Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвөр Монголын ”Умард зүгт нээлттэй” алхаа хурдалсаар

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон Хятадын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц байгуулахыг чухал үүрэг даалгавар болгон ажиллаж байна.

 

Хятад-Европын галт тэрэг хилийн шалгалтын дараа Эрээн хотын улсын хаалгаар өнгөрнө     Зургийг: ГҮӨ ПЭНЖЕ

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон Хятадын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц байгуулахыг чухал үүрэг даалгавар болгон хүлээн авч, "Бүс ба Зам"-ын хамтран бүтээн байгуулалтад нэгдэн, "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, харилцаа, хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж, гадаад нээлтээ өргөтгөн, өндөр түвшний умард зүгт нээлттэй байх шинэ боломжоо нээсээр байна.

Орон нутгийн давуу талаа ашиглан өндөр түвшний нээлттэй тавцанг байгуулна

Өвөр Монголд Хөх хот, Баяннуур болон Хөлөнбуйр зэрэг үндэсний зэрэглэлийн эдийн засгийн нээлттэй бүс, Манжуур, Эрээн хот зэрэг хилийн бүс нутаг дагуух үндэсний хөгжлийн нээлттэй туршилтын бүс болон хил нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүстэй бөгөөд Хөх хот, Улаанхад, Манжуур, Ордос зэрэг хотууд нь хил дамнасан цахим худалдааны цогц туршилтын бүсийн зөвшөөрлийг авсан байдаг.

Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Хятад-Монголын Эрээн хот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг Төрийн зөвлөлөөс батлан зөвшөөрсөн. Энэ нь Хятад болон хөрш орнуудын хооронд хамтран байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны гурав дахь бүс юм. Хятад, Монгол хоёр улсын засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахтай холбоотой олон асуудлаар санал нэгдсэн. Энэ нь хөгжлийн асар их боломжийг авчрах бөгөөд хамтын ажиллагааны саруул ирээдүйтэй байх болно.

Энэ онд Эрээн хот энэхүү боломжийг ашиглан Монгол улстай хамтран Бээжин, Шанхай хотуудад эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих чуулганыг зохион байгуулж, нийт 8.357 тэрбум юаний хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд Өвөр Монгол орон "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах орнуудад импорт, экспортын хэмжээ 15.1 хувиар нэмэгдэж, 80.35 тэрбум юаньд хүрснийг дурдах нь зүйтэй. Тэдгээрээс Монгол улс руу импорт, экспортын хэмжээ 37.22 тэрбум юаньд хүрч, Орос руу импорт, экспортын хэмжээ 16.09 тэрбум юаньд хүрч, Орос, Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлсээр байна.

Дүүрэн бараа ачсан машин Эрээн хотын авто замын боомтоор дамжин өнгөрнө  
Зургийг: ГҮӨ ПЭНЖЕ

Эрээн хотын Гаалийн статистикийн мэдээлснээр энэ оны эхний 10 сард Эрээн хот боомтын импорт, экспортын худалдааны хэмжээ 39.4 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн байна. Тэдгээрээс импортын хэмжээ 19.29 тэрбум юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар өсөж, экспортын хэмжээ 20.11 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өссөн байна.

Манжуурын татвараас чөлөөлөх ерөнхий бүс нь бизнесийн шинэ форматуудыг идэвхтэй өргөжүүлж байна. 2023 онд Манжуурын татвараас чөлөөлөх ерөнхий бүсийн импорт, экспортын хэмжээ нь 13.78 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 294.8 хувиар өссөн. Нийт 180 гаруй аж ахуйн нэгжийг урин оролцуулж, татвараас чөлөөлөх логистикоор гол болгосон, агуулах, боловсруулах, хил дамнасан цахим худалдаа, засвар үйлчилгээгээр тусламж болгосон шинэ хэв загварыг бүрдүүлсэн байна.

Эрээн хотод байгуулагдсан хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд суурилж, Монгол Улсын чөлөөт эдийн засгийн бүсийн хөгжилд шууд дэмжлэг үзүүлэхээс гадна хөрөнгө оруулалтыг татах, аж үйлдвэрийг төвлөрүүлэх, техник мэргэжлийг шинэчлэх зэрэг чадавхыг бүрдүүлэн, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хилийн бүсүүдийн өндөр түвшний нээлттэй платформ болгон хөгжүүлж, "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг, Хятад-Монголын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны жишиг загвар болгон хөгжүүлж байна.

Эрээн хот боомтын хилийн шалгалтын өртөөнд хилийн цагдаа нар зорчигчдод туслан гаалиар нэвтрэх ажлыг хариуцан хийнэ    Зргийг: ГҮӨ ПЭНЖЕ

 

Том коридороор бараа тээврийг саадгүй нэвтрүүлнэ

Хятад-Европын ачааны галт тэрэг саадгүй нэвтэрч, галт тэрэгний тоо шинэ дээд түвшинд хүрсээр байна. Хятад-Европ галт тэрэгний чухал хэсэг болох боомтын төмөр замын хэлтэс энэ оны эхнээс эхлэн хүлээн авах, дахин ачих үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, хуваарь, ачаа, ачиж буулгах нэгдсэн механизмыг бий болгожээ. Өдгөө Өвөр Монгол орон 160 гаруй улс, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, Хятадын хилийн боомтуудад хамгийн их ачаа тээвэрлэдэг орны нэг болжээ.

Энэ жилийн бүртгэлээр өнөөдрийг хүртэл Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 3000 давж, Манжуурын төмөр замын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 3700-д хүрч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, хангамжийн гинжин хэлхээг тогтвортой байлгахад эерэг хувь нэмэр оруулсан.

"Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хамтдаа бүтээн байгуулахыг гүнзгийрүүлснээр Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад-Европын ачааны галт тэрэг илүү элбэг дэлбэг бараа тээвэрлэж, ялангуяа дотоодын автомашинуудыг дэлхийд хурдацтай хүргэх болсон. Статистик мэдээллээр энэ жил Хятад-Европ галт тэрэгний дунд замаар дотоодын автомашиныг 181 удаа экспортлогдсон нь экспортын барааны 11 хувийг эзэлж байна.

Бүтээн байгуулж буй Хятад, Монголын Эрээн хот – Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс    Зргийг: ГҮӨ ПЭНЖЕ

Энэ оны эхнээс эхлэн авто замын боомтын бараа тээврийн гарцаар зургаан сарын турш 24 цагаар нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, наймаас доош суудалтай жижиг тээврийн хэрэгслийг гаалийн баталгаажуулалт журмын дагуу Хятад, Монгол хоёр улсын хооронд иргэдийн эд материал, өдөр тутмын хэрэгцээт зүйлс, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, ашигт малтмалын бүтээгдэхүүн, том оврын барилгын машин болон бусад тээврийн хэрэгслүүд Хятад, Монгол улсын хооронд аялж эхэлсэн байна.

Аравдугаар сарын байдлаар Эрээн хот боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 554 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 180.4 хувиар өссөн байна. Тэдгээрээс төмөр замын боомтоор 14 мянган галт тэрэг нэвтрэн, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Авто замын боомтоор 540 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 192.9 хувиар нэмэгджээ.

Өвөр Монголын хамгийн зүүн хэсэгт байрлах Манжуур боомт нь 120 гаруй жилийн түүхтэй "хуучин боомт" бөгөөд Хятадын хилийн бүс дагуух авто зам, төмөр зам, агаарын аяллыг нэгтгэсэн цогц боомт болно. Мөн Хятад-Европын галт тэрэгний зүүн шугамын чухал боомт бөгөөд Хятад, Оросын арилжаа худалдааны 60 хувиас дээших тээврийн үйлчилгээг гүйцэтгэж байгаа аж.

Энэ оны эхний 10 сард Хятад-Европын галт тэрэгний "Зүүн шугам"-ын чухал боомтуудын нэг болсон Манжуурын төмөр замын боомт нь "Бүс ба Зам" санаачилгын дагуу бүс нутгийн давуу тал, хил дамнасан логистикийн гол сувгийн үйлдлээ бадруулан, боомтын дэд бүтцийн байгууламжаа тасралтгүй сайжруулж, Хятад-Европын галт тэрэгний үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, умард зүгт нээлттэй чухал гарцын барилгын чанарыг сайжруулахыг хичээн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол үндэсний хөгжлийн шинэ загварыг бий болгох боломжийг ашиглан, дотоодын болон олон улсын давхар эргэлтэд идэвхтэй нэгдэн, умард зүгт нээлттэй чухал гарцыг байгуулах ажлыг чанарын өндөр түвшинд сайжруулан, дотоодод Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг муж хотууд, гадаадад Орос, Монгол, Европтой холбосон коридорыг байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, соёл, аялал жуулчлалын салбарт холбогдох улс орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн давуу талыг нээлтийн давуу тал, хамтын ажиллагааны давуу тал болгон ашиглаж, үндэсний умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцыг бүтээн байгуулж байна.

Манжуур боомтын Улсын хаалга      Зургийг: ХӨҮ РҮЙ

 

"Хилийн иргэдийн зах зээл" боомтын худалдааг халууруулж байна

Өвөр Монголын хилийн оршин суугчдын зах зээлийн худалдааны хөгжил нь ихэвчлэн Эрээн хот, Манжуур хотуудад байдаг. "Өвөр Монголын чанартай хөгжлөөр Хятадын орчин үеийн шинэчлэлийн шинэ загварыг бүтээхийг ахиулах тухай Төрийн зөвлөлийн санал"-д Манжуур, Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсүүдэд боловсруулалт, хөрөнгө оруулалт хийж, худалдааны цогц хөгжлийг хурдасгахыг санал болгожээ.

Эрээн хот нь ӨМӨЗО-ны хилийн иргэдийн худалдааг нутагшуулж, боловсруулах туршилтын бүс болсон бөгөөд хилийн иргэдийн худалдаа нь боомтын эдийн засгийг чанартай хөгжүүлэх шинэ хөдөлгүүр болжээ. Бүртгүүлсэн хилийн оршин суугчдад өдөр бүр 8000 юанийн орлогыг татвараас чөлөөлөх бодлогын дагуу хилийн оршин суугчдын зах зээлийн худалдаа нь боомтын эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ эрч хүч оруулсан байна.

Кашемир, адууны мах болон бусад бараа бүтээгдэхүүн ачсан ачааны машинуудыг Монгол Улсын боомтоор дамжин, шалгалт бүртгэлийн дараа хилийн иргэдийн худалдааны бүс рүү эмх цэгцтэй орж ирж байна. Бүртгэлийн танхимд хилийн иргэдийн тусламжийн баг импортын бараа бүтээгдэхүүний холбогдох бичиг баримтыг бүртгэж завгүй ажиллана. Өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн жуулчид дуртай бараагаа гадаад худалдаа, импорт, экспортын дэлгүүрүүдээс худалдан авч байна. Энэ бол Эрээн хот боомтын эдийн засгийн хөгжил цэцэглэлийн тод дүр зураг болно.

Эрээн хот боомт нь 2023 оны 04 дүгээр сараас эхлэн хилийн иргэдийн худалдаанд зориулж импортын бараа бүтээгдэхүүнийг нутагшуулах, боловсруулах бодлогыг анх хэрэгжүүлснээр 09 дүгээр сар хүртэл импортоор бүртгүүлсэн худалдааны нийт хэмжээ 772 сая юаньд хүрч, хилийн оршин суугчдад орлогыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн татварын орлого нэмэгдүүлэх ашигтай нөхцөл бүрдүүлжээ. Харилцан худалдааг нутагшуулсан нь эдийн засгийн хөгжлийн шинэ онцлог болж, Эрээн хот боомтын "транзит эдийн засаг"-ийг "нутагшуулах эдийн засаг" болгон хувиргахад байнга түлхэц үзүүлсээр байна.

Статистикийн мэдээлснээр энэ онд Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсэд нийт 327 автомашин бүхий 5800 тонн бараа оруулж, 89290 хүн оролцон, худалдааны хэмжээ 501 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 61.7 хувиар өссөн байна.

Манжуур хотын өвөрмөц онцлогтой шөнийн үзэмж     Зургийг: ХӨҮ РҮЙ

Эрээн хот боомтын хилийн иргэдийн худалдааны бараа бүтээгдэхүүн нь угаасан болон самнаагүй кашемир, маалингын үр, хөлдөөсөн ястай үхрийн мах гэсэн гурван төрөлд төвлөрсөн байдаг. Одоогийн байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Беларусь зэрэг улсууд худалдаанд хамрагдсан байна. Энэ оны эхнээс өнөөг хүртэл амуу будаа, махны төрлийн бүтээгдэхүүн нийт 185 удаа импортлогдон боловсруулах хэлбэрээр бүртгэгдсэн бөгөөд худалдааны хэмжээ 486 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 61.5 хувиар өссөн байна.

Сүүлийн жилүүдэд Манжуурын Шыбали гаалийн байгууллага Манжуур дахь Хятад, Оросын хилийн иргэдийн худалдааг эрчимтэй хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Нэг талаас "бодлогыг хаалганд нь илгээх", "аж ахуйн нэгжийн асуудлыг шийдвэрлэх" механизмын үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, платформын үйлдвэр, дэлгүүрүүдэд тулгарч буй асуудлыг ойлгохын тулд санаачилга гарган, хилээр нэвтрэхэд тусламж үзүүлэх 4 арга хэмжээг хэрэгжүүлж, үйлчилгээгээ сайжруулж байна. Нөгөө талаас хилийн иргэдийн худалдааны бодлогыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, сурталчилгаа явуулах аж ахуйн нэгж, дэлгүүрүүдэд сурталчлан таниулж, хилийн иргэдийн худалдааны барааны бүртгэлийг стандартчилж, бараа бүтээгдэхүүний бүртгэл, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг удирдан чиглүүлж байна.

Статистик мэдээллээр энэ оны 10-р сар хүртэл Манжуур дахь Хятад-Оросын хилийн иргэдийн худалдааны бүсэд 4903 тонн бараа бүтээгдэхүүн худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеэс 71 хувиар өссөн байна.

Эртний Торгоны зам дээрх өртөөнүүд нь "Бүс ба Зам"-ын коридор болон хөгжжээ. Тэмээн жингийн цувааны жингийн дуу нь Хятад-Европ галт тэрэгний исгэрэх дуу болон өөрчлөгдсөн. Өвөр Монгол орон мянган жилийн үүх түүхтэй торгоны замын дууллыг бодит үйл ажиллаагаараа бичин, илүү үзэсгэлэнтэй, аялгуутай шинэ хөгжлийг бичсээр байна.

Жуулчид Манжуур хотын Орос дэлгүүрээс бараа авна    
Зургийг: ХӨҮ РҮЙ

 

Зохиогч: Нийтлэл: Б.ХУРЦ Зураг: ХӨҮ РҮЙ, ГҮӨ ПЭНЖЕ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG
Өвөр Монголын ”Умард зүгт нээлттэй” алхаа хурдалсаар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани