Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу

 

 

Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу

 

"Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээ хуучирч, Тавантолгой дахин улс төрийн өрөг дээр гарч ирсэн үү, эсвэл гаргаж ирэх ашиг сонирхол манай улстөрчдөд үүсэв үү. Онцгой дэглэм тогтоож, тогтоож, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө "чөлөөлсөн" "Эрдэнэс Тавантолгой" ХК дахин анхаарлын төвд орж ирж байна.
"Нүүрсний хулгай"-тай нэр холбогдсон хүмүүсээс зарим нь мултарч, цөөн хэд нь ял авч буй хоржоонтой үед "Эрдэнэс Тавантолгой"-г засаг хэлэлцлээ.
Өчигдрийн Засгийн хуралдааны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг гаднын менежментийн багаар удирдуулна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн нь шууд л Ерөнхий сайдын байр суурь гэж уншигдана. Тэрчлэн хамтарсан засаг энэ "гал"-тай асуудлыг барьж авснаар нь тэд бяртай, эв нэгдэл цул байгаа гэх ерөнхий таамаг руу хөтлөв. 
Угтаа бол "Гаднын менежмент" Тавантолгойн хувьд шинэ, содон үзэгдэл биш юм. Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдаж явсан Монгол 2010 оноос л дэлхийн тоглогчдыг урьж залж, тэднийг дунд нь өрсөлдүүлж байлаа. Энэ сунгаан тив дамнаж, олон улсын цар хүрээг хамарсан. Гэвч ялагчаа бид улс дотроо тодруулж чадаагүй. Улс төр нь "Тавантолгой"-г унагаж байсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид нь улсаа тэжээх төслөө хойш татсан хэрэг. 
Гаднын шилдэг менежмент, сайн засаглал, төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах... Энэ бүхэн үе үеийн засагт яригдаж, өөдрөг хүлээлт үүсгэн догдлуулж байсан мөч үнэндээ олон байсан. Харин одоо яах бол, засаг чадах болов уу гэсэн эргэлзээ, эсвэл тэднийг хардах шалтаг шалтгааныг хамгийн эхэнд ургуулна. 
Наад зах нь, Монголын төр хувийн хэвшилдээ итгэдэггүй эсвэл гаднынхантай нийлж цөлмөх юм байна гэсэн дайралт, шүүмжлэл хамтарсан засаг руу хамгийн түрүүнд ирэх нь дамжиггүй. Тэдний гэтлэх эхний даваа энэ. 
Засгийн газрын "гал тогоо"-г хумих Хэрэг эрхлэх газрын даргын сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл муугаар бодоход баялаг тойрсон зөрчил, зодоон даамжрах эсвэл алсдаа засаг задрах шалтгаан ч болж мэдэх, сайнаар бол олон жилийн шархаа монголчууд бид нөхөх боломж гэж найдах. Үгүй бол баялгийн дахин хуваарилалт энэ засгийн үед ч үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлт рүү авчирч байна. 
Тавантолгой /Эрдэнэс Тавантолгой/ төслийг өнгөрсөн хугацаанд олон улс руу хандуулсан бүхэн ад үзэгдэж, эх орны эсрэг дайсан мэтээр улс дотроо адлуулж, энэ төслийг зах зээлийн бүрэн агуулга руу тээж  зорьсон засаг болгон задрах эсвэл замаасаа няцах сонголтын өмнө ирдэг байсан. Дахиад энэ жишиг давтагдах уу, эсвэл хамтарсан засаг түүх шинээр бичих үү... 
"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэж эвсэн нэгдсэн засаг Тавантолгойн "хувь заяа"-г эргүүлэх мөчид үнэхээр зориг зүрхтэй, нэгэн зүгт харж байж чадах болов уу. Эргэн сануулахад, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлсэн Засгийн газрын тээглэж унасан, зарим нь ирэх дарамт, сүрдүүлэг, шахаанд нь сөрж дийлэхгүй орхисон, цаг хугацааны хайчинд орсон сэдэв бол Тавантолгой төсөл юм. Тэд мөн л олон улсын тендер зарлаж, гаднын сайн менежмент, эрүүл засаглалын эрэлд гарсан. Гэхдээ бүтээгүй. 
Энэ бүхнээс дүгнэхэд  "Эрдэнэс Тавантолгой"-д баялгийн хараал шингэсэн гэж барууны тайлбар зүүж болохоор.
Тавантолгойг өнөө дахин ринг рүү авч гарахаар зэхэж буй тав дахь Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ болж байна. 
"Тавантолгой" төслөөр дамжуулан монголчуудын тавилан заяаг өөрчлөх боломж бүрэн дүүрэн байгааг 2010 оноос л улс дотроо дөмөгхөн нь учирлаж, төр, засаг нь нээлттэй хэлэлцүүлсэн ч энэхүү төслийг унагасан хүмүүс нь илүү ихээр хожоотой үлдсэн байдаг. 
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн нэрийн дансанд байрших 1072 хувьцааг хөдөлгөх, арилжих эрхийг олгоно гэж Н.Учрал сайд тодотгож байна. 1072 хувьцаагаа зарж борлуулах эрх иргэдийн мэдэлд шилжих нь. Хувьцааны төвлөрөл хаа нэгтээ үүсэх үү, энэ нь зах зээлийн өөрчлөн байгуулалт, жам ёсны үзэгдэл гэвэл онох.
"Эрдэнэс Тавантолгой" ХК хөрөнгийн зах зээлд хөл тавьж, бирж дээр бүртгэлтэй болсноор өнөө 12 их наяд төгрөгөөр хэмжигдэх зах зээлийн үнэлгээ үлэмж тэлнэ. Энэ зах зээлийн сав ч томорно. 
Иргэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 27 хувийг эзэмшдэг. Талхны мөнгөө хүргэж ядах ард иргэдээс хувьцааг нь  худалдан авч өөрийн болгох хүсэл сонирхол хаа сайгүй л цухалзах нь дамжиггүй. Нүүрс манай улсын экспортын 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж, төсвийн орлогын үлэмж хэсгийг дүүргэж байгаа энэ цаг үед 1072 хувьцаа мөнгөө өгсөх боломж нь маргаангүй. Мөнгө халааслаад зогсохгүй эрх ашгаа ч төрд "шахах" боломж бүрдүүлэх "хөзөр" болох юм. 
90-ээд /өмч хувьчлал/ оны цаг үетэй харьцуулахад иргэдийн санхүүгийн боловсрол сайжирч, хувьцааны ач холбогдол, үнэ цэн, өгөөж, мөн чанарыг илүүтэй таньж эхэлсэн. Гэхдээ л "Бэлтэс мөрөн"-д өөрөөсөө харамлах шахан цуглуулсан хуримтлалаа алдсан хүмүүс олон байна гэхээр санхүүгийн боловсрол нийтээрээ шалан дээр байна гэхэд дэгсдэхгүй болов уу. Тэр тусмаа залилан гаарсаар. 
18 нас хүрээгүй хүүхдүүдийн нэр дээр байршиж буй 1072 хувьцааг царцаах, харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд хувьцаагаа хэрхэх нь өөрсдийн сонголт юм.  
"Гадны менежмент арай л дээр хувилбар юм.." гэж Тавантолгойн хэрүүл эхэлсэн цагаас Засгийн газрууд үзэж, түүний төлөө цаг хугацаа, хөрөнгө хүч, нөөц боломжоо зарцуулсан. Нэр хүндээ ч барсан. Олон ч уулзалт, хэлцэл, хэлэлцээрийн талбарт ахалсан сайд нар, ажлын хэсэг сууцгаасан.
Эргэн сануулахад,  УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор Тавантолгой ордыг ашиглах олон улсын нээлттэй тендер зарлах, шалгаруулах үйл явцыг эхлүүлэх чиглэл Засгийн газарт ирсэн. Гэвч Засгийн газраа унагахгүйн тулд Ерөнхий сайд нь Их хурлын даргынхаа өмнө буулт хийж, Тавантолгой байрандаа үлдсэн юм. 
Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улстөрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дэглэж, сайн менежментээс төөрүүлж ирсэн нь цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэж байгаа. Энэ байдал ахиад давтагдах л юм бол "Нүүрсний хулгай-2" хожмын өдөр бас нэгэн сенсаац тарихыг үгүйсгэхгүй.
Тавантолгой ордыг ашиглаж буй "Эрдэнэс Тавантолгой"-д гаднын менежмент оруулж ирэхэд дан ганц хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын хүч хангалтгүй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд энэ асуудал эв санаа, эрх ашгийн тэнцвэр нэхнэ. Үүгээр зогсохгүй 126 гишүүнтэй парламент, тэнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх жижиг нам, эвслүүдтэй ч гар барих хэлцэл рүү засгийг замчилж таарна. Цаг хугацаа шаардах урт "аялал" засгийн хувьд Төрийн ордноос Их Тэнгэр хүртэл үргэлжлэх биз. 
Танил тактик гэдэг шиг Монголын төслийг, Монголын Тавантолгойг өөрийн хамаарал бүхий байлгах, зах зээл, эрх ашигтайгаа гүн бат холбох, сонголтгүй болгох, ганцаардуулах сонирхол ч ил, далдуур түйвээж мэдэх юм. "Эрдэнэс Тавантолгой" энэ замыг туулж, тоглоомынх нь золиос болж ирсэн нь их. Тиймээс сайн, муу бүхнийг дэнслэх санаа ч ажил нугалах хүмүүст суусан байх. 
Тавантолгой өөдлөх боломжийг манайхан дотроосоо олгохгүй, урагшлах төслийн эрчийг саармагжуулж, дэгээдэж унагасаар ирсэн нь цөөнгүй. Улс төрийн хэрүүл болгон замхруулах эсвэл өөрийн эрх ашигтай нийцүүлэх, улс төрд танигдах шат, үгүй бол нийгмийг талцуулах хэрэгсэл ч болгон хувиргаж бас мэдэх юм, Тавантолгойг. 
"Эрдэнэс Тавантолгой"-г өөрчлөх Засгийн реформ хил давж чадалгүй унах эрсдэл нь улсаа боддоггүй улстөрчид өөрсдөө юм. Тав дахь Ерөнхий сайд нь дахин зүтгүүлж буй "Эрдэнэс Тавантолгой"-н менежментийн өөрчлөн байгуулалт ямар сценар дор өрнөхийг ирэх өдрүүдэд ажиглах үлдлээ... Хэн найруулж, гол дүрд нь хэн тоглох бас л сонин. 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой" компанид улс төрийн нөлөөлөл одоо ч байсаар байна гэдгийг хэлсэн. Тийм учраас гээд гаднын менежмент, олон нийтэд нээлттэй компани болох, хөрөнгийн зах зээлд бүртгэгдэх, иргэдийн 1072 хувьцааны арилжих эрхийг хөндсөн. Иргэдээс нэг талаар дэмжлэг хүссэн мэт. "Одоо ч улс төрийн нөлөөлөл байсаар байна" гэх битүү үг унагах. Хаашаа чиглэсэн, хэн рүү шидсэн үгэн сум болохыг янз бүрээр тааварлаж болох. Уг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК чинь Засгийн газрын мэдлийн компани шүү дээ.  Тийм атал энэ үгийг яагаад хэдэнтээ хэвлэлийн хурлын үеэр эхлэл, төгсгөлдөө цохох мэт давтах болов...
Засгийг барьцаалах улс төр нь Тавантолгой юу. Эсвэл УИХ-д өргөн мэдүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компанийн тухай хуулиудын эрх зүйн орчны шинэчлэлд нь дэмжлэг дутах, саад тотгор цаашид үүсэхээр байна уу... Одоо байгаа хуулийн "түгжээ" засагт ажиллах эрх чөлөө олгохгүй байна уу... 
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд шинэ сорилт, шинэ боломж, магадгүй шинэ улс төрийн "тоглоом" руу хөтлөгдөж байхыг үгүйсгэх аргагүй юм. 

 

https://itoim.mn/a/2024/09/19/analyze/vhz?ecb3cdf32c32e5c639c9ebb5fef71333


Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани