Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2025 оны сар шинийн төрхийг тольдохуй

"Умард, өмнөдийнхөн харилцан сүлжипдэх" аялал жуулчлалын шугамаас эхлээд "Онлайн ба оффлайн" хэрэглээний өсөлт, эрт өнөөг хослуулсан соёлын хүртээл хүртэл. 2025 оны сар шинэ ахан дүүс, төрөл садан учран золгох, мөн Хятадын эдийн засгийн эрч хүч, соёлын итгэлийг харуулсан тод тэмдэглэл болж өндөрлөлөө. Уламжлал, орчин үеийг хослуулсан энэхүү томоохон арга хэмжээ нь "Шинэ жилийн амт" гэсэн тодорхойлолтыг байнга шинэчилдэг.

2025 оны 02-р сарын 04-ний өдөр зорчигчид Бээжингийн өмнөд галт тэрэгний буудал дээр галт тэрэг хүлээж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ШИНЬ

Зам тээвэр илүү тав тухтай болов

Тээврийн иж бүрэн ажлын хэсгийн мэдээллээс харахад 2025 оны Хятадын сар шинийн 8 хоногт (01-р сарын 28-наас 02-р сарын 04-ний хооронд) бүс нутаг дамнасан нийт хүний урсгал 2306.845 сая, үүний 96.26 сая нь төмөр зам, 2182.93 сая нь авто замын зорчигч, усан онгоцоор зорчигчдын тоо 9.413 сая, агаарын тээврийн 18.2415 сая хүнд хүрсэн байна.

Хэфэй хотын иргэн Жан:

- Өмнө нь цэнэглэхэд асуудал үүсэх вий гэж айгаад шинэ жилээр гэртээ шинэ эрчим хүчний машинаар харьж зүрхэлэхгүй байсан. Одоо замдаа цэнэглэхэд маш тохиромжтой болсон гэж хэлэв.

Цагаан сарын үеэр Жянсу хотын олон газар ачааллыг бууруулах, аяллын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг далайгаар гатлах захиалгын системийг бүрэн хэрэгжүүлсэн; Хөххот, Бугат зэрэг хотын төмөр замын өртөөнүүд өндөр настан, сул дорой, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг онцгой зорчигчдод туслах ажилтан ажиллуулсан байна.

Энэ жил ихэнх хүмүүс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг ашиглан аялахыг сонголтоо болгов. Шаньси мужийн Утай уулын байгалийн үзэсгэлэнт газар 13 шинэ цэнэглэгч цэгийг нэмж, 26 тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч буугаар тоноглогдсон цэнэглэх системийг нэвтрүүлэн, зорчигчид машинаа цэнэглэх үр ашгийг дээшлүүлэв. Хятадын Төрийн сүлжээ корпорацийн Чимэн шянгийн цахилгаан хангамжийн компани нь автомашин цэнэглэх ажлыг хөнгөвчлөх үүднээс Гүнюжян, Байши үйлчилгээний газруудад хөдөлгөөнт цэнэглэх цэг, 400 квт-ын аварга том "цахилгаан банк" байрлуулжээ.

Тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Гао Бө:

- Хүмүүсийн цэнэглэх хэрэгцээг аль болох хангахын тулд томоохон баяруудын үеэр хурдны замууд дахь үйлчилгээний газруудад цэнэглэх диспетчерийн болон баталгааны механизмыг бий болгоно. Манай улсад цэнэглэх байгууламжтай хурдны замын үйлчилгээний талбайн эзлэх хувь 85 хувиас дээшлэн 97 хувьд хүрсэн байна гэж хэлэв.

2025 оны 02-р сарын 03-нд Цагаан сарын амралтын хугацаанд хүмүүс Чүнчин хотын гурван хавцлын музейг үзэж сонирхоно

Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ЧУАНЬЧАО

Сар шинийн баярын үеэр Хэнань мужийн баруун өмнө болон өмнөд нутгаар бага зэргийн бороо цас орж, үүнд Шиньяны баруун болон өмнө нутгаар их цас орсноос Хэнань мужийн тээврийн системийн цас цэвэрлэх ажилд 12 мянга гаруй ажилчин оролцож, сар шинийн аялал жуулчлалын үеэр үйлчилгээний баталгаа, аюулгүй үйлдвэрлэлийг хангасан байна. Аньхүй мужийн тээврийн хяналтын хэсэг авто замын сүлжээний ашиглалтын хяналтыг чангатгаж, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, багасгахын тулд төрөл бүрийн сэрэмжлүүлэг, заавар мэдээллийг цаг тухайд нь гаргав.

Биет бус соёлын өвийг мэдэрч сар шинээ тэмдэглэж байна 

Дэлхийн өвд бүртгүүлснээс хойших анхны Цагаан сар болсны хувьд энэ жилийн Цагаан сараар шинэ жилээ биет бус соёлын өвийг мэдэрч тэмдэглэх нь аялал жуулчлалын томоохон зорилго болоод байна. Сычуаны эртний Ланжүн хотод гэр орон, хашаа хүрээгээ цэмцийтэл цэвэрлэн, улаан дэнлүү өлгөх, үүдний бурхдын зургаа наах, салют буудуулах зэрэг Хятадын Цагаан сарын өвөрмөц зан заншлыг ээлжлэн хийж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг татдаг.

- Үзүүлбэрүүд сэтгэл хөдөлгөм, бид сэтгэл хангалуун байна. Яг энэ л Цагаан сарын уур амьсгалыг мэдрэхийн тулд эртний Ланжүн хотод гурав дахь удаа зочилж байна гэж Чэндүгийн жуулчин Лю Таосюан хэллээ. Тэдний гэр бүл дэлхийн өвд бүртгүүлсний дараах цагаан сарыг мэдрэхийн тулд Ланжүн хот дахь аялалаа сарын өмнөөс төлөвлөсөн аж.

Аньхүй мужийн Шэ Шяны загасны дэнлүү, Жянши мужийн Ү Нюжөү амралтын газар дахь салютын үзүүлбэр, Гуандүн мужийн Чаожөү дахь Ингэ бүжиг зэрэг. Биет бус өвийн үйл ажиллагаануудаар жуулчдын сонирхлыг татдаг газрууд улам олон болж, сар шинээр нутгийн ард түмний соёл урлагийг мэдрэх боломж олгож байна.

2025 оны 01-р сарын 30-ны өдөр. Жуулчид Харбины төв гудамжинд танхулуу барин зургаа авахуулна

 Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ЖЯНЬВЭЙ

Fliggy платформоос авсан мэдээллээс харахад гэр бүлийн аялал, соёлын баялаг үйл ажиллагаанууд хит болж, биет бус соёлын өвийн үйл ажиллагаа, ардын урлагийн тоглолт үзэж буй жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 40, 36 хувиар тус тус өссөн байна.

Цагаан сарын үеэр мөс, цасны наадам, Азийн өвлийн наадмын нөлөөгөөр Харбин хотод ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, гадна мужаас ирсэн жуулчдын тоо 41.9 хувиар, гадаадын жуулчдын тоо 144.7 хувиар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Хятадын Цагаан сар нь мөн гадаадад жуулчдын анхаарлыг их татсан. Гуанжөүд сар шинийн баярын уур амьсгалаар дүүрэн гудамжны дүр зураг, амтат хоол нь хилийн чанад дахь сошиал медиа хэрэглэгчдээс олон лайк цуглуулав. Цагаан сарын үеэр хил дамнасан аяллын нийт захиалга өмнөх оны мөн үеэс 30 хувиар, үүний дотор гадаадаас авсан тасалбарын захиалга өмнөх оны мөн үеэс 180 хувиар, гадаадаас авсан зочид буудлын захиалга 60 хувиар нэмэгдсэн тухай Ctrip өгөгдлийг харуулж байна.

Соёл, аялал жуулчлалын яамны Дата төвөөс гаргасан тооцоогоор Цагаан сарын найман хоногийн амралтын хугацаанд улсын хэмжээнд 501 сая хүн аялж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар нэмэгдсэн бол дотоодын аялал жуулчлалын нийт зардал 677.002 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хувиар нэмэгдсэн байна.

Худалдаа эрч хүчээ авсаар байна 

Цахим худалдааны платформуудын тоо баримтаас харахад Цагаан сарын үеэр хуучнаар шинэ бүтээгдэхүүн солих худалдааны хэлбэр үргэлжлэн алдаршиж, ухаалаг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй болов. Мөн гар утас, угаалгын машин, хөргөгч, телевиз, агааржуулагч, таблет компьютер зэрэг бүтээгдэхүүнүүд хамгийн их борлуулагдаж, хуучнаар шинэ бүтээгдэхүүн солих  худалдааны хэлбэр хамгийн тархсан хотуудын жагсаалтад Бээжин, Шанхай, Чэндү, Гуанжөү зэрэг хотууд багтжээ. Эдгээр хотуудын хэрэглэгчид ухаалаг бүтээгдэхүүний эрэлт ихтэй байгаа нь худалдааны зах зээлийн хурдацтай өсөлтийг бий болгож байна.

Цагаан сараар олон газар хэрэглээгээ сурталчлах үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Бээжин хотын Худалдааны товчоо гэр ахуйн барааны дэлгүүрүүдийг зохион байгуулж, "Цагаан сараар хуучин бүтээгдэхүүнээр шинэ бүтээгдэхүүн солих" арга хэмжээг онлайн болон офлайнаар эхлүүлсэн байна. Цагаан сарын амралт болохоос дөрөв хоногийн өмнө Бээжин хотын Худалдааны товчооны хяналтад байгаа цахим худалдааны компаниудын борлуулалт өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна. Бүрэн бус статистик тоо баримтаас үзвэл Цагаан сарын амралтын эхний өдөр “Хуучин бүтээгдэхүүнээр шинэ бүтээгдэхүүн солих" арга хэмжээний улмаас Тяньжин хотод гар утас зэрэг дижитал бүтээгдэхүүний борлуулалт 100 сая гаруй юаньд хүрсэн байна.

 Цагаан сараар ухаалаг утас, шүүрдэг робот, олон үйлдэлт жижиг хэрэгсэл зэрэг шинэ загварын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл шинэ жилийн бараа болсон гэж Suning дэлгүүрийн менежер сэтгүүлчдэд мэдээлэл дамжуулав.

Suning.com сайтаас гаргасан Цагаан сарын хэрэглээний талаарх  тоо баримтаас харахад Цагаан сарын үеэр орон нутгийн худалдааны эрэлт хэрэгцээ улам өргөжиж, Suning дэлгүүрүүд борлуулалтын "жижиг оргил"-д хүрч, Улсын хэмжээнд дэлгүүрүүдээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 80 хувиар нэмэгдэж, “Хуучин бүтээгдэхүүнээр шинэ бүтээгдэхүүн солих" худалдааны захиалгын тоо 92 хувиар өссөн байна.

Кино, музей нь соёлын талаар тодорхой мэдлэг, мэдээллийг түгээнэ

Хятадын шинийн хоёрны өглөө. Бээжингийн кино театрын Шидан дахь  киноны сурталчилгааны самбарын өмнө хөл хөдөлгөөн ихтэй байв.

Цагаан сараар гэр бүлээрээ, найз нартайгаа хамт кино сонирхон сар шинээ тэмдэглэж байгаа хүмүүс ч зөндөө. Энэ жилийн Цагаан сараар "Ne Zha 2", "Detective Chinatown 1900 ", "Creation of the Gods II: Demon Force", "Legends of The Condor Heroes: The Gallants", "Boonie Bears: Future Reborn" зэрэг шинэ кинонууд гарсан.

Шанхайн их сургуулийн Шанхайн кино академийн профессор Лю Хайбө:

- Сар шинийн баярт зориулсан кинонууд нь том IP, том үзэгдэл дээр суурилдаг. Тэд зөвхөн дуу дүрсний үзмэрүүдийг бүтээгээд зогсохгүй гүн гүнзгий сэдэвтэй, уламжлалт бус үйл явдалтай гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Капитал кино театрын гүйцэтгэх дэд ерөнхий захирал Ю Чао:

- Сар шинийн эхний өдөр Capital Cinema-н Шидан дахь салбарын ирц бүтэн өдрийн турш дунджаар 70 хувьд хүрсэн байна. Эрэлт хэрэгцээнд үндэслэн бид үдшийн шоунуудыг нэмж, үзэгчдийн үзэх хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийсэн гэж хэллээ. 

Улсын киноны хэрэг эрхлэх газраас тавны өдөр тоо баримт нийтэлж, Хятад улсын 2025 оны сар шинийн хугацаанд киноны касс 9 тэрбум 510 сая юань, кино үзэгчдийн тоо 187 саяд хүрч, сар шинийн баярын кино үзэгчдийн тоо шинэ дээд амжилт тогтоожээ.

Сар шинийн баяраар хүмүүс зөвхөн кино үзээд зогсохгүй соёл урлаг, музейд шинэ жилээ тэмдэглэх нь шинэ заншил болжээ. Шанхайн Байгалийн түүхийн музейн зурхайн тусгай үзэсгэлэн "Нууцлаг могойн хаант улс" нь сэтгэл татам, олон газраас цуглуулсан хөргөгчний соронзыг маш их эрэлт ихтэй болов. Мөн Ордон музей болон Цинь Шихуан хааны бунхан музей нь жуулчдын сонирхлыг татдаг газар болжээ.Tongcheng Travel компаниас гаргасан тоо баримтаас харахад Цагаан сарын үеэр түүх соёлын дурсгалт газрууд болон музейн үзмэрүүдийн аялал жуулчлалын нэр хүнд жилийн өмнөхөөс 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Дижитал дэнлүүнүүдийн инээмсэглэсэн царай, шинэ эрчим хүчний машинууд сүлжилдсэн хөдөөгийн зам. 2025 оны Цагаан сар нь уламжлалт соёлын орчин үеийн эрч хүчийг мэдрүүлж, эдийн засгийн уян хатан байдал, хэрэглээний эрч хүчийг таниулан, шинэ эриний Хятадын нэрийн хуудсыг дэлхийд харуулав.

 

 

Зохиогч: Нийтлэл: ГАО КАН, Е ХАОМИН, ВАН ЮИШЯО
Найруулагч: Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго сэтгүүл
2025 оны сар шинийн төрхийг тольдохуй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани