Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оросын төмөр замууд”: Бид Монголд зам тавьж байгаа төдийгүй, стандартаа нэвтрүүлж байна

МОСКВА. /RIA Novovsti/. "Оросын төмөр замууд” /”ОТЗ”/ нээлттэй хувьцаат нийгэмлэг /НХН/ 2009 оны 12 дугаар сараас харилцан итгэлцлийн үндсэн дээр Монгол-Оросын "Улаанбаатар төмөр зам” /”УБТЗ”/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагын 50 хувийг бүрдүүлэн ажиллаж байна.

Зургадугаар сарын эхээр "УБТЗ” 65 жилийн ойгоо тэмдэглэлээ. Монгол дахь "ОТЗ”-ын төлөөлөгчдийг тус нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч,  ”УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны /удирдах зөвлөл/ дарга В.Н.Морозов тэргүүлдэг.

ОХУ-ын мэдээний "РИА Новости” агентлагийн сурвалжлагч Надежда Фроловатай тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тухай, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар төслүүд байгаа болон Монголоос ямар алхмууд хийхийг "ОТЗ” хүлээж буй талаар ярилцлаа.

-"ОТЗ”-ыг ирэхээс өмнө Монголын төмөр замын дэд бүтэц ямар байдалтай байсан бэ?

-Хүндхэн байсан шүү. Санхүүгийн хувьд 200 орчим сая долларын өр, зээлтэй байсан. Дээрээс нь дэд бүтэц болон хөдөлгөөний бүрэлдэхүүн их элэгдэж хуучирсан байв. ОХУ-ын Засгийн газар "УБТЗ”-ын 50 хувийг "ОТЗ”-аар удирдуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч бид удаан хэлэлцэж цаг алдаагүй. Хэрэгтэй л бол хэрэгтэй. Ингэх нь дээр гэдгийг бид ойлгосон.

-Таван жилийн хугацаанд замыг шинэчлэх, илүү боловсронгуй техник, технологи нийлүүлэх талаар юу хийж амжив? Хэдий хэмжээний хөрөнгө оруулсан бэ?

-2009 онд Орос, Монголын Ерөнхийлөгч нар "УБТЗ”-ын дүрмийн хөрөнгийг 250 сая доллароор /хоёр талаас тус бүр 125 сая доллар/ нэмэгдүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Үнэндээ, энэ мөнгө тэр даруйд бус, 2012 онд бүрдсэн. Мөнгийг дансанд оруулахад бараг хоёр жил гаруй хугацаа шаардагдсан.

Тэгээд ч мөн онд  тендер, шалгаруулалтаа хийчихсэн, хуучин паркаа шинэчлэхэд шаардлагатай зүтгүүрийг сонгочихсон байсан юм. Луганскийн үйлдвэрийн 2ТЭ116 зүтгүүрийг сонгосон байлаа. Энэ загварыг Монголд зориулан тусгайлан бэлтгэсэн. Монголд элсэн шуурга гээд уур амьсгал нь маш хүнд.

Мэдээжийн хэрэг, ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Хятад улс олон техник өгдөг, Монголын зах зээл ч авах сонирхолтой байдаг. Гэсэн ч бид "үнэ-чанар” гэсэн шалгуураар машиныг сонгосон. Үүний сацуу технологи нь сонголт хийхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Ингээд Монголд 2ТЭ116УМ /М үсэг нь Монгол гэсэн утгыг илтгэнэ/ загварын 31 зүтгүүр, манёврын долоон ширхэг ТЭМ18 зүтгүүр нийлүүлсэн юм.

Тэрчлэн "УБТЗ” "ОТЗ”-аас хагас вагон, цистерн, битүү вагоныг тэр үед шаардлагагүй байсан ч худалдаж авсан. Үүний зэрэгцээ Орост аль эртнээс ашиглагдаж байгаа стандартаар хийж буй төмөр бетон дэрэн дээр тавьсан зам хэр байгааг харах хэрэгтэй. 108 км урт, тухайлбал, залгаасгүй 54 км урт замыг шинэчлэн зассан байгаа. Тэдгээрт Оросын материалыг голдуу ашигласан.  

Таван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэлт 48,3 хувиар, харин бараа эргэлт 53,5 хувиар өссөн гээд боддоо. Зөв алхам хийсний үр дүн юм. Одоо Улаанбаатар төмөр замаар 120 хүртэл км/цагийн хурдтай явах боломжтой болсон. Хөдөлгөөний үзүүлэлт ч их боломжийн байгаа.

Техникийн хурд 52-53 км/цаг, хэсгийн хурд 46-47 км/цаг болсон. Тэрчлэн "УБТЗ” үзүүлэлт, эдийн үр ашгийг сайжруулахаар ажилласаар байна. Би УБТЗ-ын ерөнхий хороог тэргүүлж байгаа бөгөөд тэр хэрийн шалгуурыг энэ ажилдаа тавьдаг.

Бид энд зөвхөн зам тавьж, парк шинэчилж байгаа төдийгүй, өөрийн стандарт, санхүүгийн тайлан тооцооны арга болон эдийн засагт хандах хандлагаа нэвтрүүлж байна. Монгол нөхдөө хэн, хэзээ өгөхийг бодохгүй, мөнгө өгөхийг л хүсэгчид байдаг гэхчилэн олон хачин зүйлийг таван жилийн өмнө би сонсож байлаа. Одоо бол копейк бүрийг, хаанаас авсан, юунд зарцуулсан, хэзээ буцааж өгөхийг тооцдог болсон.

-УБТЗ-ыг хөгжүүлэхэд 2020 он хүртэл наад зах нь 890 сая долларын хөрөнгө оруулахад шаардлагатай гэж Та хэлж байсан. Энэ мөнгийг юунд зориулах вэ?

-Дэд бүтэц, өртөөдийг хөгжүүлэх, автомат хориглолын системд мөнгө шаардлагатай. Гүйцэж түрүүлэх үед зөвхөн нэг галт тэрэгт байж болох хагас автомат систем үр нөлөөгүй байж болох талтай.

Тиймээс одоо илүү сайн системийг сонгох тендер зарласан байгаад "Siemens”, "Alstom” болон "Элтеза” /”ОТЗ” нээлттэй хувьцаат нийгэмлэг болон Канадын "Bombardier” компани хамтран эзэмшдэг/ компани оролцож байна. "УБТЗ”-ын комисс ялагчийг тодруулна.

-"ОТЗ” "УБТЗ”-д хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн, харин Монголын тал үүргээ бүрэн биелүүлээгүй гэж "ОТЗ” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин "РИА Новости”-д ярилцлага өгөхдөө хэлсэн.  

-Тиймээ, харамсалтай нь, бүх зүйл өө сэвгүй биш байна. Замын эдийн засаг үнэ тарифт суурилах ёстой. Инфляц эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Энэ онд Монголын инфляц 12 хувь давж болзошгүй. "УБТЗ”-ыг арилжааны үйл ажиллагааны бүрэн дүүрэн субъект байлгахын тулд үнэ тарифыг ядаж инфляцын түвшинд индексжүүлэх нэмээд хөгжлийн сангуудыг байгуулах асуудлыг авч үзэх хэрэгтэйг ерөнхий хорооны гишүүдэд би мэдэгдсээр байгаа. Харин субъект нь нутаг дэвсгэрт байгаа учир эдийн засгийн онцлогийг харгалзан үзэх ёстой гэж Монголын Засгийн газар үзэж байна.

Тэд өнгөрсөн онд нүүрсний үнийг 10 орчим хувиар өсгөж, бусад түүхий эдийн үнийг нэмээгүй. Зам хараахан алдагдалгүй байгаа ч хөгжихөөр орлого олоогүй байна. Энэ жил онцгой хүнд тусч байна. Ачаа тээвэрлэлт 2009 оноос хойш анх удаа 11 хувиар, бараа эргэлт 2013 онд 12 хувиар буурлаа. Замын удирдлагууд юу хийж байна вэ? "ОТЗ”-ын адил оновчлолын программыг ашиглаж байна.

"ОТЗ” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин Монголын Ерөнхий сайдтай уулзахдаа онцгой татвар болон үнэ тарифын талаар дахин ярихаас өөр аргагүй байлаа. Энэ байдлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Онцгой татвар 31 сая долларын, үнэ тарифыг бүр индексжүүлээгүйгээс 21-22 сая гаруй долларын өр үүсгэж болгож байна. Энэ нь "УБТЗ”-ын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж байна.

-"УБТЗ”-ыг хөгжүүлэхийн сацуу "ОТЗ” төмөр замын шугам тавих, чулуун нүүрсний "Тавантолгой” ордыг эзэмших гэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар Монголтой тохиролцсон. Эдгээр төсөл одоо юу болсон бэ?

-Бид Монголын талтай "Дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн байгууллага байгуулсан. Эхлээд Монгол биднийг дэмжиж байсан ч дараа нь ажил хэрэг болоогүй. Янз бүрийн хөрөнгө оруулагчдын төсөлд эзлэх хувийн харьцааг дахин хувааж, Америк, Хятад, Солонгос, Японы компаниудыг зориуд хөөргөдсөн боловч бүх зүйл бүтэлгүйтсэн.

Хэрвээ Монголын тал бидний хамт сонгосон замаа өөрчлөөгүй бол бид төмөр замаа аль хэдийн тавьчихсан, ордоо олборлож, нүүрсээ тээвэрлэж байх байсан. Гэхдээ миний шүүх хэрэг биш. Болсон юм болоод л өнгөрсөн. Одоо Монголд хөрөнгө оруулалтын ямар нэг загварыг бий болгох янз бүрийн оролдлогуудыг хийж байна.

Гэхдээ бид энэ үйл явцад оролцохгүй, болзлыг нь ч ойлгохгүй байна. Гэсэн ч нарийн тодорхойлсон нөхцөлд загвар болон зарчмуудыг хэлэлцэхэд эргэн ороход бид бэлэн. /2014.06.23/

З.Амгалан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

“Оросын төмөр замууд”: Бид Монголд зам тавьж байгаа төдийгүй, стандартаа нэвтрүүлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани