Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөлбөмбөгийн багаас ч хямд үнэтэй стратегийн орд

 Хөлбөмбөгийн багаас ч хямд үнэтэй стратегийн ордЭдийн засаг хямарсан гэх шалтгаанаар газар доорх баялгаа хувийн хэвш­лийнхэнд бэлэглэх шахам өгч эхэллээ. Түүний тод жишээ нь өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн Цагаан сувар­гын ордын хувь заяа. Тус ордыг нөөцөөрөө Эрдэнэт, Оюу толгойн да­раа бичигдэнэ хэмээдэг бө­гөөд ТЭЗҮ-ээр нийт ашиг­лалтын хугацааг 18 жил гэж тогтоосон байдаг.

Гэтэл УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиасаа түрүүлж батлан, хувийн компанид тавиад туучихлаа. Гишүүдийн хэлж буй­гаар "Төр энэхүү ордоос 34 хувь эзэмшихийн тулд дахин бонд гаргаж, зээл хөөцөлдөх шаардлагатай болно.

Тиймээс "МАК”-д өг­чихөөд татвараа аваад сууж байх нь улсад ашигтай хэмээн үзсэн гэнэ. Эдийн засгийн хямралтай энэ үед энэ нь ч ашигтай харагдаж байгаа биз. Гэвч "өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэж үг бий. Уг нь хуульд улсын хөрөн­гөөр эрэл хайгуул хийсэн ордын 34 хүртлэх хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй гээд заачихсан байгаа.

Харамсалтай нь Монгол Улс мөнгөгүй гэдэг шалтгаанаар хувьд дуугүйхэн өгчихсөн. Тодруулбал Засгийн газар хуулийн дагуу дээрх ордын 34 хувийг эзэмших саналаа УИХ-д хүргүүлсэн ч Шуд­арга ёс эвслийн бүлгийн цөөн гишүү­нээс бусад нь чимээ­гүйхэн байсаар хув­ийн хэв­­шилд өгөх санал­ыг дэм­жиж кнопоо дарсан.

Үнэндээ Цагаан суваргын зэсийн ордод улс 1965-1967 онд төсвийн хөрөнгөөр эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулыг тус тус хийсэн байдаг. Гэвч тэр зэргийн хөрөнгийг "МАК” өдгөө төлчихсөн гэж үздэг аж.

Тиймээс стр­атегийн гэх тодот­голтой, зэсийнхээ нөөц­өөр Монголдоо гуравт жагсдаг энэ орд төрийн мэдлээс гарч, монголчууд тэндээс ямар ч хувь эзэмшихгүй, өчүүхэн төд­ий ч ашиг хүртэхээргүй болж, төр зөвхөн роялти тат­вараа авах аж. Нэгэнт хув­ийн өмч болсон Цагаан сувар­гын ордын хойноос гонш­гиноод яах вэ гэж болох ч тун удахгүй төр­ийн өмчийн оролцоотой 20 гаруй компанийг худал­дахаар зэхэж байна.

Тэгвэл эдгээр­ийг авах дотоодын хөрөнгө оруулагч бараг байхгүй хэмээн эдийн засаг­чид тун ч ам муутай байгаа билээ. Учир нь монголчууд нэгэнт бий болгож, тодорхой хэмжээнд ашиглаж ирсэн компаниудаа мөнгөгүй гэдэг шалт­аанаар гадныханд алдах магад­лал улам бүр өсөн нэмэг­дэж бай­гаа юм.

Дотоодын аж ахуйн нэгж­үүдээр халхавч хийсэн хөрөн­гө оруулагч нэртэй гадаадын­хан төрөөс хамаг ком­панийг нь мөнгөөр "зодоод” авчихна гэсэн үг. Энэ тохиолдолд хэрхэх вэ. Хэдэн жилийн хугацаанд монголчуудыг тэжээж, тэт­гэж ирсэн аж ахуйн нэгж­үү­дээ гадаадын­ханд өгчи­хөөд, эргээд өөрсдөө царай алдан тэднээс гуйгаад сууж байх хэрэг үү.

Хаврын чуулганы хаалт ойртох тусам олон нийтийн анхаарал пар­ламент руу бус царигийн асуудал, цадиг­гүй хүүхний үнэн, худал нь мэдэг­дэхгүй яриа, хөл­бөмбөгийн ДАШТ, удах­гүй болох наадам зэрэгт төвлөрсөн байсан.

Үүнийг нь ч улстөрчид овжноор ашигласан. Тэгээгүйсэн бол бүхэл бүтэн стратегийн гэх тодотголтой зэсийн ордыг 700-хан сая ам.доллараар хувьд өгч байхад чимээгүй байна гэж үү. Тэр тусмаа бүтэн сарын турш дэлхий нийтийн анхаар­лын төвд байгаа хөл­бөмбөгийн багуудын ханшаас хямдхан газар нутаг, баялаг гэж байх уу.

Ийн халаглахын учир нь Бразилийн шигшээ баг 718, Испанийнх 674 сая ам.долларын үнэтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын стратегийн орд эдгээр­ээс хямд бай­гаа нь дар­аа дар­аагийн удаа хувьчлагдахаар бэлтгэгдэж байгаа төрийн өм­чит ком­паниудын үнэ дээрх багуудын ганц тамирчны үнэд хүрэхээргүй хэд дахин бага байж мэдэх нь.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:

Хөлбөмбөгийн багаас ч хямд үнэтэй стратегийн орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани