Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өөрийн өмчлөлийн Боинг-оор 184 удаа аялал үйлдэж 35 саяын орлого олжээ

Зам тээврийн салбар 2013 онд олон үйл явдал, шинэчлэлээр дүүрэн байсан. Монгол Улс анх удаа Боинг худалдаж авсан, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого баталсан, 1560 км автозам ашиглалтад оруулсан зэрэг үйл явдал өрнөсөн энэ салбарын өнгөрөгч оны үйл ажиллагааний тайланг "Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр онцоллоо.

Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гарагт зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, яамны харъяа агентлагуудын дарга нар оролцож, өнгөрөгч оны ажлаа тоймлож, энэ онд хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох талаар тусгасан. Энэ хүрээнд энэ жил дөрвөн аймгийг нийслэлтэй холбож, автозамыг ашиглалтад оруулсан. 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 947,1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 3321,4 км зам, 2984,2 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.  Өнгөрсөн 2012 онд улсын хэмжээнд 264 км авто зам ашиглалтад оруулж байсан бол 2013 онд 1560  км авто замыг ашиглалтад оруулсан. "Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан замын урттай тэнцэж байгаа. Энэ бол өмнө байгаагүй амжилт” хэмээн сайд хэллээ. 2014 онд 2200 км автозам барих бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөжээ.
Агаарын тээврийн салбарт шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг батлуулсан, МИАТ "Үндэсний агаарын тээвэрлэгч” компани болсон, түүхэндээ анх удаа өөрийн өмчлөлийн шинэ БОИНГ-767 агаарын хөлөгтэй болсон зэрэг үйл явдлыг энэ хүрээнд нэрлэж болно. Шинэ БОИНГ-оор 2013 онд Сөүл, Токио, Бээжин,  Хонг Конг,  Москва-Берлин чиглэлд нийт 184 аялал үйлдсэн бөгөөд нислэгээс 35 сая төгрөгийн орлого олжээ. Мөн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг албан ёсоор эхлүүлэн, 2017 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Эрээн, Шанхай, Бангкок гэсэн агаарын тээврийн гурван чиглэл нээгдсэн бол энэ жил 3-4 чиглэл шинээр нээхээр төлөвлөсөн гэж "МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан хэллээ. Мөн 2016 он гэхэд 2 онгоц нэмж авахаар төлөвлөжээ.
"УБ төмөр зам” нийгэмлэг техникийн хурд, галт тэрэгний дундаж жинг нэмэгдүүлэн жилийн эцсийн дүнгээр анх удаа 21 сая тн ачаа тээвэрлэж шинэ амжилт тогтоогоод байгаа юм. Засгийн газар, Монгол банкны хамтран хэрэгжүүлж буй "Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Замын-Үүд Улаанбаатарын хооронд хатуу зуурмагийн галт тэрэг аялуулж, Улаанбаатарт ачааг 16-20 цагт тээвэрлэн авчирдаг болсон. Замын-Үүд дэх ачааны бөглөрөл үгүй болж, цементийн үнийг бууруулахад нөлөөлж чадсан. Үүнээс гадна 2014 онд Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, Далайн тээврийг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
"Шинэ төмөр зам” төслийн Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр "Самсунг Си энд Ти” компани, туслан гүйцэтгэгчээр 13 монгол компани, 1300 хүн оролцож нийт замын газар шорооны ажлын 70 хувийг хийж гүйцэтгээд байна. Энэ 6 дугаар сард газар шорооны ажил бүрэн дуусч, төмөр замын угсралт, дохиолол холбооны суурилуулалтын ажлыг эхлүүлэх юм.
Үүнээс гадна энэ онд "Шинэ төмөр зам” төслийн зүүн чиглэлийн буюу Ухаа худаг-Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлуудын зураг төслийн ажлыг дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Н.Туяа

Өөрийн өмчлөлийн Боинг-оор 184 удаа аялал үйлдэж 35 саяын орлого олжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани