Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Тавантолгой түлш" компани байгуулж, утаагүй шахмал түлш нэвтрүүлсэн нь дарга нарын мөнгө олох хэрэгсэл байв уу

"Тавантолгой түлш" компани байгуулж, утаагүй шахмал түлш нэвтрүүлсэн нь дарга нарын мөнгө олох хэрэгсэл байв уу

 

Улаанбаатарчууд 2019 оны өвлөөс утаагүй шахмал түлшийг хэрэглэж эхлэн, тэр өвөл утаа бараг 50 хувиар багассан хэмээн ам уралдан шуугьж байв. Гэтэл утаагүй гэх шахмал түлшний балаг ар араасаа гарч, олон айл өрх гэртээ унтаж байгаад л угаартаж харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдсэн юм. 2019 оноос хойш иргэд угаартаж гэртээ нас баржээ гэсэн мэдээлэл гарсаар байгаад сүүлдээ байх ёстой үзэгдэл мэт хүлээж авдаг болоод зургаа дахь өвөлтэйгөө золгох гэж байна.
2018 оноос өмнө манай улсад жилд угаартах тохиолдол 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсөж 1000-аас буугаагүй. 2023 онд бүр 3000 иргэн угаартсан гэж бүртгэгдэж, үүнээс 61 хүн нас баржээ. Нэг гэрт хоносон гэр бүлийнхэн, найз нөхөд бөөн, бөөнөөрөө угаартаж нас барсаар байгаа ч сайжруулсан шахмал түлшийг бид хэрэглэсээр байна. Олон иргэний амийг авч одсон, олон айл өрхөд хагацал авчирсан энэ түлш цаанаа дарга нарын мөнгө угаах хэрэгсэл байсан гэдгийг УИХ-ын хянан шалгах сонсгол болон компанийн санхүүгийн тайланд хийсэн Аудитын тайлан харуулсан.
Засгийн газрын тушаалаар сайжруулсан шахмал түлшний гурван үйлдвэр анх байгуулсан ч орчин үеийн автомат үйлдвэр барьж чадаагүйгээс болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй байна. Энэ өвөл баруун үйлдвэрээ хаагаад зүүн болон төвийн үйлдвэрээ л ажиллуулна гэдгийг тус компанийн захирал асан Ц.Даваацэрэн ярьж байсан билээ. Тэрээр "Үйлдвэр барихад технологийн сонголтоо буруу хийсэн. Солонгосоос уурын хатаалгатай үйлдвэрийг захиалаад авсан. Гэтэл уур гэдэг өөрөө чийг. Уур нь чиг болоод -30 градус болохоор түлшээ хөлдөөгөөд, чийгийн хэмжээ маш өндөр гарч байсан. Тэгэхээр одоо үйлдвэрийн хатаах системийг шат дараатай солиод явж байна. Гэхдээ хатаах системийг солихдоо 2021 онд нэг компанитай зүүн бүсийн аймгуудын хатаах төхөөрөмжийг шинэчлэх гэрээ хийсэн. Гэтэл энэ компани нь Хятадын хамгийн хоцрогдсон хүчин чадал муутай хатаах төхөөрөмжүүдийг оруулж ирж угсарсан. Зүүн бүсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ээр цагт 30 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай байдалтай бодит амьдрал дээр 12 цаг тонныг үйлдвэрлэж байна” хэмээн ярьсан юм.
Үүнээс харахад, үйлдвэрийг барихаас эхлээд л технологийн алдаа гарч, хуучин технологиор гурван үйлдвэр барьсан байгаа юм. Гэтэл одоо болтол үүнд хариуцлага хүлээсэн хүн байхгүй.
Одоогийн байдлаар "Тавантолгой түлш" компани 1.1 их наяд төгрөгийг үргүй зарцуулсан, 880 тэрбумын алдагдалтай, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө олон сая төгрөгийг урамшуулал болгон авсан нь ил болоод буй. Мөн аудит компанийн ТУЗ ямар ч үр ашиггүй ажилласан гэдгийг тогтоосон. 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар компани 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллаж байна.
Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 1.1 их наяд төгрөгийг "Тавантолгой түлш"-д 1.1 олгосон. Энэ нь зээл биш, татаас ч биш. Зөвхөн 15 гэрээг үндэслэж олгосон бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт юм. Гэтэл тус компанийн удирдлагууд уг санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, ТЭЗҮ-ийн батлагдсанаас өөр арга хэмжээнд зарцуулсан, мөн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байх магадлалтай гэж үзээд Ерөнхий прокурорт хүргүүлж, прокурор хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
undefined
Тэгвэл Үндэсний аудитын газраас гурван асуудал гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий прокурорын газарт албан бичиг хүргүүлсэн байна.
  1. Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ;
  2. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ-2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ;
  3. Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх (400.0 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100.0 мянган тонн нунтаг коксыг "Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн түлшний үйлдвэрт нийлүүлэх, төлбөрийг төгрөгөөр болон нүүрсээр барагдуулах) Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр Улсын прокурорын ерөнхий газарт "Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой 3 асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт шилжүүлжээ.
    "Тавантолгой түлш” компани эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат санхүүжилтийн гэрээгээр их хэмжээний авлага үүсгэсэн, авлагыг хэзээ барагдуулах нь тодорхойгүй, олгосон санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэл хангалтгүй, санхүүжилтийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг харгалзан "Тавантолгой түлш” ХХК-д эрсдэлийн аудит хийх нь зүйтэй гэж үзсэн байна.
    Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд улаанбаатарчуудыг утаагүй түлшээр хангах үүрэг бүхий "Тавантолгой түлш" компанийг удирдсан удирдлагууд төрийн 1.1 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулж, үр ашиггүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь аудитын шалгалтаар тогтоогдлоо. Гэхдээ одоогийн байдлаар тус компанид хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн шалгалт ороогүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж. Хууль зөрчиж, албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан ч хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй болохоор дарга нар дураараа дургиж, төсөл бүрийг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг бололтой. Аудитын байгууллага нь шалгаад төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг тогтоочихоод байхад хууль хяналтын байгууллага нь шалгаад буруутай хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулснаас гадна олон иргэний амийг авч одсон утаагүй түлшинд хэн хариуцлага хүлээх вэ.

https://itoim.mn/a/2024/09/17/society/xzm?d48ea84b8b5c632879190045e9676340



"Тавантолгой түлш" компани байгуулж, утаагүй шахмал түлш нэвтрүүлсэн нь дарга нарын мөнгө олох хэрэгсэл байв уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани