- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?
Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах амлалт өгсөн.
Хэдхэн хоногийн өмнө Хойд бүсийн зөвлөлийн хурал болоход Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Монгол Улс бол зэсийн орон. Бид зэсийн баяжмалыг олон жил экспортод гаргалаа. Одоо аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлж нэмүү өртөг, ажлын байр бий болгон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг нь болсон.
Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар Эрдэнэтээс гарч байгаа 600 мянган тонн 22-23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж эцсийн буюу катодын зэс үйлдвэрлэх юм.
Үйлдвэрийг дагаж дагуул компаниуд бий болно. Өөрөөр хэлбэл, гаргаж ирсэн катодын зэсээр усны хоолой, зэс утас, зэсэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, зэсийн нунтаг хүртэл хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Зэс олборлож баяжмал болгох баяжмалаас катодын зэс гаргах явц нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдол багатай. Харин катодын зэсээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн үр өгөөж 6-7 дахин нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйл ажиллагааны үед хүхрийн исэл ялгарна. Энэ ислийг поспорит, поспаттай нэгтгэж поспоритын бордоог гаргах боломж бий. Хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдаад буй бүтээгдэхүүн бол энэ юм. 800 саяас нэг тэрбум орчим ам. долларын өртөгтэй гаднын хөрөнгө оруулалтаар бүтэх цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тендер зарлахын өмнөх шатанд явж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Гэвч хөрөнгө оруулагчийнхаа биед нь халддаг иргэдтэй, төрийн бодлого нь сар, сараар өөрчлөгдөж хувирч байдаг Монгол Улсад хэн тоож ирж, төслийг санхүүжүүлэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болж хувираад байна.
Учир нь өнгөрсөн сард ураны төслийг эсэргүүцэгчид "Бдарах энержи”-гийн захирлын биед халдаж, дэлхий дахинд шившгээ хутгасан. Ийм том дуулиан дэлхий даяар цацагдсан үед Монгол Улсын Засгийн газар зэс хайлуулах цогцолборыг барьж байгуулах хөрөнгө оруулагчийг гадаад улсаас хайна гэдэг нүүрээ л ширлэсэн хэрэг юм.
Ядаж байхад өнгөрсөн хугацаанд төрийн томчууд нь оролцоод гадаадын хөрөнгө оруулагч нарын хөрөнгийг дээрэмдсэн хэргүүдээс шийдэгдсэн нь хэд билээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцдэг газарт 100 гаруй гомдол ирснээс 75 хувь нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа тухай эдийн засагч Д.Жаргалсайхан мэдэгдсэн нь бий.
Дээр нь парламент дахь 126 гишүүн дотор босоо С.Ганбаатараас эхлээд гадаадын хөрөнгө оруулалтад харшилтай, эго ихтэй попууд олон бий. Тиймээс 40 орчим жилийн нүүр үзэж буй зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулагч олдох уу гэдэг нь Монгол Улсын хувьд энэ жилийн хамгийн чухал анхаарах асуудал болж хувираад байна.
Зэс хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах амбиц хамтарсан Засгийн газрын төлөвлөгөөнд анх багтаж орж ирсэн зүйл биш. Орос, Монголын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэр анх ашиглалтад орсон үеэс яригдаж, судалгаа эхэлсэн байдаг. Гол нь энэ урт хугацаанд гацсан асуудал нь зэсийн баяжмалыг боловсруулах шатанд ялгарах хүхрийн хүчлээ хэрхэх вэ гэдэг технологийн шийдлийг олж чадахгүй байсантай холбогддог.
"Эрдэнэт” үйлдвэрийн инженерүүд өнгөрсөн хугацаанд зогсолтгүй эрэл хайгуулж хийж, гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласнаар гарцыг олсон. Ингэснээр төсөл ажил хэрэг болоход нэг алхмаар урагшилсан байна.
Гэвч ядуу тарчиг оронд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад энэ том үйлдвэрийг барьж байгуулах хүчин чадал байхгүй.
Иймээс хамтарсан Засгийн газар эл төслийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт татаж, төслийг хөдөлгөх зорилт тавьсан. Хэрэгжих эсэх нь хөрөнгө оруулагч нар хандах эсэхээс хамаарах болж байна.
Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдсанаар 60-80 тонн зэсийг бүрэн боловсруулж, нийтдээ 853 ажлын байр шинээр бий болно. Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг ч барихаар төлөвлөсөн юм.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2798675/

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||