- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан болон Засгийн газар тарвал Оюу толгойн хэлцэл хэрхэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар “Рио Тинто”-г эрүүгийн хэргээр, Английн шүүхэд өгсөн. Үндэслэл нь, 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан, тэр дундаа Монголын нэр бүхий улстөрчид нөлөөлсөн гэх мэдээлэл байна. Гэтэл нөгөө талд улс төр бужигнаж, "Рио тинто"-той маргаан эхлүүлж, монголд ашигтай хэд хэдэн хэлцлийг хийж чадсан Ерөнхий сайд нь огцрох асуудал яригдаж байна. Хэрэв Засаг тарж, Ерөнхий сайд огцорвол өнгөрсөн хугацаанд "Рио тинто"-той хийсэн хэлцэл, тохиролцоо болон яг одоо явагдаж буй арбитрын асуудал хэрхэх вэ?
-Энэ асуудал дээр би арбитр буюу маргаж байгаа талынх нь ажлын хэсгийг ахалж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид гаднын хуулийн ферм аваад, “Рио тинто”-д сөрөг нэхэмжлэл гаргаж ажилласан. “Рио тинто” болохоор биднээс тавьсан татварын акт дээр төлөх ёсгүй татвараа төлөөд байна гэсэн гомдол гаргасан. Энэ нь 1.2 их наядын татварын асуудал юм. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд бид маш олон ажлуудыг урамшуулсан. Одоо ч ажил үргэлжилж байна.
“Рио тинто”-гийн гүйцэтгэх захиралтай Ерөнхий сайд хэд хэдэн удаа уулзсан. Уулзалтад бид манай ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ оролцож явсан. Эдгээр уулзалтуудаар манай талаар Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, гэрээг аль болох монголын талд ашигтай байлгах, татварын ялалтаа бүрэн авах, "Рио тинто"-гоос мөнгө нэхэмжлэх гэсэн зорилгоор ажлаа урагшлуулах хэлэлцээг хийж байсан. Үр дүнд нь Сангийн яам, татвар гээд олон түвшинд ажлаа урагшилсан. Одоогоор ийм нөхцөл байдалтай байна.
Цаашид мэдээж монгол төрийн маань ажил үргэлжлээд явах байх. Энэ тал дээр эргэлзээ алга. Гэхдээ Монгол Улс, "Рио тинто"-той энэ түвшинд хүрэх гэж маш олон хэлцэл, маш их хөдөлмөр зарцуулсан. Энэ оны есдүгээр сард арбитрын маргаан товлогдсон байгаа. Тиймээс энэ ажилд цаг хугацаа алдах эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж төрийн ажил явдгаараа явах байх. Гол нь суралцах, асуудлаа ойлгож дасан зохицох, материалуудтай танилцах гээд нэлээд их цаг орно. Дээрээс нь хэлэлцээрийг удирдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдаас маш их санаачилга гарах ёстой болно.
-“Рио тинто”-г шүүхэд өгсний дараахан тус группийн том захирал Якоб Стаусхольм ажлаа өгсөн байна. Тэгэхээр одоо манай талаас ч мөн Ерөнхий сайд буюу гол хэлцлүүдийг удирдаж байсан хүн нь солигдоод очихоор өнгөрсөн хугацаанд талуудын хийсэн гэрээ, хэлэлцээ үргэлжлэх үү. Ямар эрсдэлүүд гарах вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Дубайн гэрээ”-г хийсэн. Гэрээ тойрсон асуудлууд үргэлжилж байгаа. Мөн одоо хамгийн маш эгзэгтэй цаг үе нь ирээд байна. Оюу толгой одоо гүний олборлолт явуулж, үндсэн нөөц рүүгээ очиж байгаа. Уурхайн зардал буурч байна. Тиймээс энэ үед л Монгол Улсын Оюу толгойгоос хүртэх ёстой ашгийг ихэсгэх шаардлагатай. Ийм үед талуудын удирдагчид солигдвол бүх хэлэлцээ эхнээсээ явах магадлалтай. Захирал нь солигдсон мэдээг бид авсан.
Шинэ захирлыг хуучин хэлэлцээгээр байх уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ ажлыг Монгол Улсын талаас хариуцаж байгаа хэн ч байсан ажлаа яаж ийгээд урагшлуулах үүрэгтэй. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намын сайд нар гарах өргөдлөө өгөх шийдвэр гарсан. Миний хувьд энэ ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн төр ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн хүний хувьд аль болох дээрх асуудалд өөрийн дуу хоолойгоо хүргэж, зааж, зөвлөж оролцоотой явна. Яагаад гэвэл энэ арбитр дээр Монгол Улс зайлшгүй ялах шаардлагатай.

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||