Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 

Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд "…Ер нь, стратегийн орд гэж юу байдаг юм бэ. Ийм ойлголт ганц манайд л байдаг. Үүнийг болих хэрэгтэй” гэж ч үзэж байна. Учир нь, Үндсэн хуульд ч, Үндэсний баялгийн санд ч стртегийн ордуудыг түшиглэж Баялгийн сан өндийх механизмыг хийчихсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн ордгүй бол Баялгийн сангүй гэсэн үг. Тийм учраас стратегийн орд эзэмшигчид хийгээд Баялгийн санг босгох гэсэн талууд ил цагаан үзэлцээд багагүй хугацааг өнгөрөөж байна.


Ер нь, Монголын төр яагаад стратегийн ордын тухай ойлголтыг хуульчилж, УИХ-ын тогтоолоор тодорхой ордуудыг "…Стратегийнх” гээд нэр зааж баталсан юм бэ.


Тэгвэл, 2006 онд Ашигт малтмалын хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, эсхүл улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ордыг стратегийн ач холбогдолтой орд гэж ойлгохоор заасан. Стратегийн ордуудыг "шалгаруулахдаа”, Ашигт малтмалын төрөл, Аөөцийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин, Агуулга, Чанарын үзүүлэлт, Ордын уул техникийн нөхцөл, ашиглалтын технологи, Ордын районы дэд бүтцийн хөгжил, Уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, Уилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ, Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн үзүүлэлтүүдээр оноо өгч үнэлсэн. Ингээд, хамгийн өндөр оноо авсан ордуудыг стратегийн ордоор тогтоосон байгаа юм. Үүнд, аль 1990-ээд оны сүүлчээр тарж бутраад, өнөөдөр лицензийг нь нийтийн мэдэлд авах гэсэн ч бүтэл муутай байгаа Тавантолгойн орд яагаад багтсан бэ.


УИХ-аас 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтад стратегийн ордуудыг нэрлэж жагсаасан. Энэ жагсаалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд бичигдсэн.


Учир нь, УИХ-аар уг тогтоолыг хэлэлцэх үед "…Тавантолгойн орд нь нөөц ихтэй, улсын болон бүсийн хөг­жилд үзүүлэх нөлөөллөөр зарим ордыг стратегийн ач холбогдолтой ор­дод зөвхөн нэг шалгуур үзүүлэлтээр ха­маа­руулах боломж байна” гэж ярьж байжээ. Тодруулбал, 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 1-т "…Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтэй чулуун нүүрсний Тавантолгойн орд” гэж заасан. Хожим нь, 2018 оны 73 дугаар тог­тоо­лоор уг тогтоолд өөрчлөлт оруулж "…"Тавантолгой” ХК, "Энержи ресурс” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэм­шиж байгаа лицензийн талбайг ха­маа­руулна” гэсэн тайлбар хийсэн байдаг. Мөн, 2006 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар уг "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Тэр хуралдаан дээр Тавантолгойтой холбоотой нэг сонин хэрүүл болж байв. Тухайн үед Үйлдвэр, худалдааны сайдаар "Буян” Б.Жаргалсайхан ажиллаж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Л.Гүндалай "…Жаргалсайхан сайдаас асуумаар байна. Тавантолгойн нүүрсний ордыг энд бичсэн байна. Тайлбар гэдэг дээр нь ерөөсөө орон нутгийн хувьцаат компани гэнэ үү, өөр юу ч алга. Гэтэл үнэн хэрэг дээрээ Таван толгойн ордыг өнөөдөр ард түмэн Тавантолгой гэж нэрлэсэн боловч дээр нь гурван толгой байгаа. Одоо нэмээд найман толгойтой болчхоод байгаа юм. Анх нь "Тавантолгой” ХК гэж байсан, хэсэгхэн газрыг нь эзэмшдэг. Түүнийг тойруулаад "Энержи ресурс” компани газрыг нь авсан байгаа. Энэ бол Монгол хүмүүсийн өмчид байгаа уч­раас би бас энэ "Энержи ресурс”-ийг то­дорхой хэмжээгээр дэмжээд байгаа юм. Гаднын нэг нөхөр авчихсан байсан бол өнөөдөр эргээд "…Монголд өгнө, өгөхгүй. Түүнийг нь би авна” гээд ярих байх. Тэгэхээр Монголын иргэд авсан "Тавантолгой” ХХК, мөн "Энержи ресурс” нар бас энэ Таван толгой ордын нэлээд хэсэг хувийг, ихэнх хувийг эзэмшиж байгаа. Гэтэл энэ хоёрын дунд нэг хэсэг газрыг сая японы компани авсан байна. Үүнийг Жаргалсайхан сайд болсны дараа өөрөө лицензийг нь олгосон байна.


"…Тавантолгойг стратегийн ач холбогдолтой” гээд өгөөд байгаа мөртлөө яагаад энэ Японы компанид Тавантолгойн ордын эрхийг өгөв өө. Гурав дахь компанийг хэзээ хэдэн сарын хэдэнд ямар компани тэр "Тавантолгой” ХХК, "Энержи ресурс” хоёрын дундах газрыг авсан юм бэ. Энэ талаар Засгийн газрын хуралдаан дээр ярьж байсан.


Би хүртэл хэлж байсан. Чи өөрөө шомбодсон байна шүү дээ, сайд нь мэдэж байгаа шүү дээ, хэнд өгснөө. Тэгэхээр Жаргалсайхан сайд та Тавантолгойн стратегийн өндөр ач холбогдолтой орд газрыг та хэнд өгөв өө” гэхэд Б.Жаргалсайхан "…Монгол Улсын хэмжээнд 7500 нэр төрлийн лицензийг намайг сайд болохоос өмнө олгогдсон байсан. Дээр нь Японы нэг компанийн өмнөөс би "…Лиценз авсан аваагүй” гэж хариуцлага хүлээх гэм ял хийгээгүй. Хэрвээ та хардаж сэрдэж байгаа бол хуулийн байгууллагад өргөдөл бичээд, хууль бусаар лиценз өгсөн байна гээд асуудлаа тавь аа. Би лиценз өгдөг хүн нь биш. Тэр нь тусгай АМХЭГ гэж бүхэл бүтэн агентлаг байгаа. Түүнийг хариуцсан лицензээ өгдөг авдаг журам дүрэм нь байж байгаа. Тэр улсуудаас та нэр дээрээ албан бичиг бичээд аваа, түүнийг бол зөвшөөрнө, дэмжиж байна. Ямар нэгэн эрүүгийн чанартай та ойлголт авсан бол цагдааг, прокурор, хууль хяналтын байгууллагад өргөдлөө бичээд шалгуул” гэв. Араас нь Уул уурхайн дэд сайд Я.Содбаатарс "… Эхнийхийг манай сайд хариулчихлаа. Хоёрдугаарт, наймдугаар сарын 24-ний өдөр шиг санаж байна, "Дайцикү” ХХК дээр тэр лиценз олгогдсон. Тэгээд үүний талаар холбогдох мэдээллийг гишүүнийхээ хувьд сонирхвол бид нар хүргүүлье. Яаж авсан, хэдийд өгсөн, манай дээр байгаа холбогдох юугий харьяа агентлагаас авч болно” гэсэн юм. Харин Л.Гүндалай "…Засгийн газрын хурал дээр энэ талаар би хэлж байсан шүү дээ. "…Та нар лиценз авах болохоороо нүд нь гөлөгнөөд бүгдээрээ ороод ирдэг” гээд бүх гишүүдийг энэ Жаргалсайхан загнасан. Тэгэхээр нь би хэлсэн. Хэн тэгсэн юм бэ? нэртэй устай хэлээрэй. Би чиний өрөөнд нэг удаа тэгж орж байгаагүй шүү. Тэгээд Тавантолгойн асуудал яригдсан юм. Тэгээд Тавантолгойн газрыг чи авсан шүү дээ гэдэг асуудал Засгийн газар дээр яригдаад энэ нөхөр бүлтэгнээд үг хэлж чадахгүй байсан юм. Тэгээд өнөөдөр би зориуд асууж байгаа юм. Үнэхээр энэ чинь наймдугаар сард лиценз өгсөн байгаа юм.


"Энержи ресурс” ХХК, "Тавантолгой” ХК хоёрын хооронд маргаантай байсан нутаг дэвсгэр нь зөрчилдөөд маргаантай байсан, хэн ч авч чаддаггүй байсан тэр газрыг өнөөдөр Жаргалсайхан эрх мэдлээрээ авсан байгаа юм” гэж байв.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гансүх "…Стратегийн орд гэхээр 10 үзүүлэлтээр гээд Үйлдвэр, худалдааны яам, АМХЭГ юм хийсэн юм шиг байна.  Үүнийг дагаад 40 хэдэн ордын жагсаалт орж ирсэн. Гэтэл ямар ч үндсэн шаардлага хангаагүй юм шиг байгаа юм. Манай зөвлөлийн гишүүд "…Үүнийг буцаа” гэж ярьсан. Дээр нь манайх өөрсдөө ажлын хэсэг гаргаад хэдэн жагсаалт гаргаад үзсэн чинь бас болохгүй юм билээ. Хөдөлгөөнийхөн "…600-аад ордыг улсын хөрөнгөөр тогтоосон, хайгуулыг нь хийсэн. Бараг бүгд стратегийн орд байх ёстой” гээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ордуудын ерөнхий жагсаалтыг нь гаргаж байгаад эндээс нь нэг, хоёр, гурав, дөрөв, тав зургаан ангилалд нь зоож байгаад, тэгээд "…Өнөөдөр хамгийн түрүүнд нэгт орох энэ, тавдугаар ангиллын энэ, сургууль төгсч байгаа стратегийн ордод орно. Дөрөв нь ийм юм яангуут дахиад энэ рүүгээ шилжинэ, тав нь ингэнэ” гэсэн ийм, бүх тэр юмаа харуулсан юм та нар хийхгүй байна. Тэгээд "…Хэн нэгэн дуртай хүний 10 үнэлгээ” ч гэнэ үү, эсхүл "…Хөдөлгөөнийхний өгсөн таван орд” ч гэнэ үү, эсхүл ҮАБЗ дээр ирсэн чинь дөрвөн орд нэмсэн” ч гэнэ үү, ямар шалгуураар яаж нэмээд, юугаа хийгээд байгаа юм бэ. Тийм учраас үүнийг буцаах нь зөв” гэж байжээ.




Б.БАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани