Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АНХААР! Платинум картанд хулхидуулав

Монголдоо л хамгийн томд тооцогдох ХААН банкны харилцагч танил маань хэдхэн хоногийн өмнө хүний нутагг очоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч . болжээ.

 

Тодруулбал, тус банкны Платинум картыг эзэмшигч тэрбээр Азийн хэд хэдэн орноор дамжин Европын улсыг зоръж. Ингэхдээ хэтэвчиндээ бэлэн мөнгөтэй явахаас зайлсхийн ХААН банкныхны ид шидтэй, эсэн бусын сүпер үйлчилгээтэй хэмээн сурталчилаад байсан Платинум картыг нэр төрийн бас санхүүгийн баталгаа болгон харийн орныг зорьсон юм байна. Ингээд хүссэн газраа очиж, мөнгө авах гэтэл картыг нь огт уншихгүй байсан аж. Аргаа ядсан тэрбээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж "ХААН банкны төвтэй холбогдоод юу болоод байгааг нь тодруулаад өгөөч” гэснээр "Очсон газраасаа хамаарч нэг өдрийн дараа нь уншдаг, цагийн зөрүүнээс шалтгаалдаг” гэхчилэн элдэв хачин тайлбарыг аваад гайхшаа баржээ.

 

Аргаа барьсан тэрбээр ХААН бакны сүпер үйлчилгээтэй Платинум картаар чимсэн хэтэвчээ халааслан хэдэн өдрийн турш мөнгө санхүүгийн асуудалтай явсаар "Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардсан юм байна. Тэгтэл Монголд ирсэн хойноо яг түүн шиг адал явдалтай, тодруулбал нэр төрийн баталгаа хэмээн Платинум картыг сонгон алба, амин хувийн ажлаар харийг зорьсон цөөнгүй хүнд яг өөр шиг нь асуудал тулгарсан тухай дуулжээ. Иймээс л тэрбээр ойр дотны хүмүүс чинь хол явахаар зэхэж байгаа бол элдэв гоё танилцуулгатай Платинум картанд хулхидуулан харийн оронд үгээ барав хэмээн анхааруулж байсан. Үнэндээ ХААН банкны уриа Платинум картны үйлчилгээ шигээ хачин гоё. Жирийн иргэдийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч энэ тэр гээд л хөвөрч өгнө. Гэвч бодит байдал үүнээс огт өөр. Хөдөө орон нутагт хамгийн олон салбартай гэдэг утгаараа харилцагчдынх нь олонхи нь малчид, сум аймгийн төвд ажилладаг төрийн алба хаагчид.

 

Тэдэнтэй харилцах банкны үйлчилгээ нь ярьж хэлээд байгаа шиг тийм хурдан, шуурхай ч биш. Малчид хэдэн малаа барьцаалж өндөр хүүтэй зээл авна, сум, аймгийн төвд ажилладаг төрийн албан хаагчид, тэтгэврийн хөгшид хүнээс гуйж байхаар гээд цалин, тэтгэврийн зээл горилно. Хүү нь өндөр зээлийн хугацаа нь ч богино. Хэрэв хугацаандаа төлж чадахгүй бол амьдрал нь жинхэнээсээ бодитоор өөрчлөгдөж, зарим нь ч хамаг байдгаа алдахад хүрдэг юм билээ. Хөдөө орон нутгаар явхаар ийм жишээ захаас аван таардаг. Арга ч үгүй биз. Хамгийн нэр хүнтэй, хамгийн шилдэг гэсэн харилцагчдадаа санал болгодог Платинум картын үйлчилгээ нь иймэрхүү байхад хэдэн мал, цалингаа барьцаанд тавин зээл авч байгаа жирийн иргэдэд үйлчлэх энэ банкны өнгө аяс ямар байх нь тодорхой. Энд олон зүйл нуршилгүйгээр хүндэт зочин, шилдэг харилцагч, итгэлтэй түншийн илэрхийлэл, нэр төрийн баталгаа гэгдэх Платинум картаа хэрхэн сурталчилж хүмүүсийн тархийг угаадаг талаархи зарим баримтыг хүргэе. Тус банкны цахим хуудаст бичсэнээр дэлхий дахинд Платинум виза картын гишүүн бүхий олон үйлчилгээний байгууллага байдаг гэх бөгөөд хэрэв өөрөө хүсэх юм бол томоохон дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр авах, тусгай клуб болон зочид буудлуудаас хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой гэж байна. Мөн дэлхийн 100 гаруй орны 300 хотын 600 гаруй нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимаар нислэгийн зэрэглэл үл хамааран хөнгөлөлттэй үйлчлүүлэх, аль ч оронд олон улсын нислэгийн тийз захиалах, аялал, жуулчлалын мэдээлэл, зөвлөгөө авах, зочид буудлын захиалга, автомашины түрээс, албан уулзалт зохион байгуулах гэх мэт олон тусгай үйлчилгээг утас, интернэтээр холбогдож, түргэн шуурхай, үнэ төлбөргүй авах боломжтой гэжээ. Түүнчлэн хүссэн үедээ дансаа хянах цахим банкны цогц үйлчилгээ, Солонгосын зарим эмнэлгээр үйлчлүүлэхдээ 10 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэнэ гээд хэрэв бүрэн утгаар нь ашиглаж чадвал энэ картны хамрах хүрээ, харилцах түнш нь дэндүү өргөн.

 

Даанч энэхүү үйлчилгээг монголчууддаа санал болгосон ХААН банкныхан санал болгоод байгаа картныхаа учрыг олж чадахгүй байна уу, эсвэл бүрэн дүүрэн судлаагүй, гарах эрсдлийг нь тооцоогүй байж арай эрт үйлчилгээнд нэвтрүүлэв үү ямартай ч ийм нэг асуудал дэгдэж цөөнгүй хүнийг бухимдуулаад авлаа. Зарим нь бүр олон улсад ашиглах гэхээр уншихгүй, үүнээс болж өч дөчнөөн алтан цагаа үрсэн энэ үйлчилгээг татгалзах ёстой санал хэмээн шоглож суусан. Харин энэ асуудалд ХААН банкныхан хэрхэн хандаж буй нь тодорхойгүй. Уг нь тус банк Засгийн газар, МҮХАҮГ-аас хамтран оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ТОП-5 банкны нэгээр шалгарч байсан. Тодруулбал, харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээг улам бүр хялбар хүргэх үүднээс тэдний цагийг хэмнэсэн шилдэг үйлчилгээг шинэ санаа, дэвшилтэт технологиор баяжуулан зах зээлд нэвтрүүлсээр байгаа хэмээн энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон. Гэвч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэр хүндийн баталгаа хэмээн цоллуулсан ХААН Платинум картын үйлчилгээ нэг иймэрхүү байдалтай иргэдийг бухимдуулсаар...

 

АНХААР! Платинум картанд хулхидуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани