Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой”-н ТУЗ-ийг 15 жил удирдсан Г.Батсүх тэтгэвэртээ гарч, Шон Хинтоныг даргаар томиллоо

“Оюу толгой”-н ТУЗ-ийг 15 жил удирдсан Г.Батсүх тэтгэвэртээ гарч, Шон Хинтоныг даргаар томиллоо

 

"Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ("Оюу толгой”-н ТУЗ)-ийг 15 орчим жилийн хугацаанд үлгэр жишээ удирдсан Элчин сайд Галсангийн Батсүх өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарчээ.

Тэрээр үүрэгт ажлаа шилжүүлэн өгөхөөр шийдсэн тул ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтоныг томилсон байна. Тэрээр ирэх сарын 1-нэээс үүрэгт ажлаа эхлүүлэх юм.

Шон Хинтон нь Англи, Австрали иргэншилтэй. Монголд ажиллаж, амьдарсан арвин туршлагатай, олон улсын бизнес, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн мэдлэгтэй гэж "Оюу толгой" компаниас мэдээлэв.

"Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: "Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй орлоо. Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замдаа итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно.

Оюу толгой нь туулж ирсэн түүхийнхээ туршид цөөнгүй хүнд хэцүү цаг үе, сорилт бэрхшээлийг даван туулж баймааж бахдалтай агаад тэмдэглэлтэй ололт амжилтуудыг цогцлоосон замналтай. Энэ бүх амжилтад Оюу толгойн хамт олны хөдөлмөр зүтгэл шингэснийг бахархан тэмдэглэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ гүн талархалтай байна” хэмээн онцолсон юм.

"Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: Г.Батсүх нь Оюу толгойд зөвхөн ТУЗ-ийн даргаар зогсохгүй илүү өргөн хүрээнд ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм.

Өнгөрсөн он жилүүдэд түүний манлайлал, мэргэн ухаан, алсын хараа Оюу толгойн хамт олны ихээхэн хүндлэл, гүн талархлыг хүлээсэн бөгөөд Оюу толгойн бүтээн байгуулалтын амжилтын түүхтэй салшгүй холбоотой билээ.

ТУЗ-ийн шинэ даргаар Шон Хинтон томилогдож буйг дуулахад таатай байна. Тэрээр Монголд анх 1988 онд МУИС-д суралцахаар ирж байсан бөгөөд Монгол Улстай амьдралаа нягт холбосон нэгэн юм. Ажил, амьдралынхаа багагүй хугацааг бизнесийн болоод нийгэмд чиглэсэн цөөнгүй байгууллага хөгжүүлэх, олон улсын түншлэл, хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад зориулсны зэрэгцээ Монголд хувийн бат бөх хүрээлэлтэй болж чадсан. Хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад тогтвортой өсөлт хөгжил, ололт амжилт авчрах их үйл хэргийг үргэлжлүүлэх, ирж буй он жилүүдэд "Оюу толгой”-н ТУЗ-ийг удирдан чиглүүлэх чухал ажилд тохирох манлайлагч гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

"Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар шинээр томилогдож буй Шон Хилтон: "Элчин Сайд Г.Батсүхийн халааг авч, "Оюу толгой”-н ТУЗ-ийн даргаар томилогдож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ чухал албыг хаших итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу, их үүрэг хариуцлага ирж буйг ухамсарлан, бахдах сэтгэл төрж байна. Өнөөг хүртэл цогцлоож ирсэн гайхалтай амжилтыг улам бэхжүүлж, "Оюу толгой”-н ТУЗ-ийг амжилттай удирдана гэдэгтээ итгэлтэй байна.

Олон улсад нэр хүнд нь нэгэнт эергээр танигдсан "Оюу толгой” компани зэс олборлох томоохон бөгөөд цогц уурхайнуудын нэг болж, дэлхийн тавцанд байр сууриа эзлээд байна. Энэхүү үйлсийн нэгээхэн хэсэг болж ажиллах гэж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна.

Миний хувьд, Оюу толгойд компанийн засаглалын өндөр хэм хэмжүүрийг дагаж мөрдөхийг урьтал болгоно. Мөн ажил амьдралын минь үнэтэй хэсэг болсон Монгол Улсад бодитой хувь нэмэр оруулах үйл хэрэгт анхаарч ажиллах болно. Тодруулбал, компанийн бизнес, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг чухалчилна.

Нэмэлт мэдээлэл:

Шон Хинтон олон улсын бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр гуч гаруй жил ажилласан, олон улсын бизнесийн арвин их туршлагатай. Тэрээр "McKinsey and Company” фирмд төрөл бүрийн алба хашсанаас гадна хэвлэл мэдээллийн салбарт удирдах шатны олон төрлийн ажил хийж байсан. Түүнчлэн, шинэ тутам хөгжиж буй зах зээлд нөлөөллийн болон хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд ажлын замналынхаа дийлэнх хугацаанд ажиллаж ирсэн байна.

Тэрээр анх "British Council” хөтөлбөрийн хүрээнд 1988 оны 12 дугаар сард Монголд ирж, МУИС-д монгол хэл суралцах болсон. 1990-ээд оны эхээр Монголын баруун хязгаар Ховд аймагт нүүдэлчин малчдын дунд амьдарч, Монголын уртын дууны өвөрмөц уламжлалын талаар эрдэм шинжилгээний ажил хийж байжээ.

1990-ээд онуудад Монголд багагүй хугацааг өнгөрүүлж, Английн "Raleigh International” хүмүүнлэгийн байгууллагын зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөрийн анхдагч ээлжийн нэгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн болоод бусад шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тэрээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай анхны бизнесүүдийн нэг болох "Номадс” жуулчны компанийг үүсгэн байгуулсан.

Шон Хинтон  Монголоос явсныхаа дараа ч Монголыг дэлхийн бусад улс орнуудтай холбох харилцаа хамтын ажиллагааг байнга дэмжсээр ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь 1997 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон явдал юм.

Шон Хинтон 2008 онд Монголд эргэн ирж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр "Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллажээ. Тэрээр мөн Оюу толгой төслийн эхний жилүүдэд Рио Тинто группт зөвлөхөөр ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Төслийн эерэг нөлөөлөл" хөтөлбөрийг удирдаж, Оюу толгойд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Тэрээр 2015-2022 онуудад нөлөөллийн хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн үүрэгт ажлын зэрэгцээ Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн "Эдийн засгийн хөгжлийг дэмжих Соросын сан”-г удирдаж, олон улсын хүмүүнлэгийн бусад төсөл хөтөлбөрт нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад нь зөвлөж ажилласан байна.

Шон Хинтоны сүүлийн үеийн болоод одоо ажиллаж буй Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дурдвал "Nature Finance”, "Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” зэрэг байгууллагуудын ТУЗ багтаж байна.

“Оюу толгой”-н ТУЗ-ийг 15 жил удирдсан Г.Батсүх тэтгэвэртээ гарч, Шон Хинтоныг даргаар томиллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан байгалийн хийн экспортоо нэмэх талаар БНХАУ-тай хэлэлцэж байна

 Казакстан улс БНХАУ-д дөрвөн тэрбум метр куб байгалийн хий ...

Өнөөдөр, 14:16
АМГТГ-ын хэлтсийн дарга нар авлигын хэрэгт холбогдсоор байна

  Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын албан тушаалтнууд ...

Өчигдөр, 16:51
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 12.2 сая тонн нүүрс борлуулжээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар ...

Өчигдөр, 16:34
БНХАУ-ын эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ зэс, төмрийн хүдрийн үнэ огцом өсөхөд нөлөөллөө

 Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, түүхий эдийн гол хэрэглэгч ...

Өчигдөр, 13:54
BHP: Зэсийн эрэлт 2035 он хүртэл жилд дунджаар 1 сая тонноор нэмэгдэнэ

 2023 онд зэсийн нийт эрэлт 31 сая тонн хүрч байв. ...

Өчигдөр, 12:36
Зэсийн үнэ тонн нь 10 мянган доллар давжээ

 Хятад улс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих шинэ арга хэмжээ ...

Өчигдөр, 11:54
Энэтхэг Монголоос нүүрс импортолж магадгүй

 Энэтхэгийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг багтаасан ...

Өчигдөр, 11:52
"Нүүрсний аварга" ӨМӨЗО эрчим хүчний шилжилтээр БНХАУ-д түүчээлнэ

  ӨМӨЗО-оос БНХАУ-ын эргийн бүсийг чиглэсэн цэвэр эрчим хүчний ...

Өчигдөр, 10:51
“Хойд урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэргийн ард ХЭН БАЙНА ВЭ?

  - ХБНГУ “Хойд урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт ...

2024 оны 10 сарын 01, 12 цаг 07 минут
“Монголросцветмэт “ 5.6 тэрбумаар төмрийн баяжмал арилжаалав

 Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2024.09.30/ арилжаагаар "Энержи ...

2024 оны 10 сарын 01, 11 цаг 45 минут
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: МАК ХХК, Фосфоритын орд эзэмшигч компаниуд ЗГ-тай хэлэлцээр хийхээ эхнээсээ мэдэгдсэн

 Баялгийн сангийн хуулийн хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолын ...

2024 оны 10 сарын 01, 09 цаг 06 минут
2024 оны 09 сарын 30, 14 цаг 49 минут
2024 оны 09 сарын 30, 14 цаг 40 минут
2024 оны 09 сарын 30, 14 цаг 38 минут
2024 оны 09 сарын 30, 14 цаг 35 минут
2024 оны 09 сарын 30, 14 цаг 31 минут
Зэсийн үнэ тонн нь $10,000 давлаа

 Лондоны металлын биржид зэсийн үнэ 2 гаруй хувиар өсөв ...

2024 оны 09 сарын 29, 21 цаг 21 минут
2024 оны 09 сарын 28, 09 цаг 56 минут
Зэсийн үнэ 10 мянган ам.доллароос давлаа

 ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын ...

2024 оны 09 сарын 28, 09 цаг 55 минут
Мөнгөний үнэ сүүлийн 12 жилийн дээд түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2024 оны 09 сарын 27, 15 цаг 04 минут
Нүүрс тээврийн 60 хувийг хятад компаниуд гүйцэтгэж байна

  Нүүрс манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн. Нэг тонн нүүрсний ...

2024 оны 09 сарын 27, 10 цаг 04 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банктай хамтран эрчим хүчний реформ хийнэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.09.26/ ...

2024 оны 09 сарын 26, 20 цаг 01 минут
ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байна

 Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл ...

2024 оны 09 сарын 26, 18 цаг 36 минут
Рио Тинто: Дэлхий дахинд илүү их зэсийн уурхай хэрэгтэй

 Рио Тинто группийн дарга Доминик Бартон эрчим хүчний шилжилтийн гол ...

2024 оны 09 сарын 26, 18 цаг 33 минут
Орд эзэмшигч хувийн компаниуд хуримтлалын санд багадаа ₮32 их наяд төвлөрүүлэх боломжтой

 Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 9 орд эзэмшигч хувийн ...

2024 оны 09 сарын 26, 16 цаг 14 минут
2024 оны 09 сарын 26, 14 цаг 39 минут
"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн 19, 20 дугаар талбайн олборлолтыг нэмэх чиглэл өгөв

  Дорнод аймагт "Петро Чайна Дачин Тамсаг" компани газрын тос ...

2024 оны 09 сарын 26, 14 цаг 29 минут
“Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төрд авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж мэдэгдлээ

    "Ачит Ихт” ХХК Эрдэнэт үйлдвэрийн овоолго дээр түшиглэн ...

2024 оны 09 сарын 26, 07 цаг 40 минут
Mining Week 2024 & MinePro 2024 – Монголын уул уурхайн салбарын шинэ эрин үе

 2024 оны 10-р сарын 2-5-нд Налайх дүүргийн Тайж уулын ...

2024 оны 09 сарын 25, 21 цаг 36 минут
Нүүрсний үнэ нэмэгдсэн нь экспорт өсөхөд нөлөөлжээ

  Экспорт өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсчээ. Тодруулбал, Монгол Улс ...

2024 оны 09 сарын 25, 21 цаг 28 минут
2024 оны 09 сарын 25, 19 цаг 55 минут
ҮСХ: Уул уурхай, олборлолтын ажиллагчид хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөгийн цалинтай

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл ...

2024 оны 09 сарын 25, 18 цаг 36 минут
1.2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан Эрдэнэтийн ДЦС-ын Б.Бат-Эрдэнэд ЭХЯ хариуцлага тооцохгүй байна гэв

  Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ...

2024 оны 09 сарын 25, 18 цаг 35 минут
Манай улсын чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 26.8%-аар өсжээ

 Гаалийн байгууллагаас чулуун нүүрсний экспортын мэдээллийг дараах ...

2024 оны 09 сарын 25, 18 цаг 34 минут
Uranium Energy АНУ-ын Вайоминг дахь Rio Tinto-ийн төслүүдийг $175 саяар худалдан авна

 Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Uranium Energy” компани ...

2024 оны 09 сарын 25, 18 цаг 21 минут
2024 оны 09 сарын 25, 18 цаг 14 минут
Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу

 "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээ хуучирч, Тавантолгой дахин ...

2024 оны 09 сарын 25, 16 цаг 01 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг дроноор илрүүлжээ

 Экологийн цагдаагийн албанаас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний ...

2024 оны 09 сарын 25, 16 цаг 00 минут
Н.Учрал: "ЭТТ" ХК-ийг гаднын менежментийн багаар удирдуулна

 Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ...

2024 оны 09 сарын 25, 13 цаг 08 минут
Л.Оюун-Эрдэнэ: Гэхдээ цаг хугацаа одоо бүлэглэлийн эсрэг чиглэнэ

  МАН-ын удирдах ажилтнуудын Орон нутгийн сонгууль угтсан зөвлөгөөн ...

2024 оны 09 сарын 25, 13 цаг 01 минут
Энэ оны төгсгөл гэхэд нүүрсний экспортыг 75 сая тоннд хүргэнэ

 2023 оны эхний улиралд манай улс 11.5 сая тонн нүүрс буюу 1.2 тэрбум ...

2024 оны 09 сарын 24, 17 цаг 40 минут
"Халзан бүрэгтэй" төслийг үргэлжлүүлэх албан ёсны шийдвэр гарсан уу?

  Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших газрын ховор элементийн ...

2024 оны 09 сарын 24, 17 цаг 30 минут
2024 оны 09 сарын 24, 17 цаг 26 минут
Алтан намрын тансаг үзэсгэлэн

Намар намрын цуваагаар, галуудын ганганаан холдоно. Наадам наадмын ...

2024 оны 09 сарын 24, 17 цаг 07 минут
Өвөр Монголын 43 аж ахун нэгж буюу зохион байгуулалт оролцож байна

2024 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих хурал Өнөөдөр ...

2024 оны 09 сарын 24, 17 цаг 02 минут
Замын-Үүдийн нарийн царигийн төмөр замыг БНХАУ-ын талтай холбоно

БНХАУ-ын Хөх хотноо болсон энэ удаагийн зөвлөгөөнөөс УБТЗ-ын тээврийн ...

2024 оны 09 сарын 24, 16 цаг 14 минут
Тэргэл сарны баярын гарал

Тэргэл сарны баяр нь эрт дээр үеэс үүсч, Хятадын Хан гүрний үед дэлгэрч, ...

2024 оны 09 сарын 24, 16 цаг 07 минут
Ц.Туваан: Газрын тос боловсруулах үйлдвэр барих 1,2 тэрбум доллар нь хүрэхгүй байна

 УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан газрын тос ...

2024 оны 09 сарын 24, 16 цаг 05 минут
Голомт банк, Голомт Капитал ҮЦК-ийн “Job fair 2024” арга хэмжээ болно

  Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк болон ...

2024 оны 09 сарын 24, 16 цаг 02 минут
Хятадын гангийн импортын өсөлтийг зогсоохыг уриалжээ

 ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 24 /FT/. Хятадаас импортолж буй ...

2024 оны 09 сарын 24, 15 цаг 57 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани