Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох нь

"Гложекс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатартай нүүрсний салбарын асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний салбарын асуудал ямар байх вэ. Энэ салбарын байдал дээрдэх болов уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, ажиглаж байна вэ?
-Өнгөрөгч онд нүүрсний үнийн өрсөлдөөн нэлээд өндөр байсан. Тиймээс  ч дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. Ер нь Хятад улсын зах зээл дээрх үнэ илүү унасан байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор компаниуд ашиггүй ажиллахыг хүсэхгүй.  Тэгэхээр компаниуд тодорхой хэмжээнд зогсолт хийсэн асуудал байгаа. Харин энэ онд  ч гэсэн байдал тун хэцүүдэх шинжтэй байна. Өрсөлдөөн ч ширүүхэн байх төлөвтэй. Үнэ өсөхгүй байх хандлага ажиглагдаж байгаа юм.  Тиймээс  нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох хандлага харагдаж байна.

-Нүүрсний салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах шаардлагатай байдаг юм бэ. Түүнчлэн нүүрсний салбарын татах татаасыг цөөлөх ёстой юу. Ер нь ямар бодлого зорилтыг дэвшүүлж байж, нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, үнийг нэмэх боломжтой вэ?
-Хятадын Засгийн газрын зүгээс бодлого гаргаж байгаа. Гаднаас авч байгаа импортын нүүрсний чанарт хязгаарлалт хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр тодорхой хэмжээний илчлэг муутай, чанарын шаардлага хангахгүй, муу нүүрсийг авахгүйгээр хязгаарлаж эхлэх нь гэсэн мэдээлэл байгаа. Магадгүй манай улсыг хязгаарлаад эхэлвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс бид энэ давалгаанд өртөхгүйн тулд нүүрсний чанарыг улам сайжруулж гаргах хэрэгтэй. Түүхийгээр нь гаргаад борлуулаад баймааргүй байна.

Манай "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс үндсэндээ түүхийгээрээ гарч байгаа. Гэтэл "Энержи ресурс”компани угаасан нүүрс гаргаж байна. Гэвч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Харин үүнийг бусад компаниуд нь нийлээд "Энержи ресурс”-ийн ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг хамтарч ашиглан, нүүрсээ боловсруулаад экспортлох бүрэн боломж байгаа.

-Ганцхан баяжуулах үйлдвэрийг олон компани ашиглаад ирэхээр нүүрсний экспорт буурах байх. Харин үнийн хувьд нэмэгдэх боломжтой шүү дээ?
-Тийм ээ. Хэдийгээр бага экспорт хийх боловч, нэлээд өндөр үнээр борлуулалт хийх боломж харагдаад байгаа юм. Тэгэхээр  бид энэ асуудлаа түрүүлж яримаар байна. Цаашлаад тээвэр ложистикийн асуудал  байгаа. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шахах хэрэгтэй байна. Төлөвлөсөн хугацаанд оруулах хэрэгтэй. Нэн тэргүүнд эдгээр асуудлыг шийдэх ёстой. Түүнчлэн нүүрсний салбарын 24 төрлийн татвар байдаг. Тиймээс боломжтойгоос нь танах ёстой.

-Цаашид нүүрсний салбарыг хэрхэх вэ?
-Хамгийн чухал нь үйлдвэрлэлээ авч үлдэх, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулагчдаа эрсдэлд оруулахгүй байх нөхцөлийг нь бид бүхэн бодолцож үзэх ёстой. Хэрвээ Тавантолгойн нүүрсний орд тэр чигээрээ зээлийн эрсдэлд орох юм бол Монгол Улс илүү хүнд  нөхцөл байдлыг туулж болзошгүй. "Энержи ресурс” компани үйлдвэрлэлээ босгохын тулд хэчнээн хэмжээний зээлээр босгосон билээ. "Эрдэнэс Тавантолгой” компани мөн л зээлтэй байгаа. Тэгэхээр гол гол үйлдвэрлэлээ зогсоохгүй авч явах бодлого маш чухал байна. Мэдээж 2-3 жилийн дараа нүүрсний зах зээл эргээд сэргээд эхэлвэл Монгол Улсдаа татвараа төлнө, үр ашиг өгөөжөө улам нэмэгдүүлнэ шүү дээ.

-Удахгүй нүүрсний салбарынхан чуулах гэж байна. Энэ үеэр ямар асуудлыг хөндөх вэ?
-"Соал Mongolia” чуулган энэ онд дөрөв дэх удаагаа болох гэж байна. Жил бүр нүүрсний өрсөлдөх чадварыг голлон хэлэлцдэг. Түүнчлэн дээр хэлсэн асуудлаас гадна дотооддоо байгаа хүрэн нүүрсээ боловсруулж ашиглах талаар илүүтэй анхаарна. Тэр дундаа эрчим хүч үйлдвэрлэх бололцоо байгаа юм. Тэгвэл урд хөрш рүүгээ эрчим хүч экспортлох бололцоо байгаа. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Тиймээс ажил хэрэг болох тал руу нь дөрөв дэх удаагийн чуулган чиглэнэ. Занар нь  нүүрсний нэгэн төрөл шүү дээ. Занарыг боловсруулах чиглэлээр тусгайлан хэлэлцэнэ. Тэгэхээр арга хэмжээний маань цар хүрээ жилээс жилд нэмэгдээд явж байна гэж ойлгож болно.

-Төмрийн хүдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид 10 жилийн өмнө төмрийн баяжмал экспортолж чаддаггүй байсан. Тухайн үед 0 экспорттой, ямар нэгэн төмрийн боловсруулалт хийдэггүй байсан шүү дээ. Харин 2005 онд жилд 178 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж эхэлсэн. 2009, 2010 онд төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор төмрийн баяжмалын экспорт нэлээд нэмэгдсэн байдаг. Хэрэв 2013  онд 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолвол 650 гаруй сая ам.долларын экспортын орлого олох боломж байсан. Өнгөрсөн жил  экспортолсон нийт төмрийн баяжмалыг 41 аж ахуйн нэгж экспортолсноос үзвэл баяжмал экспортолж байгаа компанийн тоо өссөн байна. Цаашид ч тогтвортой өсөх хандлага бий.

-Төмрийн баяжмалын  экспортын орлого эдийн  засагт хэрхэн үр өгөөжөө өгөх бол?

-Гаалийн статистик мэдээллээс харахад, 2008 онд нэлээд өндөр үнээр экспортолж байгаад 2009 онд огцом буурсан байдаг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе болж, баяжмалын үнэ огцом унасантай холбоотой.

Үүнээс хойш төмрийн баяжмалын экспортын үнэ аажмаар өссөн байдаг. 2016 онд жилдээ 11 сая тонн  баяжмал экспортлох нөхцөлд нийтдээ 900 саяас 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогыг зөвхөн баяжмал үйлдвэрлэгчдээс олох боломжтой. Үүнийг дагаад нөөцийн төлбөр болон бусад татвар хураамжийн 200-350 сая ам.доллар улсын төсөвт орох бололцоотой байна.

Б.Пүрэвжав

http://stat.gogo.mn/news/2012/10/31/mongoliinmedee1031.jpg
Л.Наранбаатар: Нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өнөөдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өнөөдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өнөөдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өнөөдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани