Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Критикал минералын эрин ба Монгол

Критикал минералын эрин ба Монгол

 

Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт малтмалд чиглэж буй энэ үед Монгол чухал ашигт малтмалын ассоциацыг 2022 онд байгуулжээ. Тус ассоциацын тэргүүн, ШУТИС-ийн багш М.Дагва Уул уурхайн сэтгүүлчдийн клубынхэнд чухал ашигт малтмалын талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнууд 1980-аад оноос эхлэн критикал минералын ач холбогдлыг таньж мэдээд, өөрийн аж үйлдвэрлэлийн хөгжил чухал шаардлагатай элементүүдийг нэрлэж эхэлжээ. Америк, Япон, Канад гэх мэт улсууд 1985-1995 оноос критикал минералын талаар ярьж эхэлсэн байна.

Япон улсын хувьд анх 1983-1984 онд эдийн засаг, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой түүхий эд нь хязгаарлагдмал байгааг анзаарч, тус улсын  Худалдааны яамнаас чухал ашигт малтмалын жагсаалт гаргаж, зарласан байна.

Япон улсын критикал минералын жагсаалтад, никель, кобальт, лити, манган, теллур, хром, галли, бал чулуу, ниобий, германий, молибден, цагаан алт, титан, бериллий, хүнцэл зэрэг орно.

Мөн Японы Засгийн газар ураныг эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж, нэн чухал ашигт малтмалын жагсаалтдаа оруулжээ. Кобальт, лити, никель, манган нь, цахилгаан автомашины батерей болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүний хувьд маш чухал элемент. Графит нь литийн батерей үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болж байна.

Япон улс цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд газрын ховор элементүүд (Rare Earth Elements буюу REE)-ийн үүрэг үлэмж болохыг хүлээн зөвшөөрчээ.  

Канад улс эдийн засгийн өсөлт, үндэсний аюулгүй байдалд ач холбогдолтойн дээр нүүрс төрөгчийн ялгаруулалт багатай эрчим хүчний шилжилт хийх бодлогоо тодорхойлсон. Тиймээс 2025 онд дараах 34 ашигт малтмалыг критикал минералын жагсаалтад оруулжээ. 

34 чухал ашигт малтмал болон металд:
Хөнгөн цагаан /Al/, сурьма /Sb/, висмут /Bi/, cesium, хром /Cr/, кобальт, зэс, хайлуур жонш, галий,  германиум, графит, гелий, өндөр түвшинд цэвэршүүлсэн төмөр, индмй, лити, магни, манган, молибден, никель, ниобий, фосфор, платины бүлгийн металиуд, нүүрс хүчлийн кали, газрын ховор элементүүд, скандий, цахиур, тантал, теллур, тугалга, титан, волфрам, уран, ванади, цинк орж байна.

Канад улс өмнөх оны жагсаалтдаа шинэчлэл хийж, 2025 оны цэвэршүүлсэн төмөр, фосфор, цахиур гэсэн гурван металыг нэмжээ. 

МОНГОЛ УЛС

Манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд 2024 оноос эхлэн чухал ашигт малтмалын талаарх ойлголт сайжирч байна. Аж үйлдвэр хөгжөөгүй манай улсын хувьд бензин, дизель түлш зэрэг тасарч болохгүй зүйлсээ чухалд тооцож байна. Гэтэл хөгжсөн улс орнуудын хувьд өндөр технологийн үйлдвэрлэлийн түүхий эд болсон химийн элементүүдийг нэрлэж буйг анзаарав уу.

Улс орнуудын критикал минерал жагсаалтад орсон ашигт малтмалууд өөр өөр боловч аж үйлдвэр хөгжсөн улс орнуудын хувьд гар утас, цахилгаан автомашин, пуужин гэх мэт өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай үндсэн түүхий эд болж буй тул критикал минералын жагсаалтад орсон ашигт малтмалууд нь давхацдаг.
Тухайлбал, аль ч улсын жагсаалтад ордог ашигт малтмал нь газрын ховор элемент, цагаан алт, вольфрам, лити, кобальт зэрэг юм.
 
Нүүрс шатаан энерги гаргаж байсан дэлхий одоо эрчим хүчний түлшээ сольж, цэвэр эрчим хүч рүү шилжиж байна. Цаашид нар, салхины эрчим хүч, цахилгаан авто машины үйлдвэрлэл эрчимжинэ. Тэрхүү чиглэлүүдэд дээрх түүхий эдүүд чухал үүрэгтэй.

Нүүрс нэг их удахгүй, 2050 он гэхэд хэрэглээнээс гарна. Газрын тосны хэрэглээ байнгын өсөлттэй байсан бол мөн тогтворжиж, хэрэглээ багассаар байна.

 

"Нүүрс нэг их удахгүй, 2050 он гэхэд хэрэглээнээс гарна. Газрын тосны хэрэглээ байнгын өсөлттэй байсан бол мөн тогтворжиж, хэрэглээ багассаар байна. Хүмүүс цахилгаан машин хэрэглэх болсон. Газрын тос зөвхөн химийн аж үйлдвэрт хэрэглэгдэж байна” гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва тодотгов.

Дэлхийн энэ чиг хандлагыг Монгол хэрхэн хүлээн авах вэ? Нүүрсэн дээр тогтож буй Монголын эдийн засаг хэрхэх вэ? гэсэн асуулт тавигдана.

Трампын тарифын бодлого, дэлхийн худалдааны дайны сүүдэр Монголд хэдийнэ тусаж, төсвийн орлогыг бүрдүүлэгч нүүрсний үнэ унаж байна. 4-р сарын 25-ны байдлаар Монгол Улс 22.2 сая тонн нүүрс экспортолж, жилийн төлөвлөгөөнийхөө ¼-д хүрсэн ч орлого буурсан. 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд оны эхний дөрвөн сард төлөвлөлтдөө хүрсэн ч орлого буурч, төсвийн орлого 250 сая орчим долларын тасалдалтай байна. Төсвийн орлогын гүйцэтгэл 93-94 хувьтай буюу тодотгол хийх хэмжээнд хүрээгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ /2025.04.25/ дурдсан билээ.

"Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт явагдаж байгаа ч ойрын 15 жилдээ нүүрс моодноос гарахгүй” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Энэ нь цаанадаа 2040 он. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ "тэтгэвэрт гарсан” байх ч Монгол Улс оршсоор байна. Тиймээс ирээдүйн чиг хандлагыг харж, чухал ашигт малтмалуудаа нэрлэж, шилжилтэд бэлтгэх нь зайлшгүй юм.

Монголын чухал ашигт малтмалын ассоциациас эхний ээлжинд 11 элементийг критикал минерал гэж зарлах саналаа 2024 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ. Тус яамнаас энэ асуудлыг Засгийн газарт  танилцуулсан ч албан ёсоор батлагдсан жагсаалт гараагүй. Үүний цаана хөрш их гүрнүүдийн геополитикийн бодлого, хаданд хавчуулагдахын зовлон байж болох ч Засгийн газар хэтийн төлөвийг харсан бололтой. Юутай ч хуучин "Монголросцветмет” нэгдлийн нэрийг өөрчилж, "Эрдэнэс критикал минерал” гэж нэрлэлээ.   

Бэрх-Уулын хайлуур жоншБэрх-Уулын хайлуур жонш

Чухал ашигт малтмалын ассоциацаас санал болгож буй 11 ашигт малтмалын эхний гурав нь зэс, жонш, графит буюу бал чулуу. Эдгээр нь АНУ, Европын холбооны дунд байдаг жагсаалттай давхцдаг. АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтыг шинэчлэхдээ зэсийг оруулсан.

М.Дагва, Нэг онцлог нь ганц металиар бүх асуудлыг шийдэхгүй. Газрын ховор дотор 17 төрлийн элемент багтана. Тэр бүхэн нэг улсад байхгүй. Хуучин жишээлбэл газрын тосыг Орос, Араб, Малайзаас авна гээд тодорхой хэдхэн улстай хэлэлцээрт ороход болдог байв. Критикал минерал бол өөр. Улс улстай уулзана. Тухайлбал, зэс бол Чили, никель гэхэд Индонез, кобальтын 70 хувь нь Африкт байна.

Шууд аваад хэрэглэх боломжгүй, боловсруулна. Боловсруулалтын дийлэнхийг Хятад улс хийдэг. Хятад боловсруулалт дээр нь суусан ч түүхий эд нь байхгүй. Тэгэхээр улс орнууд бие биеэсээ харилцан хамаарал ихтэйболсон. Үүний цаана геополотикийн бодлого, сөргөлдөөн явагдаж байна.

Хятад улс энэ эмзэг байдлаа бууруулахын тулд дэлхий даяар ашигт малтмалын ордууд болон орд эзэмшиж буй компаниудыг худалдаж авах шийдэлд хүрч, энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Гэтэл Канад улс Хятадын төрийн өмчит компанийг Торонтогийн хөрөнгийн бирж дээр орд худалдаж авахыг хориглосон хууль гаргаж байна.

Европ мөн дотоодоосоо хайж, олборлолт эхлүүлэх сонголт хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Евро бүсийн улс орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт болж, улс орон бүр чухал ашигт малтмалын төлөвлөлтөө танилцууллаа. Улс орнууд нэг улсаас хараат байдлаас аль болох гарах бодлого руу шилжиж байна” гэж гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва критикал минералын салбар дахь дэлхийн чиг хандлагыг багцлан тайлбарлав.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙГ "MRI ОНОШИЛГООНД” ОРУУЛЖ БАЙНА

Өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн орны ашигт малтмалын судалгааг нарийвчлан гаргаж, хүнээр бол MRI оношилгоонд оруулж, хаана нь ямар ашигт малтмал, хэдий хэмжээтэй байгааг судлан тогтоож байна.

Монгол Улсын хувьд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа байхгүй бөгөөд хуучин Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийсэн хэмжээний л мэдээлэлтэй байна. 1960-1980-аад онд оросууд өөрт хэрэгтэй ашигт малтмалыг түлхүү судалж, тэмдэглэн үлдээжээ. Иймд манай улсын хувьд газрын хэвлийдээ MRI оношилгоо хийх цаг болжээ. Канад, Австрали зэрэг улсууд өөрийн газар нутгийн аль хэдийнэ MRI-джээ.

Монголд ашигт малтмалын хайгуулын салбар нь олборлолтоосоо хоцорч буйг энэ салбарынхан шүүмжилж, үүнийг салбарын яам ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 2023 оны улсын төсөвт 10 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдэж, энэ санхүүжилтээр Өмнөговь аймгийн газар нутагт бүхэлд нь хайгуулын судалгаа хийх буюу MRI оношилгоонд оруулах ажил үргэлжилж байна.

2025 оны төсөвт мөн хайгуулд зориулж 3-4 сая доллар төлөвлөсөн бөгөөд одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерээ зарлаж байна.

Үндэсний геологийн албанаас мэдээлснээр Монгол орны олон байршилд газрын ховор элемент илэрсэн ч одоогийн байдлаар дараах зургаан орд бүртгэгдээд буй юм. Үүнд:

  • Улаан дэл /Увсын Завхан сум/
  • Халзанбүрэгтэй /Ховдын Мянгад сум/
  • Мушгиа худаг /Өмнөговийн Цогт-Овоо сум/
  • Хотгор /Өмнөговийн Цогт-Овоо сум/
  • Цагаан чулуут /Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сум/
  • Лугийн гол /Дорноговийн Хатанбулаг сум/  

https://gogo.mn/r/el7my



Критикал минералын эрин ба Монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани