Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгойн унац"

“Тавантолгойн унац" "Эрдэнэс Тавантолгой” компани энэ намар их өрөөс салах сурагтай. 2011 оны намар Хятадын "Chalco” компанид нүүрсээ нийлүүлэхээр тохирч, урьдчилгаа төлбөрт нь 350 сая ам.доллар авсан. Түүнээс хойш нүүрсний зах зээл навсайтлаа унаж, Монголын хар алтны үнэлгээ төдий чинээ бууран, өр барагдуулах хугацаа улам уртассаар өнөөдөртэй золгоод байна.

2014-2030 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” нийлбэр дүндээ Монголын эдийн засагт 33.2 их наяд төгрөгийн ашиг үзүүлнэ гэж судлаачид тооцжээ.

"Одоо 120 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Энэ намартаа барагдуулах бололцоо бий” хэмээн "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өнгөрсөн сарын сүүлчээр ярьсан. Хамгийн гол нь "Зах зээл дахин битгий хямраасай” хэмээн тэрбээр залбирах шахна. Тавдугаар сарын гэрээт үнээр (нэг тонн нь 49 ам.доллар) тооцвол 2.4 сая тонн нүүрс нийлүүлж байж энэ өрийг тэглэх юм. Дэлхийд байхгүй хоёр том ордтой хэмээн 2010 оны эхээр монголчууд сайрхаж байв.

Олон улсын нэр хүндтэй банкир, хөрөнгө оруулагч, уул уурхайн магнатууд Монголд цугларч, эх нутгийн маань яндашгүй баялагт анхаарал хандуулж асан нь ч энэ цаг үетэй холбогдоно. Гэхдээ арилжааны экспортоо эхлээд даруй гурван жилийг үдсэн Тавантолгойн орд Монголд ямар өгөөж өгсөн бэ?

Өнөөдөр манай Засгийн газрын бидэнд хэлж чадах цорын ганц тоо бол "Chalco”-гоос урьдчилгаа төлбөрт авсан 350 сая ам.доллар. Энэ нь Тавантолгойн эдийн засгийн урт хугацааны өгөөжийн дэргэд туйлаас бага тоо. Тэр тусмаа энэ мөнгийг Хүний хөгжлийн санд хуваарилж, иргэн бүрт 21 мянган төгрөг олгоход зарцуулсан гэхээр энэ бол утгагүй өглөг юм. Түүнээс гадна 2011-2013 оны санхүүгийн жилд "Эрдэнэс Тавантолгой” Монгол Улсын экспорты н орлогын 4.6, уул уурхайн татварын нэг, өрхийн орлогын 2.2 хувийг бүрдүүлжээ.

7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, эл үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Тавантолгойн ордын хувьд энэ бол дэнд үү чамлалттай үзүүлэлт. Түүгээр үл барам Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт авсныг нь Засгийн газрын хуралдаанаар компанийн давуу эрхийн хувьцаанд шилж үүлэхээр шийдэж, өрийг нь тэглэсэн. "Эрдэнэс Тавантолгой” өнөөгийн байдлаар "Chalco”-гийн өрөөс гадна арилжааны банкуудад 70 гаруй сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй яваа. "Эрдэнэс Тавантолгой”-нхон үүнийгээ санхүүгийн хүндрэл хэмээн томъёолоод байна.

Ийнхүү нэгэн үе дэлхий нийтээрээ шагширч, үндэстэн даяар биширч байсан Тавантолгойн ордын тухай сайн мэдээлэл өдгөө хэвлэлийн хуудаснаа "бүдгэрч”, төр засгийн хэмжээнд ч анхаарал нь сулраад байна. Амтай болгон Тавантолгой ярьдаг цаг ард өнгөрч, ард түмний бахархлаас Тавантолгой үндсэндээ арчигдсан гэхэд болно. Монголчууд Тавантолгойг өрийн тоолуураар төсөөлдөг болсоор удлаа. Харамсалтай нь энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу монголчуудад чухам ямар ашигтайг Монголын олон нийт сайн мэдэхгүй. Тавантолгойн ордын төрийн мэдлийн лицензэт талбай чухам хэчнээн тонн нүүрсний нөөцтэй тухай хэвлэлээр хангалттай мэдээлсэн.

Харин энэ орд эдийн засагт чухам хэр хэмжээний нөлөө үзүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараахан дурдаагүй байна. Тавантолгойн ордын ашиглалтыг хариуцаж, лицензийг нь эзэмшигч гэх "Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Эдийн засагт чухам хэдий хэмжээний ашигтай талаар тодруулахад "асар их” гэхээс өөр тодорхой тоо, баримт хэлэх шинжгүй ээ. Сэтгэл сэргээм нэг тоо хэлэх үү? 2025 он гэхэд "Эрдэнэс Тавантолгой” Монгол Улсын төсвийн орлогын 14 хувийг бүрдүүлнэ. Эрэмбэлж үзвэл, өнөөх өөд уруугүй өр ярьж буй "Эрдэнэс Тавантолгой”-н эдийн засгийн өгөөж "Оюутолгой”-н дараа, "Эрдэнэт”-ийн өмнө гишгэх юм байна. Ийм судалгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн З.Манлайбаатар тэргүүтэй гурван судлаач хийжээ.

"Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт 2019 онд 26 сая тоннд хүрнэ, нүүрс тээвэрлэх төмөр зам, цахилгаан станц зэрэг Тавантолгойн холбогдох дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалт нь ДНБ-ийг таван хувиар өсгөнө, дэд бүтцийн эдийн засагт үзүүлэх шууд нөлөө хэдий бага байлаа ч "Оюутолгой”-д хямд үнээр эрчим хүч авах нөхцөл бүрдэнэ гэхчлэн шууд бус нөлөө асар их. Дэд бүтэц ашиглалтад орсноор 2015-2030 онд "Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс эдийн засгийг жил бүр гурван тэрбум ам.доллараар тэтгэх боломжтой зэрэг гэрэл гэгээтэй мэдээллүүд энд багагүй байна.

"Эрдэнэс Тавантолгой”-н Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг 2030 он хүртэл тооцоолсон эл судалгааг хийхдээ одоогоор Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой” компанийнхны ярьж, төлөвлөж буй нөхцөлүүдэд суурилсан гэдгийг тодотгох нь зүйтэй. Тухайлбал, 2014-2030 онд төрийн өмчит эл компанийн уурхайгаас нийт 236 сая тонн коксжих, 155 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож, эрчим хүчний нүүрснийхээ 20 хувийг экспортод гаргана хэмээн үзжээ.

Түүнээс гадна тус компанийн амлаж байгаачлан 2014 онд "Chalco”-д төлөх өрөө барагдуулж, 2015 оноос цэвэр зах зээлийн ханшаар нүүрсээ экспортолно хэмээн тооцсон байна. Тавантолгойг түшиглэн байгуулах 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц 2017 онд ашиглалтад орж, 34 хувийг нь төр, үлдсэнийг нь Концессийн гэрээгээр хувийн хэвшилд эзэмшүүлэх тухай одоо яригдаж буйг ч эл судалгаанд тусгажээ. Хэрвээ эдгээр төлөвлөгөө, бүтээн байгуулалт хойшилбол эдийн засагт үзүүлэх нөлөө ч тодорхой хэмжээгээр буурахыг З.Манлайбаатар сануулав.

Баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт 2019 оноос 26 сая тонн болж бүрэн хүчин чадалдаа хүрнэ хэмээн шинжээчид үздэг. 2030 он хүртэл жилд 26 сая тонн нүүрс олборлож, түүнийгээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулан, төмөр замаа ашиглалтад оруулж, цахилгаан станцаа барьсан тохиолдолд 2030 он гэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 хувиар өсгөх боломжтой гэнэ.

Хятадын зах зээлийн нутгийн гүнд буюу өндөр хэрэглээтэй том зах зээлд, зүүн хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрт нүүрсээ хүргэх бололцоо бүрдэнэ.

Тодруулбал, тухайн үед ДНБ-ий хэмжээ 66.3 их наяд төгрөгт хүрэх төлөвтэйг судлаачид тодотгосон.

Тавантолгойн ордын эдийн засагт үзүүлэх нөлөө ингэж нэмэгдэхэд төмөр зам, цахилгаан станцын төсөл үлэмж ач холбогдолтой. Учир нь уурхайгаас хил хүрэх төмөр замгүйн улмаас их хэмжээний үр ашиггүй зардал гардаг. Нэг тонн нүүрсийг олборлоод борлуулах хүртэлх зардлын 40 орчим хувь нь зөвхөн тээвэрт зарцуулагддаг тухай Я.Батсуурь захирал ярьж байсан. Тэгвэл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсийг хил давуулахад зарцуулдаг 25 ам.долларыг найман ам.доллар болгож гурав дахин бууруулах боломжтой аж. Түүнээс гадна Хятадын зах зээлийн нутгийн гүнд буюу өндөр хэрэглээтэй том зах зээлд, зүүн хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрт нүүрсээ хүргэх бололцоо бүрдэнэ.

Төмөр замгүй, хүнд даацын автомашинаар өндөр өртгөөр тээвэрлэдэг учраас Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани хоорондоо өрсөлдөж, Өвөрмонголын хэдхээн гангийн үйлдвэрт нүүрсээ хямд үнээр зардаг юм. Төмөр замаа бариад, угаах үйлдвэрээ байгуулчихвал бид Хятадын зах зээлд томоохон нийлүүлэгч болох боломжтой гэгддэг.

Нөгөөтэйгүүр цахилгаан станцын төсөл мөн өндөр ач холбогдолтой. Тавантолгойг түшиглэн 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах сонирхлоо олон улсын 10 компани, консорциум илэрхийлснээс одоогоор "Marubeni”, "Kansai Electric Power”, "Daewoo engineering construction”-аас гадна "GDF Suez”, "Posco”-гийн хамтарсан консорциум хураангуй жагсаалтад багтаж үлдээд байгаа. Эл цахилгаан станцыг 2017 оноос ашиглалтад оруулна гэж одоогоор ярьж буй.

Тавантолгойн баруун, зүүн Цанхийн олборлолт төлөвлөгөөний дагуу үргэлжлэхийн зэрэгцээ энэ хоёр төсөл одоогийн ярьж байгаачлан хугацаандаа ашиглалтад орвол "Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн үр ашиг 2024-2025 онд оргил цэгтээ хүрч, төсвийн орлогын 14 орчим хувийг бүрдүүлэх тооцоотой байна.

Урт хугацаанд авч үзвэл 2030 он гэхэд улсын төсөвт төлөх татварын хэмжээгээр "Оюутолгой” жилд нэг их наяд орчим төгрөгийн татвар төлснөөр тэргүүлж, "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний уурхай, цахилгаан станц, төмөр замтайгаа нийлээд 601 орчим тэрбум төгрөгөөр хоёрдугаарт, "Эрдэнэт” 362 тэрбумаар гуравдугаарт, харин төмрийн хүдрийн салбар 298 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх дүр зураг бий.

2014-2030 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” нийлбэр дүндээ Монголын эдийн засагт 33.2 их наяд төгрөгийн ашиг үзүүлнэ гэж судлаачид тооцжээ.

 

Өнөөдөр сонин

“Тавантолгойн унац"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани