Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Залбирах л үлдлээ



Дэлхий дэлэгнэж, мон­гол­­чууд "өвөл бо­лохыг мартдаг” цаг ир­жээ. Ир­гэд улс оронд нүүр­лэ­сэн эдийн зас­гийн хүнд­рэ­лийг умартан ха­маг мөн­гөө хонь, хуушуур хоёрт өгө­хөөр зэхэж байна. Баяр ёс­ло­лыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ өнгөтэй өөдтэй яв­на гэж бэлгэшээдэг монгол ёсоо буруутгалтай биш.

Эрх ба­риг­­чид "Үүнийг л баталчихвал эдийн засаг сэргэж сайн сайхан бол­но” гэж ухуулаад байсан Ашигт малтмалын тухай хууль, Газ­рын тосны тухай хуулиа чуул­ган завсарлахтай уралдаад ба­талчихсан болохоор "Намар гэхэд гайгүй болчихно” гэлцэн сэт­гэл амар наадамлах нь ар­гагүй. Гэвч, баталчихвал л мөн­гөтэй болчих юм шиг ярьсаар ба­талсан тэр хуулиуд иргэдийн амьд­ралд шууд нөлөөлдөг хууль биш. Өөрсдөөс шалт­гаалах бүх­нийг хийхээс гад­на "Эдийн зас­гийн бурхан тэн­гэр”-т олон удаа залбирч байж л ир­­гэдийн амьд­ралд гэгээ тусах магад­лалтай юм.

Товчхондоо, бүх зүйл сайхан болох болоогүй байна. Ашигт малт­малын тухай хуулийн ту­хайд гэхэд, хайгуул хийх тал­байгаа товлож, хөрөнгө оруу­лагчидтай тохирчихсон биз­несмэнүүдийн ажил ам­жилттай байж гэмээ нь хэдэн аж­лын байр бий болж, дам ут­гаараа улс орны эдийн засагт эер­гээр нөлөөлөх жишээтэй.

Ашигт малтмалын хуульд орсон чу­хал өөрчлөлтийн нэг нь хай­гуулын тусгай зөвшөөрлийг одоо байгаагаас нь хоёр да­хин нэмэгдүүлж нийт газар нут­гийн 15 хувьд хүргэх тухай. Нэ­мэгдэж байгаа 7.5 хувь дээр хө­рөнгө оруулах гадныхан хоёр хөршөөс эхлээд олдох байх л даа. Гэхдээ бас залбирах хэрэг гарна. Хайгуулын тусгай зөв­шөөрөл бол ашиглалтынх биш шүү дээ. Тэндээс юм гарч ч болно, үгүй ч байж болно. Гадны хөрөнгө оруулагчид маш их хөрөнгөөр хоосон талбайд хайгуул хийж, юу ч олохгүй гарах магадлал их.

Монгол Улс бүх газар нут­гийн­хаа 47 хувьд хайгуулын тусгай зөв­шөөрөл олгочихсон байсан үе бий. Өөрсдөө мөн­гө гаргаад хай­гуул хийж ча­дахгүйгээс хойш "Юм олбол да­вуу эрхээр эзэм­шүүлээд хам­тарч ашиглая” гэсэн зарчим тэр үед үйлчилж бай­сан нь тийм ч буруу биш. Гагцхүү эдийн засгийн болом­жийг нь тоо­цолгүй нэг аж ахуйн нэгжид хэтэрхий их тал­бай, олон лиценз олго­сон нь алдаа байсан юм.

Жи­шээлбэл, Оюутолгой гэсэн ганц төслөө хөрөнгө гаргаад сан­хүү­жүүлчихэж чадахгүй "Айвен­хоу майнз”-д хэтэрхий олон тусгай зөвшөөрөл өгч "ченж” хийх боломж олгосон нь анхнаасаа буруу байсан. Ийм аж ахуйн нэгж олон бай­сан, одоо ч байгаа. Олон зөв­шөөрөл ав­чихаад хөрөнгө гар­гаж хай­гуул хийж чадахгүй боло­хоо­роо өөр хөрөнгө оруулагчид шил­жүүлдэг, ингэхдээ ашиг гаргаж зар­даг байсан явдал харин шинэ хууль гарснаар цэгцэрч байна.

Төр хайгуулын лиценз олгох талбайг зааж өгдөг болсноор "Чадал, хэр хэмжээндээ таарсан хэмжээний талбайд зөвшөөрлөө ав. Тэр талбайнхаа тэдэн хувьд тийм хэмжээний хөрөнгөөр хайгуул заавал хийсэн байх шаардлагатай. Чадахгүй бол буцааж өг” гэж хэлж чаддаг боллоо гэсэн үг юм. Энэ бол яалт ч үгүй маш том дэвшил. Шинэ, шинэ ордууд нээгдэх тусам улс орны үнэлэмж өсч, ирээдүй нь баталгааждаг. Тий­мээс хайгуулын лицензийг ол­гохгүй байсаар үгүй болгох биш, зохистой хэмжээнд /15 хувь/ барих болсон нь зөв.

Эрх баригчид гэхдээ хай­гуулд найдахаас гадна нөөц нь тог­тоогдчихсон ордуудаа ашиг­лах тал дээр анхаарах ёстой. Төс­вийн хөрөнгөөр нөөц нь тог­тоогд­чих­сон том ордууд дээрээ хөрөн­гө босгож ашиглах, уул уурхайн сал­барт хамаг байдаг хөрөнгөө зар­чихсан үндэсний аж ахуйн нэг­жүүдээ дэмжээд босгоод ирвэл үр дүн илүү хурдан гармаар санагдана.

Шинэ хуульд туссан байсан ч батлагдах явцад хасагдсан нэг чухал өөрчлөлт нь төр уул уурхайн салбараас зайгаа ба­рих бол­сон явдал. "Төр муу мене­жер” гэж ярьдаг хэрнээ "Төр авах ёстой, эзэмших ёс­той” гэж ха­чин юм ярьдаг. Нэр бүхий бизнесмэ­нүү­дээс хувь­цааг нь хурааж байх үед УИХ-ын гишүүн асан А.Мурат "Төр муу менежер, гэхдээ Та­ван­­толгойг авах ёстой” гэж хэлж байлаа. Одоогоос зургаан жи­лийн өмнө.

Тэр үеэс хойш Та­­ван­­толгойн бүлэг ордын тө­рийн мэдлийн хэсэг нь бараг хө­дөл­сөнгүй. Тавантолгойг ингэж ун­таж байх зуур урд хөршөөс хөрөнгө оруулалт татсан ч гэсэн Ухаа худагийн орд амжилттай ажиллаж байна.

Хэрвээ нэгэнт л зэрэг зэрэг ашиг­лаж "тэсрэлт” хийж чадах­гүй юм бол хувийн хэвшилд бо­лом­жийг нь олгоод төр аж ахуйн ажилд нь хутгалдахгүй зөв­хөн аш­гаа хүртээд явах гэ­дэг байж болох хувилбар. Энэ зарчмын анх­­ны үр дүн нь Цагаан суваргын зэс молибдений орд боллоо. Ам­жилттай ажиллаж босгоод ирээ­сэй гэж залбирах л үлдэж байна.

Ашигт малтмалын шинэ хууль батлагдсанаар "Урт нэр­тэй хууль”-д хамрагдах тал­байд олгогдсон тусгай зөв­­шөөр­лүүд сэргэж байгаа. Ин­­гэс­нээр байгаль орчинд сөр­гөөр нөлөөлөх хэдий ч энэ нь 2-3, сунгалаа гэхэд таван жил үйлч­лэх юм. Дээрээс нь төр хөрөнгө оруу­лагчдын нэхэм­жил­­сэн асар их төлбөрөөс чөлөөлөгдөж бай­на. Шинэ хууль ёсоор "Урт нэр­тэй хууль”-ийн талбайд дахин зөв­шөөрөл олгохгүй учир цаад тал нь таван жилийн дараа энэ асуудал цэгцэрч, Б.Бат-Эр­дэнэ тэргүүтэй гишүүдийн са­наа амрах нь. Тэр болтол "Гол усыг минь бага шиг бохир­дуу­лаад гараасай билээ” гэж зал­бирахаас өөрцгүй.

Наадам дөхүүлээд бушуухан батлагдсан бас нэг хууль нь Газ­рын тосны тухай хууль. Гэх­дээ гишүүдийн ярьж бай­гаагаас үзвэл, өмнөхөөсөө дээр­дээгүй, 1993 оны гэрээгээ ба­талгаажуулсан хууль гарсан бо­­лол­той. Гэхдээ Д.Ганхуяг  сай­дын ярьж байгаагаас үзвэл, бү­тээг­дэхүүн хуваах гэрээний хувь хэмжээ хэвээрээ үлдсэн ч манайх өөрт ногдох тосоо бо­ловсруулах боломжтой болжээ. Үүнээс "Петро Чайна Дачин Тамсагтай хийсэн гэрээнд бага зэрэг өөрчлөлт орсон бололтой. Дарханы үйлдвэр бичиг цаасны ажил нь дууссан. Хурдхан ба­ригдаасай. Бас л залбирал.

Эндээс харахад, сая батлагд­сан хууль эдийн засагт огцом нө­лөөлөхгүй нь тодорхой бай­на. "Хоёр дахь Эрдэнэт” гэж нэр­лэдэг Тавантолгой Хятадын ком­панид 120 сая ам.долларын өр­тэй. Энэ жилдээ багтаад нүүр­сээр өрөө дарчихна гэж байсан ч цаад тал нь "агуулах дүүрсэн” гэсэн шалтгаар эр­чимтэй зөөхөө больсон гэнэ. Ин­гэхээр өр төлөгдөж, таван­тол­гой ашиг олж эхлэх хугацаа улам л цаашилсаар. Гэхдээ тус компани болгох бүтээх талаас хичээж ажиллаж байна. Цагийн бай­дал тийм ч сайн биш байна. "Мон­гол хүн амны билгээр” гэж ярилц­даг ч нижгэр наадамлаж, мөн­гө үрэх хэрэг одоохондоо алга.


Х.Батсайхан
Эх сурвалж: www.mminfo.mn

Залбирах л үлдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани