Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

 

Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн хил дамнасан төмөр зам, ложистикийн дэд бүтэц болон хамтарсан эрчим хүчний төслүүдээ урагшлуулахын зэрэгцээ техник технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа бололтой.
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11 сарын эхээр\11.04-07\ БНХАУ-д ажлын айлчлал хийж, голлон Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE)-д оролцсон. Энэ нь түүний 2022 оны 2-р сард, 2023 оны 6-р сард Хятадад айлчилсны дараахи албан ёсны гурав дахь айлчлал болж байгаа бөгөөд Шанхайд хийсэн анхны айлчлал юм.
Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь 5G, smart тээвэр, ногоон эрчим хүч зэрэг салбарыг хамарсан дижитал шилжилтийн төлөвлөгөөг танилцуулах, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, технологийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэлийг дэмжих зорилготой байв. БНХАУ-тай эдгээр салбаруудад хамтран ажилласнаар Монголын high-tech аж үйлдвэржилтийн хөгжлийг ахиулна гэж найдаж байна.
Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа тийм ч таатай биш байна. Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр Монгол, Хятадын харилцааг сайжруулахын төлөө “чадах бүхнээ” хийж байгаа ч ойрын ирээдүйд түүний хувьд дотоодын улс төрийн олон сорилттой тулгарахаар харагдах.
undefined
Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалд анализ хийхээс өмнө БНХАУ-ын дэд дарга Хань Жэнгийн 9-р сард Улаанбаатарт хийсэн айлчлалыг дүгнэх нь зүйтэй. Хань Жэн ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IX дүгээр чуулга уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад гурван өдрийн айлчлал хийлээ. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн Монгол Улсад айлчилсан. Хань Жэн Монголын удирдагчидтай уулзахдаа Монгол, Хятад, Орос гурван улсын харилцааг дараагийн шатанд хөгжүүлэх таван санал дэвшүүлсэн бөгөөд үүнд Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн корридорыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлууд багтсан болно.
Тус Хятадын талын Монгол дахь айлчлалаас хойш Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны гурван талт уулзалт зэрэг зохион байгуулагдаж хоёр талын уулзалт “идэвхжив”. Гурван талт уулзалт болсноос хойш хоёр хоногийн дараа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтаас Исламабадаас Улаанбаатар руу буцах замдаа Бээжингээр дамжин өнгөрч байсан Л.Оюун-Эрдэнийг ХКН-ын төв хорооны Гадаад харилцааны газар\яам\-ны сайд Лю Жяньчао хүлээн авч уулзав.
Тус уулзалтаас хойш Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Л.Оюун-Эрдэнэ “гурван долоо хоног” хүрэхгүй хоногийн дараа Хятадын талын урилгаар Шанхайд айлчилсан. Түүний тус айлчлал нь хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа эдийн засгийн салбарт бат бөх харилцааг бэхжүүлэх зорилготой байв.
Хятад улс 25 жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш байсаар байна. 2023 онд БНХАУ-тай хийх худалдааны нийт хэмжээ 16.59 тэрбум ам.доллар хүрч, Монголын нийт гадаад худалдааны 70 орчим хувийг эзлэв. Хятадын талын статистик мэдээллээр, 2024 оны 9-р сарын байдлаар, худалдааны нийт дүн хэмжээ 13.83 тэрбум ам.доллар болсон нь 2023 оны эхний 10 сарын нийт дүн хэмжээтэй ижил бараг илүү байна.
undefined
Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн тус айлчлал нь эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны асуудалд гол анхаарлаа хандуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Шанхай хотноо болсон Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE) нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон салбарыг хамарсан тус арга хэмжээ нь гадаад түншүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, үндэсний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлдэг. Олон улсын импортын үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян-аас гадна Казахстан, Малайз, Серби, Словак, Узбекистан болон Монгол багтаад нийт 6 улсын засгийн газрын тэргүүн нар оролцов.
Л.Оюун-Эрдэнэ 11 сарын 6-нд болсон Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE)-гийн нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс зөвхөн хөрш Хятад улстай төдийгүй бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх талбар болгон энэхүү үзэсгэлэнд идэвхтэй оролцож байна. Тэрээр Шинэ сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу “гурван шилжилт\хиймэл оюун ухаан, цахим ухаалаг технологийн болон ногоон хөгжил болон хүний нөөцийн шилжилт\” явагдаж байгааг дурдаад, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд “саад тотгоргүй” худалдаа, цахим худалдаа, тээвэр ложистикийг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлов.
11-р сарын 5-нд буюу CIIE нээлтийн өмнөх өдөр Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийв. Уулзалтын үеэр Монголын төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Ши Жиньпин У.Хүрэлсүхэд халуун сэтгэлийн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Хоёр тал хоёр орны ерөнхийлөгчийн найдвартай, найрсаг харилцаанд үндэслэсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хоёр тал хүлээн зөвшөөрөв. Гэхдээ Ши Жиньпин 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан айлчлал хийнэ гэж Монголын тал хүлээлттэй байсан хэдий ч 2014 оноос хойш тэрээр Монгол Улсад айлчлаагүй юм.
undefined
Л.Оюун-Эрдэнэ, Ли Чян ерөнхий сайд нарын яриа хэлэлцээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа онцгой байр суурь эзлэв. Монгол, Хятадын худалдааны нийт хэмжээ 2023 онд ойролцоогоор 17 тэрбум ам.доллар байсан бөгөөд тус үзүүлэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэдэгт хоёр улсын засгийн газрын тэргүүн нар итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д байх хугацаанд хоёр тал хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурсны дотор Монголын баруун хэсэгт байрлах“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр, Гашуунсухайт - Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хоёр төсөл нь Монгол Улсын хувьд нэн тэргүүний зорилт бөгөөд олон жилийн турш гацсан. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ, Ли Чян нар ногоон эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, боловсрол, аялал жуулчлал, соёлын солилцоо зэрэг бусад салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээ хийв. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг бусад улс оронд үлгэр дуурайл жишиг болгон өргөжүүлэх ёстойг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Шанхай хот, Жэжян мужид байх хугацаандаа Шанхай хотын дарга Гун Жэн болон БНХАУ-ын Жэжян мужийн ХКН-ын хорооны дарга, Жэжян мужийн захирагч Ван Хао нартай уулзалт хэлэлцээ хийв. Мөн Ерөнхий сайдтай дагалдан яваа монголын төлөөлөгчид China Energy, Alibaba, Huawei зэрэг Хятадын нэр хүндтэй групп компаниудын удирдлагуудтай танилцах уулзалтууд хийв.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Huawei компанитай дижитал шилжилт хийх, тухайлбал технологийн шинэ туршлагад суралцах, smart хот байгуулах, дижитал эрчим хүч болон бусад техникийн салбарт залуу мэргэжилтнүүдийг сургах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Хоёр тал 5G систем, smart тээвэр, ногоон эрчим хүчний салбарт хамтран ажиллах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Тус айлчлалын сонирхол татахуйц зүйл нь, Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахдаа Засгийн газрын 9 сайд (үүнд 3 шадар сайд багтсан) болон УИХ-ын 10 гаруй гишүүдийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаав. Л.Оюун-Эрдэнийн хувьд Монгол Улсын засгийн газрын гишүүдийн тэн хагасыг шахуу Шанхай руу “авч” явсан нь түүхэнд бас ховор тохиолдох зүйл  юм.
Хятадын Шанхай, Ханжөу нь олон улсын худалдаа эдийн засгийн томоохон хотууд тул Монголын бизнес эрхлэгчдийн сонирхлыг татахуйц газрууд боловч энэ нь Л.Оюун-Эрдэнэ яагаад дотоодын улстөрчид, тэр дундаа УИХ-д төлөөлөлтэй улс төрийн нам бүрийг айлчлалд багтаасныг тайлбарлахад хангалттай биш. Тус “олон” төлөөлөгчидтэй айлчлалын цаана өөр шалтгаанууд бий боловуу.
Нэгдүгээрт, айлчлалаар Монголын улс төрийн намууд хоорондын итгэлцэл, нэгдмэл байдлыг Хятадын талд харуулж байна. Энэ оны 06 сарын сүүлчээр болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа эрх баригч МАН хэдий ялсан боловч, УИХ дахь гишүүдийн тоо буурав. Уг “өөрчлөлт”-ийг хүлээн зөвшөөрч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулахаар УИХ-ын бусад суудалтай намуудад урилга хүргүүлсэн. 07 сарын 08-нд МАН сөрөг хүчний хоёр том нам болох Ардчилсан нам, Хүн намтай санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцсон.
Хамтарсан шинэ Засгийн газар байгуулсны дараа Л.Оюун-Эрдэний зүгээс Хятадтай харилцах харилцаанд улс төрийн бүх намыг татан оролцуулахаар ажиллаж байна. Шинээр байгуулагдсан уг хамтарсан Засгийн газар хэр “урт удаан” наслах нь Монгол Улсын эдийн засгийн эрүүл мэндээс ихээхэн шалтгаалах бөгөөд цаашлаад Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, худалдааны чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох ёстой. Сүүлийн үед Монгол, Хятадын худалдаанд сөргөөр нөлөөлсөн хил дамнасан дэд бүтэц төмөр замын холболтын “гацаа”, хоёр орны томоохон хамтын ажиллагааны томоохон төслүүдэд ахиц дэвшил гарахгүй байгаа нь Монгол талыг тодорхой хэмжээгээр бухимдуулж байна. Монголын худалдаанд Хятад улс асар их ач холбогдол өгч байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэх нь Монголын засгийн газрын нэн тэргүүний зорилт юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн тухай дотоодын улс төрийн тэмцэлд орохгүйн тулд бусад улс төрийн намуудтай харилцах харилцааг сайтар зохицуулж байна. Засгийн газрын ирэх оны төсвийн төлөвлөгөөнд экспортын орлого, төсвийн хөрөнгө оруулалт, дотоодын нийгмийн тогтвортой байдал зэрэг маргаантай олон сэдвүүд багтсан нь Монгол Улсын дотоод улс төрийн хямралыг өдөөх аюултай.
Монгол Улсын дотоод улс төр, Монгол-Хятадын харилцаа цаашид ч анхааралтай ажиглах шаардлагатай.
 Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2024 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Mongolia’s Prime Minister Looks to Boost All-Important Economic Ties With China” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 21:01
UBS: 2025 онд зэсийн дундаж үнэ 10500-11000 доллар байна

 Эрчим хүчний шилжилтийн металлын эрэлт нэмэгдэж байгаа тул ирэх 6-12 ...

Өчигдөр, 13:23
Өмнөд Африкийн алтны уурхайд 100 орчим хүн амиа алджээ

  ЙОХАННЕСБУРГ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /AP/. ӨАБНУ дахь ...

Өчигдөр, 12:33
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

  Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 ...

2025 оны 01 сарын 13, 10 цаг 31 минут
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЭХНИЙ 8 АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА

"Монголын төмөр зам" ТӨХК нь 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ...

2025 оны 01 сарын 12, 22 цаг 07 минут
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 ...

2025 оны 01 сарын 12, 21 цаг 30 минут
Хил дамнасан сэтгэлийн аян

Эмч Бат-Оршиход түнийг хэвийн дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлэхэд 11 ...

2025 оны 01 сарын 12, 16 цаг 23 минут
Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ

  Голомт банк 1-р сарын 2-ны өдөр ногоон, нийгмийн чиглэлийн бондыг ...

2025 оны 01 сарын 12, 12 цаг 31 минут
Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

  Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын ...

2025 оны 01 сарын 12, 12 цаг 03 минут
2025 оны 01 сарын 11, 14 цаг 15 минут
2025 оны 01 сарын 10, 16 цаг 06 минут
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

2025 оны 01 сарын 10, 09 цаг 36 минут
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани