Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!

Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!

 

Олон мянган жилийн тэртэйгээс соёл иргэншил үүссэн цагаас хойш үнэт металлууд хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан. Цаасан мөнгөний үнэ цэнэ өдөр ирэх тусам буурч байгаа одоо цагт алт хамгийн зөв сонголт болжээ. Учир нь, зах зээл тогтворгүй болж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид үнэ цэнээ алдахгүй, олон жилийн туршид үнэ цэнээ алдхааргүй байдлаар баялгаа хадгалах замыг сонгосон.

Мөн банкны хүү, инфляцийн төвшин нэмэгдэж байгаа тул үүний нөлөөнд автахгүйгээр, жил ирэх тусам илүү үнэтэй болох үнэт металлд мөнгөө зарцуулж байна.

Энэхүү үнэт металл нь алт юм. Дэлхийн томоохон баячууд алтыг биетээр худалдан авч, олборлогч болон холбогдох компаниудын хувьцааг худалдан авдаг болсон. Мөн биржийн арилжааны сан (ETFs)-д хөрөнгө оруулалт хийх зэргээр олон төрлөөр алтыг эзэмших болжээ. Гэхдээ алт үнэхээр ам.доллараас илүү үнэтэй байж чадах болов уу? Хөрөнгө оруулагчид, бизнесийн магнатууд уг асуултыг алтны түүхийн замналаар хариулж байна.

МЭӨ 2000 оны үед эртний египетчүүд алтан эдлэл бүтээж эхэлснээр үнэ цэнтэй болжээ. Гэхдээ алт нь хожуу үед буюу МЭӨ 560 оноос мөнгөн тэмдэгтийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Тухайн үед алтыг дэлхийн өнцөг булан бүрт өргөнөөр ашиглаж, хүлээн зөвшөөрч байсан тул тамга тэмдэгтэй алтан зоос бүтээх болсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алтны үнэ цэнэ нэмэгдсээр байв.

Алт нь дэлхий даяарх баялгийг бэлгэддэг болжээ.

АНУ 1792 онд металлын стандартыг бий болгож, заавал алт юм уу мөнгөөр арилжих болсон байна. Гэвч 1900-аад оны хэд хэдэн үйл явдал эцэстээ алтыг мөнгөний системээс гаргахад хүргэсэн. Тус улсад 1971 онд алтаар арилжих бус харин үнэ цэнтэй металл болж, унцаар үнэлэгдэх болсон байна.

Тухайлбал, ам.доллар ашиглагдаж ирэх үед алт нэг унци нь 35 ам.доллар байсан бол дараагийн арван жилд 850 ам.доллар болтлоо өссөн юм.

Түүнчлэн "Covid-19" цар тахлын үед инфляци өсч, ам.долларын үнэ цэнэ буурч байсан тул алтны үнэ улам нэмэгдсэн байдаг.

АЛТ ОДОО ЦАГИЙН ЭДИЙН ЗАСАГТ

Хэдийгээр алтнаас илүү мөнгөн дэвсгэртийг ашигладаг ч гэлээ энэ нь эдийн засагт чухал ач холбогдолтой хэвээр байна. Улс, орнуудын төв банк болон бусад санхүүгийн байгууллага өөрсдийн нөөцөд их хэмжээний алт хадгалсаар байгаа. Энэ нь өнөөгийн болон урт хугацааны эдийн засагт ямарваа нэгэн асуудал гарах юм бол ашиглах боломжийг олгоно.

Хөрөнгө оруулагчид инфляци нэмэгдэж, ам.долларын ханш буурч байгаа эдийн засгийн орчинд алтыг баялгийн нөөц гэж үздэг.

Энэхүү үнэт металл нь хэзээ ч инфляциас болж үнээ алдахгүй бөгөөд ам.доллараас илүү хүч чадалтай. Инфляци өсөхөд алтны үнэд ихэвчлэн өсдөг учир нэг унци алт худалдан авч, хадгалах нь үр ашигтай юм. Жишээ нь, 1970 онд 35 ам.доллароор алт худалдаж авсан бол арван жилийн дотор тус алт 850 ам.доллар болсон байна. Харин 35 ам.доллароо одоог хүртэл хадгалсан бол ямар ч үр ашиггүй хадгаламж болох болно.

Түүнчлэн, улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болж зах зээл савлагаатай байдаг. Хурцадмал байдал, улс төрийн эргэлтээс болж мөнгөн тэмдэгтүүдийн үнэ унадаг тул томоохон бизнесменүүд хөрөнгөө алтаар хадгалдаг аж. Мөн  биржийн зах зээлд алтны үнэ тийм ч их өөрчлөгдөөд байдаггүй. Учир нь, алт олборлогч компаниуд өөрсдийн ашгаа хамгаалахын тулд алтыг хэрхэн ашигтай байлгах бүхий л бодлогыг хэрэгжүүлж байдаг.

ОЛБОРЛОЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Өнгөрсөн оны байдлаар Хятад, Австрали, Орос, Канад нь дэлхийн хамгийн их алт олборлосон. Тухайн үед дэлхийн алтны үйлдвэрлэл 3000 орчим тоннд хүрчээ. Хятадад олборлолт 370 метр тоннд хүрсэн байна. Тус улсын хамгийн том алтны уурхай нь Анхуй муж дахь Шаси зэсийн уурхай бөгөөд 2022 онд 958,740 унц алт олборлосон байна.

 АНУ-ын Колорадо мужид төвтэй Ньюмонт компани 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2.5 сая унци алт олборлож, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч алт олборлогч компани болжээ.

Канадын алт олборлогч Баррик Гоулд тухайн хугацаанд дэлхийн хоёр дахь том алт олборлогч байсан бөгөөд олборлолт 1.99 сая тоннд хүрчээ. Одоогийн байдлаар дэлхийн алт олборлогч тэргүүлэгч 10 компанийн гурав нь Канадад, гурав нь Өмнөд Африкт төвтэй байна.

АЛТ ОЛБОРЛОГЧ ТОП 10 УЛС:

  • Хятад
  • Австрали
  • ОХУ
  • АНУ
  • Канад
  • Перу
  • Гана
  • Өмнөд Африк
  • Индонез
  • Узбекистан зэрэг орнууд юм.

АЛТ ЭЗЭМШИХ БОЛОМЖУУД:

  • Алтны опцион ба фьючерс
  • Алтан эдлэл
  • FOREX брокерын алтны хувьцаа
  • Олборлогч компанийн хувьцаа
  • Алтан зоос
  • Гулдмай
  • Алтны компани гэх мэт алттай холбоот бүхий л арга зам, байгууллага, ханшны тусламжтайгаар эзэмшиж болно.

Хөрөнгө оруулалт бүр давуу болон сул талуудтай. Хэрэв биет алт эзэмшихдээ эргэлзэж байгаа бол алтны хувьцаа худалдаж авах нь илүү найдвартай арга юм. Мөн алтыг инфляцийн эсрэг найдвартай хамгаалалт гэж үзэж байгаа бол алтан үнэт эдлэл, гулдмай, зоос зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломжтой.

  Санхүүгийн тогтвортой байдал, үр ашгаа боддог хүн бүрийн эцсийн, хамгийн найдвартай арга нь алт юм.

Улс төр, эдийн засгийн уналт, дайн, банкны дампуурлын үед алтны үнэ улам бүр өсдөг учир хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгөө алт болгон хадгалдаг. Мөнгөн дэвсгэртээр өдөр тутмын хэрэглээгээ хангах ч гэлээ ирээдүйд үр ашиггүй худалдан авалт болсон тохиолдол их байдаг. Ерөнхийдөө, алтны урт удаан амжилтыг давж чадах хөрөнгө оруулалт байхгүй. Түүхийн туршид алт нь үнэ цэнээ хадгалж ирсэн бөгөөд арилжааны бусад хэлбэрийг бодвол тогтвортой байдлыг олгодог.

Эх сурвалж: CHIEFGOLD,WIKIPEDIA, CNN

Алтны эрэлт ам.долларыг ардаа орхив!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани