Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 

Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ салбарын бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж байна. Тоо яривал, 2024 оны 12 дугаар сарын байдлаар үндсэндээ 800 гаруй удаагийн биржийн арилжаа хийжээ.

Биржээр арилжаалах гол шалтгаан нь манай улсын хувьд ил тод байдал болон зах зээлийн бодит үнийг тогтоох нэгдүгээр асуудал байв.

Олон улсын жишгээр,

  • Ил тод, шударга үнэ тогтоох
  • Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох
  • Эрсдэлийг бууруулах (фьючерс арилжаагаар)
  • Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг холбох зэрэг ойлголтууд бий.

Манайд гашуун туршлага болсон Чалкогийн урт хугацааны гэрээнээс үүдсэн алдагдалтай хэлцэл, улс төрийн нөлөөлөл зэрэг олон зүйлээс шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн Уул уурхайн биржийн тухай хуулиар энэ салбарыг нэг ёсондоо  эмхэлж, цэгцэлж авсан нь энэ. Мөн стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төр оролцож, өөрийн төрийн өмчит компаниараа дамжуулан арилжаагаа нээлттэй байдлаар хийх болсон.

Ингээд биржээр 37.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж 16 их наяд орчмын орлого олсон бөгөөд нүүрсний арилжаанд 8.5 хувийн өсөлт, төмрийн хүдрийн өсөлт 5.8 хувиар нэмэгдсэн. Биржээр худалдаалж эхэлснээс хойш гаднаас манай уул уурхайн салбарыг сонирхогчдын тоо нэмэгдсэн гэх зэрэг эерэг үзүүлэлтүүд ч бий.

Олон улсад ч гэсэн биржийн арилжаагаар л явагддаг. Лондонгийн металлын бирж, Нью-Йоркийн бирж, Шанхайн фьючерсийн бирж гэх зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн ихэвчлэн фьючерс болон спотоор зах зээл дээр арилжаалагддаг. Фьючерс нь тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүнийг тогтсон үнээр нийлүүлэх гэрээ бөгөөд спот нь одоогийн зах зээлийн үнээр шууд арилжаалахыг хэлдэг. Мөн урт хугацааны гэрээ буюу томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр урт хугацааны худалдан авах гэрээ байгуулах зарчмаар явж болдог. Рио Тино групп гэхэд л Хятадын гангийн үйлдвэрүүдтэй олон жилийн гэрээ байгуулж, тогтмол нийлүүлэлт хийх жишээтэй.

Жижиг компаниудад бирж шийдэл биш

Гэхдээ биржээр арилжаалахад үүсдэг цөөнгүй асуудлын нэг нь зах зээлийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр үнэ нь эрэлт нийлүүлэлтийн огцом өөрчлөлтөд ихээхэн өртөж, орлогын хэлбэлзэл үүсгэдэг.

Мөн жижиг компаниуд томоохон олборлогч компаниудтай өрсөлдөх нөхцөл тун бага буюу бирж өөрөө бүтээгдэхүүнд тавидах шаардлагууд нь олон улсын стандартыыг мөрдүүлдэг учир илүү их хөрөнгө оруулалтыг шаардаж энэ нь энэ салбарын жижиг компаниудад мэдээж сорилт болох нь дамжиггүй. Зарим компаниуд урт хугацааны тогтвортой гэрээг илүүд үздэг бол биржийн арилжаанд богино хугацааны үнийн хэлбэлзэлд өртөх эрсдэл ч бий. Биржийн зардал нь өөрөө брокер, шимтгэл, бүртгэл, зэрэг олон нэмэлт зардлуудтай учир биржийн бус арилжаанаас мэдээж өртөг илүү.

Одоогийн бодит нөхцлөө харвал, манай улсын хувьд уул уурхайн салбарт экспортоо тэлэх ганц боломж нь мэдээж өртөг хямд ачаа тээврийн дэд бүтэц буюу голлох чиглэл болох Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболт. Гол худалдан авагч талтайгаа холбогдох гээд байгаа гарц нь энэ. Гэтэл удалгүй УИХ-аар хэлэлцэгдэх "Чайна Энержи”-тэй хийх гэрээнд яагаад манай биржийг Хятадын тал үл тоов.

Тэдний зүгээс цаашид хийх нүүрс худалдан авах гэрээндээ биржийн үнээр тогтоохгүй өмнөх Чайналкогийн урт хугацааны гэрээний үнээр тогтооно гэдэг саналаа тулгасан. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын нүүрсний үнэ болон Австралиас далайн тээврээр, илүү хямд боломжийн үнээр авах боломжтой нөхцөл, сонголтуудын дэргэд танай биржийн өндөр үнээр авахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Чайналкогийн урт хугацааны гэрээний үнэ гэдэг нь тэдний талаас үнийг тогтоож, нүүрсний үнэ тогтоосон үнээс нь өсвөл дагаж өсөхгүй. Үнэ буурахад дагаж буурна” гэх агуулга бүхий заалт.

Манай биржээр борлуулагдаж байгаа нүүрсний өртөг өндөр байгаад Хятадын тал удаа дараа шахалт үзүүлж, худалдан авалт хийгээгүй. Он гарснаас хойш үндсэндээ нүүрсний худалдан авалт царцчихсан. Удалгүй нээлтээ хийх хаврын чуулганаар "Чайна Энержи”-тэй хийх гэрээг хэлэлцэх бөгөөд гэрээг дагалдан орж ирэх хуулиудын дунд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль бий.

Бирж топ шийдэл гэж нэг алхмаар урагшилчихаад нэг удаад худалдан авагч талтай урт хугацааны гэрээ хийхэд нийцүүлж хуулийг өөрчилнө гэдэг өөрөө ухралт юм.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/575359/


Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани