Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лицензийг тойрсон зарим баримт


"Ил тод байдал” сангийнхан "Ил тод уул уурхай” хэмээх сэтгүүлдээ Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 5273 лицензийг 2007 оны 11 сарын байдлаар хүчинтэй байсныг бүрэн эхээр нь нийтэлжээ. Үүнээс хойшхи хугацаанд лицензийн тоо хэмжээнд тодорхой өөрчлөлтүүд орсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч олон хуудсанд багтаасан дээрх мэдээллийг шинжлэн үзвэл зарим нэгэн сонирхолтой тоо баримт гарч байгааг та бүхэнтэй хуваалцахаар шийдэв. Цаашид ч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар лицензийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэснээр иргэд компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, уг салбарын орон нутаг, улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх боломжийг олгох нь гарцаагүй.
Уг мэдээллийн санг авч үзэхэд цөөн тооны лицензийн мэдээллийг давхардуулан оруулсан байсан тул тэдгээрийг хасахад нийт 5268 лицензийн мэдээлэл бүрэн байсныг шинжилсэн болно.

 

Аймгууд

Газар зүйн хувьд Монгол улсын бүх аймагт лиценз олгогджээ. Нийт лицензийн 80 гаруй хувь нь буюу 4205 нь хайгуулын, харин үлдсэн 20 гаруй хувь буюу 1063 нь ашиглалтын лиценз байна. Нэг аймагт дунджаар 239 лиценз ногдож байгаагийн 48 нь ашиглалтынх байна. Хамгийн их тооны лиценз Төв, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын газар нутагт олгогджээ. Эдгээр аймгуудад тус бүр 494-585 лиценз хүчинтэй байна. Хайгуулын лиценз хамгийн их олгогдсон аймагт 450 гаруй лиценз олгогдоод байгаа Дорноговь, Өмнөговь аймгууд орж байна. Харин ашиглалтын лицензээр Төв, Сэлэнгэ аймгууд тус бүр 170, 163 лицензтэйгээр тэргүүлж байгаа бол Улаанбаатар 112 лицензтэйгээр удаалж байгаа нь анхаарал татаж байв. Аймгуудад хайгуулын лиценз ашиглалтынхаасаа хавьгүй илүү буюу дунджаар 7 дахин их байдаг байна. Харин Улаанбаатарын хувьд ашиглалтын лиценз нь хайгуулынхаасаа ойролцоогоор 2 дахин илүү байна. Хамгийн цөөн тооны лицензтэй аймгаар 20 орчим лицензтэй Орхон, Говьсүмбэр аймгууд жагсаж байгаа бол бусад бүх аймаг, мөн Улаанбаатарт лицензийн тоо 100-600-ийн дотор эргэлдэж байна.

 

Сумд

Нийт 265 суманд ямар нэгэн лиценз олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, лиценз олгогдсон сумдын хувьд дунджаар 20 орчим лиценз сумынх нь нэрний ард бичигдсэн байна. Эдгээрээс 10 ба түүнээс доош тооны лиценз олгогдсон 117 сум байдаг байна. Харин хамгийн олон лиценз тараагдсан сумдад Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорноговийн Даланжаргалан, Төв аймгийн Заамар, мөн Сэлэнгийн Мандал нар шалгарч байна. Эдгээр сумдад 102-137 лиценз олгогдсон байна. Хамгийн олон ашиглалтын лицензтэй сумаар 80 лицензээр Заамар шалгарч байна. Мөн Ерөө суманд 58 ашиглалтын лиценз байгаа бол Налайх дүүрэгт 55 байна. Хайгуулын лицензийн хувьд Даланжаргалан 111 лицензтэйгээр тэргүүлж байгаа бол Төв аймгийн Баян, Ерөө, Дорноговийн Айраг сумд тус бүр 80 орчим лицензтэйгээр удаалж байна.

 

Ашигт малтмал

Лицензийн бүртгэлд ашигт малтмалын төрлийг зөвхөн ашиглалтын лицензийн хувьд бүртгэдэг бололтой. Учир нь хайгуулын лицензийг тодорхой нэг ашигт малтмалаар авдаггүй байна (нүүрс хайна гэж бүртгүүлсэн нэг л лиценз байв). Харин ашигт малтмалын төрлийг нь тэмдэглэсэн 1049 лиценз байгаагийн 498 нь буюу бараг тэн хагас нь алтны лиценз байна. Мөн барилгын материал (173), нүүрс (146), жоншны (117) ашиглалтын лиценз байдаг нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өнгийг тодорхойлж байна. Мөн эмчилгээний шавар, болор, бүр урааны хоѐр ашиглалтын лиценз байдаг нь ч сонирхол татаж байв.

Талбай

Хамгийн бага талбайд олгогдсон лиценз 0.2 га, харин хамгийн их талбай бүхий лиценз 400 орчим мянган га талбайг хамарч байна. Нэг лицензийн хамрах дундаж талбай 9400 мянган га байв. Хамгийн том талбай бүхий лицензийг АМГТХЭГ хадгалж үлджээ. Харин цаашилбал Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдыг хамарсан нийт 376 гаруй мянган га талбайд Эм Би Жи Эйч Эл гэх этгээд лиценз эзэмшдэг юм байна. Нийт 41 сая гаруй га талбайд лиценз олгогджээ. Энэ нь Монгол улсын нийт газар нутгийн 26.2 хувьтай тэнцүү байна.

Лицензийг тойрсон зарим баримт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани