Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?

 

Манайд байгаагаа хуваагаад хүртэж чаддаггүй нэг том зовлон бий. Хүн амдаа ихэдсэн баялагтай ч эрх мэдэлд хүрсэн нь түнтийтлээ түрийвчилж, цүдийтлээ иднэ.

Саалийн үнээ болсон "Эрдэнэт үйлдвэр”-ийн зовлон энэ. Ядаж байхад энэ үйлдвэр яалт ч үгүй Монголын саалийн үнээ л дээ. Анх нээхдээ уурхай хаагдах үеийн нөхөн сэргээлтийн нөөцийг "…"Эрдэнэт үйлдвэр” 2056 он хүртэл ажиллана” гэж төсөөлж байв. Харин 2021 онд нөөцийг шинэчлэн баталснаар "Цаашид 60 жил буюу 2080 оныг хүртэл ажиллана. Уурхайн талбайг эрс тэлэх, шинэ бүтээн байгуулалтууд, хаягдлын далангийн өргөтгөл хийнэ” гэсэн. Энэ үйлдвэрийг дөч гаруй жилийн өмнө Оростой 51:49-өөр байгуулж, гуч гаруй жил ажилласан. Арваад жилийн өмнө хувийн нэгэн компани оросуудтай ярьж байгаад 49 хувийг нь олоод ирсэн. Ингээд тэр чигтээ Монголын өмч болсон.

Ингэж авч ирсний дараа бас бөөн хэрүүл уруул, шүүх цагдаа болсон. Авчирсан компани, авчруулсан Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс авлига, эрүүгийн хэрэгт холбогдож, хууль шүүхийн байгууллагаас салахаа больсон. Зарим нь Монголоосоо зугтаж яваад тав, зургаан жил болж байна. Тэр хэрээр шүүх дээр хэрэг түвэг нь дарагдаастай хэдэн жил болж байна.

Энэ бүхний учир шалтгаан нь "..."Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр, хууль бусаар авсан” гэдэгт байв.

Тэгээд 2019 оны хавар УИХ-аас "Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, түүнийгээ намар нь сунгаж байв. Тус бүрдээ зургаан сараар тогтоосон онцгой дэглэм "Эрдэнэт үйлдвэр”-т бүтэн жил үйлчилсэн. Онцгой дэглэм дууссан ч цар тахал гарч, тус үйлдвэр хөл хорион орсон Монголын тог цахилгаан, ус дулааныг жил гаруй даасан. Тэр үед Х.Бадамсүрэн "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байв. Мань эр муу нэртэй. Хөдлөх бүртээ буруутна. Тэгэхээс ч аргагүй тендер явуулж, тушаал шийдвэр гаргадаг байв.

Ингэхээр 2019 онд УИХ-аас гаргасан "…"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг ханган, ТӨҮГ-ийн хэлбэрээр өөрчлөн байгуулах, санхүүгийн шалгалт хийж, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх үндэслэлээр онцгой дэглэм тогтоосугай” гэсэн нь биелсэн эсэх эргэлзээтэй юм.

Онцгой дэглэмийн дараа, цар тахал залгаж, түүний дараа цаг үе тогтоход Х.Бадамсүрэнг дэвшүүлэн явуулж, оронд нь УУХҮ-ийн сайд байсан Г.Ёндонг ерөнхий захирлаар томилсон. Өмнөхөн нь "Монголросцветмет”-ээс хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх ёс зүйн асуудалд холбогдоод байсан тэр чухам л ногоон гэрлээр 2022 оны наймдугаар сарын 31-нд "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болсон.

Г.Ёндон энэ албан тушаалд ажиллаад хоёр жил болж байна. Оны сүүлч болоход хоёр удаа "Энэ жил "Эрдэнэт үйлдвэр” түүхэнд байгаагүй их орлого оллоо” гэж сүртэй сурталчилсан. Зэсийн үнэ дэлхийд өндөр байхад тэгэлгүй яах вэ дээ. "Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид Ёндонтой Ёндонгүй хийх л ажил, хүрэх л амжилт шүү дээ. Зэсийн үнэ ирэх жил ч өндөр байхаар байна. Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн 2024 оны эхний хагас жилийн дундаж үнэ 9094 м.доллар байв. Өмнөх оны эцсээс найман хувиар өссөн. Энэ нь дэлхийн зэсийн томоохон ил уурхайнуудын нэг болох "Кобре Панам” хаагдсан, "Англо Американ” компани зардлаа танаж, зэсийн үйлдвэрлээл бууруулахаар мэдэгдсэн нь богино хугацаанд нийлүүлэлтийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, үнэ өсөхөд нөлөөлсөн. Олон улсын шинжээчид энэ оны сүүлч гэхэд 9500 ам.доллар, 2025 онд 10 000 ам долларт хүрэх таамгийг хэлж байгаа юм.

Тэгэхээр Г.Ёндонгийн хэр зэрэг ажиллаж байгаа нь өөр зүйлээр хэмжигдэнэ. Түүнийг УУХҮ-ийн сайд байхад нь "Эрдэнэт үйлдвэр”-т эхэлсэн хэдэн том төсөл бий. Заримынх нь талаар тэрбээр сайд байхдаа тушаал шийдвэр гаргаж байсан удаатай.

Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмчлөлтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг.

Энэ хүрээнд Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт "Уул уурхай металлург-химийн үйлдвэрийн цогцолбор” байгуулах зориулалтаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх лиценз олгожээ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Засвар, заводын өргөтгөлийн төслүүдийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Үйлдвэрлэл технологийн паркад эхний ээлжид энэ таван үйлдвэр байгуулагдаж, жилд 182 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байдаг юм.

Уг нь 2022 он гэхэд эдгээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник, технологийн төвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлууд бүрэн хийгдэж дуусаад байв. Энэ төслүүдийн хоёр нь маш чухал. Тухайлбал,  "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэж байгуулах жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124.1 мянаган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Хятадын China ENFI Endineering тэргүүтэй консорциум аль эрт 2015 онд боловсруулчихсан. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус консорциумтай 2019 оны есдүгээр сард өөрийн зэсийн баяжмалыг тасралтгүй ажиллагаатай хос SKS технологиор хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус компанитай цаашхи Хамтын ажиллагааны гэрээг 2021 оны тавдугаар сард байгуулаад байв. Энэ үйлдвэр анх 2023 он байгуулагдах төлөвлөгөөтэй явсан. Өдгөө "Эрдэнэт үйлдвэр”-ийн сайд дээр "2024 онд ашиглалтад орно” гээд биччихсэн. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Г.Ёндон "2027 онд ашиглалтад оруулна” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдийг "Эрдэнэт үйлдвэр”-т очиход нь хэлсэн байдаг.

Дараагийн нэг төсөл болох "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх лиценз олгох Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт "Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасугай” гэсэн байдаг. Энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Бас байдаггүй. Учир нь энэ үйлдвэрийн төсөл хэл ам дагуулаад байдаг овоолгуудтай холбоотой. Тэдгээрийг "Эрдэнэт үйлдвэр” өөрөө ашиглах шийдэл юм.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас "SX/EW технологиор катодын зэс боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил” гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2021 онд зохион байгуулж "Майнинг шорт лонг терм” ХХК-тай гэрээ байгуулсан. Улмаар 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд авто зам, төмөр зам, усан хангамж, ариутгал татуургын системийн зураг төслийн ажлууд 100 хувь, цахилгаан хангамжийн ТЭЗҮ 100 хувь хийгдэж, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь батлагдсан зураг төсөл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Ажил ингээд урагшилж байсан ч сүүлийн үед хөдлөхгүй болжээ. Тухайлбал, УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн 2023 оны аудитаар "..."Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах ТЭЗҮ-ийг боловсруулан, исэлдсэн хүдрийн үүсмэл ордын нөөцийг тогтоож, улсын нөөцөд бүртгүүлсэн боловч ирээдүйд үр өгөөжөө өгөх нь тогтоогдсон нөөц буюу овоолгын өртгийг бүртгэж тайлагнаагүй” гэсэн дүгнэлт гарсан. Мөн ТӨБЗГ-ын 2023 оны үйл ажиллагааны тайланд "Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр”-ийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар шийдвэр гарснаас хойш дээрх байгууллагатай холбоотой гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтэд тодорхой ахиц гараагүй тул явцын хэрэгжилтээр тайлагнасан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮТП байгуулах ажлын хүрээнд Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр байгуулна гэсэн арга хэмжээ (2020-2022 он) 2023 оны жилийн эцсийн байдлаар нэмэгдэж системд орсон” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ энэ төслийн хэрэгжилтээс нэрээ цэвэрлээд авчихаж байгаа юм. Овоолго дээр суурилж исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ажил гацаанд орсон нь анхаарал татахаар л юм байна лээ.

Нөгөөтэйгүүр, муу нэртэй Х.Бадамсүрэнг хөөж явуулаад ёс зүйгээс өөр алдаагүй Г.Ёндонг ерөнхий захирал болгоод "Эрдэнэт үйлдвэр” нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдөж чадсан уу. Хамгийн том жишээ тайлбарыг дээр хүргэсэн.

Дээрээс нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаал хашдаг хүмүүс голдуу холбогддог нөгөө л авлига, албан тушаалын хэргүүд тасрахгүй байна. Бүр арвижиж олшроод байна.

Г.Ёндонг ерөнхий захирлаар очсоноос хойш АТГ-аас 2023 оны наймдугаар сард "Т нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн албан тушаалтан "А”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан”, 2023 оны есдүгээр сард "Г нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа тус үйлдвэрт хохирол учруулсан”, 2024 оны гуравдугаар сард "Э нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх хэргийг прокурорт шилжүүлсэн талаараа мэдээлж эдгээр нь улс даяар түгсэн байдаг. Хамгийн сүүлд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Б-тэй холбоотой ноцтой асуудал нийтэд ил болж, хууль хяналтынхан мөрдөж шалгаад эхэллээ. Эндээс "Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерүүд шударга шийдэгддэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Ер нь энэ бүхэн юуг хэлж байна вэ.

Уг нь Монголын төрийн 100 хувийн өмчтэй "Эрдэнэт үйлдвэр” монголчуудын төлөө л үйлчлэх, хөрөнгө мөнгөө зарах үүрэгтэй. Төр нь эзэмшиж байгаа бол иргэд нь хяналтаа тавих учиртай. Дахиад 56 жил саалиа өгөх үнээ шүү дээ. Гэхдээ Г.Ёндон ердөө л төлөөний хүн.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ

Эх сурвалж:

"Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

"Өдрийн сонин" - 2024.09.13 БААСАН № 172 (7538)

"Өнөөдөр" сонин - 2024.09.13 БААСАН № 175 (7990)

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани