Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг. Баялгийг гартаа оруулах гэсэн компанийн захирлуудын хүсэл, түүнийг нь ёсоор болгож шан хүртэх гэсэн эрх мэдэлтний шунал хоёр нийлсэн байдаг. Эсвэл хариуцлагаас зугтсан хулгайч мөн л эрх мэдлийн шуналтай нийлж аваад улс төрийн "түймэр” тавьж, олны анхаарлыг өөрийнхөө хэргээс холдуулдаг. Тэгээд санасандаа хүрдэг. Ойлгоход ийм энгийн л дээ. Гэвч олон нийт үүнийг анзаардаггүй. Шидсэн чулуу, тавьсан түймрийг нь л олж хараад байдаг. Монголд улс төрийн тогтворгүй байдал ийм шалтгаантай л үүсдэг. Шулуухан ингээд ойлгочих нь амар шүү. Тийм учраас эрх мэдэлд хүрсэн этгээд хамгийн түрүүнд хэдэн хүний хүсэл үү, олон нийтийн эрх ашиг уу гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Сонголт нь түүний сандал ширээний бат бөхийг тодорхойлно.


Сүүлийн 30 гаруй жилийг байг гэхэд улсын хөгжилд зайлшгүй хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөхөөр ярьж эхэлсэн 10 гаруй жилийг харахад л үүнийг ойлгоно. Тэгээд ч унасан дарга нар дандаа л ямар нэг том төслийг хэн нэгэн даргын нэртэй хамт "…Миний огцорсон шалтгаан” хэмээн зарладаг шүү дээ. Ийм л юм.


Сүүлд л гэхэд, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын төрд авахад, Хөгжлийн банкны луйврыг илрүүлж, зээл нэрээр тоночихсон хүмүүсийг зарлахад юу юу боллоо доо. Нүүрсний хулгайч нар илрэх үеэр жагсаал хүртэл болж байв шүү. Тэгвэл сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны хил холболт, мөн Тавантолгой ордын ашиглалттай холбоотой төслүүдээс болоод улс төр бужигнаж гарлаа. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг Хятадын талаас хариуцах "Чайна энержи”-гээс "…Олборлолт, тээвэрлэлт, худалдаж борлуулах ажлыг гурван цогцоор нь гэрээлье” саналыг манайд тавиад байгаа юм.


Уг нь анх Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам, Тавантолгой ордын ашиглалт хоёр тусдаа яригдаад явж байв. Тэгж байгаад нийлсэн. Нийлүүлсэн хүмүүстэй /ер нь хүнтэй ч гэж болно/ холбоотой өдгөө "Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд өгөх гэж байсан.


Ингэхдээ гаднын компанид 49 хувийг өгч, Монголын компаниуд 51 хувийг эзэмших нөхцөлтэй байсан. Монголын компаниудын энэ 51 хувийн 17-г нь нэгэн "экс” авахаар тохирсон. Мань эр түүнийгээ төрийн шийдвэр болгож гаргах ажлыг хариуцаж зүтгүүлсэн” гэсэн мэдээлэл үлдсэн. Ер нь төмөр зам, Тавантолгой хоёрын товч түүхийг харахад л энэ бүхэн тодорхой болно. 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих лицензийг "Энержи ресурс”-д олгосон. Ингээд "Шеньхуа” компанитай техникийн түвшинд санал солилцсон. 2014 оны дөрөвдүгээр сард Боомтын зориулалттай "Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компанид "Шеньхуа” 49, манай гурван компани тус бүр 17 хувь эзэмшсэн. Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-нд төслийг хэрэгжүүлэх хоёр талын төлөөлөл Бээжинд уулзаж "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичигт "Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, "…"Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, "Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, "…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл "Монголын төмөр зам”-д шилжинэ”, "Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …"Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, "Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл "Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, "Консорциум нь Боомтын төмөр замыг "Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна.


Боомтын төмөр замыг "Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.


Тэгсээр Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь гүйцэтгэхийг шийдвэрлэсэн. Түүнээс өмнө Тавантолгой ордын тухайд 2003 оны есдүгээр сард Монголын талаас "Тавантолгойн нүүрсний ордыг цогцолбор байдлаар ашиглахтай холбогдсон эрчим хүчний эх үүсвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх, ашиглах” төслийг Хятадын талд санал болгосон. 2008 онд Засгийн газрын 266 дугаар тогтооллор "Эрдэнэс МГЛ” ХК-ийг байгуулсан. Тухайн үед "Энержи Ресурс” ХК-ийн мэдэлд шилжсэн байсан Тавантолгой ордын 49 хувиас Ухаа худагийн хэсгийг үлдээж бусдыг нь төр буцааж мэдэлдээ авсан байдаг юм. 2009 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайд Сү. Батболдтой "Шэньхуа” группын төлөөлөл уулзаж "Хятадын тал Тавантолгой төсөлд оролцох юм бол Хятадын нутагт төмөр зам барих шаардлага бий. Олон улсын Консорциум байдлаар хөрөнгө оруулж, "Шэньхуа” групп идэвхтэй оролцоно. Хятадын зах зээл рүү оруулж, түүгээр дамжаад гуравдагч оронд гаргана. Хэрэв Тавантолгой төсөлд оролцож чадахгүй бол Хятадын нутаг дээрх төмөр зам барихад хүндрэлтэй болох юм” гэсэн. 2010 онд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. 2011 оны долдугаар сарын 26-нд "Чалко”-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, анхны экспортоо хийсэн. Ингэсээр 2014 оны наймдугаар сарын 20-нд Засгийн газрын 268 дугаар тогтоолоор Тавантолгой орд, Гашуунсухайтын төмөр зам хоёр нэг "сав”-нд орсон. Ер нь бол оруулсан байдаг юм.


Тэгээд маргааш нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ши Жиньпин "Хэрэв Монгол Улс өмнөд чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барьсан тохиолдолд Хятадын тал санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн.


Улмаар Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээг байгуулсан. Мөн "Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Тунхаглалын 2-т Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллах байдлаар тохиролцсон. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард "Чайна Шэнхуа Энержи”, "Сумитомо” корпораци, "Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан. Ажлын хэсэг шалгарсан талтай Тавантолгой ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч 2015 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаж төмөр замын концессын хэлэлцээр, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зогсоосон.


Ингээд долоон жил таг болсон. 2022 оны наймдугаар сард Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах талаар тус тус санамж бичиг байгуулсан.


Тэр явсаар өнөөдөр Төмөр замын боомт байгуулах, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ байгуулах нь бодитой ажил болоод явчихлаа. Гэвч Засгийн газар Хятадын талтай дундын зуучгүйгээр шууд яриа хэлэлцээр хийж байна. Чухам энэ нь Тавантолгойг 100 жилээр "зуучилж” байгаад ч болов 17 хувийг нь хүртэх хүсэлд хясал болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ талаарх гэрээг Шанхайд албажуулснаас хойш Монголын улс төр амаргүй болоод байна. Ер нь бол том төслүүд ингэж л гацаж ирсэн түүхтэй юм.



Б.ГАРЬД

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
UBS: 2025 онд зэсийн дундаж үнэ 10500-11000 доллар байна

 Эрчим хүчний шилжилтийн металлын эрэлт нэмэгдэж байгаа тул ирэх 6-12 ...

Өчигдөр, 13:23
Өмнөд Африкийн алтны уурхайд 100 орчим хүн амиа алджээ

  ЙОХАННЕСБУРГ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /AP/. ӨАБНУ дахь ...

Өчигдөр, 12:33
Мега төслүүдийн эхлэл буюу анхны гараа

  Хамтарсан Засгийн газар улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 ...

2025 оны 01 сарын 13, 10 цаг 31 минут
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ЭХНИЙ 8 АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА

"Монголын төмөр зам" ТӨХК нь 2024 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ...

2025 оны 01 сарын 12, 22 цаг 07 минут
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БАТАЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 ...

2025 оны 01 сарын 12, 21 цаг 30 минут
Хил дамнасан сэтгэлийн аян

Эмч Бат-Оршиход түнийг хэвийн дасгал хөдөлгөөн хийж болно гэж хэлэхэд 11 ...

2025 оны 01 сарын 12, 16 цаг 23 минут
Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ

  Голомт банк 1-р сарын 2-ны өдөр ногоон, нийгмийн чиглэлийн бондыг ...

2025 оны 01 сарын 12, 12 цаг 31 минут
Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

  Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын ...

2025 оны 01 сарын 12, 12 цаг 03 минут
2025 оны 01 сарын 11, 14 цаг 15 минут
2025 оны 01 сарын 10, 16 цаг 06 минут
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

2025 оны 01 сарын 10, 09 цаг 36 минут
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани