Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байна

ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байна

 

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох төсвийн төсөлд аудит хийж, дүгнэлтээ өчигдөр /2024.09.25/УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байна.

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуульд зааснаар Үндэсний аудитын газар /ҮАГ/ нь Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсөв болон холбогдох төслүүдэд есдүгээр сарын 25-нд багтаан дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн байдаг юм.

ҮАГ-аас 2025 оны төсөвт хийсэн дүгнэлтэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай гэж үзжээ.

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн 6.1-д заасан Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардалд төлөвлөгдсөн үнэт цаас, гадаадын зээл тусламжаар санхүүжих хөрөнгө оруулалтын 2,035.0 тэрбум төгрөгийн зардлыг хуулийн төсөлд эдийн засгийн ангиллын дагуу тусад нь төлөвлөх,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон цэвэр зээлийн буцаан төлөлт 332.0 тэрбум төгрөгийг хуулийн төсөлд эдийн засгийн ангиллын дагуу тусад нь төлөвлөх,
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн "сайн дураар даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлого 279.3 тэрбум төгрөгийг 16.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 295.8 тэрбум төгрөгөөр, бусад орлого 53.2 тэрбум төгрөгийг 16.5 тэрбум төгрөгөөр бууруулж, бүлэг хооронд залруулан төлөвлөх,
  •  Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 36,830.5 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогын 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 36,885.5 тэрбум төгрөгөөр тооцох, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төлөвлөлтийн уялдааг хангах шаардлага байна гэж үзсэн байна.
  • Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт хугацааны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн боловч улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.
  • Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасны дагуу төсвийн төслийн танилцуулга мэдээллийг хуульд заасан дарааллын дагуу, иж бүрэн байдлаар ирүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, Төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ гэж заасан байхад эрсдэлийн тойм мэдээг ирүүлсэн,
  • Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр ирүүлсэн боловч тэдгээртэй холбогдсон тайлбар танилцуулга бүрэн бус, санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар ирүүлээгүй байна.

83.3 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ БАЙНА 

Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого БНХАУ-ын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар дэлхийн зах зээлд 2025 онд өмнөх оноос тонн тутамд зэсийн дундаж үнэ 500.0 ам.доллароор өсөх бол алтны үнэ унц тутамд 350.0 ам доллароор, тонн тутамд төмрийн хүдэр 20.0 ам.доллар, нүүрсний үнэ 35.0 ам.доллар, газрын тосны үнэ баррель тутамд 5.0 ам.доллароор тус тус буурах төлөвтэй байна.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээг 9.0 сая тонн, борлуулах үнийг 65 ам.доллар байхаар 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Гэтэл төмрийн хүдрийн 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8.4 сая тонн, найман сард бодит гүйцэтгэлээр 4.8 сая тонн төмрийн хүдрийг экспортод гаргасан байна. Мөн 2025 онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК дангаараа эзэлж байна.

Монгол Улс 2024 оны найман сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

Монгол Улсын Засгийн газраас экспортын зах зээлийг өргөжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг нэмэгдүүлж, ачаа нэвтрүүлэх процессыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үндэсний аудитын газраас 2023 онд "Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар цааш дамжуулах өртөөдийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүн хүрэлцээгүйгээс суурилагдсан хүчин чадлынхаа 18.6 хувийг ашиглахаар, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй зам болсон байна” гэж дүгнэсэн.

УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 1-т Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг 2025 онд барихаар төлөвлөсөн. Тус төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээр байна. Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эрчимжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ашиглалтад оруулснаар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

 "ОЮУТОЛГОЙ"-ГООР 62.5 ТЭРБУМЫН ТАТВАР НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ХЭРЭГЖЭЭГҮЙ

"Эрдэнэт үйлдвэр”ийн 33.1 тэрбум,” Оюутолгой”-н 62.5 тэрбумын татварыг нөхөн төлүүлэх Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс бий болох үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарч дагалдах ашигт малтмалд ногдох АМНАТ-ын орлогыг бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, Татварын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоосон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой нийт 33.1 тэрбум төгрөгийн, "Оюутолгой” ХХК-ийн 2013-2020 оны татварын ногдуулалт, төлөлтөд дагалдах элементтэй холбоотой 62.5 тэрбум төгрөгийн татварыг төлүүлэх шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй шүүхийн маргаан хянан шийдвэрлэх шатанд байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжсэнээр ашигт малтмалын экспортын ил тод, нээлттэй байдал, түүнд тавих олон нийтийн хяналт сайжирч, далд эдийн засгийг бууруулах эерэг үр дагаврыг бий болгосон нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд татварын бус орлогыг 2024 оны тодотголоор баталсан дүнгээс 0.4 хувиар бууруулж, 1,924.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна.

Татварын бус орлогыг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж үзэхэд дараах орлого тасарч болзошгүй байна.

Үүнд, дэлхий нийтийг хамарсан Covid-16 цар тахлын нөлөө, ОХУ, Украйны дайн зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан 2019 оноос 2022 онд олон улсын нислэгийн хөөрөлт, бууралтын тоо болон навигацийн орлого буурсан бөгөөд 2024 оны долдугаар сарын байдлаар нийт 36,740 өнгөрөлтийн нислэг үйлдэгдсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар өссөн үзүүлэлттэй боловч зардлын дүн өсөж төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулсан байна гэжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг дараах холбоосоос үзнэ үү. https://open.audit.mn/reportSingle/12176.

ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани