Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ачит-Ихт” компани катодын зэс үйлдвэрлэж эхэлжээ

“Ачит-Ихт” компани катодын зэс үйлдвэрлэж эхэлжээ Жилд 10.000 тонн катодын зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг "Ачит-Ихт” компани Орхон аймгийн Баян-Өндөр суманд барьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус үйлдвэр энэ сарын 1-нээс туршилтаар цэвэр зэс үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор 30 орчим тонн зэс боловсруулсан гэх албан бус мэдээлэл байна.

Тус үйлдвэрээс бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтээ Японы "Marubeni”, олон улсын "Trafigura” компани илэрхийлж байсан боловч өнөөдрийн байдлаар зэс экспортлоогүй байгаа аж.

"Ачит-Ихт” компани нь "Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, бага агуулгатай хүдрээс уусгалтын аргаар катодын зэс ялган авдаг технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй гэнэ. Тус компаниас гадна АНУ-ын хөрөнгө оруулалттай "Эрдмин” үйлдвэр мөн овоолгоос исэлдсэн хүдрийг нь сорчлон авч, дээрх технологиор жилд 2500 гаруй тонн зэс боловсруулдаг юм байна.

Дашрамд дурдахад, "Ачит-Ихт” компанийн 51 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны гэр бүл, 34 хувийг "Эрдэнэт” үйлдвэр эзэмшдэг тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Ц.Ундрал

Өнөөдөр сонин

“Ачит-Ихт” компани катодын зэс үйлдвэрлэж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *