Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны үнэ буурснаар Саудын Арабын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэх эрсдэл тулгарлаа

 

Газрын тосны үнэ буурснаар Саудын Арабын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэх эрсдэл тулгарлаа

 

Саудын Арабын газрын тосны аварга компани болох "Aramco” эдийн засгийн тодорхойгүй байдал газрын тосны үнэ унаж байгаатай холбоотойгоор 2025 оны эхний улиралд ашиг нь 4.6 хувиар буурсан тухай ням гарагт мэдээлсэн юм. Тус компани нь олон жилийн турш Саудын Арабын засгийн газрын төсвийн гол эх үүсвэр байж ирсэн.

2025 оны нэгдүгээр улиралд буюу гуравдугаар сарын 31 хүртэлх гурван сарын цэвэр ашиг 26 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27. 3 тэрбум ам.доллароос буурсан байна. Шинжээчдийн 25.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэж таамаглаж байсан юм.

Тус компанийн 2025 оны эхний улиралд чөлөөт мөнгөн урсгал нь 19.2 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь өмнөх оны 22.8 тэрбум ам.доллароос буурсан үзүүлэлт байв. Компанийн үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал 31.7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийн 33.6 тэрбумтай харьцуулахад мөн буурсан үзүүлэлттэй гарчээ.

Санхүүгийн үзүүлэлтүүд нь газрын тосны үнэ сэргэхгүй байгаа болон дэлхийн даяар газрын тосны эрэлт буурч, худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбоотойгоо юм.

"Aramco” 2024 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлд суурилсан нэмэлт ногдол ашгаа 200 сая ам.доллар болгон танах шийдвэрийг гуравдугаар сард гаргасан. Ногдол ашиг өмнөх улиралд 10.2 тэрбум ам.доллар байсан юм. Энэ оны эхний улирлын ногдол ашгийг ч мөн 200 сая ам.доллароор тооцжээ.

Гүйцэтгэлээс хамааралгүй үндсэн ногдол ашиг нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсч, 211 тэрбум ам.долларт хүрсэн байна.  Гэхдээ нийт хэмжээгээр авч үзвэл гүйцэтгэлийн урамшуулал танагдсантай холбоотойгоор ногдол ашиг өнгөрсөн жилийн 31 тэрбум ам.доллароос 21.3 тэрбум ам.доллар болж буурсан байна.

"Aramco” компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер мэдэгдэл гаргахдаа "Ашиг орлого буурсанд эдийн засгийн тодорхойгүй байдал, дэлхийн худалдааны нөхцөлд үүссэн өөрчлөлтүүд нь газрын тосны үнэд нөлөөллөө" гэжээ .

Тэрбээр нэмж "Тийм нөхцөлд ч "Aramco” компанийн санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагааны цар хүрээ, найдвартай ажиллагаа, хямд өртөгтэй үйл ажиллагаа явуулдгийн давуу тал харагдлаа. Тогтворгүй нөхцөлд "Aramco”-гийн тогтвортой байдал нь санхүүгийн үр дүн болон үндсэн ноогдол ашгийн тогтвортой өсөлтийн үндэс болж өгсөн хэвээр байна” хэмээсэн юм.

"Aramco” санхүүгийн тайлангаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх  Саудын Арабад хийх айлчлалаас өмнө нийтлэв. Трампын БНХАУ-тай эхлүүлсэн худалдааны дайн нь дэлхийн зах зээлд болгоомжлол үүсгэж, газрын тосны үнийг унагахад хүргэсэн. Трамп дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн улс орнуудад ногдуулсан тарифаа танилцуулсан тул түүний бодлогын нөлөө эхний улирлын үр дүнд бүрэн тусгагдаагүй байна.

Төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй

Зургийн эх сурвалж: The Economist

Дэлхий даяар хэрэглээ багасаж, худалдааны дайнаас үзүүлж буй эрсдэлээс болж газрын тосны үнэ унаж байгаа нь Саудын Арабын төсвийн алдагдлыг хоёр дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж "Goldman Sachs” банкны эдийн засагч анхааруулжээ.

Олон улсын валютын сангийн тооцооллоор Саудын Араб засгийн газрын төсвөө тэнцвэржүүлэхийн тулд газрын тосны үнэ 90 ам.доллароос дээш байх шаардлагатай. Харин "Goldman Sachs” банк тооцоолохдоо 2025 оны жилийн эцсийн Brent газрын тосны үнэ 62 ам.доллар болж буурна гэж таамаглалаа өөрчилсөн байна. Трампын тарифын өмнө тус банк Brent газрын тосны үнэ дунджаар 69 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан юм.

Саудын Арабын засгийн газар 2024 он 30.8 тэрбум ам.долларын төсвийн алдагдалтай ажилласан. Газрын тосны үнэ ингэж буурах нь энэ оны алдагдлыг өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдүүлэх магадлалтайг шинжээчид онцолж буй.

"Goldman Sachs”-ийн эдийн засагч Фарук Суса "Газрын тосны үнэ 62 ам.долларын орчимд тогтсон тохиолдолд Саудын Арабын төсвийн алдагдал 30–35 тэрбум ам.доллароос 70–75 тэрбум ам.доллар болж нэмэгдэх магадлалтай” гэсэн байна.

Тэр нэмж хэлэхдээ "Үүний үр дагаварт гадаад зээлээ нэмж, төсвийн зардлаа танах, капиталаа худалдах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай болно. Энэ нь дотоодын санхүүгийн нөхцөл байдалд төдийгүй олон улсын хэмжээнд ч нөлөө үзүүлж мэднэ” гэж тэрбээр анхаарууллаа.

Сүүлийн жилүүдэд Саудын Араб "Алсын хараа 2030" хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа газрын тосноос хамааралгүй болгохоор ажиллаж эхэлсэн. Үүний тулд тус улс бусад салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй. Тухайлбал тус улс 2034 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж 15 цэнгэлдэх хүрээлэн барьж, засварлаж байгаа. Мөн Саудын Араб ирэх жилүүдэд олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилго тавьсан.

Гэвч газрын тосны үнэ буурч буй нь тэдний зарим томоохон зорилгоо хойшлуулахад хүргэсэн юм. Тухайлбал тус улс 170 км урт NEOM нэртэй хот бүтээн байгуулна гэж зорьсноо хэмжээг нь багасгасан. Энэ мэт мега төслүүдийн оронд олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтуудад илүү анхаарах болсон гэж "Reuters” агентлагт эх сурвалжууд хэлжээ.

Абу Дабигийн Худалдааны банкны ахлах эдийн засагч Моника Малик "Газрын тосны үнийн огцом уналт нь улсын төсвийн алдагдлыг нөхөх, мөн "Алсын хараа 2030” хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бололцоог хүнд нөхцөлд оруулж байна. Мөн "Aramco”-гийн ашиг буурсан нь эхний улиралд төсвийн алдагдал нэмэгдсэнээр харагдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, CNBC



Газрын тосны үнэ буурснаар Саудын Арабын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэх эрсдэл тулгарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани