Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үүлэн нутгийн аялал – Үзэсгэлэнт Дали хот

Бууралтан сэхүйх Цаншань уулыг түшиж, байгаль эхийн үзэсгэлэнг тольдогч Эрхай нуурыг өшиглөн орших Юньнань мужийн Дали хотын Эртний хотхон нь уул усны ивээлдээ даатгаж, өрнө дорныг чиглүүлэн байшин барьдаг өвөрмөц төрхөөрөө өрөөлөөс онцлогдоно. Ийнхүү дорноос мандах алтан нарны тэргүүн цацрагийг цонхоороо өлгийдөн тосох хөх ваартай ижилхэн цагаан байшингууд нь Бай үндэстний ард түмний үе дамжин оршин амьдарч ирсэн энэ нутгийг дэлхийн түмний дунд аялал жуулчлалын зорилтот орон болгосон нэгэн гол шалтгаан гэлтэй.

[video=]

Ийнхүү байгаль эхийн нандин бүтээл гэмээр үзэсгэлэнт Дали хотноо сар шинээ гаргахаар дөрвөн айл нэг гал аян болж Хөххотоос мордсон билээ. Хятадын эртний нийслэл Чан-Ань буюу өнөөгийн Шаньши мужийн төв Ши-Ань хот, “Амттаны нийслэл” хэмээх сайхан алдартай Сичуань мужийн Чэндү хотоор буудаллан алжаалаа тайлж, умраас шуурах хүйтэн агаарын хаалт болсон сүндэр сүрлэг Чиньлин давааг даван мөнхийн хавар саатсан энэ нутагт бид битүүний өмнө өдөр дөрөө мулталлаа.

Хятадын үндэстний цөөнхийн өлгий нутаг болох Юньнань муж нь БНХАУ-ын баруун өмнөд хязгаарын Юньнань - Гүйжөүгийн өндөрлөгт байрладаг. Энд И, Бай, Хани, Жуан, Дай гэх мэт нийт 25 үндэстний ард түмэн оршин амьдардаг бөгөөд эдгээр үндэстэн ястны өвөрмөц зан заншил, үүх түүх, соёл иргэншлийн ул мөр, өв уламжлал өнөөг болтол хадгалагдан үлдэж, Хятадын соёлыг чимсээр байна.

Газар тэнгэрийн заагийг нууцалсан гоёмсог үүлс, үүлэнд оргилоо далдалсан сүрлэг өндөр уулсаар хүрээлүүлсэн эртний дурсгалт Дали хот нь Юньнань мужийн төв өрцөнд байрлах Далигийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн төв хот болно. Эртний байшин барилга, уран дархны нандин хийц бүхий биет бус соёлын гайхамшигт өв дурсгалууд энд хаа сайгүй харагдана.

Дали хотын Эртний хотхоны хаалга

Цагаан сарын шинийн нэгний өглөө бид үндэстний дээл хувцсаараа гоён, түм дүжигнэж бум бужигнасан эртний хотхоны гудамжаар хэслээ. Хэзээний аялал жуулчлалын үйлчилгээндээ дасан зохицсон энэ хот баяр наадмаар амарна ч гэж байхгүй бүх дэлгүүр хоршоо бүр илүү хөл хөдөлгөөнтэй хаалгаа тэлнэ. Уран нандин хийцтэй мөнгөн эдлэл, хаш чулуу, үзэмж төгөлдөр хээ хуарт будмал даавуу, уран хатгамал, хуучны байшин барилгын модон чамин хийц зэргээрээ сая түмэн жуулчдыг хормойдоо хаман татсан “Ардын гудамж” автомашин бүү хэл, явган хүн ч зөрөх зайгүй чихэлдэн хүний далай болж байлаа.

Эрхай нуурын эргэнд

Бай үндэстний хот байгуулалтын өвөрмөц хэв маяг болсон хөх саарал вааран дээвэртэй нэгээс гурван давхар цагаан байшингууд хана туургаа элдэв хээ хуар, Хятадын эртний бийрэн зургаар чимэглэсэн нь түгээмэл харагдах бөгөөд эртний агаад чамин тансаг ур хийц бүхий энэ барилгууд тэнгэр баганадсан Цаншань уултайгаа хоршин сүүлэлдээд хараа булаам ер бусын үзэсгэлэнтэй санагдана.

Цаншань уулын хормойгоос Эрхай нуурыг харах хамгийн үзэсгэлэнтэй "Цан-Эр" өргөн чөлөө

Олон зуун жилийн Эртний хотхон нь зам гудамжны хувьд орчин цагийн залуу хотууд мэт уудам саруул өргөн чөлөө багатай төдийгүй зорин ирсэн жуулчин гийчид олон учраас автомашины түгжрэл ихтэй байлаа. Улмаар сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгсэл утгаараа ашиглагдаж, ялангуяа цахилгаан хөдөлгүүрт мотоцикл тоо томшгүй сүлжилдэн, энэ хотын бас нэгэн чимэг гэж хэлэхээр байлаа. “Усыг нь уувал эхийг нь дага” гэдгээр бидний хувьд ч очсон өдрөөсөө цахилгаан мотоцикл түрээслэн хөл залгуулж билээ.

Дали дахь бидний унаа

Шинийн хоёрт цахилгаан мотоциклоороо салхи татуулан Эрхай нуурын хөвөөгөөр довтолгож, тэндээсээ домогт “Гурван суварга”-ыг зорилоо. Эртний хотхоны төв хэсэгт чандманилан сүндэрлэх Чүншэн хийдийн гурван суваргыг жуулчлан ирсэн хүн бүгд зорьж үздэг. Алтан шар ганжир, бурхадтай буддын томоохон өв соёл болох энэхүү хийдийг Тан гүрний үед буюу нийтийн тооллын 824-859 онд байгуулсан гэх бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 1961 онд үндэсний зэрэглэлийн соёлын дурсгалт зүйлсийн чухал хамгаалалтад бүртгэсэн байна.  

Чүншэн хийдийн домогт "Гурван суварга"

Үүнээс гадна хүүхдүүдээ Бай үндэстний уламжлалт уяж будах үйлд гар бие оролцуулж, цайны тариаланчийн хамт цай түүж, цай хуурч, цай хандлах бүхий л үйл явцад оролцуулсан нь тэдний хожмын амьдрал сурлагад нандин туршлагууд болж үлдсэн гэдэгт итгэж байна.

Хүүхдүүд маань цай түүж үзлээ

Аялал үргэлжилсээр...

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Үүлэн нутгийн аялал – Үзэсгэлэнт Дали хот
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани