Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх баригчдын бөмбөг шиг өшиглөдөг байсан Төмөртэйгээс сайн мэдээ дуулдах боллоо


d6ae7950-96bd-47e6-88d4-a5b12d00c555.jpg

Төмөртэйн уурхай баяжуулах үйлдвэрээ нээж, ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмлээ

Монгол улсын стратегийн ордын нэг болох 229,3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн уурхай ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмжээ. Манай улсын эдийн засаг хямралд ороод байгаа энэ үед уул уурхайн компаниуд бараг бүгд ажилчдаа халж, цомхотгож байгаа. Мөн цалин хөлсийг нэмэх биш хасах болоод байна.

Монголыг хэдэн арав, зуун жилээр тэжээнээ гээд байсан Оюу толгой, Тавантолгойгоос эхлээд Алтайн хүдэр зэрэг үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүд ажилчдаа цомхотгох, цалингаа танах хэлбэрт шилжиж байгаа. Зарим компаниуд дампуурлаа зарлаж, бас нэг хэсэг нь дампуурлын ирмэгт тулаад байгаа гэдэг.

Ийм үед Дорнодын Тамсагбулагт газрын тосны уурхайг эзэмшигч Хятадын Дачин Тамсаг компани л ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргасан. Түүнийг нь манайхан хужаа нар ийм муу санаатай хэмээн хардаж байсан. Тэгвэл энэ удаа Монгол улсын стратегийн ордын нэг дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үндэсний уурхай цалингаа ийн нэмж байгаа нь сайшаалтай юм.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн харьяа тус уурхайг нэг хэсэг хувийн компанид өгч зувчуулах шахаж, мөн олон компаний харьяанд оруулж шүүх цагдаадаа хүрдэг үе байсан. 1990 оны 4-р сарын 14-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 160-р тогтоолоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг байгуулахдаа Төмөртэйн ордыг түшиглэсэн бөгөөд тус үйлдвэр эзэмшиж эхэлжээ.

Гэвч 1990-ээд оны сүүл үеэс энэ ордоор манай одоогийн эрх баригчид үе үе бөмбөг шиг тоглосоор ирсэн байдаг юм. АХ эвслийн М.Энхсайханы Засгийн газрын үед 1998 оны 1-р сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2/98 тоот шийдвэрээр Төмөртэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл Хятадын "БЛТ”ХХК-нд шилжсэн байдаг.

Дараагийн удаад Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Лу.Болдыг АМГТХЭГ-ын дарга байх үед 2005 оны 3-р сарын 07-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын, геологи уул уурхайн кадастрын газрын 302 тоот шийдвэрээр Төмөртэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл "БЛТ”ХХК-аас ахиад Хятадын хөрөнгө оруулалттай "Төмөртэй хүдэр”ХХК-нд шилжсэн.

Энэ шийдвэрийг МАХН /одоо МАН/-ын М.Энхболдын тэргүүлсэн Засгийн үед буюу 2006 оны 9-р сарын 08-ны өдөр хүчингүй болгосон байна. Учир нь 2008 оны 2-р сарын 2-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын, геологи уул уурхайн кадастрын газрын 280 тоот шийдвэрээр Төмөртэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс МГЛ”ХХК-нд олгосон.

Тэр шийдвэрээс зургаан сарын дараа 2008 оны 6-р сарын 27-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын, геологи уул уурхайн кадастрын газрын 996 тоот шийдвэрээр Төмөртэй ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл "Эрдэнэс МГЛ”ХХК-аас буцаад анхны эзэмшигч "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-нд шилжсэнтэй холбоотой байсан хэрэг юм.

Ингэж хятад, монгол луйварчдын гараар орж зутарч ирсэн Төмөртэйн төмрийн ордын байдал тэр үеийг бодвол Монгол улсад ашиг орлого өгч эхлээд байна. Эдийн засаг, уул уурхай хямарч байгаа энэ үед Төмөртэйн уурхайн хувьд боловсон хүчнийг цомхотгох бус орон тоог нь дотооддоо шилжүүлж, шингээх хэлбэрээр ажилласан байна.

c215f1fd-e6ef-46c4-8794-5251bc180554.jpeg

Энэ сарын 1-нээс уурхайнхаа дэргэд хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр нээхийн сацуу ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн юм. Төмөртэйд байгуулагдсан баяжуулах үйлдвэр нэг цагт 750 тн хүдэр боловсруулах боломжтой юм. Энэхүү төсөл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг өргөтгөж 2015 он гэхэд "Уул уурхай-Хар төмөрлөгийн цогцолбор” байгуулах ажлын хүрээнд хийгдсэн байна.

Төмөртэйн уурхай нь одоогоор жилд нэг сая тн хүдэр олборлож байгаа юм. Тус уурхайн төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд царцах, хугацаанаасаа хойшлох зэрэг хүндрэлүүд гарч байсан ч энэ бэрхшээлийг амжилттай давж бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэжээ.

Тэд мөн Ерөө суман дахь дэд станцыг ашиглалтанд оруулж, тэндээсээ Төмөртэйн уурхай руу 50 км урттай 110 кВ-ын агаарын шугам, 16 мВт-ын дэд станц, Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34.5 км төмөр замын ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Эрх баригчдын бөмбөг шиг өшиглөдөг байсан Төмөртэйгээс сайн мэдээ дуулдах боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани