Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

 

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Тэр төслүүд дотор говь руу ус татах асуудал багтсан гэж ойлгосон. Та бол говийн бүсээс сонгосон гишүүн шүү дээ. Энэ ажлын явц ямар байгаа талаар яриагаа эхэлье?

 

-2024 оны долоодугаар сарын 2-нд УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш үндсэндээ найман сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг үзэл санаан дор ажиллаж байна. Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, энэ дунд говь руу ус татах төсөл багтсан байгаа. Ер нь говь руу ус татах асуудал бол бүс нутгийн номер нэг тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Одоогоор төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм билээ. Мэдээж говиос сонгогдсон, говийн гаралтай УИХ-ийн гишүүд бүгд анхаарал тавьж ажиллаж байна. Говийн бүсийн тулгамдсан асуудал учраас Засгийн газар ч ажиллахаас өөр аргагүй.

 

-Саяхан танай намын Их хурал боллоо. Хурлаар хэд хэдэн асуудлыг шийдсэн шүү дээ. Та ШИНЭ намыг нэгтгэх асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

 

-1992 оноос хойш болсон улс төрийн сонгуулиудыг дүгнээд харвал сонгуульд олон нам өрсөлдөх тусам АН ялагддаг. Санал хуваагддаг гэсэн үг шүү дээ. Тухайлбал, хамгийн цөөхөн нам орсон 1996 оны сонгуульд АН ялж байсан. Мөн цөөхөн нам эвсэл өрсөлдсөн 2012 оны сонгуулиар АН олуулаа болж байсан. Тэгэхээр улс төрийн намууд нэгдэх нь зөв. Гэхдээ ШИНЭ намыг албан ёсоор татан буугдаад хүрээд ирээ л гэсэн. 

 

Одоогоор Улсын дээд шүүхийн албан ёсны цахим сайтад улс төрийн 37 нам бүртгэлтэй байна. Үүнээс албан ёсоор нэрээ хасуулчихвал АН Их хурлаараа хэлэлцээд нэгдээд явахад асуудалгүй. 

 

Гэтэл татан буугдаагүй байхад нь нэгдчихдэг удалгүй үүсгэн байгуулагчдаас нь юм уу, эсвэл удирдах зөвлөлийн гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гомдол гаргаад эхэлдэг. Бөөн хэрүүл үүсдэг. Тийм учраас эхлээд улс төрийн намын хуулийн дагуу татан буугдчихаад ир гэсэн шаардлагыг тавьсан. Одоогоороо Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй хэвээрээ л байна.

 

сонин mn

-Дахиад нэг нам нэгдэх хүсэлтэй илэрхийлсэн шүү дээ. Яг адилхан байр суурьтай байгаа юу?

 

-Тийм ээ. Яагаад гэхээр сонгуулиар 200 сонгогч тутамд нэг ухуулагч, 400 сонгогч тутамд хоёр ч гэдэг юм уу ажиллах хүчний тоог заачихдаг. АН, МАН бол ажиллах хүнээ бүрдүүлж чадаж байгаа. Харин бусад нь чадахгүй байна. Тэгэхээр нөгөө нөлөө бүхий улстөрчид тэдэн дээр өөрийгөө бүртгүүлээд хуулийн цоорхойг ашиглачхаад байгаа юм. Тийм учраас татан буугдан хүрээд ирээч гэсэн.

 

- Улс төрийн намын тухай хууль шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн. Та саяхан чуулган дээр ХҮН намын санхүүжилтийн асуудлыг хөндөж гаргасан шүү дээ?

 

-Олон улсын жишээг харахаар хувь улстөрчийг биш намыг санхүүжүүлдэг асуудал байна. Гэхдээ бизнесийн байгууллага биш дандаа хувь иргэнээр шүү дээ. Яагаад гэхээр бизнесийн байгууллага бол ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 

 

Улс төрийн үйл ажиллагаанд тэр бүр оролцох эрх байдаггүй. Хувь хүн бол улс төрийн үзэл санаагаа илэрхийлж болно. Энэхүү баруун чигийн баримжааг дэмжиж байна. Тэгэхээр бизнесийн байгууллагаас хувь хүн хандив авах нь хэр зохистой юм бэ гэдгийг бид заавал ярих ёстой юм билээ. 

 

Нөгөө талаасаа улс төрийн намын санхүүжилт дээр өнгөрсөн сонгуулийн хуулиар нам болон хувь иргэнд максимум зааж өгсөн нь зөв.

 

Гэхдээ нэг компаниас бүх санхүүжилтээ авч болохгүй л гэж харж байна. 10-20 хувийн санхүүжилт авахыг ойлгоё. Харин санхүүжилтийнхээ 95-98 хувийг авчхаад хараат бус үйл ажиллагаа явуулж чадах уу. Хамгийн энгийн логикоор харахад хэцүү л дээ. Тэр утгаар нь би ХҮН намын санхүүжилтийн асуудлыг гаргаж хэлсэн. ХҮН нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэг тэрбум 95 сая төгрөгийн хандив цуглуулсан. Үүний нэг тэрбум 45 сая төгрөгийг нэг компанийн 37 охин компаниас авсан байна. Улс төрийн намуудын санхүүжилт бол хуульчилсан авлига. Нийт санхүүжилтийнхээ 98 хувийг компаниас авна гэж юу гэсэн үг вэ. Ийм улс төрийн нам байж болохгүй, компанийн нам юм уу. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хуульчилсан хулгай юм.

 

-АН сонгуулиар цөөнх болсон ч хамтарсан Засгийн газарт нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ер нь Засгийн газрын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байгаа вэ?

 

-Анх хамтарсан Засгийн газар байгуулах асуудал бүлэг дээр яригдахад эсрэг байр суурь илэрхийлж байсан хүмүүсийн нэг нь би. Ус тосоороо ялгарчихъя. Ялагдсан бол ялагдсанаа үүрээд ирэх дөрвөн жил сөрөг хүчнээрээ байя. Энэ хугацаанд намаараа шинэчлэгдье, улс төрийн чиг баримжаагаа зөв болгоё, эв нэгдэлтэй байя гэсэн. Одоо нэгэнт гурван намын улс төрийн зөвлөлүүдээс шийдвэр гарч хамтраад явж байгаа учраас ажлаа сайн хий л гэж хэлнэ. 

 

-Таны үзэл бодол одоо хэвээрээ байгаа юу?

 

-Сүүлийн 30 жил гажуудсан системээр явж ирсэн нэг зүйл бий.  Энэ нь Монгол Улсад хэрэгтэй том төсөл хөтөлбөр санаачилдаг, хэрэгжүүлдэг. Гэвч санаачилсан хүнээр нь овоглоод явахаар тал талаас нь дайраад жадлан унагаадаг. Үүний уршгаар Монгол Улсад сүүлийн 30 жилд хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж чадаагүй. Бараг Эрдэнэтээс хойш Монголд томоохон хэмжээний төслүүд хэрэгжээгүй байгаа нь харамсалтай.  Хамтарсан Засгийн газрын хамгийн том давуу тал нь энэ юм даа. Улс төржилт маш бага байна. Улс төржилт бага байгаа учраас төслүүд бага багаар урагшилж байна.

 

-Байгалийн баялаг, улс төр хоёр ямар нягт холбоотой вэ гэдгийг сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас харж болохоор байна. Баялагийн сангийн хуулийн хэрэгжилт дээр та ямар байр суурьтай байна вэ?

 

-Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт хэрэгжих ёстой. УИХ-ын 2007 оны стратегийн ордуудыг баталсан 1, 2 дугаар хавсралттай тогтоол мөн хэрэгжих ёстой. Үүнийг УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд хамгийн анх албан бичиг хүргүүлж, асуудал болгож ярьсан хүн бол би. 

 

Энэ асуудлаар хоёр ч удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан. Төр өөрийн өмч хөрөнгөө мэдэж байгаа юм уу. Ер нь төр ямар хөрөнгөтэй юм, тэр хөрөнгийг хэн эзэмшиж байгаа юм. Хэрэв төр эзэмшээгүй юм бол яагаад эзэмшээгүй юм. Хэний нөлөө орж, ямар учраас хувийн хэвшил рүү шийдчихсэн юм. 

 

Тухайн үед хэн хэн эс үйлдэл хийсэн юм. Яагаад Засгийн газар хэрэгжүүлдэг юм гэдэг асуудлаар хамгийн их асуулга тавьсан хүн бий шүү дээ. Энэ хүрээнд Ухаа худгийн ордыг Засгийн газрын тогтоол шийдвэр биш зөвхөн тэмдэглэлээр олгосон нь ил болж гарч ирлээ. Удахгүй асуулгын хариу ирэхээр нь бүрэн эхээр би олон нийтэд мэдээлнэ. 2025 он дөнгөж гаргаад би асуулга тавьсан. Баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлээч ээ гэсэн. Би шинэ юм санаачлаагүй шүү дээ. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол байна. Засгийн газрын тогтоолууд байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу орсон 6.2 дахь заалт байна. Энэ хуулиудаа л хэрэгжүүлэх ёстой. 

 

-Ухаа худгийн араас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал яригдаж байна?

 

-Уг нь би нэг муу компанийн нэр цохож, нэг компанийн асуудлыг яриагүй. УИХ-ын тогтоол нь нэгдүгээр хавсралтаараа 16 ордтой. Хоёрдугаар, хавсралт нь 39 ордтой шүү дээ. Ингээд нийт 55 орд газрын асуудлыг ярьсан. Энэ дундаас нь нэгийг нь шүүрч авч улстөржүүлж ажиллаагүй. Гэтэл үүнийг эсрэг улс төр болгоод байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь ярих ёстой. Тэгэхгүй нэг нэгээр ярих юм бол задраад үр дүн багатай байна шүү дээ. Ер нь баялгийн сан баялгийн тэгш хуваарилалтыг ярихаар хаанаасаа санхүүждэг юм бүү дандаа л ийм үйл явдал өрнөдөг юм байна лээ.

 

-Тэгэхээр ер нь хэрэгжиж, Монголын ард түмэн баялгаа тэгш хүртэх итгэл үнэмшил хэр байна вэ?

 

-Хэрэгжих байх аа. Би бол итгэж, найдаж байна.

 

-УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Та ямар ямар ажлын хэсэгт багтаж, хуулийн төсөл боловсруулж байна вэ?

 

-Би таван ажлын хэсэгт байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл боловсруулах, залуучуудын хөгжлийг дэмжих, дотоод орчныг бохирдуулах эрүүл ахуйн байдлыг хангах, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, хүнс, эмийн аюулгүй байдлын чанарт анхаарах зэрэг ажлын хэсэгт ажиллаж байна.

 

Мөн Татварын багц хуулийн төсөл ажиллаж байгаа. Татварын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн ажлын хэсэг дээр төсөл боловсруулагдаж байгаа. Тэднийг нэгтгээд удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барих байх. Мөн төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж болохгүй гэдэг зарчмын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байгаа. 

 

Манай ажлын хэсэг нэлээд олон удаа хуралдаа. Төрийн өмчийн хорооноос хангалттай мэдээлэл авсан. Төрийн өмчийн компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Ашигтай ажилладаг юм уу, ашиггүй ажилладаг юм уу. Үүнээс ашигтай ажил нь хэд юм гээд бүх судалгаануудыг авсан. Тухайлбал, 2023 онд төрийн өмчийн компаниудын нийт ашгийнх нь 90 хувийг ердөөсөө л гуравхан компани олсон байна. 

 

Уг нь бүгд ашигтай ажиллах ёстой. Гэтэл гуравхан компанийн нуруун дээр бүх ачаагаа үүрүүлчхээд бусад нь нуугдаад ашиггүй ажиллаад байж болохгүй. Тийм учраас энэ ажлын хэсэг бол маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна.  

 

Бизнесийн зах зээл гэхэд ажил олгогч талдаа маш их дарамттай байна. Тийм учраас ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байгаа. Дээр нь цагийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Компани нийгмийн даатгал төлөхгүй гээд түр гэрээ хийдэг. Тэрнээсээ болоод тухайн иргэний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. 

 

-Та өмнө нь ЕТГ-ын даргаар ажиллаж байсан. Одоо хууль батлалцаж байна. Өмнө нь ажиллаж байсан туршлага тань хэлээд хэрэг болж байгаа биз?

 

-Тийм ээ. Би Ерөнхийлөгч Тамгын даргаар нэг жил, дөрвөн сар, 20 хоног ажилласан. Чиг үүргийн хувьд тэс өөр байгууллага шүү дээ. Өмнө нь УИХ-ын баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, эсвэл Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлдэг, хамгаалдаг байсан. Харин одоо хууль тогтоохоор тангараг өргөсөн. Тэнд ажиллаж байсан туршлага маш их хэрэг болж байна. Хүнд хоёр хоногийн ажил байсан ч туршлага болдог шүү дээ.

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани