Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ирэх сард болох сонгуульд ялсан тохиолдолд чухал ашигт малтмалын стратегийн нөөцийг бүрдүүлэхэд 1.2 тэрбум австрали долларын /580 сая фунт стерлинг/ хөрөнгө оруулна гэдгээ тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе амлажээ. Цахилгаан авто машин, байлдааны онгоц, робот зэрэг дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай 7 төрлийн газрын ховор элементийн экспортод Хятад улс хязгаарлалт тогтоосны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Хятадын хязгаарлалт нь бүх улс орныг хамрах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан татварын хариуд авч буй арга хэмжээ гэж олон нийт үзэж байна.


Австрали улс өөрийн болон түншүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийг нэн тэргүүнд тавих болно гэж Э.Албанезе хэлжээ. Гэвч түүний төлөвлөгөө Хятадын ноёрхлыг эсэргүүцэж чадах болов уу?


Газрын ховор ашигт малтмал гэж юу вэ, яагаад чухал вэ?


Газрын ховор элемент гэдэг 17 төрлийн элемент багтдаг бөгөөд тэдгээрийг олборлох, боловсруулахад төвөгтэй байдаг тул "ховор” гэж нэрлэжээ. Самари, терби зэрэг ховор элементүүд нь цахилгаан машин, өндөр дэвшилтэт зэвсгийн систем зэрэг ойрын хэдэн арван жилд дэлхийг тодорхойлох технологи үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.


Э.Албанезегийн санал болгож буй нөөцөд Австрали улс олборлолтоороо тэргүүлдэг лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалууд багтаж байна.


Хятад, Австралийн аль аль нь газрын ховор элементийн нөөцтэй. Гэвч газрын ховор элементийн боловсруулалт буюу технологид ашиглах боломжтой болгох үйл явцын 90 хувь нь Хятадад хийгддэг тул тус улс нийлүүлэлтийг хянах болжээ. Энэ нь барууны засгийн газруудад болгоомжлол төрүүлж байна. 


Хятад улс экспортыг хязгаарлаж буйн учир


Бээжингийн зүгээс мэдэгдсэнээр, АНУ руу импортлох Хятадын бараанд 145 хувийн татвар ногдуулсан Д.Трампын шийдвэрийн хариуд газрын ховор элементийн экспортоо хязгаарлажээ.


Харин шинжээчдийн үзэж буйгаар, ховор металлын нийлүүлэлтийг баталгаатай болгож чадахгүй байгаа нь Д.Трампын засаг захиргааны санааг зовоосон асуудлуудын нэг болсон бөгөөд ялангуяа Бээжинтэй дипломат маргаан хурцдаж буй энэ үед ийм нөхцөл байдал үүсээд байна.


АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 2019-2022 оны хооронд АНУ-д хэрэгцээтэй ховор элементийн 75 орчим хувийг Хятадаас нийлүүлжээ. Баруун Австрали мужийн Перт хотын Төмрийн хүдрийн судалгааны газрын захирал Филип Кирхлехнер ВВС-д ярьснаар, сүүлийн хэдэн арван жилд АНУ болон Европын Холбоо газрын ховор элементийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн, харин энэ хугацаанд Хятад улс боловсруулалтын тал дээр монополь байдлаа хурдацтай бэхжүүлсэн гэв. "Хятад улс АНУ болон Европын хамгаалалтын системүүдийн эмзэг цэг дээр нь хатгасан” гэж тэрбээр нэмж хэллээ. Tesla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, Хятад улс сүүлийн үеийн соронзонд ашигладаг ховор металлын экспортыг зогсоосон нь тус компанийн хүн дүрст робот бүтээх чадварт нөлөөлж байна гэсэн байна. 


Австралийн санал тоглоомыг өөрчилж чадах болов уу?


Э.Албанезегийн саналд "нөөц ашигт малтмалыг дотоодын үйлдвэрлэл олон улсын түншүүдийн аль аль нь ашиглах боломжтой" гэдгийг тусгажээ. Ф.Кирхлехнер хэлэхдээ "уг алхам нь удаан хугацаанд хүлээгдсэн” хэмээн сайшаасан боловч "асуудлыг шийдэхгүй” гэдгийг дурдсан байна. Гол асуудал бол Австрали чухал ашигт малтмалын нөөцийг бий болгосон ч гэсэн газрын ховор элементийг боловсруулах үйл явц нь Хятадын хяналтад байх болно. Лити нь газрын ховор элемент биш, харин цахилгаан машины цэнэг хураагуур, нарны зайн хавтанг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой металл юм. Австрали улс дэлхийн литийн 33 хувийг олборлодог боловч багахан хэсгийг нь боловсруулж экспортолдог. Харин Хятад улс дэлхийн литийн дөнгөж 23 хувийг олборлодог боловч 57 хувийг нь боловсруулдаг гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.


Австрали улс "Future Made in Australia” төлөвлөгөөнийхөө хүрээнд газрын ховор элементийг боловсруулахад хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ингэснээр тус улсын чухал ашигт малтмалын нөөцийг ногоон шилжилтийг дэмжихэд хөшүүрэг болгохыг зорьж байна.   


Перт хотод төвтэй "Arafura Rare Earths” компани өнгөрсөн онд тус улсын газар ховор элементийн анхны хамтарсан уурхай, боловсруулах үйлдвэрийг байгуулахад зориулж 840 сая австрали долларын санхүүжилт авчээ. Мөн 11 дүгээр сард Баруун Австралид анхны ховор элемент боловсруулах үйлдвэр нээгдсэн бөгөөд үйл ажиллагааг нь "Lynas Rare Earths” компани хариуцна. Гэхдээ тус улс наад зах нь 2026 он хүртэл Хятадаас хараат байх төлөвтэй байна гэж Вашингтонд төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төв мэдээлжээ.


АНУ, Хятад хоёр ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?


Хятад улсын хувьд Д.Трампын бий болгосон тогтворгүй байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Хятадаас Канберрад суугаа Элчин сайд дэлхийн худалдаанд хандах Вашингтоны хандлагыг зэмлэн буруушааж, Бээжинтэй "гар нийлж ажиллахыг” Австралид уриалсан талаар Австралийн хэд хэдэн сонинд бичсэн боловч Э.Албанезе татгалзсан хариу өгчээ.


Австралийн тал Д.Трамптай хийсэн яриа хэлэлцээний үеэр ашигт малтмалаа санал болгосон юм. Америкийн тал зарим чухал ашигт малтмалыг Австралийн бараанд ногдуулсан 10 хувийн татвараас чөлөөлжээ.


Шинжээчдийн үзэж байгаагаар, Э.Албанезегийн санал нь Австрали болон түүний түншүүдийг Хятад зэрэг стратегийн өрсөлдөгчдөөс хамгаалахад чиглэж байна. "Natixis” группийн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа-Херреро ВВС-д хэлэхдээ, Э.Альбанезегийн төлөвлөгөө нь эдийн засгийн байдал хурцадсан үед Австралийн нөөц баялгийг худалдах боломжийг тусгасан тул өмнөх саналуудаас "илүү боловсронгуй” байсан гэв. Хэрэв Хятад улс экспортын хязгаарлалт тогтоовол Австрали дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулахын тулд ашигт малтмалын нөөцөө илүү их хэмжээгээр зарж эхлэх бөгөөд Хятадын хязгаарлалтыг сулруулж чадна, гэхдээ Австрали улс Хятадыг бүрэн орлож чадахгүй хэвээр байх болно гэж А.Херреро нэмж хэлжээ. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани