Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудлаар шүүхэд өгчээ

 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудлаар шүүхэд өгчээ

 


Тавдугаар сарын 20 буюу өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар "Рио Тинто" группийн авлигын асуудлаар шүүхэд өгчээ. Энэ талаарх Financial Review сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Financial Review: Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийг Оюу толгой зэсийн ордтой холбоотой улс төрийн авлигын хэрэгт буруутган шүүхэд нууцлал бүхий нэхэмжлэл гаргасан нь тус улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хоорондын хурцадмал харилцааг ил болголоо.     

Оюу толгой ордын өгөөжийг хэрхэн хуваах талаарх маргаан Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд хорь орчим жил үргэлжилж буй. Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэхүү зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах, Засгийн газрын энэ төсөлд эзэмшдэг 34%-ийн хувь эзэшилтэй холбогдох өрийг тэглэхэд ойролцоогоор 8.5 тэрбум ам.доллар зарцуулсан ба тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй.

Монгол Улсын Засгийн газар Их Британийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт нэхэмжлэл гаргаж, түүнээс хойш хэдхэн өдрийн дараа Рио Тинто компани Якоб Стаусхолмыг ажлаас чөлөөлөгдөж буйг зарласан нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хоорондын харилцаа сэргээгүйг илтгэж, цаашид ч шинээр томилогдох гүйцэтгэх захирал олон жилийн үл итгэлцэл, зөрчилдөөнтэй тулгарах нь тодорхой болоод байна.

Рио Тинто компани болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 438 сая гаруй ам.долларын татварын маргаан арбитрын шүүхэд хэлэлцэгдэж байна. Их Британийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь уг арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газар байр сууриа хамгаалахад шаардлагатай нотлох баримтыг Рио Тинто компаниас гаргуулахад чиглэж байна.  

Энэхүү шинээр үүсгэж буй хэрэг нь нууцлалтай ба шүүхэд гаргасан нэхэмжлэл олон нийтэд ил болоогүй хэдий ч "The Australian Financial Review” санхүүгийн мэдээллийн байгууллагын олж мэдсэнээр энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан уг нэхэмжлэлд Монголын Улсын Засгийн газар Рио Тинто компанийг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэмээн буруутгасан байна.

Якоб Стаусхолм нь 2018 оноос эхлэн Рио Тинто компанид ажиллаж эхэлсэн ба энэ асуудалтай холбоотой хэрэг явдал 2008-2012 оны хооронд болсон тул түүний оролцоо байсан гэх баримт үгүй байна. Мөн тус нэхэмжлэлийг гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөгдөхөд хүргэсэн гэх баримт үгүй байна. 

Монголын тал нэхэмжлэлдээ Рио Тинто болон түүний охин компаниудыг "Оюу толгой төсөлтэй холбоотой авлига, хээл хахуулийн схемд оролцсон”, тус улсын төрийн өндөр албан тушаалтан асанд "олон сая ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн” гэж дурджээ. Мөн Рио Тинто болон түүний охин компаниудыг Монголын өөр нэгэн улс төрч асанг чиглэсэн "хууль бус, ашиг олох зорилготой схем”-д оролцсон хэмээн дурдсан байна. 

Монгол Улсын Засгийн газраас татварын маргааны хүрээнд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой гэж үзэн Рио Тинто компаниас 48 төрлийн баримт бичиг гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч Рио Тинто компани тэдгээр баримтыг гаргахаас татгалзсан бөгөөд үүнд авлигын хэрэгтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгуулахаар Рио Тинто компанийн захиалгаар "Baker McKenzie” хуулийн фирмийн бэлтгэсэн "авлигын мөрдөн шалгах ажиллагааны баримтууд” багтаж буй юм.

Рио Тинто компанийн төлөөлөгч "Энэ төрлийн үндэслэлгүй мэдэгдлийг эрс няцааж байна” гэж мэдэгджээ.

Уг авлигын асуудал нь Рио Тинто компани Оюу толгой компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж эхлэхээс өмнөх цаг үед хамаардаг. Оюу толгойн орд нь 7.06 тэрбум долларын бүтээн байгуулалтын дүнд ирэх арван жилийн хугацаанд дэлхийн эхний тавд тооцогдох зэс үйлдвэрлэгчдийн нэг болох төлөвтэй байгаа ба бүтээн байгуулалт долоон жилийн хугацаанд үргэлжилж 2023 онд хэрэгжиж дууссан.

Рио Тинто компани нь анх Оюу толгой компанийн хувьцааг эзэмшиж байсан Айвенхоу Майнз компанийн 9.95 хувийн хувьцааг 2006 оны 10 дугаар сард худалдаж авсан ба ингэхдээ Оюу толгой төсөлд холбогдох хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулбал хувьцааны эзэмшлээ нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Дээрх хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдаж, Рио Тинто компани Айвенхоу Майнз компани дахь хувьцааны эзэмшлээ 2009, 2012 онд тус тус нэмэгдүүлсэн байна.

Айвенхоу Майнз нь нэрээ "Туркойз Хилл Ресурсэс” болгон өөрчилж, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй [хувьцаат компанийн хэлбэрээр] 10 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан ба 2022 онд Рио Тинто бүх хувьцааг нь худалдан авснаар түүний 100%-ийн охин компани болсон юм.

Гэвч уурхайн бүтээн байгуулалт нь маргаан дагуулсаар ирсэн бөгөөд АНУ-ын Флорида мужид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан болох "Pentwater Capital Management” зэрэг Туркойз Хилл Ресурсэс компанийн жижиг хувьцаа эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтэрсэнтэй холбогдуулан тус компанийн эсрэг тусдаа маргаан үүсгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Их Британийн Дээд шүүхэд гаргасан хүсэлтэд Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын 2017, 2018 оны техникийн ахицын тайланг нотлох баримтаар гаргуулах багтаж байна. Уг бүтээн байгуулалтын зардал анхны төсөөллөөс 1.7 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалт хоёр жилээр хоцорч хэрэгжсэн нь уг ордын 34 хувийг эзэмшдэг, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг тус ордын орлогоор бүрдүүлэхээр тооцоолж буй Монгол Улсын Засгийн газарт хүндээр туссан байна.

Монголын тал шүүхэд Рио Тинто компанийн "буруу төлөвлөлт”, "алдаатай гүйцэтгэл” нь тус улсын эдийн засагт 2-27 тэрбум ам.доллараар хэмжигдэх ноцтой, их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдсэн байна.

"Тиймээс Монгол Улс нөхөн төлбөр авах эрхтэй. Эдгээр баримт бичгүүд нь маргааныг арбитрт шударгаар шийдвэрлэхэд шаардлагатай бөгөөд уг ажиллагаанд чухал холбогдолтой” гэж албан баримтад дурджээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг "бизнес, арилжааны нууцтай холбоотой” гэж тодорхойлон нийтэд ил болгохгүй байх хүсэлт гаргасан байна.

Их Британийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Оюу толгойн уурхайг эзэмшиж, ажиллуулж буй Рио Тинто компанийн охин компани нь Монгол Улсын Засгийн газрыг 371.9 сая ам.долларын татварыг илүү суутгасан гэж үзэж, буцаан төлөхийг шаардсан ба энэ нь Монгол Улсын ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх дүн юм.

Рио Тинто компани нь 295 сая ам.доллар төлж, татварын маргааныг эвлэрлийн замаар шийдвэрлэх саналыг энэ оны 01 дүгээр сард гаргасан. Энэ Ням гарагт тус компанийн төлөөлөгч "Бид эдгээр татварын асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Уг нэхэмжлэлийг энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, түүнээс хойш ердөө хоёр өдрийн дараа Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөл Якоб Стаусхолмыг ажлаас чөлөөлөх нь тодорхой болсон ба энэ нь Монгол Улсад 3 намын хамтарсан Засгийн газрын эсрэг улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаатай мөн цаг хугацааны хувьд давхцаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл ил болсноор тус улсын иргэд долоо хоногийн турш эсэргүүцэл илэрхийлж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй.

Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорвол түүний эрх барьсан хугацаа нь Якоб Стаусхолмын Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаатай ойролцоо болох юм. Тэд хоёул 2021 оны 01 дүгээр сард удирдах албан тушаалд томилогдож, олон нийтийн хэрэгслээр хэд хэдэн удаа хамтын мэдэгдэл хийж ирсэн.

Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сард Рио Тинто компани болон Монгол Улсын хоорондын харилцааг "шинэ шат”-д гаргах тохиролцоог зарлаж, үүний дүнд ихэнх санхүүгийн маргаан шийдвэрлэгдэж, гүний уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.

Гэвч 2022 онд зарласан харилцааны шинэ шатны хүрээнд арбитрын гол маргаан болох татварын асуудал болон Их Британийн шүүхэд шинээр гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна.

Оюу толгой ордын зэсийн олборлолт энэ жил 50 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч үүний тулд Рио Тинто компани тус ордын зэргэлдээх өөр компанийн буюу Онтре компанийн эзэмшилд буй талбайг олборлож ашиглахдаа Засгийн газрын зөвшөөрлийг авах шаардлагатай.


https://eguur.mn/597128/


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудлаар шүүхэд өгчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өнөөдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани