Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Bank of China-аас “зай барьлаа”

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Засгийн газрын танхимын хаалгыг гаднаас нь хааж байгаад, "Монгол Улсын иргэн” гэдгээ тодотгон байж Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Н.Алтанхуягт ил захидал бичсэн. Тэр аргаа барсандаа ийнхүү ил захидал бичих аргаар "тэмцэж” хийх гэж буй үйлдлийнх нь сөрөг үр дагаврыг "уудлан ил гаргасанд” олон нийт гайхсан. Тэр ч байтугай андуурсан, эсвэл бантсан зарим нь "АН-ын фракц хоорондын зөрчил дээд цэгтээ туллаа” хэмээн дүгнэж байв. Уг захидалд "Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын Huawei компаний тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;

2. Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;

3. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;

4. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно...” хэмээсэн байлаа.

Ямар ч байсан энэ тохиолдолд Ерөнхий сайд дуугүй байж болохгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд хариу мэдэгдэл гаргалаа. Маш товчхон хариу өгчээ.

Санаа амраасан эхний хариулт нь  "Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй” гэнэ шүү. Тус банкны салбарыг Монголд нээхгүй бол сайн хэрэг. Харин "Засгийн газрын бус түвшинд ярьсан байвал надад хамаагүй шүү” гэсэн хариу байвал яана. Учир нь Монголбанкны удирдлага, бодлого, банкны салбарын асуудлуудыг УИХ шийддэг. Эдүгээ "Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудал ч мөн л УИХ-ын нэр бүхий гишүүдийн лобби гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр "гэрэлд цохиулснаа” ч бодсон, шийдвэрлэх институцийн хувьд ч УИХ-д "наах” нь хамгийн зөв хариулт байсан болов уу. Гэхдээ лобби амжилттай хэрэгжиж, УИХ шийдвэрээ гаргасны дараа өгсөн үүрэг, даалгаврыг Засгийн газар үг дуугүй биелүүлэх хуультай.

Жишээ нь өчигдөр Хууль зүйн сайд Өршөөлийн тухай хуулийн талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар татвараас бултагчдыг Хууль зүйн сайд "өршөөх”-ийг хүсээгүй аж. Гэтэл "УИХ Засгийн газарт үүрэг өгөхдөө энэ хоёр хуулийг хамтатгаж оруулж иргэсэн байна. Тэгэхдээ бүр хугацаатайгаар, зургадугаар сарын 1-ний дотор төслөө өргөн барь” гэснийг биелүүлсэн гэнэ.

Яг ийм аргаар "Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудлыг шийдвэл яах вэ. Хуулиа л биелүүллээ гэж тайлбарлана. УИХ-ын түвшинд энэ асуудлыг хэлэлцэн батлах нь магадгүй илүү "ашигтай”, давуу талтай ч байж болох юм. Энд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрх барьж буй АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга "түүний үнэнч фен”, ерөөсөө л түүнд хангалттай хүч бий. Тийм ч учраас ам бардам дээрх мэдэгдлийг Ерөнхий сайд гаргасан бололтой.

Зөвхөн "Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудлаас гадна Huawei-ийн "өгөөмөр тусламж”-ийн хувьд "түүхэн үүрэг”-ээ биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс ҮАБЗ-ийн "экс” бүрэлдэхүүний зөвлөмжийн дагуу ажил нь хэрэгжээд дууссан биз. Харин нарийн царигтай төмөр замын тухайд "Манай Засгийн газар Таны өргөн барьсан саналыг огт зөрчөөгүй” гэдэг нь хатуухан сонсогдов. Андуураагүй бол тэд хоёулаа манай улсын иргэн. Цаашилбал саяхан болтол нэгэн Засгийн газарт ажиллаж байсан ч үзэл бодлын зөрүү гарсны төлөө ийн хүнийрхэх юм гэж огт санаагүй билээ. "Гэрэлд цохиулаад” Газрын тухай хуулийн нэгэн адил "гацсан” л болохоос Х.Баттулга гишүүний захидалд худал гүтгэлэг байгаагүй. Бүгд олон зуун жил монголчуудын тээж ирсэн болгоомжлол, сэрэмжлүүлж ирсэн айдас шингэсэн байсан. Хэрэв УИХ дээрх хууль, тогтоолыг баталсан бол Ерөнхий сайд мэдэгдэл гаргах тэнхэл, түүнийг илэрхийлэх үг олдохгүй, бас санасандаа хүрсэн хүчирхэг эрх мэдэлтний нэгэн адил иргэддээ тайлбарлахааргүй додигор байх байсан биз ээ.

Гэвч Ерөнхий сайдын "ажил”, түүнтэй холбоотой тайлбар үүгээр дуусахгүй. Тэрбээр Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд, харилцаа холбооны салбарт БНХАУ-ын Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг голчлон ашиглахын сөрөг талыг судлах ёстой.   Яагаад дэлхийн олон оронд  харилцаа холбооны салбарт ноёрхлоо тогтоохыг оролдсон, Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнуудын татгалзсан төхөөрөмжийг хэрэглэсээр байгаа юм бэ. Цуцалж болдоггүй шалтгаан нь юу юм бэ гэдгээ тайлбарлах ёстой.

АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо Huawei хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргачихаад байхад бид хөрш минь юм аа гээд бусдын чихэнд төрийн хар хайрцгаа уячихаад суугаад байх уу.

Яагаад бид заавал БНАСАУ-ыг л дуурайж 1435 мм-ийн царигтай төмөр замаар олон боомттой, тэр тусмаа төдийлөн шаардлагагүй боомтуудад хүртэл гарцаа нээж хятадуудад л боломж олгохыг чухалчлах өртэй юм бэ гэдгийг Ерөнхий сайд тайлбарласангүй.

Хамгийн гол нь Х.Баттулга гишүүний ил захидалдаа бичсэнчлэн "Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх "гавъяа"-г байгуулж болзошгүй байна.

Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна” гэсэн хэсэгт  нь тэр тусмаа тодорхой хариу авах ёстой. Энэ бол Х.Баттулга гэдэг иргэний /өөрийнх нь бичсэнчлэн/ төдийгүй Монголын бүх ард түмний асуулт юм. Хэрэв түүнийг "Хэн ч биш” гэж байгаа бол тэрбээр УИХ-ын гишүүн. Сайдын суудлаа өөрийн хүсэлтээр өгсөн, ардчиллынхны анхдагчдын нэг, хөлснийхөө дусал бүрийн хүчээр олондоо үнэлэгдэж, ардчиллын буянд олсон баялгаасаа МоАХ-ын партизанууддаа орон байр хүртэл хүртээж явдаг тийм том хүрээний улстөрч билээ. Чамлахын аргагүй түүнд "тавхан” үгээр хариулт өгч ам таглана гэвэл ард нь Монголын бүх иргэн бий гэдгийг энэ дашрамд сануулъя.

C.Чулуун

 
Ерөнхий сайд Bank of China-аас “зай барьлаа”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани