Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх асуудлаа бүхнийг дуусгаж, амжилттай өндөрлөв. Төлөөлөгчид, гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, ард түмнийхээ итгэлийг найдварыг биелүүлж, санал, хүсэлтээ идэвхтэй дэвшүүлэн, жил тутмын ээлжит хоёр чуулганы түүхэнд шинэ хуудсыг нээлээ.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулган 2025 оны 03-р сарын 05-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд нээгдэв.Синьхуа агентлагийн сэтгүүлч:Юэ Юэвэй 

Шинэ чиглэлийг тодорхойлж, шинэ гараанаас хөдөллөө

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чуулганд оролцох үеэр "2025 он бол 14-р таван жилийн төлөвлөгөөний хамгийн эцсийн жил" гэж онцлон тэмдэгллээ.Хүчирхэг Хятад улсыг байгуулж, үндэсний сэргэн мандалтын их аянд, энэ жилийн Бүх Хятадын АТИХ,УТЗЗ-ийн чуулган маань "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилт, даалгаврыг чанартай биелүүлж, "15-р таван жил"-ийн төлөвлөгөөгөө сайн эхлүүлэх бат бөх суурийг тавьж,  шинэ эриний чиг хандлагыг тодорхойлсон юм.

Тодруулбал, Засгийн газрын ажлын тайланд дурдсан энэ оны эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт нь гадаад, дотоодынхны анхаарлыг татсан байна.

Энэ бол ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс иж бүрэн дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаанчаар нотлон,улсын дотоодын болон олон улсын байдал, олон хүчин зүйл, хэрэгцээ, боломжийг харгалзан үзсэн суурин дээр гаргасан бодитой тоо баримт юм.

Хот, сууринд 12 сая гаруй ажлын байрыг шинээр бий болж, оршин суугчдын орлого эдийн засгийн өсөлттэй зэрэг өсөн, үр тарианы үйлдвэрлэл 700 тэрбум килограммд хүргэж, ДНБ-д ногдох эрчим хүчний хорогдлыг 3 орчим хувиар бууруулна гэж дэвшүүлсэн нь эдийн засгийн өсөлтийн зорилтын нарийвчилсан агуулга болно.

Хармөрөн мужийн Сүйхуа хотын Бэйлинь дүүргийн Шуанхэ балгсны  иргэд үр тариагаа хурааж байна.(Дрон зураг)Синьхуа агентлагийн сэтгүүлч:Жан Тао

Засгийн газрын ажлын тайланд хэрэглээг ахиулах “Хуучин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнээр солихыг дэмжих зорилгоор 300 тэрбум юанийн урт хугацаатай засгийн газрын тусгай бондыг зохицуулна”гэсэн нь өнгөрсөн оны 12-р сарын 09-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас дэвшүүлсэн зорилт байж,Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан энэ ажлыг бодитойгоор байршуулан,улмаар Засгийн газрын ажлын тайланд тусгагдсан тодорхой зохицуулалт хүртэл энэ том бодлогыг тасралтгүй боловсронгуй болгож,хэрэгжүүлсээр иржээ.

Орон нутгууд ХКН-ын төв хорооны шийдвэр,зохицуулалтыг найдвартай  хэрэгжүүлж, Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан зэрэг үндсэн ажлуудад анхаарлаа хандуулах нь мэдээж. Энэ онд төсвийн алдагдлын хэмжээг дөрвөн хувь орчим байхаар төлөвлөж, "Боловсон хүчинд хөрөнгө оруулах"-ыг нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах бодлогыг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ. Дээд шүүх болон  дээд прокурорын ажлын тайланд аюулгүй Хятад улс, хууль дээдлэх Хятад улсыг байгуулахад гол анхаарлаа хандуулж, шударга ёсны тогтолцоо, механизмыг боловсронгуй болгож, хуулийн хяналтын чанар, үр ашгийг дээшлүүлэх зэрэг ажлын зохицуулалтыг санал болгожээ.

“Хүн дүрст робот”-ыг Засгийн газрын ажлын тайланд бичиж оруулсан нь маш олон хүний анхаарлын төвд орсон байлаа.

-Ухаалаг хүн дүрст роботууд нь зөвхөн механик бүрхүүл байснаас “дижитал амьдрал"-тай робот болсон нь оюун ухааны хөгжлийг  харуулах чухал үзүүлэлт болжээ.Иймийн тулд бүх нийтийн тавцанг байгуулах явцыг хурдасган,бизнес эрхлэх,судалгаа шинжилгээ хийх босго оноог бууруулж,салбар хоорондын туршилтын платформ байгуулж, технологийн давталтыг хурдасгах зэрэг тал дээр хичээн ажиллах ёстой гэж УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Шаньши мужийн мэдээллийн удирдлагын ХХК-ийн захирал Хэ Хань танилцуулсан байлаа.

2025 оны 03-р сарын 05-ны өдөр Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Ван Чи Сычуаны төлөөлөгчдийн багийн хурал дээр үг хэлж байгаа нь.Синьхуа агентлагийн сэтгүүлч Люй Вэйбин

Хамтдаа сэтгэл нэгтэй зүтгэж, ирээдүйн хөгжилд анхаарлаа төвлөрүүлнэ

Хоёр чуулган нь Хятадын ард түмэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж, ардын ардчиллын бүх үйл явцыг хэрэгжүүлэх ил тод байдлыг бий болгож чадсан байна.

Энэ бол нэгдсэн ойлголт болон хүчний хуримтлал юм

-Ирэх таван жил бол хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ирээдүйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн боломжийн үе шат байх болно гэж 03-р сарын 07-ны өдрийн үдээс өмнө болсон УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганы анхдугаар бүгд хурал дээр, Хятадын ардчиллаар улс орноо байгуулах нийгэмлэгийн төв хороо нэрийн өмнөөс гишүүн Сүнь Дүншэн хэлсэн байлаа.

Чуулганы үеэр болсон хоёр удаагийн илтгэл хийх хурлаар 28 гишүүн өөрийн санал бодлоо хуралд оролцсон гишүүд болон удирдагчидтай хуваалцаж,бүс нутгийн хөгжил,ахмад настайчуудын асрамжийн эдийн засаг,хотын засаглал зэрэг олон асуудлыг хөндсөн билээ.

Шаньдүн мужийн төлөөлөгчдийн багийн 03-р сарын 06-ны өдөр болсон багийн хэлэлцүүлэгт төлөөлөгчид "хөрөнгө оруулалтыг түргэтгэх" талаар санал бодол солилцсон байна.

Хэрэглэгчид Чунчин хотын Жянбэй дүүрэгт байрлах JD.com дэлгүүрээс цахилгаан хэрэгсэл худалдан авч байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ван Чуаньчао

“Энэ онд аж ахуйн нэгжүүд 24 тэрбум юанийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний 11 тэрбум юанийг уламжлалт аж үйлдвэрт ухаалаг технологийн өөрчлөлт хийхэд зарцуулна”, Бид технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна гэх зэргээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хөрөнгө оруулалтыг цаашид өргөжүүлэх талаар саналаа хэлж байлаа.

Энэ бол ардчилал, ард түмний амьжиргаа хоёрын нэгдэл

“хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй төлөөлөгч албан үүргээ гүйцэтгэх үед, холбогдох байгууллагууд эрхбиш шаардлагад нийцүүлэн туслалцаа үзүүлж, анхаарал халамж хандуулах ёстой гэх заалтыг төлөөлөгчдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Ван Юнчэн энэхүү шинэ хуулийг брайл үсгээр уншлаа.

-Би энэхүү 42 үгийг дахин дахин “уншсан” бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан халамжийг хууль ёсны баталгаа болгохыг зорьсон юм.Би энэхүү цаг мөчийг насаараа дурсах болно гэж Ван Юнчэн хэлсэн байлаа.

Ард түмнийхээ дуу хоолойг сонсож, тэдний санал бодлыг нь хүндэтгэнэ. Засгийн газрын ажлын тайланг боловсруулах явцад цахим хэрэглэгчдээс  2 сая гаруй санал хураан авчээ. УТЗЗ нь цахим хэрэглэгчдэд зориулж "Би УТЗЗ-ийн тухай санал бодлоо хэлмээр байна" гэсэн буланг нээсэн.

Үндэсний болон орон нутгийн хамтарсан хүн дүрст ухаалаг роботын инновацын төвөөс бүтээсэн "Тяньгүн" хүн дүрст робот гүйж байгаа нь.Синьхуа агентлагийн сэтгүүлч: Жюй Хуаньзун

Олон нийтийн санаа бодлыг цуглуулж, олон нийтийн санаа зовсон асуудлуудыг шийдвэрлэхээр хичээжээ.Эмнэлгийн үндсэн даатгалын муж хоорондын зохицуулалтыг ахиулах, тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэврийг зохих ёсоор нэмэх, сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх  зэрэг санал нь бүр л хоёр чуулганаас ард түмний тулгамдсан асуудалд хариу өгсөн явдал юм.

Хүнань мужийн төлөөлөгчдийн багийн 03-р сарын 06-ны үдээс хойш болсон хэлэлцүүлэгт "Засгийн газрын ажлын тайланд хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах тухай”ярихдаа, төлөөлөгч Дай Инь настайчуудад тусгай зориулалттай эмийн гарын авлагыг хүмүүст үзүүлсэн байв.Эдгээр эмийн гарын авлага дээрх үсэг нь бусад эм бэлдмэлийн гарын авлагын үсгээс том бөгөөд хэрэглэсэн цаас нь маш том хэмжээтэй байлаа.

Энэ бол нээлттэй байдал, өөртөө итгэх итгэлийн уялдаа юм——

“Хоёр чуулган”нь дэлхий дахин Хятад улсыг ажиглах цонх юм.Энэ онд Хятадын 3000 гаруй сэтгүүлч,Хонконг, Макао, Тайвань болон гадаадын 1000 гаруй сэтгүүлч хоёр чуулганы сурталчилгааны ажилд оролцсон.

03-р сарын 06-ны өглөө болсон Түвдийн төлөөлөгчдийн багийн нээлттэй хурал дээр, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Шигаз хотын дарга Ван Фанхун хүрэлцэн ирсэн Хятад болон гадаадын сэтгүүлчдэд Динри шяний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлын талаар танилцуулав.

2025 оны 03-р сарын 09-ний өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы Тамгын газрын ажилтнууд яаралтай ажиллаж байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Жэн Хуаньсун

Хятад улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг Тяньжинь хотноо зохион байгуулж, 15 минутын дотор үйлчилгээ үзүүлэх боломжтой ахмад настны асрамжийн үйлчилгээний бүсийг байгуулахыг дэмжиж, "Сайн орон сууц"-ны стандартыг тогтоосон билээ. Гурван удаагийн хэвлэлийн бага хуралд Төрийн зөвлөлийн холбогдох газрын дарга нар эдийн засаг, дипломат харилцаа, ард түмний амьжиргаа зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж,холбогдох төрийн бодлогын тухай дэлгэрэнгүй тайлбарлав.

- Энэ “цонх”-оор дэлхийн хоёрдох том эдийн засаг болох Хятад улс өөрийн гэсэн чиг хандлага,зорилго,бодлогын зохицуулалтайгаар өөрчлөлт ихтэй ертөнцөд өөдрөг дохио өгч буйг би харсан гэж хоёр чуулганыг  сурвалжлах ажилд анх удаа оролцож буй Австралийн санхүүгийн тойм сэтгүүлийн сурвалжлагч Жессика Сийл ийнхүү хэлсэн байлаа.

Хүндрэл бэрхшээлийг зоригтойгоор даван туулж, чиг хандлагыг тодорхойлох болно

Эдийн засгийн өндөр хөгжилтэй мужууд нь улс орны эдийн засгийн үндсэн нөхцөл байдлыг тогтворжуулахад түлхэц болдог.2024 онд Хятадын эдийн засгийн томоохон 10 муж Хятадын ДНБ-ий 60 гаруй хувийг бүрдүүлжээ.Энэ онд эдийн засгийн өндөр хөгжилтэй ихэнх мужууд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5 хувиас дээш байлгахаар тогтоосон.

XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы нээлт 2025 оны 03-р сарын 05-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд болов.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ли Шян 

“Инновацын явц дахь аж ахуйн нэгжүүдийн байр суурийг бэхжүүлж, инновацын гинжин хэлхээ болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээг холбох”, “Шинжлэх ухаан, технологийн ололтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр сургууль, аж ахуйн нэгж, орон нутгийн засаг захиргааны хамтарсан инновацын платформыг байгуулах”,“Бид эх орныхоо шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх боломжийг ашиглаж,инновацын үр дүнтэй бүтээн байгуулалт, хэрэглээний загварыг шинэчлэн тогтоох ёстой”гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэлцүүлэгт оролцохдоо инновацын тухай олон удаа онцолжээ.

CR450 EMU-ыг туршин аялуулж байгаа бөгөөд дараагийн үеийн "хиймэл нар"-ны систем нь туршилтаар дамжиж тун удахгүй ашиглалтад орох болсон нь бүр Хятадын инновацын чадавх дээшилсээр байгаагийн бодит гэрч болно.

-Manatee III далайн гүний өрөмдлөгийн машины бүх үндсэн технологийн судалгаа,прототип дизайн,боловсруулалтыг хийж дуусгасан.Удахгүй угсрах, ашиглалтад оруулах ажил эхлэх бөгөөд ирэх онд далайд туршилт хийхээр төлөвлөж байна.Бид хүн төрөлхтний далайн өрөмдлөгийн технологийг дэлхийд анх удаа бүрэн ашиглах төлөвтэй байгаа гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гишүүн, Хүнаний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Ван Бүянь хурлын үеэр энэхүү баярт мэдээг уламжилсан байлаа.

2025 оны 03-р сарын 08-ны өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын III чуулганы хоёрдугаар ээлжийн"Төлөөлөгчийн коридор"-ын үйл ажиллагаа Бээжин хотын Ардын их хурлын ордонд болов. Синьхуа агентлагийн сэтгүүлч Люй Давэй

ТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Хуадянь группийн дарга Жян И хэлэхдээ “Төвийн аж ахуйн нэгжийн хувьд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын өөрчлөлтийг ахиулах, эрчим хүчний шинэ технологи,бүтээгдэхүүн,шинэ хувилбаруудыг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх ажлыг түргэтгэн биелүүлэх болно”.

Энэ жил шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал жил болж байна. “Зах зээлд суурилсан хүчин зүйлийн хуваарилалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, орон нутгийн ивээх үзэл, зах зээлийн сегментчилэл, "хувьсалт" өрсөлдөөнийг идэвхтэй арилгах ёстой”. “Боловсролын иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь чанартай боловсролын тогтолцоог бий болгож, иргэдийн сэтгэлд нийцсэн боловсрол олгох гол арга зам юм”гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин бүлгийн дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцохдоо холбогдох шинэчлэлийн талаар тодорхой шаардлагуудыг удаа дараа тавьсан.

Засгийн газрын ажлын тайланд шинэчлэлийн чухал арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэхийг санал болгож, "шинэчлэл" хэмээх үг 40 гаруй удаа давтагджээ.

Ажилтнууд Хятадын Төмөр замын шинжлэх ухааны академийн Үндэсний төмөр замын туршилтын төвд CR450 EMU загвар дээр туршилт хийж байна.Синьхуа агентлагийн сэтгүүлч Ли Шинь

Гүн давхаргын өөрчлөлт шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдал нь бие биеэ нөхөж байгаа юм.Хайнань мужийн чөлөөт худалдааны боомтыг нээж, ашиглалтад оруулах гэж байна.Тогтолцооны  нээлттэй байдал нь аж ахуйн нэгжүүдэд илүү их хөгжлийн боломж олгож, хүчтэй дэмжлэг үзүүлж, Хайнань руу илүү олон хүн, ложистик, хөрөнгийн урсгалыг татах болно”гэж Бүх Хятадын АТИХ-ын гишүүн бөгөөд Хайнань мужийн намын хорооны чөлөөт худалдааны боомтын ажлын албаны орлогч дарга Цай Чян хэлсэн юм.

 

Зохиогч: ЖАО ЧАО,ШЕ ШИЯО,ВЭЙ ЮЙКҮНЬ нар
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: news.cn
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

Өнөөдөр, 16:04
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

Өнөөдөр, 10:43
Өнөөдөр, 10:15
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

Өчигдөр, 15:57
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

Өчигдөр, 13:44
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

Өчигдөр, 13:42
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

Өчигдөр, 10:15
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани