Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

3. Хүдрийн ордууд

Хүдрийн ордууд: Томоохон зураглал мөн.
Аливаа хүдрийн биетийг илрүүлэх нь азтай хэрэг боловч түүний байршлыг тодорхойлох нь гол төлөв санамсаргүй тохиолдлын үр дүнгээс хавьгүй илүү ач холбогдолтой байдаг. Аливаа хүдрийн биетийн үүсэл нь уурхайг олсон хүмүүсийн хувьд заавал ойлгох ёстой тусгай нөхцөл байдлыг шаарддаг.
Дэлхий даяар өрнөсөн уул уурхайн түүхээс үзэхэд дэлхийн нхэнх уурхайг умард ба өмнөд Америк болон зүүн Азийн илүү залуу уул үүслийн бүсүүд тэрчлэн Кембрийн өмнөх үеийн бамбай чулуулгийн нутаг хайрласан байх юм.
Канадын төв болоод зүүн хойд хэсгийг бараг бүхэлд нь эзэлж байдаг Канадын бамбай нь Лобрадорын төмрийн ордуудаас авахуулаад Валь д'Ор, Ка, болон Тимминзийн алтны болон хар төмөрлөгийн уурхай, Еллоунайф, Н.В.Т.-ийн ойролцоох баруун хойд талын нэлэнхүй алмаас-доржпаламын         уурхайнууд хүртэл дэлхийн хамгийн сайн олборлолттой уурхайн бүсийн нэг нь болж байна.
 
Канадын бамбай нь Кембрийн өмнөх үе (4.6 тэрбумаас 570 сая хүртэлх жилийн тэртээд)-д үүссэн чулуулгаас бүрэлдэж байдаг бөгөөд Дэлхийн хамгийн өвөрмөц хөргөх цулдалтай газруудын нэг мөн. Эдгээр чулуулгийн ихэнх хэсэг нь өндөр хувиршилд орсоор иржээ. Энэхүү бүс нутаг, түүнчлэн тив бүхэн дээр байгаа Кембрийн өмнөх үеийн бамбайнууд нь металлын хүдрийн биетээр элбэг арвин нь нотлогджээ. Учир нь хүдрийн биетийг бүрдүүлэхэд хүргэсэн уул үүсэл болон тектоникийн бусад ажиллагаа нь манай гарагийн амьдралын тэртээ дээр үед өргөн тархацтай, идэвхтэй байсантай холбоотой.
Хэдэн зуун сая жилийн тэртээгээс буурал бамбай уулсыг оройноос нь улыг нь хүртэл элээж, тэдгээр хүдрийг гадаргад ойртуулж ирсэн нь элэгдэл юм.
Кордилльерийн нуруу түүнээс харьцангуй залуу бөгөөд тогтворгүй чулуулгууд нь Аляскаас Британийн Колумби, Номхон далайн орнууд, Мексик, Төв Америк болон Андын нурууг хүртэл тэлсэн нутаг дэвсгэрийг эзэлж байна. Энэ нутаг нь сүүлийн таван зууны туршид олж нээсэн зарим төмөрлөгийн хүдрийн ордуудад ашигтай чулуулгийн цогц бүтэцтэй, томоохон суурь металл болоод алтны баялаг ордуудыг агуулж байдгаараа ихээхэн онцлогтой.
 
Дэлхийн бамбайнуудад маш их идэвхтэй тектоникийн ажиллагаа явагдаж дууссанаас хагас тэрбум жилийн дараагаар Кордилльерийн бүс нутаг бамбайнууд хэзээ нэгэн үед байсныхаа адил идэвхжиж, Британийн Коламби, Невада болон Чили зэрэг газарт, дэлхийд толгоохонд орох, зарим ордыг үүсэн бүрэлдэхэд нөлөөлжээ.
Хүдэр хэрхэн үүсдэг вэ?
Эрдсийн ордуудыг ангилах нэгэн тустай арга бол нэгэн үед зэрэг үүссэн чулуулгуудыг хожим үүссэн тээгч чулуулгаас ялгаж чадах явдал юм. Бялхмал биетээс буюу эсвэл тунамал хурдсын үйл явцаар үүссэн ордууд нь хам гарлын эрдсийн ордууд мөн. Нэгэнт буй болон оршиж байгаа чулуулгуудад хожуу гарлын эрдсийн ордууд үүсдэг. Үунд тухайлбал, хатуу чулуулаг хагарч, хагарлын ан цавуудад судлууд байршиж, хожуу гарлын ордуудыг үүсгэх магадлалтай байдаг.
 
Чулуулгуудыг бий болгодог үйл явцын үр дүнд биетүүд үүсэн бий болж болно. Хайлмал буюу магмын талсталжилтаар эсвэл тунамал чулуулгуудыг агуулж байдаг материалын элэгдэл болон дахин хуримтлалаар үүссэн ашигт малтмалын ордууд байдаг. Мөн ашигт малтмалын ордууд нь дэлхийн бөмберцгийн дотоод халуун шингэний үйлчлэл болох гидротермаль үйл ажиллагаа хэмээн нэрлэгддэг оөр уйл явцаар бас үүсдэг нь бий. Уусмалаас хатуу биет байдлаар гарсан, өөрөөр хэлбэл, гидротермаль уусмалаас үүссэн химийн тунадсууд нь эрдсийн олон ордыг бий болгосон байдаг.
 
Гидротермаль явцын дунд чулуулгуудын дундуурх ан цав болон ангархай зайнуудаар эргэлдэн урсдаг халуун ус нь дамжин гарч байгаа чулуулгуудаас эрдсийг нь уусган гаргаж чаддаг бөгөөд ингэснээр эрдсүудийг уусмалд оруулан авчирдаг. Ямар нэгэн зүйл тэднийг тунгаах хүртэл эрдсүүд нь усан дотроо уусаагүй хэвээр үлддэг ба энэ үед дараах хэд хэдэн зүйл тохиолдож болно. Зарим үед температур унаж, харин чулуулгуудыг шахаж байгаа даралт гэнэт өсдөг. Нөгөө тохиолдолд ус нь ууссан төмөрлөгтэи химиин урвалд орж байгаа өөр төрлийн чулуулагтай тулгарч, шинэ эрдсүүдийг үүсгэн бий болгодог. Тэрчлэн нэг шингэн нь уусмал дотор байгаа янз бүрийн химийн эрдэс бодисыг авч яваа нөгөө шингэнтэй нийлснээр шингэн тус бүрээс ууссан төрлүүд нь урвалд ордог.

Металлын орд нь металл тээгч хүдрийн эрдсүүдээс тогтдог бөгөөд хүдрийн эрдсийн зэрэгцээгээр хоосон эрдсүүд үүсдэг нь ордын үнэлгээнд эсрэгээр нөлөөлдөг. Жишээ нь, алтны судлууд нь их хэмжээний цахиур, зарим пирит болон бага зэргийн алттай хоосон нүүрсмэгээс тогтдог.
 
Халуун хайлмаг хаагуур ч урсаж байсан ч чулуулагтай химийнурвалдорж, хувиршлыг үүсгэдэг. Хувирал гэдэг бол чулуулаг дотор байгаа зарим эсвэл бүх эрдсийг химийн урвалаар өөрчилж, шинэ эрдэс бий болгох үйлдэл мөн. Пироксен зэрэг бараан эрдсууд хлоритод шилжиж болно, хээрийн жонш гялтгануур шавар болон хувирч, карбонат болон сульфидын эрдсүүд, түүнчлэн цахир нь чулуулагтаа үлдэж хоцорно. Гидротермаль буюу дулааны хувирал гэдэг нь хайлмал шингэн нь чулуулгаар дамжин өнгөрч гэдгийн тэмдэг төдийгүй түүний ойролцоо ямар нэгэн эрдэс байна гэдгийг зааж өгч буй байгалийн нэгэн тодорхойлолт мөн.
 
Одоо бид эрдсийн ордын нийтлэг буюу энгийн төрлүүд, тэдгээрийн геологийн шинж чанарыг авч үзье. Зарим ордын диаграмм, зураг, зүсэлтүүд нь дэлхийн бөмбөрцгийн гол төлөв гадаргын доор байрладаг нийтлэг хэлбэрийг харуулдаг юм
 
Маагмын ордууд
Хайлсан чулуулгийн бие хөрөхийн хэрээр эрдсүүд нь талстжиж эхлээд, маагмын буюу хайлмалын хоргын ёроол руу живэх буюу эсвэл түүний хажуу талуудад ургалт үүсгэдэг. Энэ нь чулуулгийг үүсгэгч ердийн эрдсүүдэд ерөнхийдөө нийтлэг тохиолддог боловч заримдаа тэдгээр нь суурилаг төмөрлөгийн сульфид эсвэл төмрийн исэл, титан эсвэл хром зэрэг ашигтай эрдсүүдийг агуулж байдаг.
 
Хэт бараан эсвэл бараан галт уулын чулуулгийг олборлоход хүрэлцэхүйц хэмжээний эрдсийн бөөгнөрөлтэй байж болно. Бараан өнгийн галт уулын чулуулаг бүхий сульфидын , ордууд болох Онт Садберигийн зэсийн ордоос дэлхийн зэс ба кобальтын томоохон хэсгийг үйлдвэрлэдэг.
 
Цагаан алт, паллади болон бусад үнэт металлыг никель-сульфидын ордоос дайвар бүтээгдэхүүн маягаар олборлодог. Сульфидын хэмжээ нь цахиурт чулуулагт тархсан эсвэл зузаалаг байж болдог.. Пирродит ба калькопирит, мөн лицийн сульфидууд бүгд нийтлэг эрдсүүд байдаг юм. Хүдэржсэн биетүүд нь гол төлөв давхарга эсвэл мэшил маягийн хэлбэртэй байдаг.
 
Титан ба хромын ислүүд нь зузаалаг буюу эсвэл тархмал маагмын ордыг үүсгэж чаддаг. Хүдэржсэн биет нь хэдийгээр гарал үүсэл нь тунамал биш боловч тунамал давхаргууд маягаар үелэн илэрч чаддаг.
 
Алмаазан хоолойнууд
Алмааз буюу доржпалам нь нүүрстөрөгчийн тогтвортой нэгэн хэлбэр болох бал чулуунаас биш харин түүнийг хэт их дулааны хэм ба даралт буй болгодог Дэлхийн гадаргаас 150 км эсвэл түүнээс ч гүнд перидотит болон эклогит чулуулгуудад үүсэн бүрэлддэг. Алмааз нь гол төлөв нүүрстөрөгчийн эрдсээс бүрддэг хэт хар бараан чулуулаг болох кимберлитийн вулканы хоолой болон дэл судлуудаар газрын гадаргад ойртуулан авчирдаг байна. Кимберлитын тэсрэлтэт ойлгойдол нь ксенолит буюу алмаазыг агуулагч эколит эсвэл перидотитын чулуулгийн хэсгүүдийг Кембрийн өмнөх үеийн уг чулуулаг болон түүний дээгүүр давхцаж байгаа чулуулгийн тогтоц хүртэл тээж авчирдаг. Мөөгөн хэлбэртэй кимберлитын хоолойнуудын хамгийн нийтлэг төрлийг гол төлөв сацралуудаас олдог. Зарим нь алмаазны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээнд маш ихийг агуулж болох авч зарим багц нь хэдхэн алмаазыг, бусад нь бүр алмааз агуулдаггүй ч байж болдог. Анар, шпинель, ильменит зэрэг нь кембрелитууд байгааг илрүүлж чаддаг хэд хэдэн чиглүүлэгч эрдсүүд байдаг.
 
Кимберлиттэй төстэй бараан чулуулаг болох лампрофирийн дэл судлууд болон галт уулын хэмхдэс дотроос алмааз бас олдож байсан байна.
Хүдрийн судлын эсвэл хатуу чулуүлгийн арилжааны тоо хэмжээний хувьд алмааз дэд-Сахаарын Африк, Оросын Сибир, Австралийн хэд хэдэн газар,   мөн саяхан Канадын баруун хойд нутаг дэвсгэрээс олджээ.
 
Сульфидын биет
Галт уулын эсвэл тунамал чулуулгуудаас үүссэн холимог металлын сульфидын ордод хэрэглэдэг морфологийн нэр томъёобайдаг. Тэд анх давхарга эсвэл мэшил маягийн биет байдлаар бүрэлдэж эхэлсэн байж болох боловч хожмын хэв гажилтын өөрчлөлтөд ертсөнөер тэдгээрийн хэлбэр өөрчлөгдөн, атираажиж эсвэл хэдэн хэсэг болгон задалсан байж болно.
 
Сульфидын биет гэдэг нь хэмжээндээ биш гагцхүү хүдэржсэн биетүүд нь бараг нэг төрлийн жигд хүхэр агуулсан биетээс тогтсоныг илтгэнэ.
Галт уулын гаралтай цул хүхэрлэгүүд нь галт уулын чулуулгийн дотор буй давхаргын заагтай ордууд мөн. Тэдгээрийг тэжээж байдаг галт уулын судлын бүс болон дэл судлууд, хэвтэш болон нөөц нь болох дулааны эх үүсвэрүүд бөгөөд гидротермалийн эсвэл гадагш дулаан ялгаруулах үйл ажиллагааны төвүүд болж байна. Ууссан төмөрлөгийг тээж эргэлдэн урсдаг хайлмаг нь галт уулын чулуулгууд дахь ан цаваар дамжин аялдаг төдийгүй заримдаа ан цавууд доторхи хүхэрлэг эрдсүүдийг байршуулдаг. Газрын гүний дулаан нь хайлмаг шингэнийг галт уулын орой руу хүчтэй шахаж гадагшлуулдаг. Халуун чулуулгаас шингэн гадагшилж, дулааны хэмд гэнэтийн өөрчлөлт ороход эрдэс уусмал
дотроо үлдэж, улмаар царцаж галт уулын гарал үүсэлтэй ордыг бий болгодог.
            
Галт үулын сульфидын нэгдэл нь занар агуулагч торлүүдзэс зэсийг илүү тээж байдаг. Энэ нь гол төлов үл хормойн жигүүрт тархсан хүдэржилт юм.
Энэхүү үйл явц хэд хэдэн газарт нэг зэрэг илрэх нь нийтлэг бегөөдганцдавхаргын үешлийн төвшинд болон хүдэржилтийн давхрааст хэд хэдэн ордыг үүсгэж болно.
 
Хэрвээ галт уулын овоолго нь усан дор байгаа бол гадагшлах шингэн нь далайн ус болон хүхэрлэг нэгдлүүдтэй холилдож гидротермаль нүхний эргэн тойронд оршин байрлаж зузаавтар хүхэрлэг материалын давхаргуудыг үүсгэх болно. Тэдгээр нь далайн ёроолын урсацаар нэлээд хол буюу эсвэл далайн ёроолын хотгорууд руу орчихож болох талтай.
 
Хэрэв галт уулын овоолго нь далайн төвшнээс дээш байгаа бол нэгэн үед чулуулгуудын ан цавууд доторхи асар их даралттай шингэн нь нам даралттай агаарын хэсэг рүу суллагдан орно. Шингэн нь хариу түргэн үйлчилж, урсгал болон хувирна. Ууссан эрдсүүд нь өрхийн эргэн тойрны бүсэд буюу ёроолд тогтсон хөөс шаарган бөөгнөц үүсгэн тунадасждаг байна.
 
Сульфидын цул оршдос нь калькопирить сфалерит ба галена зэрэг суурилаг төмөрлөгийн сульфидыг агуулж чаддаг. Төмөрлөг сульфид пирротит болон пирротитын хамт байнга шахам илэрдэг. Үндсэн хүдрийн биетийн эрдсүүд нь зэс, цайр болон хар тугалгыг тээдэг бөгөөд алт, мөнгө, кадмий болон цагаан тугалга зэрэг төмөрлөг нь эдгээр ордод оршдог нийтлэг дайвар бүтээгдэхүүнүүд мөн. Тэнд түүнчлэн хоосон сульфидын цул биетүүд байдаг бөгөөд зөвхөн цул дирит эсвэл пирротитыг агуулдаг.
 
Давхаргын хувьд хүдэржсэн үеийн доогуур орших 0чулуулгууд стрингер болон штокверк, өөрөөр хэлбэл, сульфид эрдсүүдийг судлын сацрагуудад эсвэл чулуулагт нэвтлэн тархсан байдлаар тус тус агуулах нь нийтлэг байдаг. Ийм хүдэржилт бол хэдийгээр агуулгын төвшин зэрэглэлээр түүний дээр орших жинхэнэ үендээ боогдсон биетэд байгаа цул хүдрээс маш их доогуур байх боловч хүдэр байж болох хангалттай төмөрлөгийг агуулж чаддаг. Эргэн тойрны нь агуулагч чулуулгууд маш хүчтэй гидротермаль хувиралд орсон нь илэрхий байдаг бөгөөд заримдаа хлорит хэмээх ногоон хувирсан эрдэс болж бүрмөсөн шилжсэн ч байдаг талтай.

Штокверк хүдэржилт нь болон эсвэл хожуу гарлын чулуулгаас залуу байхад хэдийгээр хоёулаа нэг зэрэг нэг үед үүссэн байлаа ч гэсэн үендээ боогдмол биет нь хам гаралтай байдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
 
Тунамал ууршдаг буюу «гадагш амьсгалдаг» оршдосууд нь галт уулын гарлын сульфид цултай адил төстэй бөгөөд тэдгээр нь гол төлөв тунамал чулуулагт, илүү ихээр зузаан давхраажсан занарт их илэрдэг сульфидын цул биетүүд болно. Эдгээр орд нь хүдэржсэн давхаргын доогуур байх чулуулагт тархсан эсвэл стрингер хүдэржилттэй байдаг бөгөөд өөрсдийн галт уулын бөлийн адилаар өөрчлөгдөж эсвэл цогц шинж хэлбэртэй хагаралд ордог байж болно. Галт уулын гаралтай жирийн цул сульфитууд нь Канадын Ля Ронд ба Кид Криикийн ордуудад байдаг. Зүүн Германд байдаг Раммелзбергийн орд тунамал ууршдаг төрөлд хамаарагдана.
 
Корбанат агуулагч ордууд
Карбонат агуулагч ордууд нь шохойн чулуу эсвэл доломит буюу бадмар чулуулагт байгаа сфалерит, гален болон төмрийн сульфид (пирит эсвэл маркацит)-ийн биетүүд юм Эдгээр ордыг бас Миссиссипи Хөндийн төрлийн хэмээн нэрлэдэг Умард Америкийн тэр хэсэгт тэдгээрээс олныг нь агуулдаг байна. Эрдэс тээсэн шингэнүүд ан цаваар буюу эсвэл чулуулгийн завсар зайнуудаар урсан гүйсний үр дүнд орд газрууд үүсч бий болдог гэж үздэг. Карбонат чулуулаг дахь химийн элементүүд нь төмөрлөг шингэнээс тунаж үлдсэн, ан цавууд болон чулуулгийн нээлттэй амсраар оршдос болон байрладаг.
 
Ордууд гол төлөв давхарга маягийн биетийн хэлбэрээр маш их хэмжээгээр бүрддэг боловч нэгэнт чулуулгууд нь хэмхрэл, хагаралд эсвэл нураг цөмрөгт өртсөн мужуудад үүсэн бий болдог учраас жирийн бус хэлбэр дүрстэй байдаг.
 
Улаан-Үет зэс
"Улаан-үет" ордууд хэмээн танигдах болсон давхраажсан тунамал оршдосууд нь суурилаг төмөрлөгийн сульфид түүн дотроо гол төлөв зэс болон төмрийн сульфид, заримдаа хар тугалга, цайр, кобальттай, мөнгөний эрдсүүд эсвэл цэвэр зэсийн нарийн мөхлөгт тархцууд юм Тээгч чулуулгууд нь ерөнхийдөө занар эсвэл элсэн чулуу байдаг. Эрдсүүд тунамал чулуулгийн нүх сүвтэй газарт тунаж үлдэх байдлаар илэрч, чулуулгаар дамжин эргэлдэх шингэнийг бүрдүүлдэг. Тэд мөн галт уулын үелсэн чулуулгуудад адил төстэй хэлбэрээр оршиж байдаг.
 
Ийм үйл явц нь тээгч буюу агуулагч чулуулгуудыг тундасжих үед үү, эсвэл түүнээс хожуу үед болсон уу гэдэг талаар геологчдын тайлбар зөрдөг боловч тухайн чулуулгууд нь төмөрлөг цааш шингэн байдалтай хэвээр байх боломжгүйд хүртэл нь чулуулгийн химийн найрлагыг өөрчилж чадсан шингэнүүд "химийн занганд" хүрч орсон үед л эрдсүүд тунаж бүрэлдэн оршжээ гэдэг дээр санал тохирдог юм. Замби болон хуучнаар Заир байсан Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсуудын зэсийн жоохон ордууд нь ийм төрлийн байдаг. Мөн түүнчлэн хэв маягаараа лавхраажсан зэсийн ордуудтай жил төстэй элсэн чулуу агуулсан хар тугалга-цайрын ордууд тааралддаг боловч ингхэнхдээ төмөрлөгийн сульфид эрдэс байдаггүй.
 
Тунамал ураны ордууд
Элсэн чулуу болон занар агуулсан ураны ордыг тухайн нэрнээс нь үзсэн ч ураны эрдсүуд нь элсэн чулуу эсвэл занар агуулсан чулуулаг байна гэдэг нь илэрхий байна. Ураны эрдсүүд гол төлөв тунамал чулуулгуудаар дамжин тархсан байдаг.
 
Элсэн чулуу тээгч төрлүүд нь стратиформ буюу давхраажсан хэвт зэсийн ордуудын ишил төстэй байдлаар, уран агуулсан шингэнүүд нь чулуулгаар
кин эргэлдэж, тэдгээр нь химиин зангандаа хүрмэгц түүнийг хурдасжуулан үүсгэсэн бололтой. Нигер болон АНУ-ын баруун өмнөдийн ураны ордууд элсэн чулуун тээгчтэй байдаг.
 
Уран нь эдгээр төрлийн бүрдвэрүүдэд уран болон бусад чулуулгийн элэгдэл ба тэдгээрийн ул мөрийг химийн замаар арилгасан, түүнчлэн занар үүсэн бүрэлдэж байсан сав газруудад бөөгнөрөн төвлөрөх зэрэг үйлдлээр үүсэн тогтсон байж болно.
 
Дээр тодорхойлсон тунамал агуулагч оршдос тус бүр нь карбонат хар тугалга-цайр, улаан-үет зэс ба уран байдаг бөгөөд хожмын атриажилт болон уналаар хэв гажилд өртөж болно. Гэхдээ тектоник үйл ажиллагаа ер нь харьцангуй багатай, тогтвортой тунамал сав газруудад нэгэнт үүсэн бүрэлдсэн болохоор ууршдаг төрлүүдээс хэв гажилд бага өртөлгүй үлдддэг.
 
Шороон ордууд
Хам гаралтай ордын хамгийн энгийн хэлбэр нь шороон орд юм. Хэрэв эрдэс нь химийн хувьд тогтвортой, физикийн хувьд эсэргүүцэл сайтай бол тэр нь өөрийн анхдагч хатуу чулуулгийн илэрцээс элэгдэлд орж, голын сувгууд, садраа эсвэл түүний тунамал ёроолд хурдасжиж болох тунамлын бусад орчин руу тээгдэн шилжиж болно. Алт, цагаан алт, алмаас-доржпалам болон эрдэнэсийн бусад чулууг шороон буюу шижирмэгийн ордуудаас олдог. Учир нь тэд тэнд геологийн газар доорхи болон гадаргын дээрх дийлэнх үйл явцыг тэсвэрлэн дааж гарах чадвартайн дээр чулуулгийн ихэнх бусад эрдсийн найрлага өөрчлөгдөж эсвэл исэлдсэн байхад огт хөндөгдөлгүй үлддэгт оршдог.
 
Орд нь тогтворжилтгүй бэхжиж амжихгүй үлдэх, эсвэл булагдаж, аажмаар тунамал чулуулаг болон хувирч болдог. Өмнөд Африкийн алт агуулагч болон уран агуулагч Онтариогийн хөрзөнгүүд чулуулаг дотор нягтшиж бэхэжсэн алтны шороо орд мөн гэж үзэх нь элбэг байдаг. Шижирмэгийн доржпаламыг Энэтхэг, Бразил, Венесуэл, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс болон Африкийн бусад орноос олж илрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд шижирмэг, доржпаламын ордуудыг олборлож ашиглах ажил далайн ёроолд хүртэл тэлж, тухайлбал, Африкын баруун өмнөд эрэг хавийн нутаг ч хамрагдаж байна. Бүх шижирмэгийн алт нь үндсэн чулуулагтаа өөр өөрийн үүсэл гарлыг агуулсан байдаг болохоор эрдэнэсийн эрдсийн шижирмэгүүд нь өөр өөрийн гэсэн тодорхой эх үүсвэртэй байдаг.
 
Нүүрс, кали, давс ба гөлтгөнө
Эдгээр материал тунамал чулуулгийн үешсэн ордод илэрдэг. Тэдгээрийг хүдэр байдлаар нь биш, харин олборлож ашигладаг. Чулуун нүүрс - өмхөрч ялзарсан ургамлын зүйл материалаас бүрддэг нь «чулуужсан түлш» хэмээх нэрнээс нь тодорхой. Гүехэн сав газрын далайн ус ууршихад нүүрс хүчлийн кали, давс болон гөлтгөнө үлддэг. Эдгээр бүх орд нь давхарга маягийн хэлбэртэй байдаг.
 
Латеритын ордууд
Халуун орны уур амьсгалтай нөхцөлд шинэ чулуулаг маш гүндээ хүртэл өгөршдөг. Ийм нөхцөлд латерит буюу улаан шороог үүсгэх чулуулгууд нь гүн өгөршилд өртсөн эрдсийн болон усан исэл ба шаврын холимог байдаг. Зарим төмөрлөг өгөршлийн үйл явцад уусаж алга болох боловч хөнгөн цагаан, төмөр, лиц болон кобальт зэрэг нь исэл эсвэл царууц байдлаар үлдэж чаддаг. Латеритууд нь дэлхийн хэмжээнд хөнгөн цагааны хүдэр болон латеритын никель-кобальтын ордуудыг бүтээдэг бөгөөд энэ нь тэдгээр төмөрлөгийн чухал эх үүсвэр болж байдаг.
 
Төмрийн хэлбэршил
Төмрийн ислүүд, сульфид, царууц болон корбанат нь гол төлөв далайн ёроолд химийн тунадас маягаар үүсэн бүрэлддэг. Төмөрлөгийн эрдсүүд хангалттай чанарын зэрэглэлтэй бөгөөд ган хайлуулахад нэн тохиромжтой хар төмөрлөгийн боломжийн сайн чанарыг агуулсан ийдаг. Төмрийн ислийн хүдэр, магнетит ба лематит нь хамгийн ашигтай боловч төмрийн карбонатыг төмрийн хүдрийн нэг адил ачуулж болдог. Түүнчлэн төмрийн
агим формац нь алтны үйлдвэрлэлийн төвлөрлийг агуулж байдаг. Учир нь ордууд анхдагч тунамал дэвсгэр давхарга байх төдийгүй давхарга маягийн хэлбэртэй байдаг.

Интрузив чулуулаг ба эрдсийн орд
Интрузив буюу шургамал заримдаа түрмэл ч гэдэг чулуулаг, нэн ялангуяа боржинт чулуулгууд маш олон янзын ордыг үүсгэн бүрдүүлдэг. Ордын зарим нь шургамлууд дотор үүсэж байхад бусад нь эргэн тойронд буй агуулагч чулуулгуудад бүрддэг нь шургамал үйл ажиллагааны шууд үр дүн. Учир нь шургамал бутарч эвдэрч, ингэснээр гидротермаль үйл ажиллагаа явагддаг.
 
Маагм буюу хайлмаг, дээгүүр нь хучиж байгаа чулуулаг руу зөөлөн эсвэл хүчээр түрж шургаж орж болдог. Хэрвээ тэд зөөлөн шургаж байгаа бол тэд гол төлөв агуулагч чулуулагтай нэгдэж тэр нь хайлж уг маагмын хэсэг нь болдог. Хэрэв тэд хүчээр шургаж байгаа бол тэд агуулагч чулуулгийг хагалж эсвэл брекчи болгож, ингэснээрээ гидротермал шингэнд эргэлдэх зай завсар олгож өгдөг. Шургамал чулуулаг хөрөхөд хээрийн жонш-зэрэг үндсэн чулуулгийг бүрдүүлж байдаг цахирт эрдсүүд талстжиж, үлдсэн маагм-хайлмаг нь хамгийн бага температурт хайлах цэгтэй химийн найрлагын хамт хоцордог. Тэр нь их хэмжээний ., ус, карбон диоксид ба хүхэр, бас түүнчлэн маш их хэмжээний цахиур агуулдаг. Шургамал чулуулаг нь гаднаасаа дотогш хөрдөг бөгөөд энэхүү «хожуу маагм»- ын баялаг шингэн нь гол төлөв шургамлын дотор талд оршсон байдаг. «Хожуу маагм» нь маагмын хоргоноос хүчээр зайлуулагдан шургамал дахь задрал руу болон агуулагч чулуулаг руу ороод хөрж, судлыг бий болгодог. Шургамлаас гарч байгаа дулаан нь агуулагч чулуулгаас ус гадагшлуулдаг бөгөөд тэр ус чулуулгуудын ан цаваар дамжин эргэлдэж, шингэнд байгаа эрдсүүдийг тээн, тэдгээрийг хаа хамаагүй нээлттэй завсар зайнд шилжүүлэн байршуулдаг.
 
Эргэлдэн хуйларч байгаа ус нь элсэн чулуу эсвэл карбонат зэрэг агуулагч сиймхий чулуулгууд руу шилжин орж, уусмалаас халуунаа алдсан шингэн эсвэл өөр янз бүрийн химийн нөхцөл байдалтай тулгарсан эрдсүүдийг тэр хэвээр нь үлдээдэг. Тэгээд ердийн байдлаар эргэлдэгч гидпотеомаль шингэнүүд өөрсдийн дамжин өнгөрч байгаа чулуулгуудтай урвалд орж, тэдгээрийг өөрчлөн хувиргадаг байна.
 
Порфирийн ордууд
Порфирийн ордууд нь галт уулын оргилох үйл ажиллагаатай холбоотой үүсч бүрддэг эрдсийн нийтлэг хэлбэр байдаг. Тэд зэс, гянт болд, молибден болон алтны аливаа хослолыг агуулдаг боловч Өмнөд Америкийн Андын нуруунуудын порфирийн зэсийн орд тэдгээрийн сонгодог жишээ болдог. Порфир маягийн ордууд нь том байдаг боловч металлын агуулга нь багавтар байдаг.
 
Шургамал болон агуулагч чулуулгуудын аль алин нь тун нягт тасрал, хагаралд ордог учир хүдэржилт нь гол төлөв судлыг эсвэл брекчи биетийг шургамал дотор нь эсвэл түүний гадуур тойрон байх агуулагч чулуулагт үүсгэдэг. Хагарлууд нь ихэнхдээ цацарган байдаг ба шургамлаас дугуйны хигээснүүд лүгээ адил сарвайсан эсвэл шургамалтай нэг төвд, нэг тэнхлэгтэй байдаг. Судлуудыг гол төлөв сульфид эрдсүүд дээр нь цахир, кальцит, доломит болон флюоритын судлын чулуулаг бүрдүүлдэг. Эрдсүүдэд төмөрлөг нь калькопирит, молибденит, вольфрамит болон цэвэр, шижир алт байдлаар илэрдэг.
 
Ордын эргэн тойронд байдаг чулуулгууд нь их өөрчлөгдсөн байдаг нь тэднийг маш их хэмжээний халуун гидротермаль шингэнүүд дайрч эргэлдэн гарсантай холбоотой. Шургамлаас хамгийн хол зайнд байгаа чулуулгуудад анхдагч олон эрдэс урсаж гарсан байна. Шургамалд шр байгаа чулуулгууд дотор анхдагч эрдсүүд бүрмөсөн устагдаж гялтгана болон гдавраар солигдсон байдаг. Гилротермаль системийн төвд ийн халуун байдаг бөгөөд тэнд чухамхүү хээрийн жонш л бүрэлддэг.
 
Маш олон янзын ордод сөргөөр нөлөөлж байдаг өөр нэгэн үйл явц бол порфирт зэс байдаг. Энэ үйл явцыг сюпергенийн баяжуулалт гэж нэрлэдэг бөгөөд тэр нь зэсийн анхдагч орд үүсч бүрэлдсэний дараа явагддаг. Өгөршилтийн явц бол ордын дээд давхаргын хэсгийн зэсийг уусган гаргадаг   бөгөөд зэс агуулагч шингэн нь ан цав, хагарал болон зай завсруудаар дамжин усны мандал хүртэл доошилдог. Учир юу гэвэл зэс агаартай харьцахаа
нэгэнт больж, уусмал дотор тогтворгүй зүйл болдог.
 
Тэр нь тунадасжиж, бомит, калькоцит болон куприт, тэрчлэн цэвэр зэс зэрэг зэсээр баялаг эрдсүүдийг үүсгэдэг. Баяжсан энэхүү муж бүс нь анхдагч хүдэржилтийг бодвол хүдрийн маш дээгүүр чанартай ангилалд орно.
 
Скарны ордууд
Бусад төрлийн ордууд нь интрузив буюу түрмэлтэй холбоотой байдаг. Скарн нь интрузив ба карбонат чулуулаг эсвэл кластик тунадас элбэгтэй карбонат хоёрын заагт үүсдэг. Тэдгээр нь тогтворгүй хэлбэртэй мужууд бөгөөд кальци, магни болон төмрийн силикатаас бүрдсэн тодорхой төмөрлөгийн найрлагатай байдаг. Скарн нь төмөр, алт эсвэл цайр агуулах боловч зэс, молибден, гянт болд эсвэл цагаан тугалганы хүдэр агуулагчийнхаа хувьд асар их ач холбогдолтой. Тэдгээр нь порфирит зэсийн ордыг бүрдүүлдэг түрэлтийн зааг дээр маш их илэрдэг.
 
Боржин агуулсан ордууд
Цагаан тугалга, гянт болд, молибден эсвэл ураны ордууд нь боржингийн дотор болон эргэн тойронд нь судалд эсвэл пегматит гэж нэрлэгддэг их том мөхлөгт боржингийн дэл судлуудад илрэх нь нийтлэг байдаг. Эдгээр бүдүүн ширхэгтэй мөхлөгтэй боржинт биетийн заримыг нь эрдэнэс болгон хувааж болох маш олон ховор эрдсүүдийн эх үүсвэр болдог. Пегматит нь нарийн мөхлөгийн хэмжээтэй плутонт чулуулгийн том бөөгнөрөлд илрэх нь нийтлэг. Эдгээр ордыг флюоритын эсвэл эрдэнэсийн чулууны эх үүсвэр болгон ашиглаж болдог. Баруун өмнөд Британийн цагаан тугалганы орд бол ийм ордуудын нэгэн жишээ мөн.
 
Пегматитаас гадна олборлож болох хэмжээний маргад эрдэнэ, сапфир, талстажсан шохойн чулуулаг, гялтганын занаржин, сиенит болон бусад чулуулгууд олддог.
 
Эпитермаль судлууд
Эпитермаль судлын ордууд нь гол төлөв галт уулын чулуулгуудад байдаг, томоохон судлын тогтолцоо мөн. Гэхдээ орд, тэдгээрийг агуулж буй галт уулын чулуулаг, тэдний ул дор байнга байдаг шургамал чулуулгууд нь ганцхан үйл явцын үр дүн, түүний бүтээгдэхүүн юм Галт уулын чулуулгууд нь гадарга руугаа шахагддаг боловч галт уулын өрх нь тэжээгдэх нөөц ба дэл судлуудтай байдаг бөгөөд тэдгээр нь эцсийн бүлэгт хөрж шургамал чулуулгуудыг үүсгэдэг. Өрхний эргэн тойрны орчин бол шургамлын бүсийн нэгэн адил идэвхтэй хагарал тасрал ба гидротермаль үйл ажиллагааны төв байдаг.
 
Хүдэржилтийн мужууд нь гол төлөв цацарган эсвэл нэг тэнхлэгт хагарал доторхи судлууд байдаг боловч тэр нь хүдэржилтийн хувьд агуулагч чулуулгууд руугаа тархац болон солигдмол биетүүд байдлаар тэлдэг нь нийтлэг байдаг. Судал буюу оршдосууд нь гол төлөв калькопирит, гален болон сфалерит зэрэг суурилаг төмөрлөгийн сульфидыг агуулдаг хэдий ч цэвэр эсвэл найрлагатай элемент байдлаар эсвэл бусад төмөрлөгүүдтэй «холимог байдлаар илэрдэг алт болон мөнгөний хамгийн чухал эх үүсвэрүүд юм. Түүнчлэн судлууд нь цахир, флюорит, кальцит эсвэл доломит зэрэг ашиггүй хүдрийн чулуулаг материал агуулдаг. Заримдаа нарийн судлуудыг өндөр ангиллын, бага даацын ордууд байдлаар ашигладаг бөгөөд үүнийг гол төлөв өндөр ангиллын судлуудын хувьд «хүдрийн багана» гэж нэрлэдэг. Бусад газарт судал болон агуулагч чулуулгуудыг хамтад нь их хэмжээгээр доогуур ангиллын үйл ажиллагаагаар олборлодог.
 
Өөрчлөгдмөл ордууд
Өөрчлөгдмөл ордууд гэдэг нь чулуулгийн биетүүд хүдрээр «солигдсон байхыг» хэлдэг. Тодруулбал сиймхий чулуулгуудыг ер нь хэдийгээр дандаа тунамал чулуулаг байдаггүй хэдий ч дамжиж гадагшилсан хүдрийг бүрдүүлэгч шингэн болон тархацуудад ба хагарлын ан цавуудад үлдэж хоцорсон хангалттай хэмжээний хүдэржилт, түүнчлэн хүдэр бүрдүүлэх жинхэнэ солигдмолуудыг хэлж байгаа юм. Невадагийн Карлин зэрэг Америкийн Нэгдсэн Улсын баруун-өмнөд дэх доогуур ангиллын алтны арвин ордууд бол энэ төрлийн ордуудын тодорхой жишээ болно.
 
Сюпер генийн үйл ажиллагааны сөрөг нөлөөнд солигдмол ордууд ойр ойр өртдөг. Анхдагч, исэлдээгүй хүдрүүд нь пиритэд алтны үсрэлттэй байдаг. Энэ нь төмөрлөгийн олон үйлдвэрлэлийн явцад олборлоход ихээхэн бэрхшээл болдог байна. Исэлдэлтийн үйлчлэлээр дотор нь пирит нурсан байдаг бөгөөд өгөршсөн хүдэр нь олборлоход хялбархан, сул алтыг агуулдаг.
 
Судлын төрлийн ордууд
Судлын төрлийн ордууд нь үнэт төмөрлөгийн маш чухал ач холбогдолтой эх үүсвэр болдог. Гэхдээ өнгөт метал буюу өнгөт төмөрлөг өөрийн гэсэн холимог металлыг агуулдаг. Тэдгээрт Канад, Австрали, өмнөд Америкийн Кембрийн өмнөх үеийн бамбайнуудын алтны давамгайлагч ордууд болон цэвэр алт, пирит, кварц эолон карбонатын эрдсүүдийг агуулдаг Африкийн судлууд ба цууралт хэрчигдэлтэй мужуудыг багтаадаг.
 
Тэдгээр нь штокверк болон тархалтын мужуудыг үүсгэдэг төдийгүй атираажсан давхаргуудын «эмээлийг» эзэлсэн байдаг. Энэ төрлийн ордууд нь ногоон чулуулгийн бүсэд, метаморфжсон галт уулын болон тунамал чулуулгаас олддог. Ногоон чулуулгийн бүс нь Кембрийн өмнөх үеийн бамбайнуудад хамгийн их байдаг боловч геологийн маш чамбай орон зайг харуулдаг. Ордууд өөрсдөө бараг ямар ч тээгч чулуулгийг агуулж болох боловч галт уулын мафик, фельзик шургамал болон зарим тунамал чулуулаг хамгийн түгээмэл байдаг.
 
Цул сульфид биет болон төмрийн бүрдэл нь ээлтэй тээгч буюу агуулагч чулуулгууд бас байж болдог. Тэдгээр нь хоёр өөр төрлийн чулуулгийн хоорондын заагийг эзэлж байх нь хамгийн их тохиолддог.
 
Судлын бүх ордуудын нийтлэг нэгэн шинж чанар бол тэд тектоникийн хэв гажилт мужуудад илэрдэгт байдаг. Их бүс нутгийн региональ хагарлын мужуудын эргэн тойронд байгаа ордуудын бөөгнөрсөн байгаа, хүдэржсэн биетүүд нь өөрсдөө хагарал, зөрлийн брекчижилт ихтэй, бүтцийн хэв гажилтад идэвхтэй өртдөг бүс болон хэрчигдлийн бүсэд оршиж байгаа нь бас онцлог.
 
Идэвхтэй хэв гажил нь ордуудын хэлбэр маягийг маш өргөн хүрээтэй өөрчилдөг. Хэрчигдлийг агуулсан алтны ордууд нь харьцангуй тэгш байж болдог бөгөөд хэрчигдлийн бүсийг маш сайн нарийвчлалтай «тэгшлэх бүсүүд» хэмээн тодорхойлсон байдаг. Үүнд мужид байх бүх тэгш шинж чанар нь давхарга, хагарал, зөрөл ба дэл судлууд бөгөөд тэдгээр нь зэрэгцээ параллелизмд шахагдан орсон байдаг. Судлууд нь шулуун эсвэл нэлээд тахир муруй байж болох бөгөөд тархмал хүдэржилт нь ямар ч хэлбэртэй байж болдог ба штокверкүүд болон эмээлүүд гол төлөв шургасан, товчоор хэлбэл гаанс маягийн бүсийг үүсгэдэг. Эдгээр хэлбэрийн алин нь ч илүү цогц ярвигтай хэлбэрт орох, эсвэл ямар нэгэн хагарлаар хэрчигдэж улмаар өөр хаа нэгтээ дахин гарч ирэх боломжтой байдаг.
 
Судлын  таазны  чулуулгууд нь маш хүчтэй хувиралд ордог нь ойр ойрхон ажиглагддаг. Судлын доторхи хүдэржилт нь маш ер бусын байх бөгөөд энэ нь ордын ангилал болон багтаамжийн хүчин чадлыг тооцоолон гаргахаас өмнө тухайн ордод өрөмдлөг хийх, дээж авч сорьцлох шаардлагыг бий болгодог.
 
Никепь-кобальтын судлын ордууд
Эдгээр нь нээлттэй хагарлуудад үүссэн судлын орд байдаг. Тэд хэдийгээр талстажсан метаморф чулуулгууд, боржинт түрмэлүүд болон хурдсуудад нийтлэг байдаг боловч тэд бас ямар ч тооны янз бүрийн агуулагч чулуулгуудад оршиж болдог. Ийм орд галт уулын чулуулгуудад ховор тохиолддог. Тэд никель ба кобальт арсенидыг агуулдаг бөгөөд бас цэвэр мөнгө, аргентит, пикбленд, пирит, калькопирит, сфалеритбагален агуулсан байж болдог.
 
Хоосон л бол бүх төрлийн кварц, кальцит ба доломит байдаг. Үүний жишээнд Онтариогийн Кобальтийн дүүрэг, зүүн Герман дахь Фрайберг болон
Найрамдах Чех Улсын Якымов зэргийг дурьдаж болно.
Хагарлын үед эвдрэл гаргахгүйн яг нэгэн арга зам байдаггүй. Гэхдээ ордууд өөрсдөө эвдрэлд ороогүй байдаг. Тэдгээр орд тухайн мужийн геологий түүхэнд маш хожуулсан бүрэлдэн байршсан байна гэдгийг тодорхойлж байгаа юм.
Эдгээр ордуудыг судалж байсан геологчдын ихэнх нь суудлууд нь гидротермаль боловч ганц ч эгэн жигд  үүслийн загвар өргөн хүрээнд шааүй гэдгийг зөвшөөрдөг.
 
Нийцлэг бус ураны ордууд
Нийцлэг бус төрлийн ордууд бол дэлхий дээр ураны хамгийн гол эх үүсвэр нь байдаг. Эдгээр ордын дээгүүр нь оршиж буй элсэн чулуу ба доогуур нь орших метаформын чулуулгууд, нилээд их хувиршсан занарын чулуулгийн заагт эсвэл заагийн ойролцоо үүсдэг. Хүдрийн биетүүд нь мэшил эсвэл аяга хэлбэртэй байдаг ба гол төлөв элсэн эсвэл ул чулуулаг дахь хагарлын дагуу илэрдэг. Агуулагч чулуулгууд нь тархмал ураны эрдсийг агуулдаг бөгөөд гидротермаль өөрчлөлттэй байдлыг илтгэдэг ордууд нь чулуулгийн хойно үүсэн тогтсоныг харуулж байна. Хүдэржсэн биет нь пирит, арсенопирит, гален болон сфалерит, түүнчлэн никель-кобальт арсенид зэрэг сульфид эрдсийг маш бага хэмжээгээр агуулсан байна.
Нийцлэг бус төрлийн ураны ордууд ул чулуулгуудад болон дээгүур орших элсэн чулуунд илэрдэг.
 
Ийм төрлийн ордууд нь харьцангуй нэлээд саяхны нээлт бөгөөд .ураны анхны аварга том ордууд болох Саскачевын болон умард Австралийн ордуудыг 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр олж нээсэн бөгөөд одоо хэрнээ геологчид тэдгзэрийн үусэл гарлын талаар онол хаялцсаар л байна. Сүүлийн жилүүдэд уран болон бусад төмөрлөгийг уусгасан шингэн элсэн чулуун дундуур дайрч өнгөрөхдөө суурь чулуулагтай тулгарч, тэнд нь төмөрлөгийг уусмалаас тунгааж үлдээх хамгийн тохиромжтой химийн нөхцөл бүрдсэн байжээ гэсэн таамаглал дэвшүүлж байна.
 
Төмрийн исэл-зэс-алтны ОРДУУД
Энэ нь том бөгөөд чухал төрлийн эрдсүүдийн орд боловч тэдгээрийг хамгийн бага ойлгодог. Тэд ерөнхийдөө галт уулын фельзик болон шургамал чулуулагт илэрдэг хэдий ч янз бүрийн, олон тооны, өөр өөр хэлбэртэй байна. Тэд давхарга маягийн биет эсвэл хэрчигдсэн бүс мөн судал ба тархац хэлбэрээр илэрч болно. Түүнчлэн тэд солигдох биетүүдийг шургамлын эргэн тойрны агуулагч чулуулгууд дотор үүсгэж болно.
 
Тэдгээрийн үндсэн шинж чанарньтөмрийнисэл, магнетит болон гематит ч байхгүй хоосон байдагт  оршино. Тийм бол тэд умард Шведийн Кирунагийн     аварга ордын нэгэн адил төмрийн хүдрийн эх үүсвэр болж чадах боловч тэд бас бусад эрдсийн ихээхэн баяжмалуудыг агуулсан байж ч болно. Хүдрийн ийм биетийн нэв нь өмнөд Австрали дахь Олимпик Дамын орд бөгөөд энэ орд нь зэс ба ураны аль алины нь гол үйлдвэрлэгч болж байна. Бразильш Сосего болон Салобогийн ордууд зэрэг зэс ба алт агуулж байна. Мөнгө  болон  газрын ховор элементүүд ч эдгээр ордын заримаас нь олдсоор байна.
 
Ордуудын региональ геологийн байгууллын онцгой чухал шинж чанар нь ан цавархаг эсвэл тунадас үргэлжилсэн, галт уулын фелзик их хэмжээгээр холбогдсон нутагт бараг өөрчлөлтгүй илэрдэг байна.
Хүдэржилт нь гидротермаль үйл явцаар дамжуулан: таазны чулуулгууд /дандаа биш ч/ заримдаа гематит, кальцит, эпидот, альбит болон хамгийн нийтлэг хувиралтай эрдэс болох хлориттой хувиралд ордог. Шингэний эх үүсвэр нь чухам хаанаас, хайлмаг чулуулгийг хөргөснөөс үү эсвэл орчин тойрны чулуулгаас уу, мөн тэрчлэн энэ хоёрын хольц байна уу гэдгээс хамаарахгүйгээр эдгээр ордын үүсэл гарлын талаар өргөн хүрээтэй буюу ёстой л амьд маргааны талбар болоод байна.
 
 
 
 
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ТАЙЛБАРЛАХ НЬ
















     зүйрлэвэл      тогооны
3. Хүдрийн ордууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
Сүүлийн нэг жилд зэсийн үйлдвэрлэл 19 хувиар өсжээ

 "Оюу толгой” компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа ...

2024 оны 11 сарын 07, 12 цаг 01 минут
Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том төслүүдийг эхлүүлэх амбиц олон ...

2024 оны 11 сарын 07, 12 цаг 00 минут
“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд

 Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол ...

2024 оны 11 сарын 07, 09 цаг 58 минут
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана ажлаа өгчээ

 "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана ажлаа өгчээ. Харин ямар ...

2024 оны 11 сарын 07, 09 цаг 11 минут
Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй

 Уул уурхайн биржийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн ...

2024 оны 11 сарын 07, 09 цаг 10 минут
Тяньжинд автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг байна

  Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Аравдугаар ...

2024 оны 11 сарын 07, 08 цаг 52 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ...

2024 оны 11 сарын 07, 08 цаг 43 минут
Засгийн Газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд ...

2024 оны 11 сарын 06, 22 цаг 09 минут
256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр ...

2024 оны 11 сарын 06, 11 цаг 50 минут
2024 оны 11 сарын 06, 09 цаг 39 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов

  БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд ...

2024 оны 11 сарын 06, 09 цаг 24 минут
Австраличууд Хармагтай ордыг хятадуудад хямдаар наймаалцах гэж байна

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших ...

2024 оны 11 сарын 05, 17 цаг 56 минут
“Rio Tinto” Монголын Засгийн газар, “Entrée Resources”-тай шинэ гэрээ байгуулахыг зорьж байна

 "Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал яриа хэлэлцээ хийхээр Монголд ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 50 минут
Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ

  Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 39 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шанхайн экспо"-гийн нээлтэд үг хэллээ

  БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр ...

2024 оны 11 сарын 05, 14 цаг 26 минут
2024 оны 11 сарын 05, 09 цаг 05 минут
Хятадын зэсийн эрэлт 2030 он гэхэд оргилдоо хүрнэ

 Хятадын зэсийн эрэлт энэ арван жилийн эцэс гэхэд дээд цэгтээ хүрнэ ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 55 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард ...

2024 оны 11 сарын 04, 16 цаг 38 минут
”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав

”Шэньжөү-19” хөлгийн сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад орж байрлав ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 46 минут
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн алтны үнийн хөдөлгөөнд нөлөөлөхөөр байна

 Алтны үнэ 2024 он гарсаар 35 гаруй хувиар өсөөд байна ...

2024 оны 11 сарын 04, 13 цаг 23 минут
Худалдаа “буцалсан” Хуань Юй олон улсын логистик

Эрээн хотын Хуань Юй олон улсын логистикийн хүрээлэнд том том хүнд оврын ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 16 минут
“Бүс ба Зам” залуучуудын нөхөрсөг солилцооны үйл ажиллагаа Хөх хотноо

ӨМӨЗО-ны Хөх хотод 10-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд “Бүс ба ...

2024 оны 11 сарын 04, 12 цаг 01 минут
“Хятадын соёлын сан” ОХУ-ын Москва хотоор үйл ажиллагаа явуулжээ

Орон нутгийн цагаар 10-р сарын 26-ны өдөр Москва хотын Гринвуд олон улсын ...

2024 оны 11 сарын 04, 11 цаг 54 минут
2024 оны 11 сарын 04, 11 цаг 01 минут
ЭТТ ХК-иас сох дутсан 5,2сая тонн НҮҮРС ХААЧИВ

 Монгол улсад уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс бол тэргүүлэх ...

2024 оны 11 сарын 04, 09 цаг 22 минут
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

  Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож ...

2024 оны 11 сарын 01, 11 цаг 47 минут
Сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж байна

Шэньжөү-19-ийн сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж ...

2024 оны 10 сарын 31, 14 цаг 24 минут
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

  УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 42 минут
ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.30/ ...

2024 оны 10 сарын 31, 13 цаг 09 минут
2024 оны 10 сарын 31, 11 цаг 53 минут
Сүүлийн 6 сард газрын тосны үнэ 20 хувиар буурчээ

 Израилийн арми өнгөрсөн амралтын өдөр Иранд агаарын цохилт өгсний ...

2024 оны 10 сарын 31, 11 цаг 37 минут
Тээврийн салбар дампуурч, цөөхөн Хятадуудын гарт орж байна гэв

  Манай Улсын төсвийн 40 хувь дангаараа нүүрс экспортоос бүрддэг. ...

2024 оны 10 сарын 30, 18 цаг 35 минут
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

 Засгийн газрын 38 дахь хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр есөн асуудал ...

2024 оны 10 сарын 30, 12 цаг 52 минут
Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 58 минут
BNEF: Нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа ч цаашид энэ хандлага эрчимтэй буурна

 2023 онтой харьцуулахад нүүрсний эрэлт энэ онд харьцангуй тогтвортой ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 35 минут
2024 оны 10 сарын 30, 10 цаг 04 минут
Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

  Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны ...

2024 оны 10 сарын 30, 09 цаг 30 минут
2024 оны 10 сарын 29, 20 цаг 13 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 42 минут
"Улс төрчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай худал мэдээлэл тарааж байна"

 Ашигт малтмал, газрын тосны газраас "Сүүлийн үед зарим улс төрчид ...

2024 оны 10 сарын 29, 19 цаг 26 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 14 минут
Энэ онд Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2 саяыг давлаа

Эрээн хотын Хилийн шалгалтын газрын статистикийн мэдээлснээр, 10-р сарын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 38 минут
Улаан навчит хурмын ууланд аялаарай

Улаан навчит хурмын ууланд аялаарай   Шаньдүн дахь аялал жуулчлалын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 30 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 15 минут
“Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье”

Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 54 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани