Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Дагва: Монгол Улс хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй

М.Дагва: Монгол Улс хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй

 

Саудын Арабын Хаант улсад “Future Minerals Forum” энэ сарын 14-16-ны өдрүүдэд боллоо. Энэхүү форумд Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, туршлага хуримтлуулсан юм. Эрчим хүчний ногоон шилжилт, цахилгаан автомашин, өндөр технологийн хөгжлийг дагаж эрэлт нь нэмэгдэж буй түүхий эдүүдийг чухал ашигт малтмалд тооцож, дэлхий нийтээр эл чиглэлийн эрэл хайгуулыг идэвхжүүлж байна.  “Future Minerals Forum”-аар чухал ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлт, хайгуул олборлолтын асуудлыг түлхүү ярилцсан. 
“Future Minerals Forum”-д оролцсон Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга М.Дагваас зарим зүйлийг тодрууллаа.
-Саудын Арабын Хаан улсын зүгээс “Future Minerals Forum”-ийн үеэр Засгийн газрууд, төрийн байгууллага, орон нутгийн болон олон улсын компаниудын хооронд 28.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 126 харилцан ойлголцлын санамж бичиг, хэлэлцээр хийсэн гэж мэдээлжээ. Тэгэхээр улс орнууд чухал ашигт малтмалд нэлээд ач холбогдол өгч байгаа нь илэрхий байна. Та чухам энэ форумын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Чухал ашигт малтмалын чиглэлд улс орнууд өөрсдийн бодлогоо тодорхойлж, ажлууд хийгдээд явж байна. Өмнө нь яриа төдий байсан асуудлууд өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь  “Future Minerals Forum”-ийн үеэр зурагдсан гэрээ, санамж бичгүүдээр тод илэрч байна.
Саудын Арабын Хаант улс хоёр асуудал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа харагдсан. "Future Minerals Forum"-ийг 2022 онд зохион байгуулахад 3000 орчим хүн ирж байсан бол өнөө жил 20 мянга орчим хүн ирсэн байна. Ингэж анхаарч байгаагийн цаана энэ бүс нутаг чухал ашигт малтмалын чиглэлд юу хийх гээд байгаа, цаашид юу болох вэ гэдэгт хөрөнгө оруулагчид, улс орнуудын Засгийн газрын анхаарлыг нэлээд татаж байна. Хоёрт, энэ улс чухал ашигт малтмалын чиглэлд үлгэр жишээ ажиллаж байгаагаа харуулахын тулд олон ажил хийж, үр дүн гарч байгааг харуулж байна. Хууль талын ажлуудаа нэлээд эрт, 2020-иод оны үед хийгдсэн. Чухал ашигт малтмалын чиглэлд Саудын Арабын хууль эрх зүйн орчин дэлхийн топ, хамгийн сайнд нь тооцогдож байна. Дээр нь улсаа бүхэлд хамарсан геофизикийн суурь судалгааг эхлүүлсэн бөгөөд гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ судалгааг бүрэн дуусгахыг хүлээхгүйгээр явцын дунд илэрсэн үр дүнгүүд дээрээ ашигт малтмалын эрэл хайгуул хийх лиценз олгож байна. Дотоодын ч бай, гадаадын ч бай Саудын Арабын нутагт эрэл хайгуул хийгээд орд олчих юм бол хайгуулын зардлынх нь 70 хувийг өгнө гээд амлачихсан. Ямар ч хувь эзэмшихгүй, харин дараа нь бүтээгдэхүүнийг нь худалдан авна шүү гэдгээ илэрхийлж байна.
Форумын үеэр Саудын Арабын Уул уурхайн сайд нь одоогоор зургаан компанид хайгуулын ажлаа гүйцээж хийх санхүүжилт олгосон гэж мэдээлж байна. Тэгэхээр өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд суурь судалгаа нь хийгдэж, тендер нь зарлагдаж, цооногоо илрүүлж, ашигт малтмалаа олсон компани дор хаяж зургаа байгаа юм байна. Эдгээр ордыг ашиглалтад бэлдэж, Саудын Арабын Засгийн газар үргэлжлүүлэн хайгуул хийх мөнгийг нь амласнаараа өгсөн шүү гэдгийг хөрөнгө оруулагчдын өмнө хэлж байгаа нь өөрөө итгэл төрүүлж байна гэж харагдсан. Тэгэхээр Саудын Араб хурал хийхдээ хоосон лоозон дэвшүүлэх биш зорьж байгаа зорилгынхоо төлөө Засгийн газрын түвшинд тууштай ажилладгийг дэлхий нийтийн өмнө харуулж байна.
-Танай ассоциацийнхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй уг форумд оролцлоо. Би юунаас суралцаж, юуг анхаарч ажиллах хэрэгтэй санагдсан бэ. Мөн ямар уулзалт, яриа хэлцлүүд хийсэн бэ?
-Дэлхий улс орнууд Critical Minerals гэдэг бол үнэхээр Critical асуудал гэж хандаж байгаа нь илэрхий байна. Дэлхий улс орнууд энэ чиглэлд нэлээд хурдтай ажиллаж байгааг анзаарахын зэрэгцээ манай улс ч чухал ашигт малтмалын салбарт хурдтай хөдлөх шаардлагатай байна гэдгээ ойлгож, ард иргэд нийгэмдээ зөв ойлгуулж, урагшлах л хэрэгтэй байна даа. Ер нь манай улс чухал ашигт малтмалыг салбарын хэмжээнд авч үзэхгүй, ганц нэг ордын хэмжээнд ярих нь өөрөө асуудлыг хэт жижиглэж буй хэлбэр юм. Тухайн ордыг эсэргүүцэж буй иргэд, ажиллуулах гэж буй компанийн асуудал мэтээр хандаж боломгүй юм. Энэ нь өөрөө том асуудлыг жижиг болгон унагаж буй хэлбэр юм. Гэтэл чухал ашигт малтмал гэдгийн цаана дэлхийн хэмжээнд тулгамдсан том асуудлын шийдэл яригдаж байна. Ийм л хэмжээнд улстөрчид нь, ард түмэн нь ойлголттой болсон байх шаардлагатай байна.
Ер нь бид, манай төрийн шийдвэр удаан, тэр нь нэлээд санаа зовоож байна. Гэхдээ төрийн гар харалгүйгээр хувийн хэвшилд ажиллаж байгаа бид өөрсдөө ямар дэмжлэг үзүүлж чадах билээ гэдэг талаас нь чухал ашигт малтмалын ассоциацийг байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Манай ассоциацийн зүгээс чухал ашигт малтмалын чиглэлээр Монгол Улс доторх ойлголт, бодлогоо сайжруулах ажлуудыг тогтмол хийдэг. Дээр нь олон улсын хэмжээнд чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцож байгаа талуудтай харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа тогтоохыг зорьдог. Энэ хүрээнд "Future Minerals Forum"-д оролцож байгаа компаниуд, төр засгийн төлөөллүүдтэй бололцооныхоо хэрээр уулзалтууд хийж, санамж бичиг байгуулах, хамтарч ажиллах талаар санаа оноогоо солилцож, дараа дараагийн уулзалтаа товлох зэрэг ажлуудыг хийж байна. Энэ удаагийн форумд манай ассоциациас 7 хүн оролцож, өөрсдийн хэмжээнд мэдлэг мэдээлэл, туршлага солилцон ажиллалаа.
-Монгол Улсад чухал ашигт малтмалын чиглэлд хөгжих суурь нөхцөл хэр байна гэж хардаг вэ?
-Монгол Улс маань дэлхийд 17-д орох хэмжээний том газар нутагтай, ашигт малтмалын потенциал сайнтай орон. Орос, Хятадын харилцаагаа давж гуравдагч орнуудтай харилцаж, тэдэнтэй шинэ салбарт харилцаа тогтоохын тулд юу хийх ёстойгоо тодорхойлж, түүнийхээ дагуу ажлуудаа хийвэл чухал ашигт малтмал хөгжих боломжтой гэж харж байна. Дээр нь манай экспортын хамгийн гол түүхий эд болох нүүрс ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотойгоор хэрэглээ нь буурах төлөвтэй байна. Тиймээс бидний хувьд чухал ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуул хийж, шинэ орлого олох боломжийг нээж, эдийн засгаа унагаахгүй явах нь чухал юм. Тэгэхээр Монгол Улс хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
https://itoim.mn/a/2025/01/20/economy/nlt?61b3aa51eff6d14afa04d7df3848c0d2
М.Дагва: Монгол Улс хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани