Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 

2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны бүтээгдэхүүн импортолсон нь нийт 22 тэрбум еврогийн эрчим хүчний импортын багахан хувийг эзэлж буй боловч Оросын уранаас хамааралтай байдал нь стратегийн ноцтой эрсдэл үүсгэх тул ураны импортыг үе шаттайгаар зогсоох, илүү тодорхой стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн ЕХ-оос үзэж байна.


Боловсруулсан, боловсруулаагүй, баяжуулсан уран болон түлшний элементүүд нь Европын Холбооны цахилгаан эрчим хүчний дөрөвний нэг орчим хувийг үйлдвэрлэдэг цөмийн эрчим хүчний реакторуудыг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай байдаг.


Гэвч ОХУ байгалийн хийн экспортоо геополитикийн хэрэгсэл болгон ашигладаг мөн Украинд халдан довтолсон зэрэг асуудалтай уялдуулан авч үзвэл Европын холбоо Росатом компанитай бизнесээ үргэлжлүүлж буй нь тус холбооны бодлого тодорхойлогчдын өмнө дөрвөн гол сорилтыг учруулж байна хэмээн "Бругл” судалгааны хүрээлэнгийн нийтлэлд дурджээ. Үүнд:


Эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэл


ОХУ нь найдвартай худалдааны түнш биш бөгөөд байгалийн хийн экспортоо огцом бууруулсны улмаас Европын холбооны орнууд хэсэг хугацаанд хүнд нөхцөлд орсон. Хэрэв Орос ураны экспортоо гэнэт зогсоовол нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Үүнээс сэргийлэх зорилгоор Европын эрчим хүчний компаниуд нөөц бүрдүүлж эхлээд байна.


Улс төрийн хуваагдал үүсгэж, нэгдсэн гадаад бодлогод саад учруулах эрсдэл


Оросоос ураны бүтээгдэхүүн импортолдог ЕХ-ны зарим гишүүн орнуудтай Оросын тал харилцаагаа гүнзгийрүүлэх нь нэгдсэн гадаад бодлогод саад учруулж байна. Энэ нь Кремлийн хувьд ЕХ-ны дотоод эв нэгдлийг сарниулах, нөлөөллөө тэлэх боломжийг олгож байна. Тухайлбал, Росатом компани Унгарт шинэ цөмийн станц барьж байгаа бөгөөд Унгар ЕХ-оос Орост хориг тавихыг эсэргүүцэж байсан.


Росатом компанитай холбоотой тодорхой эрсдэлүүд


Уг компани нь Оросын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын нэгэн хэсэг бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэлд гүнзгий оролцдог. Тус компани нь Ростек зэрэг хоригт орсон батлан хамгаалахын олон компанитай хамтран ажилладаг ба цэрэг-эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй мэдлэг, технологи, нөөцөө хуваалцдаг байна. Росатомын төлөөлөгчид 2023 онд батлан хамгаалахын захиалгыг амжилттай биелүүлж байгаагаа мэдээлж байсан юм.


Хоригийн цоорхой, дайны санхүүжилт


ЕХ-ны нэг талаас Росатом зэрэг Оросын төрийн өмчит компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, нөгөө талаас хориг арга хэмжээг гүнзгийрүүлж буй хоёрдмол бодлого нь хоригийн цоорхой үүсгэж байна. Росатом гуравдагч орнуудад цөмийн станц барих, түлш нийлүүлэх олон гэрээтэй бөгөөд эдгээр нь хориг арга хэмжээг тойрч санхүүгийн гүйлгээ хийх хэрэгсэл болж болзошгүй юм.


Тодруулбал, ЕХ Оросын Украинд явуулж буй дайныг санхүүжүүлж байна гэж үзэж болох нэг үзүүлэлт нь зөвхөн Росатомын 2024 оны гадаад орлого 18 тэрбум долларт хүрсэн явдал юм.


Мөн онд ЕХ Оросын ураны бүтээгдэхүүнд 700 гаруй сая ам.доллар төлснөөс гадна жил бүр 15 тэрбум еврогийн байгалийн хий худалдан авдаг. Уг эдийн засгийн эргэлт нь харьцангуй бага ч богино хугацаанд Кремлийг санхүүжүүлж буй. Гэхдээ энэ нь бусад гурван стратегийн эрсдэлтэй харьцуулахад ач холбогдол багатай гэж үзэж болно.


ЕХ-ны ураны импортын хамаарал


Европын ураны бүтээгдэхүүн нь импортоос бүрэн хамааралтай тул тус холбоо тээвэр-логистикт шинэ хөрөнгө оруулалт хийж, Канад, Австрали, Намиби зэрэг тогтвортой уран олборлогч орнуудтай түншлэлийг бэхжүүлж, Казахстан болон бусад Төв Азийн үйлдвэрлэгчдээс өөр нийлүүлэлтийн чиглэлүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэж судлаачид үзжээ.


сонин mn

Эх сурвалж: Европын атомын эрчим хүчний хамтын ажиллагааны хангамжийн агентлаг, зах зээлийн ажиглалтын төв


ЕХ Оросын ураны импортыг даруй бүрэн зогсоох боломжгүй


Европын Холбоо болон холбоотон орнуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа хангалттай нэмэгдүүлэх технологийн болон эдийн засгийн боломжтой ч төслүүд хэрэгжихэд хугацаа шаардлагатай бөгөөд ашиглалтад оруулахад 7 жил хүртэлх хугацаа шаардагдаж болзошгүй байна.


Байгалийн хийн хувьд, ОХУ нийлүүлэлтээ гэнэт урьдын адил зогсоох эрсдэл бодитой хэвээр байна. Хэрэв ЕХ Оросын нийлүүлэлтийг үе шаттайгаар бууруулах бодлого баталбал, энэ нь Оросоос түргэн шуурхай, гэнэтийн хариу арга хэмжээ авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.


Гэхдээ эрчим хүчний компаниудын бүрдүүлсэн ураны нөөц нь богино хугацааны эрсдэлийг зөөлрүүлж чадах ч урт хугацаанд сөрөг нөлөөллөөс бүрэн зайлсхийхийн тулд өөр нийлүүлэлтийн сувгийг эрэлхийлэх нь хамгийн үр дүнтэй шийдэл юм.


Дүгнэлт


Европын Холбоо нь Оросын ураны импортоос хараат байдлаа бууруулахын тулд зохион байгуулалттай, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатайг судлаачид онцолж байна. Ингэхдээ энэхүү стратеги нь дараах хоёр үндсэн зорилгод чиглэгдэх ёстой гэж үзжээ. Үүнд:


1.Дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

ЕХ дотоодын нийлүүлэлтийг өргөжүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байгаа тул үүнд зохих ёсоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай.


2.ХУ-ын төрийн өмчит Росатом компанийн Европын зах зээлд нэвтрэх боломжийг аажмаар хязгаарлах


Эхний шатанд баяжуулсан ураны импортын хязгаарлалтыг одоо байгаа нөөцөөр тасалдал багатай даван туулах боломжтой гэж үзэж байгаа бол хоёрдугаар шатанд VVER төрлийн реакторт зориулагдсан боловсруулсан түлшний импортод хориг тавих шаардлагатай гэжээ. Үүний тулд Европын хориг арга хэмжээнд үндэслэн Росатомтай байгуулсан урт хугацааны гэрээнүүдийг давагдашгүй хүчин зүйлийн заалтаар (force major) зогсоох шаардлагатай бөгөөд хэрэв хойшид Оросоос уран импортлох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл компаниуд АНУ-ын ураны хоригт мөрдөгддөг зарчмын адил үндэсний аюулгүй байдлыг үндэслэн өргөдөл гаргах боломжийг нээлттэй үлдээх аж.



Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв

Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани