Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

 

Монголын улс төр Таван толгойгоо тойрон өрнөж ирсэн. Одоо ч хэвээрээ байна. Гэхдээ Таван толгойгоос таатай мэдээ дуулдах болсоор хэдэн он улирав. Хар алтны уурхай сайн мэдээний уурхай болсон нь эдийн засагт эерэг дохио өгч байна.

Цэвэр ашиг нэмэгдэж, ногдол ашиг өсөв

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Тус компани 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, гурван тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Нийт 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлжээ.

Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компанийн хувьд "Эрдэнэс Тавантолгой”-н олсон орлого, гарсан зарлага бүхэн бидэнд хамаатай. Долоон буудлын Должин, "Кинг тауэр”-ийн Долгор хэн хэн нь адилхан "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааныхаа ногдол ашгийг эн тэнцүү  хүртэнэ. Оны өмнөхөн 135 төгрөгийн ногдол ашгаа авсан. Одоо Сар шинийн өмнө 100 мянган төгрөг авна. Дахиад 100 мянгыг дөрөвдүгээр сард авна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж, 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 100 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд, үлдсэн 90 мянга гаруй  төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Монголчууд ийнхүү баялгийнхаа эзэн болсныхоо үр шимийг хүртэж эхэлсэн нь таатай хэрэг. Их биш ч гэлээ энэ бол цаашид өсөн нэмэгдэх хувь хишиг. Анх 2019 онд "Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  тул ТУЗ нь хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаж байв. Хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэд. Ингээд нэгж хувьцаанд 90 төгрөг буюу иргэн бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг тараасан. Үүнээс хойш "Эрдэнэс Тавантолгой” ХК хэд хэдэн удаа ногдол ашиг хуваарилсан. Иргэн бүрийн ногдол ашиг гурав дахин өсөөд байна.

2019 онд анх нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байсан компани өнгөрсөн онд 4.5 их наядын цэвэр ашиг олсон нь түүхэн дээд амжилт. Энэ дээд амжилт цаашид эвдэгдсээр байх нь тодорхой. Энэ бол нүүрсний салбарт бугшсан хулгай, авлигыг илрүүлэн, таслан зогсоосны шууд үр дүн юм.

2022 онд Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар тухайн жилийн цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг болсон бол, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. 2021 онд компанийн цэвэр ашиг дөнгөж 110 тэрбум төгрөг байсан гэхээр БЭТ томилон ажиллуулснаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг эхний жилдээ 10 дахин, хоёр дахь жилдээ 30 дахин өссөн байна. Энэ бол авлигагүй салбар ямар үр ашигтай ажиллаж болдгийн жишээ юм.

Онцгой дэглэмийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” ХК ордынхоо нөөцийг 1.8 тэрбумаар нэмэгдүүлэн 8.1 тэрбум тонн болгон батлуулсан. Өнгөрсөн онд жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Монгол Улс түүхэндээ 2023 онд анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолсон юм.

Гуравдагч зах зээлд хөл тавина

"Гуравдагч зах зээлд нүүрс экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна” гэдгээ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд мэдэгдэв. Энэ бол эрдэс баялгийн экспортод шинэ гарц, зах зээл хайж буй хэрэг. Зах зээлээ ингэж тэлж гэмээнэ эдийн засгийн хувьд ганхахгүй болно. "Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд БНХАУ-аас гадна бага хэмжээгээр Сингапур Улс, БНСУ-д нүүрс экспортолсон. Нүүрсний экспортын энэ гарцаа цаашид улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа аж.

Энэ жилийн хувьд нүүрсний салбарын барометр тийм ч сайнгүй байгаа. Эдүгээгээс яг нэг жилийн өмнөөс буюу 2024 оны нэгдүгээр улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаа аж. Нүүрсний үнэ 2025 онд 13 хувиар буурна гэдгийг Дэлхийн банк өнгөрсөн оны сүүлд анхааруулсан.  Он гарсаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 10 хувиар уруудаж, АНУ Хятадын худалдааны дайнаас үүдэж нүүрсний үнэ буурч эхэлжээ. Өмнөх жилүүдэд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ эрэлтээсээ давдаг байсан бол энэ жилээс энэ үзүүлэлт урвуугаар эргэжээ. Тиймээс зах зээлийн хуулиар нүүрсний үнэ буурч байгаа аж.

Энэ нөхцөлд манай улс экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, хэрхэн валютын орлогоо тогтвортой байлгах вэ гэдгээ бодох ёстой. Уян хатан, ухаалаг бодлого барьж байж нүүрсний салбарын тогтвортой байдлыг хангана.

Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог,

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд "Эрээн” боомтоор нүүрс экспортлохоор судалж байгаа. Хятадын зүүн хойд мужийн гангийн болон эрчим хүчний зах зээл рүү ойртоно.

Хоёрдугаарт, Биржийн тухай хуульд зөвхөн Монгол Улсын хилийн боомтоор зарж байна. Бид Хятадын далайн эргийн хойд боомтууд руу зарах боломжийг зайлшгүй судлах ёстой. Түүнчлэн эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох, тэдэнд шууд нийлүүлэх боломжийг судлах шаардлагатай. Мөн Энэтхэг улсын гангийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх тооцоолол байна. Иймд бид гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна гэлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тэргүүнд бичигдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл гараанаас гарсан. Үүний араас Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төслүүд шат дараалалтай хэрэгжинэ. Энэ бол нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Цаашид 14 мега төслийн хүрээнд Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл, Гангийн цогцолборын төсөл хэрэгжиж, хүнд үйлдвэрүүд ашиглалтад орох юм бол нүүрсний дотоодын хэрэглээ өснө.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулах үйлдвэр жилд дунджаар 24 сая тн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах төсөөлөлтэй байгаа. Цаашлаад жилд 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ.
2023 оны хоёрдугаар сарын 9-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх биржийн арилжааг эхлүүлжээ. Тухайн онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн бол 2024 онд 38 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна. 2025 онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувь давуулах, цаашлаад 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Манайх нүүрсээ БНХАУ руу нийлүүлдэг. Тус улс 4.7 тэрбум тонн нүүрсийг хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн 50 хувь юм. Манай Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс экспортолсон. Хятад улс жилд 4.5 тэрбум тонн нүүрсний хэрэглэдгээс манай улс нийтдээ 70 сая тонн нүүрс экспортолсон. Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь Хятадын эдийн засаг 1978 оноос хойших өөрчлөлт шинэчлэлээс хойш үргэлж 6-7 хувьтай өсөж байсан бол одоо таван хувьтай хүрэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын дараа Хятадын засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдийг ихээр хийж гүйцэтгэсэн. Олон хурдны зам, байшин барилга барихад ган ихээр шаарддаг байсан. Одоо энэ хэрэгцээ багассан.
Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани