Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Туваан: Ашигт малтмалын 2726 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Ц.Туваан: Ашигт малтмалын 2726 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов.

Геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлын тухай Ц.Туваан сайд эхлээд танилцууллаа. Геологийн салбар нь том, цогц салбар бөгөөд төрөл бүрийн масштабтай зураглал, эрэл, үнэлгээ хайгуул, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи, геоморфологи зэрэг олон салбар шинжлэх ухааныг багтаадаг болохыг дурдсан. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхээр тусгасны дагуу хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар тэрбээр танилцуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологийн судалгаа геологийн судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой аж. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1:50000 геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 46.9 хувьтай, улсын геологийн 1:200000 иж бүрэн зураг зохиох ажил 100 хувьтай, тус зургийг нэгтгэх ажил 14 хувь, геохимийн 1:1000000масштабын зураг зохиох ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол агаарын геофизикийн 1:200000 соронзон судалгааны ажилд 70 хувийг хамруулаад байгаа аж.

Ашигт малтмалын эрлийн чиглэлээр үнэт, өнгөт, хар, ховор, холимог металлын эрэл, үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж дууссан байна. Эдгээр судалгааны ажлын үр дүн 25 төрлийн 126 илэрц, 9 ордыг тогтоон илрүүлж, баялгийн хэмжээг тооцсон байна. Монголын өнгөт болон үнэт металлын хүдэржилт байх өндөр магадлалтай талбайд агаарын геофизикийн цогцолбор судалгааг сүүлийн үеийн аргачлалаар 202 мянган км2нутагт гүйцэтгэж байгаа аж.

Тусгай зөвшөөрлийн талбайд хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй хайгуулын ажлын талаар сайд үргэлжлүүлэн танилцууллаа. Хайгуулын ажил нь ашигт малтмалын орд буюу эдийн засгийн үр ашигтай нөөцийг эрэх, хайх, үнэлэх, тооцоолох геологийн судалгааны нэг үе шатын ажил юм. Хувийн хэвшлээс хайгуулын ажил 2016 онд 192.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2021 онд 102.5 тэрбум төгрөг болж буурсан гэлээ. Геологи хайгуулын салбарыг олборлох боловсруулах салбарын өмнө хөгжүүлэх стратегийг баримтлан эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс тогтоосон талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр 2022 онд 168.8 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан байна. Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд 2014-2023 онд зэсийн нөөц 32.1 мянган тонноор, алтны нөөц 488.6 тонноор, төмрийн нөөц 630.9 сая тонн, хайлуур жоншны нөөц 38.8 сая тонноор тус тус нэмэгдсэн гэлээ.

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. 2010 онд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Уг өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны 4 дүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглогдсон байдаг бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Үүний 981 нь хайгуулын, 1632 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг дэвсгэрийн 4.38 хувийг эзэлж байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. 2018-2024 онд буюу 7 жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож, улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан 2023 онд 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд төгрөгийн орлогыг тус тус олсон байна.

 

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаарх мэдээллээр танилцуулга үргэлжилсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт үндсэн 4 багцаас бүрдэх ба эдгээр ажил нь EPC1 багцын 11 барилга, байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж улсын комисст шат дараатайгаар хүлээлгэн өгсөн байна. EPC2 багцын инженер, геотехник суурь судалгааны ажлыг дуусган ажлын нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлж 2023 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Багцад багтсан байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Испани Улсын “Интеска Индастриал” компани гүйцэтгэж байгаа зарим зураг төслийг боловсруулж дууссан байна. Атмосферийн болон вакум нэрлэгийн цамхаг зэрэг 20 орчим тоног төхөөрөмжүүдийг Америк, Франц, Энэтхэг, Австрали зэрэг улсад үйлдвэрлэж эхлээд байгаа гэв. EPC3 буюу ДЦС-ын уурын зуухыг Их Британийн, турбин генераторыг Германы компаниудад захиалж, эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Мөн тус багцын ерөнхий гүйцэтгэгчээр “Мега Инженеринг” компани 160 гаруй зураг төслийг боловсруулан ажиллаж байгаа гэлээ. EPC4 багц ажилд хамрах лицензтэй технологийн байгууламжийг лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Аксенс”, Италийн “Генетикс технологи”, АНУ-ын “Ю Өү Пи”, “Хони Велл”, Шотландын “Шелл” компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслийг боловсруулж 2023 онд дуусгасан аж. Ерөнхий гүйцэтгэгч “Мега Инженеринг” компани EPC4 багц ажлын гэрээг батлагдсан зээлийн дүнд багтаан багц ажлын 1 дүгээр хэсгийн гэрээг байгуулсан ба нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа уг багцын 2 дугаар хэсгийн гэрээг байгуулах юм байна. ТЭЗҮ-ийн тодотголыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 онд хэлэлцэж, хүлээн авсан байна. Төслийн багц ажлуудын гүйцэтгэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар EPC1 100 хувь, EPC2 23.8 хувь, EPC3 17 хувь, EPC4 8 хувийн гүйцэтгэлтэй, ерөнхий дүнгээр 21.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг Ц.Туваан сайд танилцууллаа.

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээрх Улсын Их Хурлын шийдвэрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд 1.849.7 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 507.1 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан гэв. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайдаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг баримтлан боловсруулсан "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан хэмээгээд энэ талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд танилцууллаа. Ашигт малтмал, газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшиж, улсын төсөвт төлсөн АМНАТ-ын 30-аас доошгүй хувийг хуваарилах чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн санаачилснаа дурдаад, холбогдох тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Сэддорж нар төсөлтэй холбогдуулан санал хэлж, Ц.Туваан сайд тайлбар хийсэн. Ингээд Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдсан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Ц.Туваан: Ашигт малтмалын 2726 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани