Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ард түмний татвар 10, алтных 2.5 хувь

М.ЦЭЦЭГ

Спикер З.Энхболдын тодотгосноор Монголын алт Монголдоо үлддэг болох гэнэ.

Монголын төр газрын хөрсөн доорх баялгаа хянаж чадахгүй хилээр алдсаар байгааг сая л анзаарав бололтой. Тэгээд арга ядахдаа алтны компаниудад бууж өгч, татварыг нь бууруулсан шийдвэрийг парламент гаргалаа.

Монголын алтыг Монголбанкинд тушаахгүй улсын хилээр нууцаар гаргачихаад байгаа учир ийм арга хэмжээ авъя гэж Засгийн газар үзэж хууль санаачилсан юм. Ингэснээр алтаа ч авдаг болж, 1700 гараад буй ам.долларын ханшийг ч тогтворжуулах гэнэ.

Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлжээ. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар буурсан аж. 2005 онд Монголбанкинд  хоёр тонн алт тушааж байсан бол 2013 онд долоон тонн алт тушаасан байна. Ер нь татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байгаа үед жилд 25 тонн орчим алт тушаагддаг аж. Судлаачид Монгол Улсад жилд 16-40 тонн алт тушаагдах боломжтой гэж тооцоолсон байна.

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт баталсан Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ тэг хувь болж байна. Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаагүй бол хуучин хэвээрээ буюу 10 хувийн татвар төлөх юм. Хэрэв бичил уурхайгаас олборлосон алтаа Монголбанкинд тушаагаагүй бол алтыг улсын орлого болгож, 10-20 сая төгрөгөөр торгохоор заажээ.

 

ТӨСВИЙН ОРЛОГО 40-50 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРНА

Хууль батлагдсанаар алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсөж, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл бодитойгоор буурна, төгрөгийн ханш тогтвортой байна гэж Засгийн газар тооцсон байна. Алтны нөөц эрс нэмэгдэх, улсын төсөвт алтны борлуулалтаас татвар хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллараар буурах юм. Гэсэн ч манай улсын валютын сангийн нөөц 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэж таван жилд 8.5-10 тэрбум ам.доллар болох тооцоог хийжээ. Мөн арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн амьдралын чанар дээшилнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.

Газар сэндийчиж, ухсан алтаа хулгайгаар хил гаргадаг компаниудад төр ийнхүү өрөвч хандан татварыг нь бууруулав. 2.5 хувь бол алтны компаниудын баян эздэд юу ч биш. Харин ард түмэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг сар бүр төлсөөр байна. Алтны татвар 2.5 хувь болж буурсан бол хүн бүр орлогоосоо 10 хувийг заавал төлдөг хуультай. Дээр нь иргэд өдөр бүр НӨАТ төлсөөр буй.

Төсвийн орлого дээр дурдсанчлан 40-50 сая ам.доллараар буурсан ч валютын нөөц нэмэгдэж, төгрөг чангарч, зээлийн хүү буурч, өргөн хэрэглээний барааны үнэ буурч, амьдралын чанар сайжирвал сайн хэрэг. Энэ төсөөлөл хэр бодитой бол. Нэгэнт нэмэгдсэн үнэ буурдаггүй гэх зах зээлийн жам бий. Ялангуяа Монголд өссөн үнэ хэзээ ч буурдаггүй зовлон байдгийг  Засгийн газар эрх биш тооцоолсон байлгүй. Хэзээ валютын ханш, барааны үнэ буурч, амьдралын чанар сайжрахыг харж л байя. Уг нь хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн юм.

 

 ОЮУТОЛГОЙД ХАМААТАЙ ЮУ?

Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн нь алт олборлодог зарим компаниудын лобби гэж УИХ-ын нэг бус гишүүн онцолсон. Үүнд Оюутолгой ч явж байж магадгүй гэж хардсаар байна. Зарим нь жижиг компаниудын лобби ч гэж хэлж буй. Энэ хуулийг эхнээс нь эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгойд хамаатай болж буйг онцолсон юм. Тэрээр "Уг хуулийг "Оюутолгой” компанитай огт ха­маа­ралгүй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсад татварын ямар таатай эрх зүйн орчин бий болно, түүнд хамрагдах заалттай. Тийм болохоор Оюутолгойд гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль батлагдлаа. Өмнө нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж байсан бүх хүнийг ард түмэн УИХ-ын гишүүнээр сонгосон. Гэтэл байр суурь нь өөрчлөгдөж байгаад гайхах юм” гэсэн байв.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат нар "УИХ Монголын эдийн засагт чухал нөлөөтэй хуулийг баталлаа” хэмээн мэдэгдсэн. Тэд энэ хуулийг дагаад монгол хүн бүрийн амьдрал ахуй сайжирна гэдэгт итгэлтэй байв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар  "Оюутолгойтой ямар ч холбоогүй хууль. "Оюутолгой” компани бол өмнөх хуулийн гэрээний заалтын дагуу Монгол Улсад татвараа төлөөд явна. "Оюутолгой”-гоос бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд хамаарна” гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын тайлбарласнаар "Оюутолгой” зэрэг ганц нэг компанид зориулж хууль гаргасан зүйл байхгүй гэнэ.

Бодит байдал ийм ч энэ хуулийн хэрэгжилт хэр үр дүнд хүрэх вэ гэдэг монголчуудад бүгдэд нь хамаатай. Яагаад гэвэл манай улс хулгайд алдаад буй алтаа авдаг болсноор эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжирна гэж тооцоолсон учраас тэр. Харин хуулийн хамрах хүрээ бодит байдалд ямар байгааг байгаль орчны төлөө тэмцдэг Төрийн бус байгууллагуудын сүүлийн үед гаргаж буй үйлдлээс харж болно. Газрын хэвлийн баялгийг хамгаалан тэмцэж буй зарим хүн олон жилийн ял авсан. Гэтэл уул уурхайн зарим компани аль хэдийнэ алтаа ухаад хил гаргахаар зэхсэн гэх мэдээ бий.

ЗУУНЫ МЭДЭЭ

Ард түмний татвар 10, алтных 2.5 хувь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани