Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

6. Олборлолтын аргууд

Арга бүхнийг шийддэг
Хүдрийн биетийн хэлбэр хэмжээнээс хамаарч олборлох арга олон янз байдаг. Хөрс ба хүдрийн зузаан, хүдрийн биетийн сунал, түүний хэлбэр болон үнэт эрдсийн тархсан байдал зэрэг нь хүдрийн давхарга, бүс болгонд өөр өөр байдгийг харуулж байна. Эдгээр болон бусад хүчин зүйлүүд нь хүдрийн биетийн ашиглалтын ерөнхий төлөвлөгөө болон олборлолтын аргын сонголтод шууд нөлөөлнө. Хөрс хуулалт болон олборлолтын хэмжээнээс нь хамаарч уурхайн технологийг ил ба далд аргаар ашиглана. Хөрс хуулалт ихтэй, өдөрт 100 тонноос доош хүдэр олборлох, үйлдвэрлэлийн цөөн дамжлагатай бол далд уурхайн технологиор ашиглана. Өдөрт хүдэр болон түүний хаягдал хэдэн зуунарван тонноор олборлогдон тээвэрлэгдэж байвал их хүчин чадлын ил уурхайн технологиор ашиглана
 
Далд малталт нэвтрэх
Далд уурхай руу орох гол оролт нь уурхайн гол ам, налуу малталт, уурхайн төвшин зэрэг байж болно. Эдгээр бүх оролт нь хүн, материал, тоног төхөөрөмжийг оруулах, зөөн гаргах болон хүдрийг газрын гадаргуу дээр гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Уурхайн гол ам ихэвчлэн босоо байдаг бөгөөд энэ нь өргөлтийн байгууламжаар тоноглогдсон байдаг. Налуу малталт өөрөөр хэлбэл голдуу 15%-ийн налуутай буусан малталт нь туузан дамжуулагч төхөөрөмжөөр уурхай руу орох зориулалттай. Зарим тохиолдолд конвейерийн дамжлагад зориулагдсан шулуун малталт эсвэл буцах цэгтэй шулуун зам байна. Налуу малталт нь гол амыг бодвол зардал бага байдаг. Налуугийн өнцөг, оролтын өргөн, газрын нөхцөл зэргээс хамааран нийт гарах зардал нь босоо амын ашиглалтын гүний төвшинтэй адил хэмжээнд хүрэх үед босоо амаар ашиглалт явуулах үеийнхээс өндөр гарч болно. Хэвтээ малталт буюу төвшингийн уулын ажлыг хөндлөн малталт ба квершлаг гэдэг. Заримдаа далд уурхайд босоо ба хэвтээ малталтын хооронд олборлолт явуулах нь ашигтай байдаг. Үүнийг бэлтгэл малталт гэнэ.
 
Хайгуул хийх
Гадаргуун алмаазан өрөмдлөгөөр хүдрийн биет болж чадахаар эрдэсжсэн бүсийн нөөц хангалттай байгаа эсэхийг тандаж үздэг. Маш сайн нягтлан үзсэн давхарга бүсийн бүдүүвч, ашиглалтын хугацаа болон ангиллыг зөв тогтоож, түүнийг баталсны дараа далд уурхайн ашиглалт ба өрөмдлөгийн нарийвчилсан тодорхойлолтын дагуу уулын ажил явагдана. Зөвхөн үүний дараа л үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, олборлолтын төлөвлөгөөг боловсруулан хийдэг.
 
Гадаргуун алмаазан өрөмд-лөгийн цооног нь газрын хэвлийн түүхийг хэлж өгдөг байна. Жигд бус тархсан ашигт малтмалын бүсэд анхны цооногоос дараа дараагийн цооногт гарсан сорьцлолтын дээжээр нийт хайгуулын өрөмдлөгийн үр дүн гардаг. Хүдэржсэн бүс нь хавчигдмал эсвэл хөөмөл мөн тэрчлэн тогтмол бус байдаг тул анхны болон хоёрдох цооногуудын мэдээллийг дүүргэхийн тулд маш олон тооны алмаазан өрөмдлөг хийх шаардлагатай болдог. Одоо болон ирээдүйд гадаргуун гүний цооногууд хэтэрхий их өртөгтэй болохоор бол далд уурхайн хайгуулыг үргэжлүүлэх эсэх талаар уурхайн ашиглалтынхан шийд гаргах шаардлагатай болдог. Хэрвээ хайгуулыг үргэжлүүлэхээр бол уурхайн хүдрийн биетэд их ойрхон байх гол амын хайгуул эсвэл налуу малталтын тохиромжтой хэмжээг тогтоож өгөх ёстой.
 
Гүний өрөмдлөг нь хөндлөн огтлол, квершлаг эсвэл налуу малталтуудыг оновчтой зайтайгаар гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ашигт малтмалын хүдэржсэн биет нь өрөмдлөгийн дараа газрын гүнээс ашигт малтмалын ангилал болон багтаамж нөөц нь маш нарийн тогтоогдоно.
 
Хайгуулын программ, зөвхөн хүдрийн биетээс дээж авахдаа өрөмдлөгийн керн ашиглана. Уг дээжүүд нь гагцхүү өрмийн чөмөг болдог. Нэгэнт газар доор далд ажиллагаанд орсон  бол  хүдрийн дээжих байх тусмаа газар доорх ашигт малтмалын бөөндөл буюу цулдал илүү нарийн тодорхойлогдог. Ганхайлуулах төмөрлөгийн туршилт буюу тестэнд зориулагдсан ихээхэн хэмжээний дээж нь эхлээд лабораторийн туршилтын хэмжүүр хамгийн сүүлд хагас үйлвэрлэлийн туршилтаар тус тус шалгагдах ба энэхүү туршилт шинжилгээний үеэс хайгуул ажлыг зогсоож болно. Хүдрээс ихэнх металлыг гарган авах буюу тодорхойлохдоо голчлон лабораторийн тур-шилтын аргыг хэрэглэдэг.
 
Ил уурхайн олборлолт
Ил уурхайг ашиглахад зардал хамгийн бага байдаг. Уурхай нээж байгаа хүн бүр хүдрийн газрын гадаргуутай хэр ойрхон байгаагаар нь хуулах хөрс бага байх нөхцөлийг харж сонголт хийдэг.
 
Ил уурхайг харахад энгийн боловч уурхай бүрд теллермет хэрэгтэй байдаг. Давын өмнө хойшид ил уурхайн аюулгүй налууг тодорхойлдог уурхайн мөргөцгийг тогтоох уулын механик инженер шаардлагатай. Мөн хөрс хуулалтын хэмжээ хүдэр олборлолт ил уурхайн гүн, үнэт хүдэрт хүрэхийн тулд хаягдал чулуулаг хэр их гарах зэрэг оновчтой харьцааг барьж ил уурхайг ашиглах шаардлагатай нарийн асуудал гардаг.
 
Ямар ч ил уурхайн хэмжээ болон байрлал нь чухал байдаг. Энэ нь хүдэр олборлох бага зэрэг нөхцөлийг тавьж өгч байдаг. Хамгийн анх тавигдсан доголын өндрөөр дараалан тавигдах доголуудын өндөр тогтоогдоно. Хамгийн анх тавигдсан доголын өндөр болон байрлалаар ил уурхайн гүн тодорхойлогддог. Цаашид дараалан тавигдах догол тус бүр нь хамгийн сүүлд тавигдахаас бага байдаг. Уурхайн нийт хөрс хуулалтын хэмжээ болон хүдэр олборолтын нийт хэмжээг нийтэд нь уулын цул буюу хөрс хуулалт, олборлолтын харьцаа гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд энэ хөрс хуулалт болон хүдэр олборлолтын харьцаа нь эхний доголд өндөр байдаг бол дараа дараагийн доголд тогтвортой буурч байдаг.
 
Уурхайн ашиглалтын жилүүдэд хөрс хуулалтаас гурав дахин их хүдэр олборлох шаардлагатай буюу түүний харьцаа нь 3:1 байх ёстой. Ил уурхайг ашигтай байлгахын тулд хүдрийн өртгөөс хөрс хуулалтын өртөг бага байхаар барьж байх  шаардлагатай.
 
Ил уурхайн үнийн хамгийн гол давуу тал нь уурхайчид их хүчин чадлын цахилгаан экскаватор, хүнд даацын тээврийн хэрэгсэл зэрэг зөвхөн уурхайд ашиглахад зориулагдсан хүнд даацын тоног төхөөрөмж ашигладаг. Мөн үйлдвэрлэлийг хурдан явуулахын тулд олборлогдож байгаа ядмаг хүдрийг бага үнээр борлуулахыг зөвшөөрдөг.
 
Хэрвээ хүдрийн биет нь том бөгөөд газрын гадаргаас илүү их гүнд оршиж байвал ил уурхайгаас ойролцоо газарт шинээр олборлох уурхай нээн ажиллуулж болдог. Ингэх нь хүдрийн биетийн олборлолтыг илүү гүнд явуулах бэлтгэл ажил явагдаж байх хооронд эртнээс орлогын зарим хэсгийг хуримтлуулан хураах боломж олгодог. Эдгээр нөхцөл шалтгаанаас харахад ил уурхайн ашиглалтын доод төвшингөөс доош байгаа хүдрийг олборлохын тулд далд уурхайн аргыг хэрэглэдэг нь нийтлэг байна..
 
Далд уурхайн олборлолт
Ерөнхийдөө хүдрийн биетүүд нь хэлбэр хэмжээгээрээ судал хэлбэрийн тогтоцтой, хүдрийн цул болон давхарга маягийн тогтоцтой байдлаар оршиж байдаг. Энд хүдрийн тогтоц болон давхаргын зузаан зэрэг нь ашигт малтмалыг олборлох аргыг сонгоход нөлөөлдөг.
 
Ихэвчлэн судал хэлбэрийн тогтоцтой хүдрийн биетүүд огцом уналыг дагаж доош унадаг бөгөөд  энэ  нь  ачилт явагдаж болохуйц төвшин хүртэл олборлолт явуулах боломжийг олгодог.
 
Бага хэмжээтэй мөргөцгөөс олборлолт хийх нь ашигтай байдаг. Хүдрийн биет буюу цул нь гол төлөв нарийхан, зөв биш хэлбэртэй, том хэмжээтэй байдаг учраас хоосон чулуулгийн мөргөцгийг ашиглахаас зайлсхийх ёстой. Хүдрийн энэ төрлийг том мөргөцгөөр жижиг хэмжээний налуу малталтаар    олборлох нь далд уурхайн хамгийн тохиромжтой бас үр өгөөжтэй, ашигтай арга байдаг.
 
Давхарга маягийн бус тогтоцтой цул хүдрийн биетийн хэлбэр том, зузаан нь жигд биш байдаг. Ийм төрлийн хүдрийн биеттэй ордыг цулаар нь олборлоход хөдөлмөрийн бүтээмж ихтэй, тухайн төрлийн хүдрийн биетэд хамгийн сайн тохирсон арга байдаг. Давхарга маягийн тогтоцтой биетүүд гол  төлөв хавтгай эсвэл ялигүй уналтай байдаг бөгөөд хүдрийг хаашаа нурж байгаа байдлаар нь олборлох ёстой болдог. Хорго хөндий-баганат олборлолтын аргыг гол төлөв хүдрийг гаргаж авахад хэрэглэдэг. Хүдрийн зузаалаг болон хэвтээ чиглэлийн хэмжээнээс хамааран эдгээр төрлийн ордууд нь жирийнхээс өндөр багтаамжтай үйлдвэрлэгч гэж тооцох хандлагатай байдаг.
 
Хүдрийн биетийн эргэн тойронд байгаа хүдэр болон чулуулгийн зузаанаас хамаарч тухайн хүдрийн биетийг олборлох аргыг сонгоно.
 
Далд уурхайн хонгил буюу хоосон зай нь бэхэлгээтэй байна. Зарим тохиолдолд хүдрийг олборлосны дараа, тухайн орон зайг хоосон чулуулаг (хаягдал чулуулаг) болон бусад материалаар даруйхан дүүргэж, бэхэлгээг хийдэг бөгөөд үүнийг чигжих гэнэ. Заримдаа бэхэлгээг мод, металлаар хийх нь хөдөлмөр болон материалын зардал ихтэй учир өнөө үед ийм аргыг ховор хэрэглэдэг болсон. Өөрөөсөө бэхэлгээтэй хонгилыг хиймэл бэхэлгээтэй хамт босгодог. Хана маягаар хийгдсэн, тулгуур баганан бэхэлгээг их хэмжээний зузаан хүдрийн биетийг олборлох үед хэрэглэнэ. Энэ нь тэдгээрийн дээр байгаа чулуулгийн босоо даралт ачааллыг даахад хангалттай байдаг. Тектоник хүчний улмаас чулуулгийн массивт үүссэн даралтаас хамгаалах зорилгоор тулгуур баганан бэхэлгээг хийнэ. Хэдийгээр тийм боловч уурхайчид хамгаалалтын хувцастай ажиллана. Хүдрийн цул биетийг ийм нөхцөлд олборлох үед ерөнхийдөө тулгуур багануудын байршлын төлөвлөлтийг гаргадаг нь нийтлэг байдаг. Уурхайн хоосон орон зайг зайлшгүй шаардлагатай бэхэлгээгээр хангахын тулд олборлолт явагдсан мөргөцөгт чигжилт хийгдэж байдаг.
 
Олборлолт явуулах дараалал
Уурхайчдын ажил бол хүдрийн биет болон чулуулгийг олборлон буталж, газрын гүнээс гадаргуу руу гаргах явдал байдаг.
Олборлолт явуулах дарааллын эхний шат нь хүдэр ба чулуулгийг өрөмдөх ажил байдаг. Өрөмдсөн эдгээр цооногт тэсрэх бодис хийж дэлбэлэн, хүдрийг бутлан нураана Орчин үед уурхайн олборлолтод цахилгаан-гидравлик хийн дугуйт дизель хөдөлгүүртэй өрөмдлөгийн төхөөрөмжийг хүдэр олборлох чиглэлийн дагуу богино нүх өрөмдөх байдлаар ашиглах болж байна. Хүдэр ба чулуулгийг нураахад шаардагдах богино хэмжээний цооног гаргах, чулуулгийг мөлгөржүүлэх, өрөмдлөгийн ажиллагааг хялбар урагшлуу-лахад эдгээрийг ашиглаж байна. Энэхүү өрөмдлөгийн төхөөрөмж нь гол төлөв өрөмдлөгийн мөргөцгийг 3-4 м (10-13 fееt) орчим урттай цооног өрөмдөж цооногийн нурангийг улам урагшлуулдаг байна..
 
Гар бариултай, хуучин загварын, хийн дугуйт, дизель хөдөлгүүртэй өрөмдлөгийн төхөөрөмж, цээж тулгууртай, хөлтэй гар өрөм болон сунадаг өрмийн алхыг, тусгай өрөмдлөгийн ажил болон ажиллах орон зай түгжигдмэл буюу гацаанд орсон мөргөцгүүдэд одоо хүртэл хэрэглэсээр байна.
 
10-15 см голчтой том цооногийг өрөмдөх болон бага голч (5-10см) бүхий 2-бөмбөлөгтэй, өрөмдөх өрөмддөгийн төхөөрөмжийг ерөнхийдөө мөргөцгийн
олборлолтод одоо ч гэсэн түгээмэл хэрэглэж байна.
 
Тэсрэх бодис цэнэглэх ба тэсэлгээ
Өрөмдсөн цооногууд бэлэн болоход тэсэлгээний баг тэдгээрийг тэсрэх дэлбэрэх бодисоор цэнэглэж, тэсэлгээнд бэлтгэдэг. Ерөнхийдөө Nitroglycerina dynamite ба ammonium-nitrate тэсэлгээ гэсэн 2 төрлийн тэсрэх бодис байдаг. Аmmonium-nitrate ба шатахууны (fuel oil) холимгийг ANFO (an acronym for ammonium nitrate) гэнэ. Уурхайд үүнийг голдуу хэрэглэдэг. Эдгээр нь өндөр чадалтай тэсрэх бодисоор цэнэглэсэн буюу тэслүүрийн утас, тэслэгч төхөөргөөр тоноглогдсон байдаг. Тэсрэх дэлбэрэх бодисыг зөөх зөөврийн жижиг АNFO тээвэрлэгчээс, тусгай зориулалтын хийн хөтлүүртэй тээврийн хэрэгсэл хүртэл бэлтгэн тавьсан байдаг.
 
Цооногуудыг тэсрэх бодисоор цэнэглээд дэс дараалан (тодорхой хугацаатайгаар) дэлбэлэх шаардлагатай. Энэ нь чулуулгийг сайн бутлахад их чухал.
Уурхайн ажлын мөргөцөгт их хэмжээний тэсэлгээний ажил хийхдээ газрын гадаргуугаас цахилгаанаар цэнэг өгдөг бөгөөд энэ тохиолдолд уурхайн бүх ажилчдыг газрын гүнээс заавал гаргах шаардлагатай. Үүний дараа дэлбэрэлтээс гарах утаа, шороо, тоосыг агааржуулалтын системээр бүрэн хөөж гаргаж, аюулгүй ажиллагааг хангасны дараа газрын гүн дэх дараагийн ажлын мөргөцөг рүү орохыг зөвшөөрдөг.
 
Хүдэр нураах үйл явц
Тэсрэх дэлбэрэх бодисоор хүдэр болон чулуулгийг нэгэнт тэсэлж, эвдэж, нурааж буулгасан бол тэдгээрийг бэлтгэсэн хүдэр гэж нэрлэнэ. Эдгээр нурангыг газрын гадаргуу руу төмөр замын болон бусад тээврийн хэрэгслээр зөөж гаргахыг ачих, тээвэрлэх үйл явц хэмээн нэрлэдэг. Олон янзын ачигч болон тээвэрлэгчийг далд уурхайд авч ажиллуулах боломжтой байдаг.
LHD(load-haul-dump) машин нь хамгийн өргөн хэрэглэгддэг ачих тээвэрлэх төхөөрөмж юм. Эдгээр резинен таталттай машин нь хэмжээгээрээ нилээн жижиг ажлын дугуйтай, маш бага 0,4 метр куб (14 cubic feet) - ийн шанаганы даацын багтаамжтайгаас эхлээд, нэлээн том ажлын дугуйтай маш том 6 метр куб (14 cubic feet)-ийн шанаганы даацын багтаамжтай байдаг. LHD машинууд нь дизель болон цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг.
 
Далд уурхайд тээвэрлэх зай их хол бол резинэн дугуйтай LHD- машин буюу төмөр замаар явагч тээврийн машинуудыг хүдэр ачихад нэлээд өргөн хэрэглэнэ. Төмөр замын эдгээр бага болон том оврын ачигч машинууд нь нураасан хүдэр буюу чулуулгийг хэвтээ малталтаар газрын гадаргуу руу эсвэл босоо амын буулгах цэгт аваачна. Нураасан хүдэр болон чулуулаг нь босоо амын буулгах цэгээс дээш өргөгдөж газрын гадаргуу дээр гарна.
 
Тасралтгүй ажиллагаатай ачих машины конвейерийг ачигч машинууд нурсан хүдэр болон чулуулгийг ачих ба конвейер нь доороос дээш шууд өргөж гаргадаг. Мөн өндөр хурдтай цахилгаан трамвайн ачигч хэрэглэж хүдрийг газрын гадаргуу руу гаргана. Мөн түүнчлэн хүдрийг тээвэрлэхэд конвейер нь далд уурхайд нэлээн хэрэгцээтэй байдаг тээврийн төхөөрөмж юм Өдөрт хэдэн мянган тонноор хүдэр болон уулын чулуулаг олборлох ийм их хүчин чадалтай олборлолтод эдгээр их багтаамжтай, том хүчин чадалтай, ачилтын системүүдийг ихэвчлэн хэрэглэдэг.
 
Уурхайн ашигласан орон зайг буцааж бөглөх нь
Нэгэнт олборлолт явагдсаны дараа мөргөцгийн үүсгэсэн хоосон орон зайг уулын ажлын горимд нөлөөлөхгүйгээр хажуугийн хүдрийн хаягдал чулуулаг болон бусад материалаар эргүүлэн бөглөх хэрэгтэй. Мөн далд уурхайн нарийн ширхэгтэй бусад хаягдал чулуулгаар бөглөхөөс гадна газрын гадаргуугаас элс чулуу авчирч бөглөж болно. Түүнчлэн нэгэнт олборлосон хажуу залгаа уурхайгаас авсан хаягдлыг, цемент зэрэг бэхжүүлэх зүйлтэй хольж холимог материал болгон бөглөдөг нь нийтлэг байдаг. Уурхайн олборлолтын хугацаанд бүрэн олборлолт явагдсан мөргөцөгт маш хурдан бөглөөс хийх шаардлагатай.
 
Хүдрийг татаж гаргах нь
Төмөр замтай уурхайд хүдрийг уурхайн ажлын янз бүрийн төвшинд ачихад зориулж бэлтгэсэн чулуулаг болон хүдрийг төмөр замын машин болон бусад тээвэрлэх машинд татаж оруулахыг хүдэр татах үйл явц гэх буюу машин төхөөрөмжийг нь хүдрийн машинууд гэж тус тус нэрлэдэг. Энд татагч, трамбай, өргөгч, өөрөө буулгагч тэвштэй тэргэнцэр бүхий цахилгаан болон дизель зүтгүүрүүд байдаг. Зүтгүүрийн өөрөө буулгагч тэвшнүүд нь янз бүрийн багтаамжтай байх бөгөөд 20 тн даацтай хүртэл байдаг.
 
Хүдрийг нэвтрэх штрекийн өргөн нь ихэвчлэн 2,5-3,5 м (8-11 feet) байдаг бөгөөд нураасан хүдэр нь овоорсоор байдаг. Хүдрийн нэвтрэлтийн штрекийн өргөн нь хамгийн дээд төвшингөөс доод төвшин хүртэл үргэлжилж болно. Төвшин бүрээс хүдэр олборлож байвал хүдэр нэвтрэлтийн хамгийн богино штрек болно. Хүдэр нь газар доорхи бутлалтын станцид очдог. Ачихад бэлтгэсэн чулуулаг болон хүдрийн хяналт тохируулга нь ихэвчлэн агуулахыг хүдрээр хангахад хүдэр нэвтрэлтийн систем дэх нэвтрэлтийн интервал янз бүр байдаг дээр үндэслэгдэж хийгддэг. Хэтэрхий их том хэмжээний хүдэр нь замын өнгөрөх хэсэгт саад болж, овоорохоос хамгаалахын тулд ган сараалжин төмрүүдийг торлог маягаар байрлуулж өгдөг бөгөөд үүнийг бутлах станцын дээгүүр байдаг гриззл буюу тор гэж нэрлэдэг.
Ерөнхийдөө  практик амьдралд газрын гүн дэх бутлах станцид томоор хавчин буюу эргэлдэн бутлах томоохон хэмжээний бутлуур суурилуулж өгдөг. Энэ хүдэр бутлах хэсэг нь ихэвчлэн 15 см (6 inches)-ээс бага байна Хүдэр бутлуурын дор байрлах том сав буюу хаягдал орох орон зайн хэсэг рүү унаж байдаг. Эндээс тэр нь далд уурхайн ёроолд байрлах ачааллах хайрцгийг хүдрээр хангаж байдаг.
 
Хүдрийг газрын гадаргуу руу гаргах өргөх төхөөрөмж
Ихэнхдээ хүдрийг газрын гадаргуу руу гаргах тээврийн хэрэгсэл нь өргөх төхөөрөмж буюу өөрөө хөнтөрч асгадаг вагонетка буюу тэргэнцэр байдаг. Энд өөрөө буулгагч шанага буюу утгуурууд байдаг бөгөөд ихэвчлэн дээш өргөхөд шаардлагатай нийт чадлыг багасгахын тулд хоёр тусдаа тэнцвэр бүхий хөтлүүртэй өргөх төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Өөрөөр хэлбэл доошилж байгаа хоосон тэргэнцэр болон өргөгдөж байгаа ачаатай тэргэнцэр хоёрын жинг тэнцүүлэх шаардлагатай байдаг. Өргөх төхөөрөмж 3 ба 20 тонноос дээш даацын ачаа өргөх чадвартай ган буюу хөнгөн жингийн хайлшаар бүтээгдсэн байдаг. Тэдгээрийг хүдрийн нэвтрэлтийн суурь дах ачаалах хайрцагнаас хүдрээр дүүргэж өгдөг.
 
Зарим уурхайн олборлолтын байдлаас харахад зардал хэмнэх үүднээс туузан конвейерээр өргөх нь уурхайн ашиглалтад төмөр зам болон авто тээврээр шууд газрын гадаргуу руу хүдрийг гаргахаас арай илүү хямд байдаг. Хүдрийг газрын гадаргуу руу гаргах бөгөөд түүнийг бутлах, тээрэмдэх, боловсруулахаар үйлдвэр рүү явуулдаг.
 
Зарим олборлолтын үед хүдрийн биет нилээд гүнд оршиж байвал уурхайн гол ам хүдрийн биетээс хол зайтай байж  болдог. Ийм үед гүнд орших хүдрийг олборлохын тулд дотоод гол амыг гаргах хэрэгтэй. Үүнийг уурхайн богино гол ам - гезенк /зумп ч гэх нь бий/ гэх буюу энэ нь тэргэнцэр ба тортой өөрийн гэсэн өргөх төхөөрөмжтэй байна.
 
Ямар ч гол ам болон богино гол амны доод талд зумп байдаг. Зумп нь газрын гүний усыг шүуруүлэх буюу газрын гадаргуу руу зайлуулдаг. Мөн энэ     нь  уурхайчдын  ус дамжуулах шугам болдог.
 
Уурхайн гол ам нь хэд хэдэн хэсгүүдэд хуваагддаг. Үүнд-тор буюу элеваторт, осол аваарын хэд хэдэн шатанд, ус зайлуулах буюу өндөр хүчдэлийн кабель шугамд, агааржуулалтын хоолой буюу электрон мэдээлэл дамжуулах өндөр давтамжийн шугам гэх мэт үйлчилгээнд зориулсан хэсгүүдтэй байдаг. Мөн агааржуулалтад зориулсан нэг буюу хэд хэдэн газрын гадаргууд гарсан бэлтгэл малталтууд байдаг.
 
Уурхайн мөргөцөг, түүнийг хамгаалах аргууд
Уурхайн үйлдвэрлэл явуулах төвийг мөргөцөг гэнэ. Энд хамгийн- анхны хүдэр нураалт болдог.
Уурхайчдын аюулгүй байдлыг хангах үүднээс уурхайн олборлолтын аргыг сонгоход онцгой анхаардаг төдийгүй тэдний ажлын байр, талбар дээр харуул хамгаалалт зэргийг чанд мөрдөх хэрэгтэй. Сул шороо нь байнгын буюу санаандгүй тохиолдлоор ихээхэн аюул агуулж байдаг. Мөргөцөг рүү уурхайчин ормогцоо дээвэр буюу ар тал болон эргэн тойрноо маш анхааралтай шалгах ба дээрээс унаж болох сул чулуу материал байвал аваарын хэрэгслээр зайлуулах хэрэгтэй.
 
Мөн түүнчлэн уурхайчид ажлын байрандаа хүрч очиж байх, буталсан чулуулгийг гаргах, мөн тэсрэх материал болон багаж хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжөө байрлуулахаар мөргөцгийг зөв зохион байгуулах шаардлагатай. Түүнчлэн ажлын машинаас гарч байгаа хий шороо тоосыг мөргөцгөөс гаргахын тулд тогтмол агааржуулж байх хэрэгтэй. Хэтэрхий гүн уурхайд чулуулгийн хана маш халуун байдаг учраас агааржуулалт нь уурхайчдын ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан байх буюу тухайн температурыг зохицуулбал зохино.
 
Уурхайн гол төвшингөөс олборлолтын мөргөцгийг эхэлдэг. Олборлолт явуулах эхний шат нь олборлох хүдрийн дээд буюу доод ёроолд тээврийн буюу хөндлөн штрекийг гаргаж өгөх явдал байдаг.
 
Хүдрийг мөргөцгөөс гаргах хэд хэдэн арга зам байна. Штрек нь квершлагийн таазанд байрласан түүний хэсэг бөгөөд модон материалан хийц бүтэцтэй байж болох юм. Энэ нь таазны хөмсгөөс ялимгүй хэсгийг авсан хөндлөн зүсэлтэд байрлана. Тэр бүтэц хэсэг нь квершлагийн дээрээс ашиглагдаж байгаа мөргөцгөөс бутлагдсан хүдрийг гаргахад зориулагдсан хүдэр буулгуурыг агуулж байдаг. Мөн тэрчлэн энэ хэсэгт цахилгаан шугам сүлжээ, ус, шахсан агаар гэх мэт засвар үйлчилгээ хийхэд зориулагдсан, аваарын болон хүн явах явган шатны эхлэлүүд байдаг.
 
Өөр төрлийн богино өгсөх буюу эсвэл буулгах малталтаар чулуулаг дундуур нэвтэрдэг. Эдгээр буулгах малталт нь штрекийн дагуу тодорхой зайнд буюу эсвэл доод ултай зэрэгцээ ухах нь зүйтэй.
 
Зарим мөргөцгийн аргыг сайжруулахын тулд буулгах малталтыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Хүдрийн биетийн судлын дагуу тодорхой зайнд байгаа мөргөцгийн хүдэр ачихад зориулагдсан догол малталттай залгаатай скрепердлэгийн малталтаар хүдрийг ачаалж гаргана. Мөргөцгийн        олборлолтын ажлыг босоо тулгуур (штрек руу зөв өнцгөөр чиглэсэн) ба штрекин тулгуур (штрекийн налуутай зэрэгцээгээр орших) бүхий гол ачилтын замаар явуулдаг. Ямар ч тохиолдолд хүдрийг зөөж зайлуулах болон мөргөцөгт ажил үйлчилгээ явуулах нөхцөлөөр
 
Тусгай зориулалтьн замгүй уурхайд хүдрийн биетийн улны дагуу хүдэр ачихад зориулагдсан догол малталтын систем бүхий хүдэр буулгах малталт буюу хүдэр буулгуурыг хэрэглэдэг.
 
Олборлолтын нуралтыг зогсоох, орон зайг чигжих аргууд
Нэлээд өндөр мөргөцгийн дээгүүр бэхэлгээ хийх боломжгүй, зөв биш хэлбэртэй хүдрийн биетийг олборлоход орон зайг чигжих аргыг хэрэглэх нь тохиромжтой. Хүдрийн үе бүрийг олборлосны дараа үүссэн орон зай болгоныг чигждэг учраас энэ арга нь зардал ихтэй байдаг.
 
Олборлолтын мөргөцгийг доороос нь дээшээ тодорхой үе үеэр нь ашигладаг. Хүдрийн үе бүр нь түүнийг ачихад зориулагдсан догол малталт руу чиглэгдэж, бутлагдсан хүдэр буух цооног ба мөргөцгийн улнаас ухагдаж байх ёстой. Хүдэр буух цооног ць ихэвчлэн босоо ган хийцтэй малталт байдаг. Уурхайд мөргөцгийн орох өргөн ба уртын дагуу хэсэг хоосон орон зай үлддэг.
 
Олборлолт явагдсаны дараах мөргөцгийн хоосон орон зайг чигжээсээр дүүргэж дээр нь ажиллах хангалттай зай үлдээгээд, хүдэр буух цооногийг гаргасны дараа аваарын шатыг уртасгадаг. Бетонон суурьтай бэхэлгээг орон зайн бөглөлтийн шинэ давхрага бүрийн дээд хэсэг дээр бэлтгэж мөргөцөгт угсардаг бөгөөд хүчин чадал ихтэй хүнд төхөөрөмжийг байрлуулах нөхцөлийг хангах ёстой. Энэ үйлдэл нь олборлолтын дээд төвшинд, буюу эсвэл зарим босоо тулгуурын тэсвэрлэмж хүртэл давтаж хийгдэнэ.
 
Олборлолтын нуралтыг тогтоон зогсоох, орон зайг чигжих аргууд маш уян хатан байдаг. Хүдрийн үйлдвэрлэлийн олборлолтын явц ид өрнөж байхад нөгөө хэсэгт орон зайн чигжилт хийгдэж байгаа мөргөцгүүдээс аль нэгийгнь авч судалгаа хийж болдог. Ингэх нь уурхайчдад хүдэр болон чулуулгийг чийглэж олборлох боломжийг олгодог талтай. Хаягдлыг сайн ялгаж салган, заримыг зайлуулсны эцэст ердөө л чигжиж бөглөх орон зай үлддэг. Хатуу хүдэртэй буюу маш сайн бэхэлгээтэй уурхай үүний дараа нэлээд аюулгүй нөхцөлд байдаг.
 
Тэсэлгээний цооногуудыг цэвэрлэх нь
Хямд өртөгтэй гол арга нь агааржуулалтын буюу нээлттэй цооногийн арга байдаг. Цул, том, зөв хэлбэртэй, эгц уналттай хүдрийн биетийг олборлоход энэ арга илүү тохиромжтой. Хүдэр ба хажуугийн чулуулаг нь хатуу байдаг тул мөргөцгийн бэхэлгээгүй хүдрийг олборлох чадвартай байдаг. Мөн энэ аргаар хүдрийн агуулах ба хүдэр ачихад зориулагдсан догол малталт хийх нь уурхайн томоохон хонгилыг ухаж гаргахад нэн тохиромжтой.
 
Ерөнхийдөө хүдрийн биетийг хооронд нь 20метр (66 feet)-ийн зайтайгаар хүдрийн биет дундуур дэд төвшингөөр блокуудад хуваагдаж олборлолтыг явуулна. Дараа нь бэлтгэл малталт дэд төвшингийн хооронд хийгдэх ба мөргөцөг дэх хүдэр нураалтын тоосны үлдэгдлийг хангалттай агааржуулах огтлолын завсар үүсгэх штрекийг хийдэг. Агааржуулалтын цооног нь мөргөцөг руу шууд орж бүрэн агааржуулж байхаар зохион байгуулна.
 
Бэлтгэл малталт руу орж байхаар цооногуудыг дэвүүр маягийн хэлбэрээр өрөмдөж, тэсрэх материалын тусламжтай хүдрийг тэсэлдэг. Буталсан хүдрийг ачихад зориулагдсан догол малталтаас LHD машинаар эсвэл төмөр замын машинаар ачиж зөөвөрлөнө.
 
Босоо өрхийн олборлолт Vertical Crater Retreat (VCR)
Мөргөцгийг олборлох хосолсон аргатай энэ систем нь хүдрийн биетийг том диаметртэй цооногоор (15 см) 60 метрийн (200feet) урттай өрөмдөж олборлолтыг явуулдаг. Ердийн тэсэлгээний цооногийн цэвэрлэгээг зарим үед илүү үр өгөөжтэй өөр аргаар орлуулан хийдэг болсон.
 
Босоо өрхийн олборлолт (Vertical Crater Retreatment-VCR) буюу босоо боловсруулалтын олборлолт (Vertical Retreatment Mining-VRM) гэж нэрлэгдэх аргыг хэрэглэдэг болсон нь эгц уналттай хүдрийн биетийн олборлолтын зардлыг багасгадаг. Эдгээрт агааржуулалтын бага диаметртэй цооногийн оронд хүдрийн доо д дэд төвшингүүдэд дэх тээврийн штрекийн дээрээс доошоо босоогоор өрөмдсөн том диаметртэй цооногийг хэрэглэдэг. Иймд Умардын зарим агааржуулалтын цооногоор хүдрийн хэвтээ үеүдэд байгаа дэд төвшингийн доошоо нураасан хүдрийг гоожуулах боломж олгодог байна. Үүнд бэлтгэл малталт шаардагдахгүй.
 
Цооногуудын зөвхөн доод ул тал нь дэс дараатай агааржуулалтаар хангаж байх ба хүдэр олборлолтын доод талаас хураах хүдрийг агуулж байгаа хүдэр ачихад зориулагдсан догол малталт руу гоожуулна Хангалттай хэмжээний хүдрийг зайлуулах маягаар дараачийн агааржуулалт орох хоосон зайг гаргаж өгөх байдлаар шингэлэлтийг хянадаг байна
 
Уурхайн олборлолтын энэхүү арга нь агааржуулалт явагдаж байгаа газарт уурхайчид орохгүй тул тун аюулгүй энгийн арга юм. Тээврийн штрекийн дээрээс өрөмдлөг болон ачилт явагддаг. Энэ арга нь тэсэлгээ хийсний дараа бүр далд бэхэлгээ хийх шаардлагагүй болгодог. Хүдэр болон хаягдлыг алсын удирдлагатай LHD-ийн машиныг ашиглан  гүйцэтгэнэ.
 
Камеран баганат систем
Хар тугалга, цайрын Мississippi төрлийн ордууд болон нүүрс, үнсэн хужир давс гэх мэтийн нарийн, хэвтээ, налуу уналттай томоохон хүдрийн биетийг олборлоход камеран баганат аргыг ихэвчлэн хэрэглэдэг. Том орон зай болон камер буюу хоргоноос хүдэр олборлодог бөгөөд хоргонуудын хооронд байх багануудыг давхраар (тэлүүрээр) бэхэлнэ. Эдгээр багана нь уурхайн олборлолтын ажил бүрэн дуусч хаахад тэндээ үлддэг бөгөөд тэдгээрийг дахин сэргээдэггүй.
 
Хүхээглэх олборлолт
Shrinkage буюу хүхээглэх олборлолт нь нилээн уян хатан олборлолтын нэг бөгөөд нарийн хэвт хүдрийн биетийг хуулалт хийхэд тулгуур бэхэлгээ хийхгүйгээр олборлоход зориулагдсан байдаг. Хуулалт хэвтээ дараалсан үеүдтэй хүдрийн биетүүд нь ойролцоогоор 3 м (10 feet) өндөртэй мөргөцгийн уртын дагуу олборлодог бөгөөд тулгуур хийж олборлодог огтлох болон дүүргэх аргатай төстөй байдаг. Штрекийн босоо улын дагуу 7,5 м (25feet.) зай бүрд байх хүдэр ачихад зориулагдсан догол малталтаас хүдрийг малтаж гаргана. Дараагийн хүдэр авалтын ажлыг явуулах ул талбайг бэлтгэхийн тулд хангалттай хэмжээний хүдрийг үлдээдэг. Энэ нь нарийн сайн төлөвлөлт ба зохицуулалт хийхийг шаарддаг.
 
Хүдэр тэсэлж байх үед хатуу цул байхад эзэлж байсан орон зайнаасаа 1,5 дахин зайг дүүргэх тул үүнийг өсөлт хөөлт гэнэ. Энд олборлолтын камерийг хангалттай ажиллах өрөөг бий болгохын тулд мөргөцгийн улнаас хүдрийг хэдий хэмжээний хүдэр буулгахыг зохицуулах ёстой. Нураасан хүдрийг буулгуурын дороос татаж авдаг. Иймээс мөргөцөг дэх нураасан хүдрийн эзлэхүүнийг «зЬппкт§» буюу агшаалт гэж нэрлэдэг. Энэхүү үйл явц урьдаас тодорхойлогдсон өндөрт зогсох эсвэл дараагийн төвшинд хүрэхийн алинд ч мөргөцөг хүртэл буюу эсвэл мөргөцгөөс дээш үргэлжилнэ. Агшаалтын олборлолт нь зөвхөн эгц уналттай хүдрийн биетэд хэрэглэдэг тул хүдэр ачихад зориулагдсан догол малталт руу нураасан хүдрийг зөөх зөөлтийн хүндийн төвөөс хамаардаг. Хажуугийн чулуулаг нь хатуу тогтвортой тул тусгайлан бэхэлгээ хэрэглэдэггүй. Хүдрийн биетэд ажиллахад саадгүй байхын тулд 2 м-ээс багагүй өргөн зам гаргахыг шаарддаг.
 
Дэд төвшингөөр олборлох
Хүдрийн биетийг хэд хэдэн дэд төвшингээр олборлох технологи байдаг. Хүдрийн биетийн олборлолтыг дээд талаас нь эхэлдэг. Дэд төвшин бүрээс цагираган цуваагаар өрөмдөж тэсэлнэ. Тэслэлт бүрийн дараа буталсан хүдрийг гаргаж авна.
 
Энэ арга ажиллагаа нь өртөг ихтэй биш, өндөр төвшинд механикжсан ажил байдаг. Урт штрек, эгц уналттай цул хүдрийн биетийг олборлоход түүнийг хэрэглэдэг. Дэд төвшингийн олборлолтын явцад ядмаг агуулгатай хүдэр тохиолдвол түүнийг зайлшгүй олборлох шаардлагатай.
 
Догол малталт ба уурхайн хяналт
Хүдрийг үр ашигтай, аюулгүй олборлох аргыг боловсруулах, ажлын хуваарь гаргах, мөн зураг төсөл зохиох, төлөвлөх үүрэг бүхий инженерийн алба уурхайд ажилладаг. Ээлжийн ахлагчид хүдэр гаргалтын хэмжээ, түүний чанар, агуулга болон уурхайн ажилчдын үйл ажиллагааг хянаж, шалгадаг. Хөдөлмөр хамгааллын байцаагч нар аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж, тогвортой ажиллахыг зөвлөдөг. Ингэж ажиллахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт осол аваар гарах нь тодорхой.
Уурхайн геологийн алба нь газрын гүний тогтворжилтын нөхцөлийг хянан, хүдрийн агуулга, өдөр тутмын олборлох хнмжээ зэргийн төлөвлөгөөг гаргаж, мөн цаашид хүдрийг хаанаас олборлох болон тухайн хүдэр "бүрийн дээжийг авч агуулгыг тодорхойлуулахаар шинжилгээнд явуулдаг. Том уурхайд олборлолтын үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор заримдаа хэдэн зуун дээжид туршилт, судалгаа хийдэг. Тэдгээрийн үр дүнг тухайн өдөр бүрт нь багтаан дүгнэж цэгнэдэг. Үүний үрээр үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг хянаж, удирдан чиглүүлдэг.
 
Уурхайн үйлчилгээ
Уурхайд зөвхөн тэсэлгээний ажил болон түүнийг гүйцэтгэх машин механизмууд хэрэгтэй байдаггүй. Уурхайд шахсан хий, цахилгаан шугам сүлжээ, агааржуулалт, усыг шүүрүүлэх эсвэл зайлуулах, чигжилтийн хуваарилалт хийх зэрэг ажил шаардлагатай.
 
Өдөрт далд- уурхайд хүдэр олборлох явцад их хэмжээний щахагдсан агаар гарч байдаг. Их гүн уурхайгаас илүү их агаар шахагдан гарах ба хамгийн гүн уррхайд 14:1-ийн харьцаатай агаар гардаг. Агааржуулалтын инженерүүд бий болж байгаа тоос болон утааг ямар ч саадгүйгээр уурхайгаас нэвт гарч байх арга технологийг боловсруулсан сүүлийн үеийн агааржуулалтын системийг нэвтрүүлж байдаг.
 
Уурхай гэдэг бол газар доор байгаа нүхнүүд бөгөөд усны гадаргаас доогуур төвшинд байтаа нүх рүү уурхайн нь хажуугийн чулуулгын нүх сүв эсвэл хагарлаар ус нэвчиж эцэстээ усаар дүүрэх аюултай тул ус хураах зайлуулах усан сан гаргасан байдаг. Уурхайнууд нь газрын гүний усыг шахуургаар шахаж зайлуулах буюу зумпээр доош нь шүүрүүлдэг байхаар зохион бүтээгдсэн байдаг.
 
Машин дээр суурилуулаагүй цахилгаан-гидравлик болон дизель тоног төхөөөрөмжүүд уурхайд улам илүү их хэрэглэгддэг болж байна. Механиюкуулалт сайжирч дээшлэхэд далд уурхайн технологи улам уян хатан болдог боловч энэхүү дэвшил хангамж нь илүү их засвар үйлчилгээг шаардаж байдаг. Орчйн үеийн уурхай далд олборлолтыг улам их уян Хатан явуулахад тохиромжтой, шаардлагатай бас зохицсон засварын цех, шатахуун түгээгүүрийн станц болон газар доогуурхи гаражийг агуулж байхаар зохион байгуулагдаж байна.        


6. Олборлолтын аргууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
  • Зочин

  • 2015 оны 12 сарын 2 00:41
  • IP: 103.26.193.64
Маш муу орчуулга байна далд уурхайн хувьд ёстой худлаа ашилгалтын ситемүүд байна шүү.Мэдээлэл оруулахдаа багш нараас асууж баймаар юм.Битгий бусаддаа худал мэдээлэл тараахтун
  • itgel

  • 2020 оны 3 сарын 31 22:27
  • IP: 202.126.89.128
сайхан мэдээлэл байна баярлалаа.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Америкийн занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ

 ВАШИНГТОН. /Financial Times/. Коронавирусний цар тахлын улмаас ...

Өнөөдөр, 18:21
2020 оны 05 сарын 31, 18 цаг 52 минут
Шилийн гол аймаг дахин уул уурхай нээхгүй

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Засаг захиргааны ...

2020 оны 05 сарын 28, 23 цаг 48 минут
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

Монгол Улсын Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв ТББ болон Их Британийн ...

2020 оны 05 сарын 28, 11 цаг 05 минут
2020 оны 05 сарын 27, 21 цаг 43 минут
2020 оны 05 сарын 27, 17 цаг 26 минут
2020 оны 05 сарын 27, 11 цаг 15 минут
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

 Алтны ханш өнөөдөр  1728.29 ам.доллар байгааг  Bloomberg ...

2020 оны 05 сарын 27, 10 цаг 58 минут
Шатахууны үнэ БУУРЛАА

 Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 58 минут
“Борц” болсон эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхийн ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 42 минут
Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ

Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн томоохон гүрнүүд сансрын уудамд ...

2020 оны 05 сарын 25, 21 цаг 04 минут
Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

 АНУ-ын зүгээс хатуу сануулга өгөөд байсан хэдий ч Ираны түлш ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 17 минут
В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 07 минут
Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 12 минут
Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас

Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас та бүхэнд хүргэж байна. ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 08 минут
Салхитын ордын авлигалын хэрэгт холбогдсон 6 шүүгчээс хоёр нь 3-5 жилийн ял авчээ

 Салхитын  ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 28 минут
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 21 минут
АН-ЫН ДЭД ДАРГА АСАН Б.ДЭЛГЭРМАА ЯАГААД ЯАГААД ИЗНН-ААС НЭР ДЭВШИХ БОЛОВ

  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр ...

2020 оны 05 сарын 23, 21 цаг 44 минут
2020 оны 05 сарын 23, 20 цаг 03 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 23, 19 цаг 44 минут
Мартаж болохгүй үнэн!!!

Бид 100 гаруйхан жилийн өмнө ингэж дарлуулж явсан гэдгээ өглөө бүр санах ...

2020 оны 05 сарын 23, 16 цаг 21 минут
Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил ...

2020 оны 05 сарын 23, 14 цаг 34 минут
2020 оны 05 сарын 22, 19 цаг 17 минут
Хятадын цахилгаан станцууд Австралийн нүүрсийг авахаас татгалзаж эхэлснийг мэдээлжээ

Хятадын засгийн газар өөрийн төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн ...

2020 оны 05 сарын 22, 16 цаг 56 минут
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх ...

2020 оны 05 сарын 22, 10 цаг 13 минут
Тавантолгойн нүүрстэй холбоотой хэргийг өргөн хүрээтэй шалгаж эхэлжээ

   Б.ДАМДИН-ОЧИР   "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ...

2020 оны 05 сарын 21, 13 цаг 40 минут
Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!

Салхитын ордын хэргийг шийдэхдээ шүүгчдийн авсан хахуулын хэрэг Хан-Уул ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 57 минут
УБЦТС ТӨХК 2019 оны үндсэн үзүүлэлтээрээ Топ - 100 компанийн нэг боллоо

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 52 минут
ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА

Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт ...

2020 оны 05 сарын 21, 10 цаг 58 минут
Хийн хоолойг Монголоор дайруулах нь Украин, Беларусийн адил асуудал үүсгэж магадгүй гэв

 ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг ...

2020 оны 05 сарын 20, 19 цаг 11 минут
ОУ-ын байгууллагаас “Рио тинто”-д тавьсан ШААРДЛАГЫН УЧИР

 Рио Тинто. Энэ нэр зарим нэгнийх нь хувьд асар их мөнгө шиг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 24 минут
Уйлж буй байгаль ээжийн гомдол КОРОНА

 Соёл, зан заншил гэдэг ямар агуу, бас яасан аймаар зүйл болохыг ...

2020 оны 05 сарын 20, 17 цаг 09 минут
Венесуэл алтаа эргүүлэн авахын тулд Английн банкийг шүүхэд өгчээ

ЛОНДОН. /TASS/. Венесуэлийн Төв банк коронавирустэй тэмцэх ажлыг ...

2020 оны 05 сарын 20, 13 цаг 31 минут
Зургадугаар сарын 10-ныг хүртэл аялж, зугаалахыг хориглолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирэх сарын 10-ны өдрийг хүртэл ...

2020 оны 05 сарын 20, 11 цаг 51 минут
Коронавирусээс шалтгаалж төмрийн хүдрийн ханш унажээ

 Коронавируст цар тахал уул уурхайн салбарт тэр дундаа төмрийн ...

2020 оны 05 сарын 19, 20 цаг 56 минут
2020 оны 05 сарын 19, 20 цаг 29 минут
Алтны оргил цаг дэлхийн зах зээлд тохиож байна

    Даваа гарагийн арилжааны дараа алтны ханш 1771 ...

2020 оны 05 сарын 19, 16 цаг 03 минут
2020 оны 05 сарын 19, 15 цаг 37 минут
Шатахууны үнийг дахин ЗУУН ТӨГРӨГӨӨР бууруулахаар болжээ

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл ...

2020 оны 05 сарын 19, 13 цаг 27 минут
2020 оны 05 сарын 19, 13 цаг 22 минут
“Brent” маркийн нефтийн үнэ 33.3 ам.долларт хүрлээ

     "Brent” маркийн нефтийн үнэ дөрөвдүгээр сарын 13-наас ...

2020 оны 05 сарын 19, 12 цаг 03 минут
2020 оны 05 сарын 18, 16 цаг 27 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэлэлцжээ

“Туркойз Хилл" компани энэ оны эхний улирлын санхүүгийн мэдээллээ ...

2020 оны 05 сарын 18, 15 цаг 22 минут
Парламентын танхимд "суудал горилогч" шатахуун импортлогчид

УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны ...

2020 оны 05 сарын 18, 12 цаг 51 минут
Цар тахлын үед хэлцэл хийх нь эрсдэлтэй гэж Rio Tinto үзэв

 COVID-19 цар тахлын үед компаниудын үнэлгээг бодитой тогтоох нь ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 48 минут
Данс тулгаж дууссаны дараа 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

 Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан "Эрдэнэс Таван толгой” ХК ...

2020 оны 05 сарын 18, 11 цаг 26 минут
2020 оны 05 сарын 18, 11 цаг 11 минут
МАН, АН хоёр байгаа цагт Монгол Улс Оюутолгойгоос ашиг авахгүй

Францын судлаач Антойне Майрг 2011 оны наймдугаар сард болсон Олон улсын ...

2020 оны 05 сарын 16, 14 цаг 13 минут
2020 оны 05 сарын 15, 17 цаг 08 минут
30 хүртэлх ажилчинтай хайгуулын 86 компани сул зогсож байна

  Гурван талт хэлэлцээрийн дагуу ажилчдын сул зогсолтын ...

2020 оны 05 сарын 15, 15 цаг 09 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани