Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээр ордын Тавантолгойгоос бусад ордын лицензийг тухайн үеийн АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын алба 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгосон байдаг.

Харин Тавантолгойн бүлэг ордын солбицол бүхий газрыг Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний тушаалаар Тус 287А дугаар бүхий лицензийн талбайг зургаан сарын хугацаатай нөөцөд авсугай” гэсэн тушаалыг гаргасан.

Тэгвэл, энэхүү нөөцөд авсан газарт "Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албанд хандсан. Тус албаны мэргэжилтэн "...Энэ чинь нөөцөд авсан газартай давхцаж байна” гэж тэмдэглээд, хариуг нь "Энержи ресурс” ХХК-д илгээжээ. Гэтэл АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Т.Занашир 2006 оны наймдугаар сарын 28-нд Тавантолгойн ордын солбицол бүхий газар дахь давхацлыг арилгах шийдвэр гаргаж, улмаар "Энержи ресурс” ХХК-д 2135 га газарт ашиглалтын лиценз олгосон байна. Үүнийг нь Аудитын байгууллагаас "...Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдлд хүсэлт гаргасан газрыг олгосхоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Тиймээс "Энержи ресурс” ХХК-д олгосон 11943А дугаартай лицензийн газарт уг хуулийн 45.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж хууль нийцүүлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Түүнчлэн УМХГ-ын Геологи, уул уурхайн албаны шалгалтаар 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд "...Аудитын дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин хийх шаардлагатай” гэжээ.

Үүнээс гадна, "Энержи ресурс” ХХК нь Тавантолгойн лицензийн газраас 101 га газрыг "Дайцику” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны 2006 оны есдүгээр сарын 1-ний 891 тоот шийдвэрээр шилжүүлжээ. Энэхүү "Энержи ресурс” ХХКийн эзэмшиж буй Тавантолгойн лицензийн газар болон тэндээс 101 га газрыг "Дайцику” ХХК-д шилжүүлснийг Аудитаас "...Хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн байгаа юм.

УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "…Тавантолгойн ордод өнөөдрийн мөнгөнд шилжүүлж тооцвол төрийн төсвөөс 100-аад сая доллараар хайгуул хийсэн. Тэр талбай дээр хайгуулын лиценз авчихсан. Үүнийг шударга асуудал гэж үзэж байна уу” гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Лу.Гантөмөр "…1997 оны хуулийг шударга байсан уу, шударга биш байсан уу гэдэг асуулт тавьж байна л даа. Би 1997 оны тухайн үеийн нөхцөл байдалд тааруулсан хуулийг тухайн үеийн УИХ гаргасан болов уу л гэж бодож байгаа юм. Харин стратегийн орд гэдэг нэр томъёог ашиглаж, төрийн оролцож буцаж уул уурхайн салбарт хүчтэй байр суурийг бий болго гэдэг хандлага 2005 оноос явсан. Талийгаач О.Энхсайхан гишүүн анхны санаачилгыг гаргаж байсан. Тийм болохоор бид бол 2006 онд гаргасан хуулин дээрээ хариуцлага хүлээж, асуудлуудаа шийдэж явах ёстой. Мэдээж хэрэг, хувийн хэвшлүүдэд олгосон лицензүүдийг цаашид яах вэ гэдэг асуудлыг нэлээн ул суурьтай ярих л хэрэгтэй” гэсэн байна.

Мөн УИХ-ын 2008 оны нэгдүгээр сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай "…"Дайцику” гээд компанид өгсөн лицензийг та яаж байна вэ. Төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон юм бол яагаад улс эзэмшиж болохгүй байгаад байгаа юм бэ” гэхэд Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү "…Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа "Энержи ресурс” компанитай хэлэлцээ хийгээд явж байна. Засгийн газар ямар нэгэн гаднын байгууллага, эсвэл бүлэг компани хүмүүсийн нөлөөтэйгээр энэ асуудлыг авч үзэхгүй, бие дааж дангаараа тодорхойлъё гэж байгаа. Үүний дараа хөрөнгө оруулагчдын оролцоог ямар байх вэ, ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг нь тодорхойлж өгөх ёстой. Энэ бүний дараа л энэ асуудлыг ярих ёстой.

Ийм байр сууринаас хандсан. Тэр дотор "Дайцику” гэдэг компани, хажууд нь хоёр жижигхэн компанийн талбайн лиценз бий. Нэгэнт л Тавантолгойн орд газрын лицензийг бүхэлд нь эргүүлэн татах асуудлыг ярьж байгаа учраас энэ нь зарчмаараа явагдах ёстой” гэж хариулсан байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани