Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Үргэлжлүүлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны протоколоос тоймлон хүргэе.

УИХ-ынгишүүн Ц.Идэрбат:

-2007 онд УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 стратегийн ордыг баталсан байгаа. Эндээс 34 хувийг баялгийн сан руу авах хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ. Мөн 2007 оны хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод оруулсан байдаг юм билээ. Эдгээр ордууд баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахад оролцох уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Уул уурхайн таван төрийн өмчит компани хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн. Цаашид стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн 34 хувийг хэрхэн хэлэлцээр хийж авах вэ гэдэг асуудал ажил хэрэг болоод явна. Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэтийн үүсмэл орд болох "Ачит ихт" ХХК-тай 34 хувь эзэмшлийн хэлэлцээр хийхийг ажлын хэсэгт даалгасан.  Бид санхүүгийн шинжээч, хуулийн багийг авч ажиллуулна. Ингэж байж бид иргэдэд ч, төрд ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. УИХ энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулсан хуулийг баталж, АМНАТ-аар оруулах боломжийг нээж өгвөл тэр нь иргэдийн хуримтлалын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл, 34 хувийн тодорхой хэсгийг тусгай АМНАТ-аар орлуулж, нөгөө хэсгийг хуримтлалын сан руу хийдэг, тодорхой хэсгийг нь давуу эрхийн хувьцаа болгох байдлаар зохицуулах боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-“Бадрах энержи” ХХК-ийн давуу эрх нь 10 хувийг төр эзэмших юм байна.  “Мон-Атом” ХХК-ийн эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байна вэ. Ямар байдлаар оролцох вэ. Мөн уул уурхайн ашиглалтын үе шатанд төсөл хэрэгжүүлэгчийн нийт ажилчдын 90 хувь монгол, 10 хувь нь гадаад байхаар гэрээний төсөлд тусгасанд талархаж байна. Гэхдээ ажилчдынхаа тоогоор биш цалингийн сангийн 90 хувь нь монгол, 10 хувь нь гадаад ажилчдад ногдох байдлаар оруулж өгөх шаардлага байсан юм биш үү.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт:

-Уул уурхайн төсөл бүр дээр аль нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй вэ гэдгээс хамаарч эдийн засгийн тооцоогоо Засгийн газар хийж УИХ-аар хэлэлцүүлдэг. Ер нь таацгүй байх нь Монгол Улсад илүү их ач холбогдолтой гэж үзсэн. Уг төслийн бүтээн байгуулалтын үе шатанд монгол ажилчид 60 хувь, үйл ажиллагаа эхэлснээс хойш монгол ажилчид 90 хувь байхаар гэрээнд заасан. Дээр нь ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ижил цалин авахаар заасан. Өөрөөр хэлбэл, гадаад, монгол гэж цалингийн ялгавартай байдал тогтоохгүй. Адилхан ажил хийвэл адилхан цалин авна. Тиймээс монголчууд цалингийн 90 хувийг авах боломж бүрдэж байна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-“Орана"- гийн гэрээ сайн болсон байсан. Хамгийн гол нь Монголын талд ямар ашиг өгөх нь чухал. Гэхдээ энэ гэрээний үндэсний ханган нийлүүлэгчийг 40 хувь байлгана гэж заасан байна. Энэ хувийг жил бүр нэмэх боломжгүй юу. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн орон нутгийн хүмүүсээр түлхүү хүний нөөцөө бүрдүүлэхийг тусгасан. Нийт 1600 ажилтантай байхаас 17 нь гадаадын ажилтан байна. Мөн орон нутгийн татвар, ус болон газрын хураамж нийлээд  нэг тэрбум ам.долларын мөнгөн урсгал зарцуулагдахаар байна. Төсөлд ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар тооцоолж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдөр бид АМНАТ-аар орлуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй байгаа юм.Үүний дараа ТЭЗҮ-гээ батлах юм. Хүхрийн хүчлийн үйлдвэр барихыг дэмжиж байна. Энэ үйлдвэр маш чухал учир протоколдоо оруулах ёстой. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Төслийн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс аливаа төрлийн зээл авахыг зөвшөөрөхгүй. Хэрэв зээл авахаар бол хувьцаа эзэмшигчийн 100 хувийн саналаар батална гэж заасан. ТУЗ-д нэг хүн Монголын талаас байна. Тэр хүн хориг тавих хэрэгтэй байна. Хог хаягдлын менежментэд 400 сая ам.долларыг тусгасан. Хүхрийн үйлдвэрт 96 сая ам.долларыг зарцуулахаар тусгасан. ТЭЗҮ-гийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Засгийн газраас шар нунтгаа эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх шийдвэр гаргах уу?

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр НӨАТ төлөх үүргийн хувьд бусад уул уурхайн нэгжүүдээс үл ялгаварлах нөхцлөөр хангагдах зарчмыг баримтлахаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан. Үүний цаана юу байна гэхээр Монгол Улс нүүрс угаагаад угаасан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн гэж үздэг болсон. Гэтэл дэлхийн таван орон шар нутгийг дараагийн шатанд гаргадаг. Гэтэл угаасан нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн гэж үзчихээд шар нутгийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхгүй байгааг гайхаж байна. Цогцоор нь энэ бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэхгүй гэвэл НӨАТ төлөөд явна гэсэн. Засгийн газрын зүгээс ийм шийдвэр гаргаж болно. Үүн дээр УИХ-ын гишүүд болон цахим орчинд янз бүрийн өдөөн хатгалт хийдэг хүмүүс тайван байх хэрэгтэй.  Үүний цаана ийм шийдвэр гаргана. Үүн дээр хатуу хамгаалаарай гэж гишүүдээс хүсье.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Бид шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх, нарийн мэргэжлийн хүмүүс бэлдэх шаардлага байна. Засгийн газар Цөмийн энергийн газрыг дахин байгуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ. Уг газрыг гэнэтийн сэтгэл хөдлөлд автаж татан буулгасан нь Монгол Улсын хөгжлийн хувьд ухралт болсон гэж хардаг. Цацрагийг мэдээд, хянаад, залж чадах юм бол олон талаар хөгжих боломжтой. Уг газрыг нээх бол хэзээ нээх вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Монгол Улсад бүгдийг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг хүн олон. Үүнээс болоод төрийн шийдвэр гаргалт байгаа онодоггүйгээс болоод Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан. Монгол Улс Франц улс цаашид стратегийн түншлэлтэй болохыг зорьж байгаа. Энэ хүрээнд дөрвөн салбарт хамтарч ажиллахаар шийдсэн.  Ураны гэрээ, онцгой байдлын салбар, үндэсний хиймэл дагуул гэх мэт асуудлыг ярилцаж, санамжийн бичиг зурагдсан. Их мэдэгчид оролцсоноос болоод хиймэл дагуулын төсөл хойшилсон. Нэг ёсондоо хэлсэн, ярьснаасаа буцдаг ийм улстай хөрөнгө оруулагчид цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг үргэлж асууж байна. Тийм учраас А.Ундраа гишүүний хэлж байгаа асуудлуудыг гэрээнд тусгах тал дээр анхааръя. Энэ гэрээ олон улсын түвшинд Монгол Улсыг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй олон томоохон агуулга зорилт хангуулж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ.

Хаврын чуулганаас өмнө Цөмийн энергийн агетлагийг байгуулах тухай асуудлыг оруулж ирнэ. Энэ төслийг цаашид хэрэгжүүлэгч нь мэргэжлийн агентлаг нь байгаасай гэж хүсч байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани