000 ширхэг суулгац тарьжээ.  Эдгээр суулгацын дөнгөж 5 хувь нь ургаж, 95 хувь нь үхсэн байна. Хавар 3 настай тарьц суулгасан боловч түүнийх нь гарал үүсэл тодорхойгүй байгаа аж. Тэд суулгацаа арчлаагүй, услалгүй орхижээ. Тиймээс хатсан суулгацыг цэвэрлэж, одоо суулгац нөхөн тарихыг шаардлагатай юм байна. Энэ талаар тус компанид арга зүйн зөвлөгөө өгчээ.

‘’Болдтөмөр ерөө гол’’ ХХК Зайсангийн амны 20 га газарт нарс, шинэс, монос, өрөлийн 2975 суулгац тарьсны 65 хувь нь ургаж, 45 хувь нь үхсэн байна. Тус компанийн Баянгол уурхайн Байгаль орчны хэлтсийн 14 ажилтан, уурхайн 20 ажилчинтай хамт энд мод тарьсан ажээ. Тус компанид мод нөхөн тарих аргазүйн зөвлөгөө өгч, гэрээнд заасны дагуу шилмүүст мод тарих үүрэг өглөө. 

"МоЭнКо” ХХК Залаатын Баруунбогины амны 20 га талбайд 50.000 ширхэг мод тарьжээ. Эндхийн ой хөнөөлт шавжид нэрвэгдэж, байгалийн аясаараа нөхөн сэргэхээргүй болж, доройтсон ажээ. Тиймээс тус компаниар нөхөн сэргээлгэх гэрээ байгуулсан юм байна. "МоЭнКо” компани энэ ажлаа "Агро форест” ХХК-иар гүйцэтгүүлэн, ойжуулж буй талбайгаа 2400 м урт торон хашаагаар хамгаалж, усалгааны систем байгуулжээ. "Агро форест” ХХК энэ суулгацуудыг 3 жил арчилж, ургуулаад Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх юм. 

"МАК” компани Залаатын амны 17.6 га талбайд шинэс болон навчит мод тарьжээ. Тус компани энэ ажлаа "Ногоон харш” ХХК-иар гүйцэтгүүлж,  энэ оны 8 дугаар сарын 8-ны байдлаар нийт 9 га талбайд MNS 6140:2010 стандарт хангасан 17754 ш шинэс, 4246 ш навчит модны суулгац суулгажээ. 1 га талбайд 2500 ш тарьц, суулгац байхаар тооцон, ойжуулж байгаа аж. Залаатын аманд шинэс зонхилон ургадаг. Тиймээс энд тарих тарьц, суулгацын 70 хувийг шинэс модоор бүрдүүлж, 30.800 ш шинэс тарихаар төлөвлөжээ. Үлдсэн 30 хувийг нь навчит модоор бүрдүүлж, 13.200 ш суулгац суулгах юм. Ойжуулалтын ажлыг зуны туршид таслахгүйн тулд тус компани бортоготой суулгац ашиглаж байна.  

"Степголд” ХХК Залаатын амны 15 га газарт 25.000 ш мод тарина. Энэ ажлаа тэд "Ногоон харш” ХХК-д даалгаж, шинэс болон навчит модны бортоготой тарьц, суулгацаар уг талбайгаа ойжуулж байна. Модны нүх ухагч механизм ашиглан, энэ оны 5 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 1 хүртэл нийт 15.000 ш нүх ухаж бэлтгэжээ. Ингээд МNS 6140:2010 стандарт хангасан шинэс модны 2000 ш суулгац, навчит модны 1500 ш суулгац тарьжээ. 

Ойжуулах талбайгаа кадастрын зургийн дагуу хашиж, хаяг самбар байрлуулан, усалгааны систем суурилуулан, тарьц суулгацаа мод үржүүлгийн талбайд бэлтгэсэн байна. Тус компани ойжуулсан талбайдаа дуслын усалгааны систем, 50 шоо м ус нөөцлөх сав суурилуулах, Туул голоос усны савандаа ус татах өндөр хүчин чадалтай насос байрлуулахаар холбогдох газрын зөвшөөрлийг хүлээж байгаа аж.

https://time.mn/vzw.html
“Эрдэнэс-Алт ресурс” ХХК 2000 ширхэг мод тарьсан ч 100 нь ургажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани