Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

 

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав. Он гараад л тулалдаж эхлэв. Угаасаа, алив газрын улс төр ингэж л баялгийн авдар, мөнгөний урсгалыг дагаж хөвж байдаг аж. Манайд яг тийм байна. Наана нь төсөв, том төсөл, шударга ёс ярьцгааж байна. Цаана нь, Тавантолгойн орд хэнийх нь болох вэ гэдэг булаалдаан болж байх жишээтэй. Хэн нь “...Тавантолгойн “толгой”-г мэдэх вэ” гэдэг нь Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээ зурагдах эсэхээс шалтгаална. Жаахан тодруулъя. Гашуунсухайтын төмөр замын хил холболтынт төслийг Тавантолгойн ордыг олборлох асуудал дагаж байгаа юм. Тэгэхгүй бол манайх төлбөрөө яаж хийх вэ дээ. 2003 онд энэ төслийг хэлэлцэж эхлэхэд л ингэж яригдсан. 2014 онд 20 жилийн хугацаатай олборлолт яригдаж л байсан. Одоо бол 16 жилийн хугацаагаар ярьж байгаа аж.

Хоёр талын дундах асуудал нь энэ. Харин хэн хэн ингэж үзэлцээд байна вэ. Нэг нь  л даа.

Ер нь бол  юм.

Энэ мэдээллийн үнэн бодит байдал үүгээр удахгүй нотлогдоно.

Гэхдээ түүнээс өмнө, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “...Ухаа худагийн ордыг Үндэсний баялгийн санд авах тухай албаны хүмүүс яриад эхэлсэн” гэх мэдээлэл бас түглээ. Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордууд 100 хувь төрийн мэдэлд ирэх ёстой. Тиймээс Тавантолгойн нэг “толгой” болох Ухаа худагийн ордыг Үндэсний баялгийн санд авах гэнэ. Ийм зүүлттэй мэдээллээс улбаатай бололтой, “...Ухаа худагийн уурхайг хэн нэгний “ургуулсан” орд уу, аль эсвэл Тавантолгойнх уу” гэдэг асуулттай асуудал бас яригдаад унав.

Тэндээс үүдээд, Ухаа худагийн ордын талаарх үүх түүхийг сонирхож үзлээ.

Ухаа худагт уурхай ажиллуулж буй “Энержи ресурс” анх 2005 онд 14 компанийн хамтарсан консерциум нэртэйгээр байгуулагджээ. Тэр 14 компанийг улс төр, бизнесийн нөлөө бүхий 11 хүн эзэмшиж байжээ. Улмаар 2008 онд Тавантолгой ордын 86 хувийг төрд буцаан авсан. Тэгэхдээ буюу 2008 оны гуравдугаар сарын 21-нд Тавантолгой ордын дөрвөн хувьтай тэнцэхүйц талбайтай Ухаа худагийг “Энержи ресурс”-т "өр барагдуулах" хэлбэрээр өгчээ. Тухайн үед Ухаа худагийн 11952А лиценз нь 2959 га талбайтай тус компанид очиж байжээ.

Гэхдээ Тавантолгойн ордыг төрд буцаан өгөхөөс өмнө, Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний 17 дугаар тушаалаар солбицлын талбайг хагас жилийн хугацаагаар нөөцөд авсан байдаг. Энэхүү нөөцөд авсан талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд өргөдөл гаргасан. ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн мэргэжилтнүүд “…хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байна” гэсэн боловч ГУУКА-ны даргын 2006 оны долдугаар сарын 20-ны 7-3194 тоот албан бичгээр “. . . Дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержи ресурс” ХХК-д өгсөн байдаг. Ухаа худаг ингэж “Энержи ресурс”-т очжээ.

Ер нь бол Ухаа худагийн уурхайн тухай ярих гэвэл заавал Тавантолгойн ордын асуудал хөндөгдөнө. Товчхондоо, энэ хоёр хоёр талтай асуудал юм. Нэг талаас, Тавантолгойн ордыг эзэмшиж байсан компани ордоо төрд өгөхдөө авч үлдсэн “өчүүхэн” талбай байдаг. Нөгөө талаас, “…Орд өгөөд авч үлдсэн Ухаа худаг талбайн хувьд багахан ч өрөм нь байсан” гээд байдаг. Янз бүрийн л мэдээлэл бий.

Баримт хайхад УИХ-ын 2010 зургадугаар сарын 10-ны чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэгэхэд Сү.Батболд Ерөнхий сайд байв.

Түүнд хэд хэдэн гишүүн “Энержи ресурс” болон Ухаа худагийн лицензтэй холбоотой асуултыг тавьсан. Тэр хариулсан. Тэндээс тоймлоход, УИХ-ын гишүүн А.Тлейхан “…Нэгдүгээрт нь, Тавантолгойн орд хуучин “Энержи ресурс” гэдэг компаний мэдэлд байж байгаад тэр компани 96 хувийг нь төрд өгөөд, дөрвөн хувийг нь өөрсдөө авч үлдсэн. Ингэж хоёр хуваагдсан байна. Хажууд нь бас жижиг “Тавантолгой” мэтийн уурхай байна. Тэгэхээр энэ хэвээр байх юм уу. Ер нь хуваагдсан хэсгүүдийг яаж ашиглах ёстой юм бэ.  Тэр Тавантолгойн нэг хэсгийг төрд авах ёстой юм биш үү” гэхэд ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт “…2007 онд энэ Тавантолгой орд газрын 70 мянган га г “Энержи ресурс” гэдэг компаний мэдэлд байсан хэсгийг төрийн мэдэлд авах яриа хэлэлцээр явагдаад албайн 96 хувийг авсан байгаа юм. “Тэр утгаараа бол “…Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд байна” гэсэн ийм үзэл баримтлал “Энержи ресурс”-ийн талбай дээр бүрэн хэрэгжсэн юм” гэж хариулж байв. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “…Ерөнхий сайдаас асуумаар байна. Таныг Тавантолгой буюу “Энержи ресурс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж сонссон. Энэ асуудал чинь хэрхэн яаж шийдэгдсэн талаар би мэдээлэл сонсоогүй. Танд энэ ордтой холбоотой эрх ашгийн зөрчил, оролцоо байгаа юу” гэхэд Ерөнхий сайд Сү.Батболд “…“Энержи ресурс”-ийн хувьд надад сонирхлын зөрчил байхгүй. Үүнийг зориуд хэлье. Нэгдүгээрт, би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999-2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм, манай компанийн оролцсон компани. Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд “…Өндөр үнээр авъя” гэхэд нь зараагүй. Монголчууддаа хадгалж ирсэн. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг ч хүрз нүүрс аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худагийн ордыг авсан. “Энержи ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье” гэж байсан юм.

Эхний үеийн түүхийнх нь тухайд ийм зүйл яригддаг. Тэгвэл одоо Ухаа худагийн уурхайг Үндэсний баялгийн санд авах тухай албан бусаар яригдаад эхэллээ. Тэгэхтэй зэрэгцээд “…Болно, болохгүй” гэх хуваагдмал байр сууриуд ч гарч байна. Тиймээс “…Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу” гэгдээд эхэлж байх шиг байна. Нээрэн Ухаа худаг ургуулсан орд уу, эсвэл нэг толгой нь уу. Үүнээс л Үндэсний баялгийн санд хамаарах үгүй нь тодорхой болно. Тавантолгойн нэг толгой бол Үндэсний баялгийн санд үг дуугүй авах ёстой. Ургуулсан орд бол авч болохгүй. Хувийн өмч учраас хууль зөрчинө. Учир жанцан нь ийм л байгаа юм.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 21 (7517)

Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани