Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагавар

САН-ФРАНЦИСКО. /In Asia/. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн ачаар эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өссөн Монгол Улс нь сүүлийн дөрвөн жил эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд  багтсан. Энэ өсөлтийн нөлөө илэрхий ажиглагдаж байна.

Ялангуяа, нийслэл Улаанбаатар хотод  тэнгэр баганадсан барилгууд олноороо баригдаж, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд худалдан авагчдыг татсаар байна. Гэвч эдийн засгийн өсөлт нь саарч байна.

Азийн хөгжлийн банкны урьдчилсан таамаглалд дурдсанаар, тус улсын эдийн засаг энэ онд нэг оронтой тоогоор буюу 9,5 хувиар өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд 17,5 хувиар өссөн Монголын эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь болон буурсаар байна.

Монголын эдийн засгийн өсөлт буурч байгаад хэд хэдэн шалтгаан бий. Эдийн засаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн учир дэлхийн зах зээлд экспортын хоёр гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ унаснаар, экспортын орлого нь 800 сая доллароор буурч, Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Уул уурхайн хэлэлцээрүүд, лиценз, зохицуулалтын тогтолцооны тогтвортой байдалтай холбоотой хөрөнгө оруулагчдын аюултай байдал зэргийн улмаас өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан нь өөр нэг хүчин зүйл юм.

Гэхдээ Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд ядуурлыг 11 гаруй хувиар бууруулахад (2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27,4 хувь болж буурсан) тусалснаас харвал уул уурхайн баялаг  бусдаас илүү ашиг тусаа өгч байгаа нь илэрхий. Харин орлого хуваарилалт төдийгүй сайн боловсрол, ажлын байр болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тэгш бус байдал газар авсаар байна гэж олон хүн үзэж байна.

Хот сууринтай /23,2 хувь/ харьцуулахад хөдөө орон нутагт /38,7 хувь/ ядуурлын түвшин хамаагүй өндөр байгаа бөгөөд залуучуудыг ажлын байраар хангалттай хангахгүй байна.

Шинээр танилцуулсан "Орон нутгийн хөгжлийн сан” нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах замаар орон нутгийн түвшинд эдийн засгийн хөгжлийг сайжруулж, амьжиргааг дэмжих зорилготой юм.

Гэсэн хэдий ч эдийн засгийн байдлаа сайжруулна гэсэн найдлага тээсээр олон хүн хөдөөнөөс хот руу шилжсэнээр хотжилт /хүн амын 60 хувь нь хотод амьдарч байна/ улам хүрээгээ тэлж байна.

Эдгээр шилжин суурьшигчийн олонх нь сургууль, цэвэр бохирын шугам, дулаан, сургууль болон цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, ямар ч төлөвлөгдөөгүй суурин болох хотын захын гэр хорооллуудад амьдардаг.

Мөн мэргэжлийн ур чадвар олгох сургалт дутагдалтай байгаа учир шинэ оршин суугчдад албан ёсны ажлын байрны салбар, тухайлбал, уул уурхайн салбарт ажилд орох боломж хомс байна. Тэд голдуу албан ёсны бус, цалин багатай ажлыг аргагүй эрхэнд хийж байна. Зарим нь ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна. Үүний уршгаар, Улаанбаатарын ядуурлын түвшин 2012 онд 19,8 хувь болсон.

"Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэсэн асуулт гарч байна. 2013 онд инфляцын түвшин өндөр буюу 12,4 хувь болсны улмаас Улаанбаатарын амьжиргааны өртөг нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, хүнс, өргөн хэрэглээний бараа, тээвэр, орон сууц болон цахилгаан эрчим хүч зэрэг үйлчилгээний үнэ эрс өссөн билээ.

Тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгаа сэргээх зорилго бүхий "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө”-г өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын парламентын баталсан 50  тэрбумын багцынхаа  хүрээнд  дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлж, жижиг-дунд бизнес эрхлэгчдийг хөхүүлэн дэмжихээр Ерөнхий сайд амласан юм.

Санал болгосон арга хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, өрийн менежментийг сайжруулах, зээл, лизинг зэрэг үйлчилгээг уян хатан байлгахаар заажээ. 50 тэрбумын багц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гол шинэчлэлүүдэд Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх ажлыг эдийн засгийн зөвлөлдөө даалгасан байна.

Хэрвээ хотжих хандлага үргэлжилсээр байвал Улаанбаатар хэмжээ, эдийн засгийн ач холбогдлын хувьд ч улам өргөжин тэлж магадгүй. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ төлөвлөгөө чухал алхам  болох хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэн сайжруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгоход урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй гэж "The Asia Foundation ” ашгийн бус, ТББ-ын мэргэжилтэн Тирза Тхеуниссен бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагавар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани